Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр 07:00 цагт улс орон даяар эхэлсэн. 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчдын нэрийн жагсаалтад 2,040,556 сонгогч бүртгэгдсэн байна. Улсын хэмжээнд 11.00 цагийн байдлаар сонгогчдын ирц 13.4 хувьтай байгаа талаар СЕХ-ноос мэдээлсэн. Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль хэрхэн явагдаж буйг фото мэдээгээр хүргэж байна.






























































