
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч С.Эрдэнэ саналаа өглөө.
Тэрбээр энэ үеэр "Өнөөдөр Монгол Улсын найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Миний хувьд өнөөдөр дарангуйллын эсрэг оролцож байна. Би ямар нэгэн эд хөрөнгө амлаагүй.
Гэвч бусад нэр дэвшигчид асар их хэмжээгээр мөнгө тарааж байна.
Үүнийг нь хууль хяналтынхан хараа хяналтдаа оруулж чадахгүй байна.Ийм увайгүй, татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийнх нь саналыг хууль бусаар авах гэж оролдож байна. Таны халааснаас авсан мөнгийг буцаагаад өгч байна. Та авчих. Харин сонголтондоо туйлаас хариуцлагатай хандаарай. Монголд дарангуйлал жинхэнэ утгаараа бий болох эрсдэлтэй байгаа шүү" гэлээ.
А.Сүх






















































Сэтгэгдэл (6)