Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бага чулуугаар их чулууг хөдөлгөдөг

2021-5-27
0
ЖИРГЭХ

Цар тахлаас сэргийлсэн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буурч Улаанбаатарчууд бид хэвийн амьдралдаа алхам алхмаар орж эхэллээ. Хэвийн амьдрал гэдэгт өглөө, оройдоо түгжрэх ажил маань ч ойртож буй гэсэн үг. Есөн сарын өмнө буюу 2020 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотын авто зам түгжрэлээс үүдэлтэйгээр “ТЭГ” зогсолтонд орж байсан тэр цаг сар гаруйн өмнө давтагдах шахсан.

Хүн амын 47.5 хувь амьдарч буй нийслэл хотын хурд оргил ачааллын үед 8.9 км болж, 10 жилийн өмнөхтэй харьцуулахад авто замын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн. Иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд өнгөрөөж Улаанбаатар хотын авто замын 78 хувь нь түгжирдэг гэдгийг олон судалгааны дүнгээс харж болно. Энэ байдлаар үргэлжилбэл нийслэлчүүд бидний “хурд” 2025 онд зургаан км цаг, 2030 онд гурван км цаг болох нь.

Гэхдээ ...

Өнөөдрөөс яг долоо хоногийн өмнө Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанаар анх удаа Улаанбаатар хотын асуудлыг цогцоор нь хэлэлцэж, энэ үеэр нийслэлийн удирдлагын баг Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөг танилцуулсан. Засгийн газрын уг өргөтгөсөн хуралдаанаас нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулахад зориулан жил бүр 420 тэрбумаас доошгүй төгрөгийг зарцуулах “эрх” олгосон юм.

Нийслэл хотыг хөгжүүлэх, ялангуяа автозамын түгжрэлийг бууруулахад зориулагдах санхүүжилтийг төсөвт суулгаснаар түгжрэлийг 50 хувиар бууруулж, нийтийн тээврийн төрлийг нэмэхийн зэрэгцээ авто замыг шинэчлэх зэрэг нийслэлийн иргэн нэг бүрийн амьдралд бодит үр дүнгээ өгөх их ажлын санхүүжилтийг шийдлээ гэсэн үг.

Замын хөдөлгөөний түгжрэлийн хотод учруулах бодит аюулын эсрэг арга хэмжээ авахдаа богино хугацааны, шинж тэмдгийг бууруулахаас илүүтэй бодлогын хувьд дорвитой ажил хийх шаардлагатайг “ТЭГ” зогсолт харуулсан, бас дорвитой ажил эхлүүлэх хэрэгтэйг сануулсан.

Нийслэл хотыг хөгжүүлэх, ялангуяа автозамын түгжрэлийг бууруулахад зориулагдах санхүүжилтийг төсөвт суулгахад Улаанбаатар хотын 35 дахь дарга Д.Сумьяабазарын үүрэг чухал байсан гэдгийг дурдахгүй өнгөрч болохгүй. Улаанбаатар хот бие даасан хууль, эрх зүйн чадамжтай болж байж, тулгамдсан асуудлаа шийдвэрлэж чадна гэдгийг ажлаа авсан цагаасаа ойлгож, түүнийгээ хэрэгжүүлэхээр бага багаар судалж, ажиллаж байсных нь илрэл зарцуулагдах хөрөнгө санхүүжилтээ шийдүүлснээр эхэллээ. 

Улаанбаатар хотын авто замын сүлжээг хөгжүүлэх дунд, урт хугацааны мастер төлөвлөгөөний ТЭЗҮ болон тооцоо судалгааг ирэх зургаадугаар сарын 19-нд танилцуулахаар товлогдсон нь, Хотын хөгжлийг дэмжих Түр хороо УИХ-д байгуулагдсан нь гэхчилэн Хотын захирагчийн эхлүүлсэн ажлын үр дүн одоо бидний нүдэнд ил болж байна, үр дүн нь ирэх жилүүдэд бодитоор мэдрэгдэж эхлэх биз.

Өмнө нь буюу 2013 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөөн дээрх замын хэрэгжилт 29 хувьтай буюу төлөвлөгөөний дагуу зам баригдаагүй нь одоо нийт авто замын 78 хувь түгжрэлтэй болох шалтгаан болсон гэх нь бий. Тэгтэл нийслэлийн түгжрэлээс болж алдсан боломжийн нийт өртөг 2.7 их наяд төгрөг, хэрэв байдал энэ хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд энэ тоо 24 их наяд болох тооцоо гарсан. Тэгвэл Засгийн газраас 2021-2024 онд жил бүр 420 тэрбумаас доошгүй төгрөгийн санхүүжилтийг улсын төсөвт тусган нийслэлийн түгжрэлийг бууруулахад зарцуулахаар болсон нь алдагдаж буй боломжит өртөгтэй харьцуулахад их чулууг бага чулуугаар хөдөлгөхтэй дүйцэхүйц.

Хотын тээврийн хөгжил нь санхүү, нийгэм, институцийн хүчтэй дэмжлэг шаарддаг. Харамсалтай нь Улаанбаатар хотын хувьд орлогынх нь 66 хувь  хүн амын орлогын албан татвар, үлдсэн хувь нь бусад татварын зохицуулалтаас бүрддэг хэрнээ зөвхөн төсвөөс хамааралтай яваад байвал түгжрэл төдийгүй бусад асуудлуудаа ч шийдэж чадахгүй өмнө жилүүдийнх шиг торгоож явсаар нэг л өдөр нийтээрээ зам дээр ч бус амьдрал дээрээ ч “ТЭГ” зогсох байсан биз. 

Нийслэлийн амьдрал бүхэлдээ ТЭГ зогсож болзошгүй байсан гэдгийг “Би ажлаа авсан цагаасаа Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлсэн ажлын төсөл хөтөлбөр, түүний зээлтэй холбоотой өр, төлбөрийг гаргаж ир гэдэг үүрэг, даалгавар өгсөн. Энэ хүрээнд судалж эхний ээлжид танилцуулсан нь 1.5 их наядын өр төлбөр, зээлийн асуудал.

Эдгээр бодит нөхцөл байдлаа Ерөнхий сайдад танилцуулж, нийслэл хотод Засгийн газрын зүгээс онцгой анхаарч, зохих шатны арга хэмжээг үе шаттайгаар авч хэрэгжүүлэхгүй бол хотын амьдрал, цаашлаад түгжрэлийн асуудал, төвлөрлийг сааруулах ажлууд, хөрсний бохирдол, агаарын бохирдол, орчны бохирдолтой тэмцэх асуудал, гэр хорооллыг орон сууцжуулах ажлууд, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг хийх ажлууд, ялангуяа хүн амын төвлөрлийг сааруулах хөгжлийн концепц явах ямар ч бололцоогүй болсон гэдгийг танилцуулсны үндсэн дээр Засгийн газар улс төрийн зоригтой шийдвэр гаргаж, нийслэл Улаанбаатар хотыг төсөв санхүүгийн хувьд бодитоор дэмжих, гадаадын зээл тусламжид хамруулж, тулгамдаж байгаа асуудлыг үе шаттайгаар шийдэх, өөрсдийн нөөц бололцоо, дотоод эх үүсвэрээ ашиглах үүрэг, чиглэлийг өгч байна” гэж Улаанбаатар хотын захирагч Д.Сумьяабазар хэлснээс харагдана.

Засгийн газар урьд өмнө нь байгаагүй санхүүгийн боломжоор хотоо дэмжиж, энэ жилийн төсөвт гэхэд л 3 тэрбум төгрөгийн санхүүжилт эхний ээлжинд олгохоор шийдвэрлэсэн нь Засгийн газрын хуралдаанаар хотын асуудлыг оруулж анхаарлыг зөв зүгт хандуулж чадсан зөв менежментийн үр дүн юм.

Түгжрэл, том бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөр тэдгээрт зарцуулагдах зардал мөнгө, ажиллах хүчин, зарцуулах цаг хугацаа гэдэг өнөөдөр чиглэл аваад маргааш шийдэгддэг асуудал биш. Шаварт унасан шарын эзэн хүчтэй гэдэгчлэн олон асуудалд дарагдаж, хүнд байдалд орсон нийслэл хотоо шинэчлэн сэргээхээр хүчин зүтгэж буй Хотын захирагчын ажлыг бид шүүмжлээд л хараад сууж байх хангалтгүй.

Замын хөдөлгөөнд тулгарч буй хүндрэл бэрхшээлүүд нь хөдөлгөөнд оролцогчдын замын хөдөлгөөний дүрэм журмын талаар ойлголт сул төдийгүй түүнийг мөрдөн биелүүлдэггүйтэй холбоотой учраас үр ашигтай, тав тухтай замын хөдөлгөөний орчныг өөрийн хотдоо бий болгохын тулд ард иргэд нийтээрээ оролцож санаа тавих, асуудал, шийдлүүдийн талаарх нийгмийн хандлагаа идэвхжүүлэх үүрэг ч бидэнд давхар ирж байна.

С.Сүлд

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Роналду vs Ямал – Нэг үеийн төгсгөл, нөгөө үеийн эхлэл
    7 цаг 16 мин
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
    7 цаг 48 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил явагдаж байна
    8 цаг 4 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
    8 цаг 30 мин
  • "Silkroad Innovation Hub" болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтын ажиллагааны уулзалт хийжээ
    9 цаг 51 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгаалжээ
    10 цаг 27 мин
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
    10 цаг 31 мин
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртэхээр боллоо
    10 цаг 36 мин
  • УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
    10 цаг 42 мин
  • Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
    10 цаг 52 мин
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
    12 цаг 44 мин
  • П.Батсайхан: Энэ бол нэг хүний биш хамт олны амжилт
    13 цаг 7 мин
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
    13 цаг 29 мин
  • ФИФА АНУ-ын шигшээгийн гол зэвсэг Фоларин Балогуны улаан хуудасны шийтгэлийг шөвгйин 16-гийн тоглолтын өмнө цуцалжээ
    13 цаг 41 мин
  • Английн шигшээ Мексикийг буулган авч, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа
    14 цаг 23 мин
  • Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
    15 цаг 15 мин
  • Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
    15 цаг 25 мин
  • Баяртай, Вилагийн хүү
    15 цаг 28 мин
  • Филиппин улсын дэд ерөнхийлөгч Сара Дутертийг албан тушаалаас нь огцруулах шүүх хурал болж байна
    15 цаг 47 мин
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    15 цаг 59 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК