Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

АХБ-аас авах 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг баталлаа

2021-5-18
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн (2021.05.18) хуралдаан 15 цаг 08 минутад 16 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Уг хуулийн төслийг Засгийн газраас өчигдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн юм.

Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан хуулийн төслийн талаарх танилцуулгадаа, Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийг 2020 оны дөрөвдүгээр сараас хэрэгжүүлж байна. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, цар тахлын нийгэм, эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг дэмжихэд чиглэж байгаа. Хөтөлбөрийн хүрээнд 2020 онд 300 сая ам.доллар баталж, үүнээс 200 сая ам.доллараар төсвийн дэмжлэгийн хоёр хөтөлбөр, мөн нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад чиглэсэн 26.4 сая ам.долларын төсөл, нийгмийн эрүүл мэндийн салбарт шаардлагатай яаралтай тоног төхөөрөмж худалдаж авахад чиглэсэн 30 сая ам.долларын төслийг хэрэгжүүлж байна. Үлдсэн эх үүсвэрээр “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын эсрэг вакцинжуулалтын арга хэмжээг дэмжих төсөл”-ийг хэрэгжүүлнэ гэдгийг дурдав.

Харин Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийн төслийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2021 оны тавдугаар сарын 4-ний өдрийн хуралдаанаараа зөвшилцөж, гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохоор шийдвэрлэсэн юм. Энэ үндсэн дээр 2021 оны тавдугаар сарын 10-ны өдөр талууд "Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт"-ийн гэрээг байгуулжээ.

“Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-өөр Азийн хөгжлийн банкнаас манай улс нийтдээ 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийг авч ашиглахаар тохиролцжээ. Уг нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд авах санхүүжилтийн эх үүсвэрээр нэгд, Хүүхдийн мөнгө хөтөлбөрийн хэрэгжилтийг дэмжих, нийгмийн халамжийн хөтөлбөр, арга хэмжээг зорилтот бүлэгт чиглүүлэх, давхардлыг арилгах; хоёрт, коронавируст халдвар /КОВИД-19/-ын цap тахлын эдийн засаг, төсөвт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, эрүүл мэндийн салбарын бэлэн байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн арга хэмжээний хэрэгжилтийг дэмжих, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэх юм байна.

Улсын төсвөөс шаардлагатай эх үүсвэрийг хуваарилан ажиллаж байгаа хэдий ч цар тахлын тархалтын эрсдэлийг бууруулах, ялангуяа өндөр эрсдэлтэй бүлэгт хүрэх эрүүл мэндийн үйлчилгээг үргэлжлүүлэхэд гаднын нэмэлт санхүүжилтийн дэмжлэг шаардлагатай хэвээр байгаа. Түүнчлэн цар тахлын эдийн засаг, төсөв, нийгмийн эмзэг бүлэгт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулахад үргэлжлүүлэн бодлогын дэмжлэг авч, төсвийн алдагдлыг санхүүжүүлэх шаардлагатай байгаа аж.

Иймээс  "Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт"-ийн хүрээнд авахаар тохирсон 170 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт эх үүсвэрийн 100 сая ам.долларыг төсвийн дэмжлэгт, 70 сая ам.долларыг 2021 оны долоодугаар сар хүртэл хүүхдийн 100 мянган төгрөгийг олгоход, үлдсэнийг нь цар тахлын эсрэг вакцин худалдан авах санхүүжилтэд зарцуулахаар тооцжээ.

Азийн хөжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн эргэн төлөгдөх хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх, зээлийн жилийн хүү нь 2 хувь байх бол энгийн эх үүсвэрийн зээлийн эргэн төлөгдөх хугацаа 15 жил, үүнээс эхний 3 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх бөгөөд зээлийн хүү нь Лондонгийн банк хоорондын зах зээлийн 6 сарын хүү дээр 0.5 хувийн шимтгэл болон хөрөнгийн нөөцийг баталгаажуулсан хураамж болох 0.15 хувийг нэмсэнтэй тэнцүү байх нөхцөлтэй юм.

Хууль санаачлагчийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр зээл авч хүүхдийн мөнгө олгох, зээл авч төсвийн алдагдлыг нөхөх нь төдийлөн оновчтой бус, харин үүний оронд ажлын байр бий болгох, төсвийн орлогыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангахад гаднын зээл, тусламжийг чиглүүлэх нь чухал хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн юм.

 

Сангийн сайд Б.Жавхлан Байнгын хорооны даргатай санал нэгтэй буйгаа илэрхийлээд өнөөгийн онцгой нөхцөл байдлын үед зайлшгүй шаардлагын үүднээс цар тахлын хүндрэлийг даван туулах зорилгоор ийм гэрээ байгуулаад байгаа. Нэмэлт, өөрчлөлтийн хөнгөлөлттэй зээлийн хүрээнд төсвийн дэмжлэг авч хүүхдийн мөнгө болон цар тахлын эдийн засаг, нийгэмд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах замаар зорилтот хэсэгт хүрэх дэмжлэг, дархлаажуулалтын хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх юм. Цаашид гаднаас зээл, тусламж нэмж авахгүй байх, авсан зээл, тусламжийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, өрийн менежментийг оновчтой болгоход Засгийн газар онцгой анхаарч ажиллана гэдгийг онцлов.  

Хуулийн төслийг соёрхон батлахтай холбогдуулан гишүүдээс санал гараагүй тул Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Шуурхай хариу арга хэмжээ авах санхүүжилтийн ерөнхий хөтөлбөрт оруулах нэмэлт, өөрчлөлт”-ийг соёрхон батлах тухай хуулийн төслийг батлахыг дэмжье гэсэн саналын томьёоллоор сснал хураалгахад Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 56.2 хувь нь дэмжиж, энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Роналду vs Ямал – Нэг үеийн төгсгөл, нөгөө үеийн эхлэл
    12 цаг 15 мин
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
    12 цаг 47 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил явагдаж байна
    13 цаг 3 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
    13 цаг 29 мин
  • "Silkroad Innovation Hub" болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтын ажиллагааны уулзалт хийжээ
    14 цаг 50 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгаалжээ
    15 цаг 26 мин
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
    15 цаг 30 мин
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртэхээр боллоо
    15 цаг 35 мин
  • УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
    15 цаг 41 мин
  • Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
    15 цаг 52 мин
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
    17 цаг 43 мин
  • П.Батсайхан: Энэ бол нэг хүний биш хамт олны амжилт
    18 цаг 6 мин
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
    18 цаг 28 мин
  • ФИФА АНУ-ын шигшээгийн гол зэвсэг Фоларин Балогуны улаан хуудасны шийтгэлийг шөвгйин 16-гийн тоглолтын өмнө цуцалжээ
    18 цаг 40 мин
  • Английн шигшээ Мексикийг буулган авч, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа
    19 цаг 23 мин
  • Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
    20 цаг 14 мин
  • Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
    20 цаг 24 мин
  • Баяртай, Вилагийн хүү
    20 цаг 27 мин
  • Филиппин улсын дэд ерөнхийлөгч Сара Дутертийг албан тушаалаас нь огцруулах шүүх хурал болж байна
    20 цаг 46 мин
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    20 цаг 58 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК