Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Нямбаатар: Хуульчдын холбоонд 518 нь шүүгч, 522 прокурор, 2615 өмгөөлөгч, 277 нотариатч байна

2021-5-20
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулганы өнөөдөр (2021.05.20)-ийн нэгдсэн хуралдаан 10.00 цагт 41 гишүүн ирцэд бүртгүүлснээр цахимаар эхэлж, хэлэлцэх асуудлаа тогтов. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т “Улсын Их Хурлын дарга хууль санаачлагчаас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх Байнгын хороог, хэрэв тухайн төсөл хэд хэдэн Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд хамаарахаар бол холбогдох болон бусад Байнгын хороог Зөвлөлтэй зөвшилцөн тогтоож, нэгдсэн хуралдаанд мэдээлнэ” хэмээн заасны дагуу Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хуралдааны эхэнд өргөн мэдүүлсэн төслийн талаар мэдээллээ.

Энэ үеэр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай, Нийтийн мэдээллийн тухай, Цахим гарын үсгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүд нь төрийн цахим шилжилтэд туйлын чухал ач холбогдолтойг онцолж, нийт гишүүдийг анхаарал хандуулахыг хүсэв.

“Эдгээр төслийн хэлэлцүүлгийг явуулахдаа бид “долоо хэмжиж, нэг огтлох” ёстой. Өчигдөр “Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэрт ашиглах нь” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо. Эл уулзалтаар чухал, олон санал санаачилга гарсан. Их өгөгдөл нь уул уурхай шиг баялаг болсон энэ эрин үед зөв зүйтэй ашиглахад дээрх хуулийн төслүүд нэн чухал зохицуулалт болох тул Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэн анхаарч, идэвхтэй оролцоорой” гэв

Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. Засгийн газраас 2021 оны тавдугаар сарын 12-ны өдөр өргөн мэдүүлсэн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.

Улсын Их Хурлаас 2019 оны аравдугаар сарын 18-ны өдөр баталсан Өмгөөллийн тухай хууль, Өмгөөллийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль, 2021 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр баталсан Монгол Улсын шүүхийн тухай хуульд нийцүүлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

Хуулийн төсөл 7 бүлэг, 41 зүйлтэй бөгөөд хуульчийн мэргэжлийн шалгалтыг зохион байгуулах, хуульчид тавих нийтлэг шаардлагыг тодорхойлох, хуульч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл, хуульчийн үргэлжилсэн сургалт болон эдгээр үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх Хуульчдын холбооны эрх зүйн байдлыг дараах байдлаар тогтоохоор тусган боловсруулсан байна.

Хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд зөвхөн шүүгч, прокурор, өмгөөлөгчийг хуульчаар ажилласанд тооцох зохицуулалт үйлчилж байгааг Үндсэн хуулийн цэцийн шийдвэрт нийцүүлэн өргөжүүлж, шүүгчийн туслах, нотариатч, төрийн байгууллага, магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, хуулийн этгээдэд ажиллаж байгаа хуульчийг хуульчаар ажилласанд тооцох зохицуулалтыг тусгажээ. Харин магадлан итгэмжлэгдсэн хууль зүйн сургуулийн багш, төрийн байгууллага, хуулийн этгээдэд ажиллаж байгаа хуульчийн албан тушаалын жагсаалтыг Хуульчдын холбооны удирдах зөвлөл батлах юм байна.

Мөн эрх зүйч мэргэжилтэй Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн, Шүүхийн сахилгын хорооны гишүүнээр ажилласан болон ажиллаж байгаа хүн хүсэлт гаргаж, Хуульчдын холбоонд бүртгүүлснээр хуульчийн зөвшөөрлийг олгосонд тооцох зохицуулалтыг бий болгох нь зүйтэй хэмээн төсөлд тусгажээ. Өөрөөр хэлбэл, хууль зүйн өндөр мэргэшилтэй байх, энэ чиглэлээр тодорхой хугацаанд ажилласан байх болон бусад шаардлага, шалгуурыг тус тусын хуулиар тусгайлан тавьсан тул уг албан тушаалд ажилласан болон ажиллаж байгаа эдгээр тодорхой тооны этгээдэд хуульчийн зөвшөөрлийг олгох боломжтой гэж үзсэн байна.

Хуульч бэлтгэх үйл ажиллагааг боловсронгуй болгох зорилгоор хууль зүйн сургуулийн сургалтын хөтөлбөрийг заавал магадлан итгэмжилдэг байх, хууль зүйн сургуулийн үндсэн ангиар эрх зүйч бэлтгэхэд баклаврын зэрэг олгох, харин эчнээ, оройн ангиар эрх зүйч бэлтгэхэд дипломын зэрэг олгохоор төсөл тусгасан гэв.

Цаашид Засгийн газраас эдийн засаг, бизнесийн чиглэлээр хуульчийг түлхүү бэлтгэх бодлого баримтлах зорилгоор хууль зүйн сургуульд суралцагч нь эрх зүйч мэргэжлээр суралцаж төгсөхдөө нийт судалсан хичээлийн 30-аас доошгүй хувь нь хувийн эрх зүйн чиглэлээрх хичээл байх зохицуулалтыг шинээр тусгасан байна. Мөн хуульчийн үргэлжилсэн сургалтыг Хуульчдын холбоо нь бусад холбоо, танхимтай хамтран зохион байгуулах талаар тусгажээ. Ингэхдээ нийт багц цагийн тодорхой хувийг Хуульчдын холбооноос зохион байгуулсан сургалтад хамрагддаг байхаар тусгасан болохыг Х.Нямбаатар сайд танилцуулсан юм.

2021 оны тавдугаар сарын 18-ны өдрийн байдлаар Монголын хуульчдын холбоонд бүртгэлтэй нийт 6158 хуульч байгаа аж. Үүний 518 нь шүүгч, 522 прокурор, 2615 өмгөөлөгч, 277 нотариатч, 2446 нь бусад төрлийн хуульч байгаа талаар төсөл санаачлагчийн илтгэлд дурдав.

Хуулийн төслөөр хуульч бүр Хуульчдын холбооны гишүүн байх бөгөөд шүүгчээр томилогдсон хуульч нь Хуульчдын холбооны гишүүнчлэлээс хүсэлтээрээ түдгэлзэж болохоор тусгасан байна. Хуульчдын холбоог оновчтой, тогтвортой, үр дүнтэй ажиллах боломжийг бүрдүүлэхээр эрх зүйн байдал, бүтэц, зохион байгуулалтыг хууль тогтоомжийн хүрээнд тусгалаа. Ингэхдээ хуульчдын өөрөө удирдах ёсны эрх барих дээд байгууллага болох хуульчдын Их Хурал нь нийт гишүүдийн 10-аас доошгүй хувийн бүрэлдэхүүнтэйгээр хоёр жил тутам, Хуульчдын холбооны Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаа гурван жил зэрэг өөр хоорондоо уялдаагүй байдлаар хэрэгжиж байсан зохицуулалтыг өөрчилж, шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульчдын тэнцүү төлөөлөл бүхий нийт 200 төлөөлөгчийг дөрвөн жил тутам нэг удаа хуралдахаар, Удирдах болох Хяналтын зөвлөл, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг мөн дөрвөн жил байхаар уялдуулан тусгажээ.

Хуулийн төсөлд нийт 22 байгууллагаас санал авч, тусгасан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн яамны цахим хуудаст нээлттэй байршуулан олон нийтээс санал авч, тусгасан байна.

Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх талаарх Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Л.Мөнхбаатар танилцууллаа. Байнгын хороо 2021 оны тавдугаар сарын 19-ний өдрийн хуралдаанаараа төслийг хэлэлцээд, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх буюу 53.3 хувь нь үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж,  Хууль зүй, дотоод хэргийн сайд, Хууль зүйн байнгын хорооны дарга болон ажлын хэсгийн гишүүдээс хариулт, тайлбар авав.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, хуульчдыг бэлтгэж буй тогтолцоог өөрчлөх талаар тодруулж, бакалаврын боловсролтой иргэдийг эрх зүйгээр мэргэшүүлэх, эчнээ болон оройн ангиар хуульчийн мэргэжил эзэмшүүлдгийг болиулах зэрэг санал хэллээ. Эчнээ, оройн ангиар хууль зүйн бакалаврын зэрэг олгохгүй байхаар төсөлд тусгасан гэдгийг Х.Нямбаатар сайд хариулав.

Хуульч бэлтгэх үйл ажиллагааг боловсронгуй болгох, тэр дундаа бакалаврын зэрэг олгох сургалтыг заавал магадлан итгэмжлэгдсэн хуулийн их, дээд сургуулиудаар төгсгөдөг байх, эчнээ, оройн ангиар эрх зүйч бэлтгэсэн тохиолдолд зөвхөн дипломын зэрэг олгодог байхаар хуульчлахаар тусгасан байна. Түүнчлэн олон улс орнуудад ерөнхий боловсрлын сургууль төгссөн хүүхдүүдийг хууль зүйн чиглэлээр сургадаг нийтлэг жишиг байдгийг хэлсэн

Хуралдааны үеэр Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэлэв. “Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга Насангийн Цогтсайхан насаараа хуульчаар ажилласан. Тэрбээр өнөөдрийн нэгдсэн чуулганы хуралдаанд оролцоод, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж гавьяаны амралтад гарч байна. Н.Цогтсайхан нь хуульчийн мэргэжил эзэмшин, ажил амьдралын гараагаа эхлээд хуульчаар ажилласан, Байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн түүхийн 28 жилд нь Улсын Их Хуралд тасралтгүй хуульчаар ажилласан хүн. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын  Байнгын ажиллагаатай парламентын түүхийн гэрч юм.

Тамгын газарт хуульчийн туслахаас эхлээд шатлан дэвших мэрит зарчмаар, алгасалгүй дэвшин ажилласан Монгол төр, Улсын Их Хурлын шалгарсан албан хаагч, хуульч юм. Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн төслүүд, Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомж бүрийг нягтлан уншиж, хянаж байдаг нарийн чимхлүүр, нүсэр, хүнд хүчир ажилд насаараа зүтгэсэн Насангийн Цогтсайхан танд Улсын Их Хурлын гишүүдийнхээ нэрийн өмнөөс эрүүл энхийг хүсэж, амьдралд нь хамгийн сайн сайхныг ерөөе” гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Л.Жаргалмаа нар Тамгын газрын Тэргүүн дэд дарга Н.Цогтсайханд талархал илэрхийлсэн.

Дараа нь төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар, өмгөөлөгч, шүүгч нар тусдаа хуультай, тусдаа холбоотой гэдгийг тэмдэглэж, Хуульчдын холбооны гишүүнчлэлийн талаар тодруулга авсан юм. Д.Ганбат гишүүн Хуульчдын холбооны үйл ажиллагааны талаар тодруулсан бол Х.Баделхан гишүүн хуульчид сайн дураараа нэгдэн өөр төрлийн холбоо байгуулах боломжтой эсэх талаар асууж, хариулт авав.

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа нь төсөл дэх сургалтын хөтөлбөрийг заавал магадлан итгэмжлэлтэй холбоотой асуудлаар асуулт асууж, ажлын хэсгээс хариулт авав. Эрх зүйч бэлтгэж байгаа сургуулиудын сургалтын хөтөлбөр, агуулгад мэргэжлийн холбооны зүгээс хяналт тавих нь манай эрх зүйн тогтолцоонд зохицохгүй агуулгатай сургалтын хөтөлбөрөөр эрх зүйчдийг бэлтгэх, цаашлаад хууль хэрэглээний чиглэлээр ойлголтын асар их зөрүү үүсэхээс сэргийлэх ач холбогдолтой гэв.

Одоо 15 их, дээд сургууль хуульч бэлтгэж байгаа, мөн эрх зүйч бэлтгэдэг сургуулиуд бий гэдэг мэдээллийг өгсөн. Сүүлийн жилүүдэд эдийн засаг, бизнесээр мэргэшсэн хуульчид цөөхөн байгаа гэдэг шүүмжлэл гарч байгаа тул үүнд анхаарч, бодлогын түвшинд арга хэмжээ авахаар төсөлд тодорхой зохицуулалтуудыг тусгасан гэлээ.

УИХ-ын Б.Энхбаяр, Хуульчдын холбооны үйл ажиллагаатай холбоотой байр сууриа илэрхийлж, хамтын удирдлагатай, олон нийтийн байгууллага гэдгийг онцолж байв. Тиймдээ ч хуульчдын Их Хурал хоёр жил тутам хуралддаг, ерөнхийлөгч нь хоёр жил тутам сонгогддог байгааг өөрчилж, ерөнхийлөгчид нь бүх эрх мэдлийг нь төвлөрүүлэн, олон нийтийн байгууллага гэдэг хэв шинжийг устгахаар төсөлд тусгасан байгааг шүүмжилсэн.

Мөн тэрбээр Хуульчдын холбооны санхүүгийн байдлын талаар асуухад, тус холбооны ерөнхийлөгч Б.Өнөмөнх хариулт өгөхдөө “Тус холбооны ерөнхийлөгч нь өнгөрсөн хугацаанд санхүүгийн аливаа эрх мэдэлгүй явж ирсэн. Холбоо барилга, байшин ч гэх юм уу, нийгмийн асуудлаа шийдэхээр хуримтлал цуглуулж байсан нь өнөөдөр 1 тэрбум төгрөг болсон. Одоогоор Зөвлөл санхүүгийн шийдвэр гаргадаг” гэв. Төсөлд Хуульчдын холбооны санхүүгийн тайлан нээлттэй байх, хоёр жил тутам аудит хийж, тайланг нийт гишүүдэд танилцуулж байхз зохицуулалтыг тусгасан болохыг ажлын хэсэг тайлбарлав.

Холбооны ерөнхийлөгчид эрх мэдлийг төвлөрүүлэхтэй холбоотой гишүүний байр суурьтай холбогдуулан ажлын хэсгээс тайлбар өгсөн юм. Хуульчдын Их Хуралд талуудын төлөөллийг тэнцүү оролцуулах, тодруулбал шүүгч, прокурор, өмгөөлөгч, нотариатч, бусад хуульчид тус бүр 40 хүн, нийт 200 төлөөлөгчийг дөрвөн жил тутам нэг удаа хуралдаж байхаар төсөлд зохицуулалтыг тусгасан гэлээ.

Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам “Эрх зүйч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн магадлан итгэмжлэл” гэсэн төслийн зургаадугаар зүйлтэй холбогдуулан байр сууриа илэрхийлсэн. Сургалтын хөтөлбөр гэдэг нь сургалтын байгууллагын гол технологи байдаг атал энэхүү технологи руу нь төрийн бус байгууллага орж, зөвшөөрөл өгөх, магадлан итгэмжлэх болж байгааг шүүмжиллээ. Зарим хуульч нар өөрийн хамгаалсан эрдмийн ажлаа сургалтын хөтөлбөрт оруулахаар шахалт үзүүлэх гэх мэт эрсдэл үүсэх магадлалтайг хэлсэн.

Төрийн дээд боловсролын бодлогын гол чиг үүргийг төрийн бус байгууллага авахаар байгааг сануулж байлаа. Мөн тэрбээр төслийн зургаадугаар зүйл Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуулиудад нийцэж буй эсэхийг нягтлах ёстой хэлсэн. Хуульчид, эрх зүйчдийн мэргэжлийн эрх чөлөөг хангах гэж энэхүү төслийг боловсруулсан байх ёстой гэдэг байр суурийг Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар илэрхийлээд, хамтын удирдлагатай, олон нийтийн байгууллага байх бололцоог нь хангах эрх зүйн зохицуулалтыг бий болгох нь зүйтэй гэлээ.

УИХ-ын Б.Энхбаяр Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй гэдэг байр суурийг илэрхийлсэн бол УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үг хэллээ. Ийнхүү өнөөдрийн үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаан завсарлав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • зочин (43.228.129.20)
    Монголын бүх хуульчид бүгд мууд урвахгүй байх, өнгө мөнгө эрх мэдэлд дурладаг цөөхөн хэдэн дуракууд л гэхээс бусад нь ямарч байсан голтой ноён нуруутай улс эх орон ард олноо бодох байх
    2021 оны 05 сарын 21 | Хариулах
  • зочин (192.82.70.93)
    Хуульчдыг өөрсддөө татах бүх л арга хэрэглэж эхэллээ. Ял зэмтэй болно шүү.
    2021 оны 05 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Роналду vs Ямал – Нэг үеийн төгсгөл, нөгөө үеийн эхлэл
    10 цаг 10 мин
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
    10 цаг 42 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил явагдаж байна
    10 цаг 57 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
    11 цаг 23 мин
  • "Silkroad Innovation Hub" болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтын ажиллагааны уулзалт хийжээ
    12 цаг 45 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгаалжээ
    13 цаг 20 мин
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
    13 цаг 24 мин
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртэхээр боллоо
    13 цаг 30 мин
  • УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
    13 цаг 35 мин
  • Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
    13 цаг 46 мин
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
    15 цаг 37 мин
  • П.Батсайхан: Энэ бол нэг хүний биш хамт олны амжилт
    16 цаг 0 мин
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
    16 цаг 22 мин
  • ФИФА АНУ-ын шигшээгийн гол зэвсэг Фоларин Балогуны улаан хуудасны шийтгэлийг шөвгйин 16-гийн тоглолтын өмнө цуцалжээ
    16 цаг 34 мин
  • Английн шигшээ Мексикийг буулган авч, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа
    17 цаг 17 мин
  • Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
    18 цаг 9 мин
  • Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
    18 цаг 19 мин
  • Баяртай, Вилагийн хүү
    18 цаг 21 мин
  • Филиппин улсын дэд ерөнхийлөгч Сара Дутертийг албан тушаалаас нь огцруулах шүүх хурал болж байна
    18 цаг 41 мин
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    18 цаг 53 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК