Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хүн ам 2010 оноос хойш жилд дунджаар 2.2 хувиар өсжээ

2021-5-21
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын 2021 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2021.05.21) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 03 минутад эхэлж, цахимаар хуралдлаа. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах үеэр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдоржоос “Төрийн өмчийн бүртгэл, ашиглалт, хамгаалалт, төрийн өмчит хуулийн этгээдийн засаглалыг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх” Монгол Улсын Ерөнхий сайдын мэдээллийг хойшлуулах албан бичиг ирүүлснийг  мэдэгдлээ.

Хуралдааны эхэнд Засгийн газраас 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр өргөн мэдүүлсэн Хүн ам, орон сууцны 2020 оны улсын тооллогын дүнг хэлэлцсэн бөгөөд энэ талаарх мэдээллийг Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа, УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат Эрдэнэ нар тус тус танилцуулсан. 

Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогыг Статистикийн тухай хууль, Хүн ам, орон сууцны улсын тооллогын тухай хууль болон НҮБ-аас гаргасан зөвлөмжийн дагуу амжилттай зохион байгууллаа. Энэ удаагийн тооллогын товыг УИХ-ын 2017 оны 76 дугаар тогтоолоор “2020 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн Улаанбаатарын 00 цагаар” тогтоож, тоолох ажиллагааг хуульд заасны дагуу 7 хоногийн хугацаанд зохион байгуулсныг Үндэсний статистикийн хорооны дарга мэдээлэлдээ онцлоод УИХ-ын 2017 оны “Улсын комисс байгуулах тухай” 77 дугаар тогтоолын дагуу Улсын тооллогын Комиссыг Монгол Улсын Ерөнхий сайд ахалж, Засгийн газрын гишүүд, бүх шатны Засаг дарга нар хуулиар хүлээсэн үүргийн дагуу тооллогын ажилд онцгой ач холбогдол өгч ажилласан гэж байлаа. 

Мөн тэрбээр, Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнгээр Монгол Улсын хүн ам 3 296 866, өрхийн тоо 897 427 боллоо. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын хүн ам өмнөх тооллогоос буюу 2010 оноос хойш жилд дунджаар 2.2 хувиар өсжээ. Тооллогоор гарсан гол үр дүнгээс танилцуулбал, Монгол Улсын хүн ам нь насны бүтцийн хувьд залуу хэвээр байна.Тухайлбал, нийт хүн амын 31.5 хувийг 0-14 насны хүүхэд, 64.4 хувийг 15-64 насны хүн ам, 4.1 хувийг 65 ба түүнээс дээш насны хүн ам эзэлж байна. Хүн амын ачаалал буюу хөдөлмөрийн насны 100 хүнд ногдох хүүхэд, ахмад настан гэх мэт тэжээлгэгч хүн амын тоо 55.3 байна. Хүн амын голч нас 27.9 болсон нь сүүлийн 30 жилд голч нас 10 насаар нэмэгдсэн. Монгол Улсын нийт хүн амын 3.7 хувь буюу 122 мянган хүн гадаадад зургаа ба түүнээс дээш сарын хугацаагаар оршин сууж байна. Иргэдийн гадаад улс руу явсан зорилгыг оршин суугаа улсаар авч үзвэл Энэтхэг, ОХУ, БНХАУ, Япон, Австрали, Герман, Ирланд улсад суралцахаар, Казахстан, Польш, Их Британи, АНУ-д суурьшихаар, БНСУ, БНЧУ, Унгар, Швед, Турк, Швейцар, Польш улсад хөдөлмөр эрхлэхээр түлхүү явсныг дурдлаа.

Нийт хүн амын 46 хувь нь Улаанбаатар хотод, 19 хувь нь Хангайн бүсэд, 16 хувь нь Төвийн бүсэд, 13 хувь нь Баруун бүсэд, 7 хувь нь Зүүн бүсэд оршин сууж байна. Хүн амын аймаг, нийслэл хоорондын шилжих хөдөлгөөнд оролцогчид нийт суурин хүн амын 23 хувийг эзэлж байгаа нь өмнөх тооллогын дүнгээс буурчээ. Шилжих хөдөлгөөнд оролцогчдын талаас илүү (68 хувь) нь Улаанбаатар хот руу шилжиж ирсэн байна. Үүний нь Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймагт шилжин ирэгсэд хамгийн өндөр байна. Улсын хэмжээнд 106.4 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа нь нийт суурин хүн амын 3.3 хувийг эзэлж байгааг Б.Батдаваа дарга мэдээлэлдээ дурдахын зэрэгцээ 15, түүнээс дээш насны хүн амын 98.7 хувь нь бичиг үсэг тайлагдаж, 10, түүнээс дээш насны хүн амын  95.1 хувь нь ямар нэгэн түвшний боловсролтой байна. Улсын хэмжээнд өрхийн ам бүлийн дундаж тоо 3.6, анхны гэрлэлтийн дундаж нас 27.7 болжээ. Монгол Улсын зургаа ба түүнээс дээш насны нийт суурин хүн амын 87.8 хувь нь гар утас хэрэглэж байгаа бол 64.7 хувь нь интернэт хэрэглэгчид байгааг онцлов. 

Улсын хэмжээнд 15,  түүнээс  дээш насны нийт хүн амын 59.7 хувь нь ажиллах хүчинд, 40.3 хувь нь ажиллах хүчнээс гадуурх хүн амд багтаж байна. Ажилгүйдлийн түвшин 2020 онд 9.9 хувь болж, өмнөх тооллогын үеийнхээс 5.4 пунктээр буурчээ. Байшин, орон сууцны тооллогоор хүн байнга амьдарч байгаа 770.9 мянган сууцанд 897.4 мянган өрх амьдарч байна. Тооллогоор нийт өрхийн 38.2 хувь нь монголын гэрт, 60.9 хувь нь байшинд, 0.9 хувь нь бусад төрлийн сууцанд, инженерийн бүрэн хангамжтай орон сууцанд нийт өрхийн зөвхөн 29.5 хувь нь амьдарч байна. Үндэсний статистикийн хорооноос Хүн ам, орон сууц 2020 оны ээлжит тооллогын дунд үндэслэн хүн амын хэтийн тооцоог аймаг, нийслэлээр 2021 онд тооцож гаргах бөгөөд энэ нь боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, харилцаа холбоо гэх мэт бүхийн салбарын бодлого төлөвлөлтөд ашиглагдах болно гэдэгт итгэлтэй байгаагаа Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа мэдээлэлдээ дурдлаа.

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуралдаанаараа уг асуудлыг хэлэлцжээ. Тооллогыг зохион байгуулснаар Монгол Улсын хүн ам зүй, нийгэм, эдийн засгийн хөгжлийн түвшнийг бодитой үнэлж, дүгнэх, цаашдын чиг хандлагыг тодорхойлох нэн шинэ мэдээлэлтэй болж, мэдээллийн нарийвчилсан эх үүсвэрийг шинэчиллээ. Түүнчлэн энэ удаагийн ээлжит тооллогын мэдээлэл нь үндэсний хөгжлийн болон нэгдсэн бодлого, төлөвлөлтөд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж Монгол Улсын Засгийн газар үзсэнийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ Байнгын хорооны санал, дүгнэлтдээ онцолсон. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, Н.Алтанхуяг, О.Цогтгэрэл, Х.Булгантуяа, Ж.Бат-Эрдэнэ нар асуулт асууж, үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Гишүүдийн зүгээс хүн ам, орон сууцны тооллогын хугацааг богино давтамжтай явуулах бололцоо, тооллого хийхэд технологийн давуу талыг ашигласан эсэх, зарцуулсан зардлыг тодруулахын зэрэгцээ тооллогын дүн хэр бодитой гарсан, өгөгдлийг цаашид хэрхэн ашиглахаар төлөвлөснийг илүүтэй тодруулав. 

Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа хариултдаа, НҮБ-аас баталсан Хүн амын тооллогын хөтөлбөрийн дагуу өгсөн зөвлөмжийн хүрээнд хүн амын тооллогоос гадна нийгэм, эдийн засаг зэрэг бусад үзүүлэлтийг давхар авч байгаа. Тооллогыг цаашид жил, сараар хийх боломжтойг онцлохын зэрэгцээ хүн амын тооллого дээр үндэслээд хүн амын хэтийн тооцоо гардаг. Энэ хэтийн тооцоон дээр тулгуурлаад салбар болгон бодлогоо тодорхойлж, асуудлаа төлөвлөх боломжтой гэж байлаа. 

Мөн тэрбээр,  тооллогыг 2020 оны 1 дүгээр сарын 8-наас 9-нд шилжих шөнийн Улаанбаатарын 00 цагийн зураг авалтаар буюу энэ цаг хугацаанд амьд байсан бүх хүнийг тоолсон. Энэ удаагийн тооллогын онцлог нь төрийн байгууллагууд дээр байгаа бүртгэлийг ашиглах, 10 хувийг түүврийн аргаар тооцсон тул тоо бүрэн гарсан. Үүнийгээ шалгахын тулд нийт хүн амын 10 хувьд санамсаргүй түүврийн аргыг ашиглан түүвэр зохион байгуулж, дахин нягталж, баяжуулсан гэж байлаа. Уг тооллогод нийт 15,7 тэрбум төгрөг төсөвлөсөн байсан ч, төрийн мэдээллийн сангууд, IT технологийн дэвшлийг ашигласан учир зардал хэмнэгдэж, хүн амын тооллогод 3,8 тэрбум төгрөг, бусад зардлууд нийлээд 4,7 тэрбум төгрөгийн зардал гарсан хэмээн хариулж байлаа.    

 Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын дарга үг хэлэв. Тэрбээр хэлсэн үгэндээ Засгийн газар, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний статистикийн хороотой хамтарч төрийн их өгөгдлийг ашиглах бодлого, төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэх шаардлагатай байгааг онцолсон. Мөн өгөгдлийн шинэ эринд төр, хувийн хэвшил аливаа бодлого шийдвэр гаргахдаа тооцоо судалгаанд тулгуурлах зайлшгүй шаардлагатай байгааг тэмдэглээд энэ хүрээнд өнгөрсөн лхагва гарагт “Төрийн их өгөгдлийг бодлогын шийдвэрт ашиглах нь” төслийн сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулсныг дурдав. Түүнчлэн, Хүн ам, орон сууцны тооллого, Үндэсний статистикийн хорооны мэдээллийн сан бол их өгөгдөл. Зөвхөн хүн амын хэдэн хувь нь ямар сууцанд амьдарч байна вэ гэсэн мэдээлэл дээр л төрийн бодлого, төвлөрлийг сааруулах, хөгжлийн алсын хараа бодлогоо төлөвлөх суурь нь болно. Иймд их өгөгдөл нэн ялангуяа хүн ам, орон сууцны тооллогын үр дүнг бусад дататай уялдуулан ашиглах талаар нэгдсэн томоохон бодлого боловсруулах шаардлагатай байгаа тул энэ чиглэлээр Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяагаар ахлуулсан Ажлын хэсэг байгууллахаар төлөвлөн, ажиллахаа мэдэгдлээ. 

Хуралдааны төгсгөлд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг эцэслэн батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Роналду vs Ямал – Нэг үеийн төгсгөл, нөгөө үеийн эхлэл
    10 цаг 8 мин
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
    10 цаг 40 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил явагдаж байна
    10 цаг 56 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
    11 цаг 22 мин
  • "Silkroad Innovation Hub" болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтын ажиллагааны уулзалт хийжээ
    12 цаг 43 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгаалжээ
    13 цаг 19 мин
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
    13 цаг 23 мин
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртэхээр боллоо
    13 цаг 28 мин
  • УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
    13 цаг 34 мин
  • Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
    13 цаг 44 мин
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
    15 цаг 36 мин
  • П.Батсайхан: Энэ бол нэг хүний биш хамт олны амжилт
    15 цаг 59 мин
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
    16 цаг 21 мин
  • ФИФА АНУ-ын шигшээгийн гол зэвсэг Фоларин Балогуны улаан хуудасны шийтгэлийг шөвгйин 16-гийн тоглолтын өмнө цуцалжээ
    16 цаг 33 мин
  • Английн шигшээ Мексикийг буулган авч, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа
    17 цаг 16 мин
  • Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
    18 цаг 7 мин
  • Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
    18 цаг 17 мин
  • Баяртай, Вилагийн хүү
    18 цаг 20 мин
  • Филиппин улсын дэд ерөнхийлөгч Сара Дутертийг албан тушаалаас нь огцруулах шүүх хурал болж байна
    18 цаг 39 мин
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    18 цаг 51 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК