Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бүхнээрээ дэнчин тавих "Ерөнхийлөгч нар"

2021-5-21
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн албан ёсны сурталчилгаа ирэх даваа гараг буюу тавдугаар сарын 24-нөөс  эхэлнэ.  Сурталчилгааны хоног 15  бөгөөд сонгогчид одооноос л У.Хүрэлсүх, С.Эрдэнэ, Д.Энхбат нарын хэнийг сонгохоо дотроо товлон, мөрийн хөтөлбөрийг нь хүлээж суугаа. Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгч зургаан жилээр сонгогдох онцлогтой.


У.Хүрэлсүх ялагдах эрхгүй. Тиймээс бүхнээрээ дэнчин тавина гэсэн үг

Гишүүдийнхээ 100 хувийн саналаар ямар ч өрсөлдөгчгүйгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд намаасаа нэр дэвшсэн эрхэм бол МАН-ын дарга У.Хүрэлсүх юм.  Шударга, зангарагтай гэгддэг түүний цар тахлын энэ үед гаргасан шийдвэрүүдийг нь нийгэм талархан хүлээн авч харин Ерөнхий сайдын албаа өгсөнд нь дурамжхан байдаг. Гэвч У.Хүрэлсүх надад хоёрхон сонголт байсан. Нэг нь улс эх орноо самралцах, эс бөгөөс  галыг өөр дээрээ авах хэмээсэн. Харин түүний сонголт галыг өөр дээрээ авах байсан гэдгээ хожим учирлаж, тайлбарласан билээ. Энэ нь нөгөө талаар алс холыг харсан шийдвэр байсан нь өдгөө улам бүр тодорхой болж буй юм. Тодотговол, нэг сумаар хоёр туулай буудлаа гэсэн үг.  

У.Хүрэлсүхийн хувьд энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль томоохон сорилт, сонголтыг түүнд авчирна. Учир нь, тэрбээр ялагдах эрхгүй гэсэн үг. Ялагдвал юуны Ерөнхийлөгч, намын дарга ч үгүй, нэр хүнд ч үгүй, албан тушаал ч үгүй сул гишүүн үлдэнэ. Тиймээс тэрбээр энэ удаад бүхий л зүйлээрээ дэнчин тавихаас өөр аргагүй юм.

С.Эрдэнэ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн гэдэг бахархам түүхийг намтартаа бичнэ

С.Эрдэнэ АН-ынхаа тамга, тэмдгийн хэрүүл хийж явснаас бус Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх хэмжээний амбийц, эр зориг түүнд өмнө байгаагүй. Харин АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөхөөр  нэрээ дэвшүүлсэн хүмүүсийг хараад л “Арай ч дээ. Тэдний дэргэд би” хэмээн бодож, нэг л өглөө шийдвэрээ гаргачихсан нэгэн. Энэ тухайгаа ч тэрбээр “Надад Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших бодол ер төрж байгаагүй” хэмээж байх вэ. Өдгөөгийн Ерөнхийлөгч Х.Баттулгатай арсалдан, өрсөлдөгч АН-ын гишүүдтэйгээ тэмцэлдэн байж гарч ирсэн түүнийг дэмжигчид харин хэр жин дарах бол оо.  Учир нь, УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд О.Цогтгэрэлийн талд байгаа. Ганц дайчин ганцаардахгүй гэгчээр урагш зүтгээд байхаас өөр арга түүнд үлдээгүй. Ямартай ч, Сонгуулийн ерөнхий хороо АН-ын нэр дэвшигч гэдгээр албан ёсоор бүртгэн, нэр дэвшигчийн үнэмлэхийг нь олгосон. Тэгэхээр эцсээ хүртэл өрсөлдөж таарна. Амьдрал баян юм хойно хэсэгтээ л “давхина”. Мэдээж байгаа бүхнээрээ дэнчин тавина. Эс бөгөөс 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдсөн гэдэг бахархалт түүхийг намтартаа бичиж үлдээнэ.

Элит тодотголтой Д.Энхбатын намтар түүх тийм ч арвин биш

Нийгэмд элит гэсэн тодотголтой яваа Д.Энхбатын намтар түүх тийм ч арвин биш. УИХ-ын гишүүн асан, Монголын ногоон намын даргаар ажиллаж байсан, “Датаком”-ын гэдгээрээ олонд танигдсан нэгэн. “Зөв электорат эвсэл”-ээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хэнийг нэр дэвшүүлбэл дэмжих вэ гэсэн санал асуулгыг улс даяар явуулахад арван  эрхэм дээгүүрт жагссан. Тэдний дээгүүрт  жагссан нь Д.Энхбат гэдэг. Тиймдээ ч түүнийг нэр дэвшүүлбэл нэр цэвэр, гар цэвэр гэж үзсэн бололтой. Саяхан тэрбээр гэр бүлийн хамт талбай дээгүүр алхаж яваа зургаа цахим орчинд дэлгэсэн нь нэлээдгүй хандалт авсан. Даашинзны хормойгоо дэрвүүлэн, нөхрөө сугадан алхаж буй эмэгтэйн төрх хэн бүхэнд таалагдсан. Энэ ч үүднээсээ элит гэр бүл хэмээн цоллоход ихээхэн ойртсон биз ээ. У.Хүрэлсүх, С.Эрдэнэ биш бол өөр хэн ч яах вэ. Ийм бодолтой яваа сонгогчид харин Д.Энхбатад саналаа өгч болох юм. Түүнээс бус хүсэж, хүсэмжилсэн нэр дэвшигч, лидер тэрбээр огтоос биш юм. Гэвч тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин, хэн бүхэнд олдоод байдаггүй боломж гарт нь орсон болохоор бүхнээ дайчилж, бүхнээрээ дэнчин тавина гэсэн үг юм.

У.Тэргэл 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.126.90.27)
    Сэтгүүлч гуай, юм бичвэл ард түмнийг талцуулахааргүй бичвэл яасан юм бэ. Сэтгүүлч хүний ёс зүй, дүрэм журмаа мэднэ биз дээ.
    2021 оны 05 сарын 22 | Хариулах
  • Tergel (178.51.42.181)
    Lieder bishee. Setguulch medlegguin zovlon yumdaa
    2021 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.21.108.38)
    Хүрэлсүхийн сурталчилгаа байна
    2021 оны 05 сарын 21 | Хариулах
  • ээгий (203.91.115.250)
    Нямдорж Н Энхбаяртай нийлсэнд Хүүкэд их л дургүй байна жаахан тэвч
    2021 оны 05 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Роналду vs Ямал – Нэг үеийн төгсгөл, нөгөө үеийн эхлэл
    10 цаг 9 мин
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
    10 цаг 41 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил явагдаж байна
    10 цаг 57 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
    11 цаг 23 мин
  • "Silkroad Innovation Hub" болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтын ажиллагааны уулзалт хийжээ
    12 цаг 44 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгаалжээ
    13 цаг 20 мин
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
    13 цаг 23 мин
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртэхээр боллоо
    13 цаг 29 мин
  • УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
    13 цаг 34 мин
  • Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
    13 цаг 45 мин
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
    15 цаг 37 мин
  • П.Батсайхан: Энэ бол нэг хүний биш хамт олны амжилт
    16 цаг 0 мин
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
    16 цаг 22 мин
  • ФИФА АНУ-ын шигшээгийн гол зэвсэг Фоларин Балогуны улаан хуудасны шийтгэлийг шөвгйин 16-гийн тоглолтын өмнө цуцалжээ
    16 цаг 34 мин
  • Английн шигшээ Мексикийг буулган авч, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа
    17 цаг 16 мин
  • Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
    18 цаг 8 мин
  • Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
    18 цаг 18 мин
  • Баяртай, Вилагийн хүү
    18 цаг 21 мин
  • Филиппин улсын дэд ерөнхийлөгч Сара Дутертийг албан тушаалаас нь огцруулах шүүх хурал болж байна
    18 цаг 40 мин
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    18 цаг 52 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК