Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.07
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Баттулга: Үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахаар амлалтаа ахиулсан

2021-5-31
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр БНСУ-ын Сөүл хотноо нээлтээ хийж буй Ногоон өсөлт ба Дэлхийн зорилт 2030 хөтөлбөрийн төлөөх түншлэл”-ийн Сөүлийн дээд хэмжээний уулзалтад цахимаар оролцож, үг хэллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт төлөөлөгчид, 

Хатагтай, ноёд оо,

Дэлхийн улс орон бүр цар тахалтай тэмцэж буй энэ хүнд үед энэхүү чухал ач холбогдолтой хурлыг цахимаар зохион байгуулж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газарт талархал илэрхийлье.

Сүүлийн жилүүдэд бид уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, байгалийн доройтлыг бууруулах, эх дэлхийгээ хамгаалах талаар маш олон удаа хэлэлцэж, олон үүрэг амлалт хүлээсэн. Харамсалтай нь тэдгээрийн хэрэгжилт, бодит үр дүн тун чамлалттай байна. 

Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг, өртөмтгийн орнуудын нэг. Сүүлийн хорь гаруй жилд цаг агаарын аюулт үзэгдлийн давтамж 2 дахин ихсэж, тэдгээрээс үүдсэн эдийн засгийн хохирол нэмэгдсээр байна.

Уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэн гарах хор хохирол, байгалийн аюулт үзэгдэл, гамшигаас сэргийлэхийн тулд бид дэлхийн дулаарлыг 1.5 хэмд хязгаарлах ёстой. Энэ нь эх дэлхийгээ хамгаалах хамгийн энгийн хэрэгжүүлж болох арга хэмжээ юм. “Парисын хэлэлцээр”-ийн дагуу улс орон бүр хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах үндэсний зорилтоо тодорхойлон, хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Монгол Улсын хувьд үндэсний хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 27.2 хувиар бууруулахаар амлалтаа ахиулсан.

Хүндэт төлөөлөгчид өө,

Дэлхий даяар байгальд ээлтэй Ногоон технологийн шилжилтийг төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар улам эрчимжүүлэх шаардлагатай байна. 

Тийм ч учраас миний бие Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсоныхоо дараахан Оросын Холбооны Улсын Владивосток хотод Дорнын эдийн засгийн чуулган дээр ногоон технологийн нэг болох сэргээгдэх эрчим хүчний “Зүүн Хойд Азийн эрчим хүчний супер сүлжээ” байгуулах санаачлагыг бодит ажил хэрэг болгох тодорхой саналыг дэвшүүлсэн билээ.

Жилийн 270 хоногт нь нартай цэлмэг байдаг Монголын говь нутаг нь нарны эрчим хүчний нөөцөөрөө дэлхийд Сахарын цөлийн дараа хоёрдугаарт ордог. Тэгэхээр энэ арвин нөөцөө ашиглан цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, улирлын болон цагийн бүсийн зөрүүнээс үүдэн Өмнөд Солонгос зэрэг улсуудын оргил цагийн ачааллын хөнгөвчлөх, түүнээс гадна хураагуурын үүрэг гүйцэтгэх бүрэн боломжтой.

Байгаль орчноо хамгаалах болон эдийн засгийн хамгийн оновчтой шийдэл нь энэхүү сэргээгдэх эрчим хүчний сүлжээ юм.

Цаг хугацаа, уур амьсгалын өөрчлөлт та биднийг хүлээхгүй ээ. Улс орон бүр цар тахлыг хохирол багатай даван туулахын зэрэгцээ цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийг байгаль орчинд хал багатай, “ногоон” хэв загварт шилжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ шийдэмгий, дорвитой, бодит ажлуудаар эхэлж, үр дүнд хүргэхийг уриалья.

Анхаарал тавьсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (202.9.46.119)
    Бид амлаж бол чаддаг улс. Хэргжүүлэхдээ л их лазан удаан, дараа нь хэрэгжилт өөрсдөөс бус өрөөл бусдаас л шалтгаалсан гэдэг бэлэн гүйцэтгэлтэй л улс даа. Сэогээгдэх эрчим хүч, хийн станц барих нөөц боломжууд байнаа байна. Үүнийг хэрхэн хэргжүүлж ямар хугацаанд хир хэмжээнд хүргэх ажлын төлөвлөгөө, түүнийг хариуцан хэрэгжүүлэх эзэн, гарсн үр дүнг д ярьмаар юмдоо.
    2021 оны 05 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Роналду vs Ямал – Нэг үеийн төгсгөл, нөгөө үеийн эхлэл
    6 цаг 1 мин
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
    6 цаг 33 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил явагдаж байна
    6 цаг 48 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
    7 цаг 14 мин
  • "Silkroad Innovation Hub" болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтын ажиллагааны уулзалт хийжээ
    8 цаг 36 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгаалжээ
    9 цаг 12 мин
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
    9 цаг 15 мин
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртэхээр боллоо
    9 цаг 21 мин
  • УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
    9 цаг 26 мин
  • Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
    9 цаг 37 мин
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
    11 цаг 28 мин
  • П.Батсайхан: Энэ бол нэг хүний биш хамт олны амжилт
    11 цаг 51 мин
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
    12 цаг 13 мин
  • ФИФА АНУ-ын шигшээгийн гол зэвсэг Фоларин Балогуны улаан хуудасны шийтгэлийг шөвгйин 16-гийн тоглолтын өмнө цуцалжээ
    12 цаг 25 мин
  • Английн шигшээ Мексикийг буулган авч, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа
    13 цаг 8 мин
  • Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
    14 цаг 0 мин
  • Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
    14 цаг 10 мин
  • Баяртай, Вилагийн хүү
    14 цаг 12 мин
  • Филиппин улсын дэд ерөнхийлөгч Сара Дутертийг албан тушаалаас нь огцруулах шүүх хурал болж байна
    14 цаг 32 мин
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    14 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК