Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Монгол улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад Александр Невскийн одон гардуулав

2021-6-02
0
ЖИРГЭХ

ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров өнөөдөр Монгол улсын баатар, сансрын нисгэгч Ж.Гүррагчаад Александр Невскийн одон гардуулав. Сонирхолтой нь энэ одон бол Цагаан хааны үед ч, Зөвлөлт засгийн үед ч байсан, одоо ч бий буюу Оросын гурван төрийн нүүрэнд хүчин төгөлдөр яваа цорын ганц шагнал юм. Ж.Гүррагчаа баатрыг шагнах тушаал 3 дугаар сарын 15-нд гарсан боловч одон нь эзэндээ хүрч чадалгүй явсаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн, ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалын үеэр ийнхүү энгэрийг нь цоолжээ.

ОХУ-аар эхэлсэн шинэ Засгийн газрын анхны гадаад айлчлал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Манай Гадаад харилцааны сайд өнөөдөр болсон албан ёсны хэлэлцээний өмнө үг хэлэхдээ С.Лавровын хоёр талаар сууж буй хүмүүст тал өгч “Өмнө нь дөрвөн жил дэд сайд байхдаа хамтран ажиллаж байсан найз нөхөдтэйгээ дахин уулзаж байгаадаа баяртай байна” гэсэн нь учиртай биз. Яригдан буй энэ хугацаанд хоёр улсын харилцааны түвшин Монгол-Хятадын харилцааны түвшнээс хоцорч байсан нь гүйцэн ирж, байж болох хамгийн дээд түвшин буюу “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай гэрээ” байгуулагдсаныг, энэ гэрээний ямар чухлыг энгийн бид төдийлэн мэдэхгүй. Зүгээр ч нэг “Найзлах уу, найзалья” гээд байгуулчихдаггүй энэ гэрээг бодит болгохоос авахуулаад олон ажлын ард гарахад тэр С.Лавровын хоёр талаар сууж байгсадтай ил далд нүдэлдэж явсан байлгүй. Ер нь дипломат ажил гэдэг бол чимээгүй байлдаан л. Хамраараа утаагаа гаргаж байгаад л байлддаг ажил. Тэгж байлдахдаа эзэлж авах байрлал, үхтлээ хамгаалах өндөрлөг ердөө ганцхан. Тэр нь эх орны эрх ашиг, өөр юу ч биш.

Өнөөдрийн хэлэлцээгээр хоёр сайд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх, байгалийн хийн хоолой барих төслийн судалгаа урагшилж буй, хамтарсан төмөр замыг шинэчлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, боловсрол, соёл урлаг, хүмүүнлэгийн салбарт улам нягт хамтран ажиллах гэх мэт олон ажил ярилцаж, олон ч асуудал дээр тохиролцжээ.

Ер нь улсын гадаад бодлого гэдэг бол дотоод бодлогын л үргэлжлэл байдаг. Хөдөөний нэг малчинд гадаад харилцаа юуны хамаа гэж бид бодно. Гэтэл арьс шир, ноос ноолуур гээд гадагшаа гарах юу л байна, гадаад харилцаа урагшгүй бол хог л болно. Энэ мэтчилэн наанаа хар аяндаа явж байгаа мэт харагдавч цаанаа бол гадаад харилцаа, дипломат албаны арга ажиллагааны эрэг шургаар хөдөлдөггүй салбар гэж Монголд цөөхөн.

Гадаад харилцааны сайд уржигдар Алтанбулаг-Хиагтаар хил гарчээ. Тэр өдрөө Буриадын албаны хүмүүстэй уулзаж учирч, жанжин Д.Сүхбаатарынхаа хөшөөнд цэцэг өргөчихөөд Москва оров. Өчигдөр ЭСЯ дээрээ В.Путины туслах, Төрийн зөвлөлийн нарийн бичгийн дарга И.Е.Левитинтэй (Тээврийн сайд байсан) уулзсан бол өнөөдөр С.Лавровтой хэлэлцээ хийсэн нь энэ. Энэ завсар “РИА Новости” агентлагт ярилцлага өгч, “Euronews” сувгийн “Страна Индустрия” нэвтрүүлэгт оролцжээ. Аж үйлдвэр, бизнес, технологийн орчин үе хийгээд ирээдүйн талаар бизнесмэн, дипломатч, эрдэмтэн, нийгмийн зүтгэлтнүүд оролцож ярьдаг нэвтрүүлэг юм. Хөтлөгч нь М.Струпинский гэж бизнесмэн-эрдэмтэн лут хүн байна. Маргааш Петербургийн олон улсын эдийн засгийн форум эхэлнэ. Гадаад харилцааны сайд түүнд оролцоно. Монголын урагшлахад юу хэрэгтэйг л хайж бэдэрч яваа буй заа, ганзага дүүрэн ирэхийг ерөөе!

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • зочин (66.181.181.105)
    Хүн төрөлхтөн түүхийн урт хугацаанд эхлээд засаглалын “Аристократия” (Улс төрийн болон төрийн албанд хааны удам угсааны, элит давхрагын, алдартай баатар, бөх, дуучин, жүжигчин гэх мэт хүмүүсийг ажилуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Аристократия” хэлбэр нь муу учир дараа нь засаглалын “Демократия” (улс төрийн болон төрийн албанд хувь хүнийг харанхуй олонхийн саналаар дэвшүүлэн ажиллуулдаг) буюу Ардчилсан хэлбэрийг сонгожээ. Гэтэл засаглалын “Демократия” (Ардчилал) хэлбэр нь мөн л муу байсан учир хүн төрөлхтөн хамгийн эцэст засаглалын “Меритократия” (Улс төрийн болон төрийн албанд хувь хүний мэргэжлийн өндөр мэдлэг буюу оюуны өндөр боловсрол IQ; хүн ардынхаа болон эх орныхоо төлөө тэмцэгч халуун эх оронч сэтгэл буюу сэтгэлийн өндөр боловсрол EQ; ажилсаг, хөдөлмөрч, бүтээлч чанар буюу биеэ дайчлан ажиллах чадвар LQ-ийг нь тус тус харгалзан хамгийн бага албан тушаалаас нь эхлэн шат дараалуулан дэвшүүлэн ажиллуулдаг) хэлбэрийг сонгожээ. Гэтэл хөөрхий Монголчууд засаглалын “Демократия” хэлбэрийг (Ардчиллыг) магтан дуулж, засаглалын “Меритократия” хэлбэрийн талаар “А” ч байхгүй явна. Яана даа!!!
    2021 оны 06 сарын 02 | Хариулах
  • зочин (66.181.181.105)
    Инженерүүд удирддаг технократ улс орон яаж эрчимтэй хөгждөгийн яруу тод жишээ нь урд хөрш Хятад улс. Харин эдийн засагч, хуульчид удирддаг улс орон яаж эрчимтэй дампуурдагийн яруу тод жишээ нь Монгол улс. Өөрсдийгөө эдийн засагч, хуульч гэж нэрлэдэг хүмүүст байгалийн болон техникийн хуулиуд үйлчилдэггүй, газар бүрийн улс төрчдийн зохиосон янз бүрийн хачин марзан урсгалууд, уран зохиол, үлгэр гэмээр юм л үйлчилдэг. Иймээс эдийн засагч, хуульч нь үнэндээ мэргэжил биш юм. Харин инженерүүдэд дэлхийн аль ч улсад, аль ч газар нэгэн адил алгебрийн болон дифференциаль тэгшитгэлүүдээр, зураг, схемээр томъёологддог байгалийн болон техникийн асар хүчтэй хуулиуд үйлчилдэг. Иймээс инженер бол хамгийн хүчтэй мэргэжил юм. Иймд инженерийг шүтдэг улс орнууд Хятад шиг хөгжсөөр ирсэн, харин эдийн засагч, хуулчидыг шүтдэг улс орнууд Монгол шиг дампуурсаар ирсэн. Энэ бол дэлхийн зуу зуун жилийн түүх.
    2021 оны 06 сарын 02 | Хариулах
  • зочин (66.181.181.105)
    Төв Азийн өндөрлөгт нэгэн зэрлэг омгийнхон амьдрах бөгөөд тэднийг Монгол гэнэ. Тэдэнд шинжлэх ухаан, мэргэжил, мерит зарчмын тухай ойлголт огт байхгүй. Хамгийн бяртай хүчтэй хүн нь Уул уурхайн сайд хийнэ. Хамгийн их ярьдаг хүн Эрүүл мэндийн сайд хийнэ...... Яам, ангентлагуудад нь хан, ван, гүн, бээл, бэйсийн хүүхдүүд угсаа залгамжилан ажиллана....
    2021 оны 06 сарын 02 | Хариулах
  • зочин (66.181.181.105)
    Улс оронд МЕРИТ зарчим (хамгийн бага албан тушаалаас эхлэн шатлан дэвшүүлж ажиллуулах зарчим) алдагдаж, улс орныг ЦҮНХ БАРИГЧИД удирдах үед улс төр, эдийн засг, нийгэм, соёл, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах, шүүх, цэрэг, цагдаа, , тагнуул, прокурор яаж аймшигтай дампуурдагийн жишээг, монгол хүн бүр, монгол иргэн бүр ямар аймшигтай хүн чанар, ёс суртахуунаа гээдэгийн яруу тод жишээг Америк ардчилалд шал согтсон, авилгал, ядуурал, өлсгөлөн, өвчлөлөөр дүүрсэн Монголын орны 30 жилийн түүх хөдөлбөргүй нотлон харуулж байна. Монгол орон мөхөл, сүйрэл уруу улам бүр хурдлаж байна.
    2021 оны 06 сарын 02 | Хариулах
  • зочин (183.177.99.230)
    Бацэцэгтэй бавалзуул гоё доо
    2021 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (192.82.78.134)
    Ишш чааваас, энэ нүүрээ татуулчихсан будмал хүүхэн ямар жол харагдаж бнаа.
    2021 оны 06 сарын 02 | Хариулах
    • балайгаа битгий хөөрлөө
      2021 оны 06 сарын 02
    • юу нь жол байна гэж. сайхан л эмэгтэй байна битгий атаархаж нэгнээ муулж бай
      2021 оны 06 сарын 02
  • Зочин (66.181.161.45)
    Манай ГХЯ-ны сайдын дээл нь огт зохиогүй байнаа!!! Аятайхан европ хувцас өмссөн бол албан ёсны, гоё харагдах байж!!!!
    2021 оны 06 сарын 02 | Хариулах
    • тэнэгт
      2021 оны 06 сарын 02
    • зохисон л байншдээ монгол дээлээ өмсөхөөр чамд таалагдахгүй байна уу
      2021 оны 06 сарын 02
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Роналду vs Ямал – Нэг үеийн төгсгөл, нөгөө үеийн эхлэл
    4 цаг 58 мин
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр Улсын наадамд барилдахаар болов уу?
    5 цаг 30 мин
  • Нийслэлийн ногоон бүсэд ойн хөнөөлт шавжийн тэмцлийн ажил явагдаж байна
    5 цаг 46 мин
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар анх удаа “Дэлхийн адууны өдөр”-ийг тэмдэглэнэ
    6 цаг 12 мин
  • "Silkroad Innovation Hub" болон Мэдээллийн технологийн үндэсний парк хамтын ажиллагааны уулзалт хийжээ
    7 цаг 33 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 120 удаагийн дуудлагаар 19 иргэний амь насыг авран хамгаалжээ
    8 цаг 9 мин
  • Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл өргөн мэдүүлэв
    8 цаг 13 мин
  • Улсын гуравдугаар төв эмнэлэг Монгол Улсын төрийн соёрхлыг дөрөв дэх удаагаа хүртэхээр боллоо
    8 цаг 18 мин
  • УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы үйл ажиллагаа, үр дүнг танилцууллаа
    8 цаг 24 мин
  • Төрийн шагнал хүртсэн ЗУРГААН бүтээл
    8 цаг 34 мин
  • И.Одончимэг: Олон хүний хөдөлмөрийн үр дүнд энэ шагналыг аваад зогсож байна
    10 цаг 26 мин
  • П.Батсайхан: Энэ бол нэг хүний биш хамт олны амжилт
    10 цаг 49 мин
  • Иранчууд талийгч дээд удирдагч Али Хаменеигаа сүүлчийн замд нь үдэж байна
    11 цаг 11 мин
  • ФИФА АНУ-ын шигшээгийн гол зэвсэг Фоларин Балогуны улаан хуудасны шийтгэлийг шөвгйин 16-гийн тоглолтын өмнө цуцалжээ
    11 цаг 23 мин
  • Английн шигшээ Мексикийг буулган авч, ДАШТ-ий шөвгийн наймд шалгарлаа
    12 цаг 5 мин
  • Төрийн соёрхол бүтээлдээ очих цаг болсон
    12 цаг 57 мин
  • Үндэсний их баяр наадмыг бодит орчинд суурилсан 360° технологиор шууд дамжуулна
    13 цаг 7 мин
  • Баяртай, Вилагийн хүү
    13 цаг 10 мин
  • Филиппин улсын дэд ерөнхийлөгч Сара Дутертийг албан тушаалаас нь огцруулах шүүх хурал болж байна
    13 цаг 29 мин
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    13 цаг 41 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК