
Монгол Улсын зургаа дахь сонгуулийг сонгох сонгууль орон даяар явагдаж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар саналаа өглөө. Энэ үеэр тэрбээр "Монголчууд сонгуульдаа идэвхтэй оролцож байгаад талархаж байна. Үдийн 12.00 цагийн байдлаар сонгогчдын 13,45 хувь нь саналаа өгсөн нь өндөр хувьд тооцогдож байна.
Цар тахлын энэ хүнд үед халдвар хамгааллын дэглэмээ чанд сахьж, сонголтоо хийхийг хүсье.
Энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль нь Монгол Улсаа сэргээн мандуулж, тусгаар тогнолоо тунхаглан зарласан 100 жилийн ойн жилд тохиож буй учраас түүхэн хэмээн онцолж байгаа юм.
Сонголт хийнэ гэдэг бол иргэн таны төрөө дээдлэх ухааны илэрхийлэл, түмэндээ хүргэж буй том тус дэм билээ. Энэ удаагийн сонгуулийн үр дүн бол аль нэг улстөрийн хүчнийх биш, хэн нэг нэр дэвшигчийн ялалт бус зөвхөн монголын ард түмний ялалт байх болно.
Сонгуулийн сурталчилгааг гүтгэлэг, доромжлолгүй, хуулийн хүрээнд аядуу тайван зохион байгуулж чаддаг юм байна гэдгийг энэ удаагийн сонгууль нотлон харууллаа. Харин өнөөдөр энэ үр дүнгээ хадгалан, шударга санал хураалт болоосой хэмээн хүсэж байна" гэлээ.





















































