Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн I хороонд саналаа өглөө. Тус хэсэг 2636 сонгогчтой бөгөөд иргэдийн 23 хувь нь саналаа өгөөд байгаа аж.
Тэрбээр “Монгол Улсын иргэний хувьд эрхээ эдэлж, үүргээ биелүүлж саналаа өглөө. Энэ удаагийн сонгууль цар тахалтай амаргүй цаг үе тохиож байна. Өмнөх сонгуулиудтай харьцуулахад зардал багатай, тайван болж өнгөрч байна. Иргэдийн маань ч идэвх сайн байна. Иргэддээ талархаж байгаагаа илэрхийлье. Мөн Монгол Улс 1992 оноос хойш ардчилсан тогтолцоонд шилжээд төрийн тэргүүнээ анх удаа зургаан жилээр нэг улдаа сонгох гэж байна.
Өнгөрсөн жилүүдэд сонгуулиас сонгуулийн хооронд, Ерөнхийлөгчийн сонуулийн үр дүнгээс хамаарч улс төрийн үр дүн бий болдог байсан.
Тиймээс энэ удаагийн сонгуулийн үр дүнгээс цаашид Монгол Улсын төр засагт томоохон шинэчлэл болох байх гэсэн хүлээлттэй байна. Ингээд иргэддээ цар тахлын хүндрэлтэй үед зайгаа барьж төрийнхөө сонгуульд идэвхтэй оролцоорой гэж уриалж байна” гэлээ.
Б.Лхам





















































