
Дархан-Уул аймагт халдварын нөхцөл байдал нэмэгдэж байгаатай холбогдуулан тус аймаг руу орох, гарах хөдөлгөөнийг зургаадугаар сарын 16-ны өдрөөс түр хязгаарлах шийдвэр гаргажээ. Тиймээс зургаадугаар сарын 14-нөөс зургаадугаар сарын 15-ны өдөртөө багтааж зорчих хөдөлгөөн үйлдэхийг аймгийн онцгой комиссоос мэдээллээ.
Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал "Дарханчууд бид цар тахлын хоёрдахь давлагааг амжилттай даван гарсан бөгөөд нийт өвчлөлд өртсөн 669 хүн 100 хувь бүрэн эдгэрч голомтууд нь мөн хаагдсан. Харин тавдугаар сарын 22-ноос хот хоорондын зам нээгдсэнээс үүдэлтэй тавдугаар сарын 28-наас эхэлсэн 3 дахь цар тахлын давалгаа эрчимтэй өсч өнөөдрийн байдлаар 361 болсон байна.
Нийт өвчлөлийн 90 хувь нь Улаанбаатар болон бусад аймгаас зөөвөрлөгдөж ирсэн тул шаардлагатай тохиолдлоос бусдаар аймаг хот хоорондын хөдөлгөөнийг энэ сарын 16-ны лхагва гарагаас хязгаарлаж байна. Мөн нийт өвчлөлийн 32 хувь нь бага насны хүүхдүүд байгаа тул хүүхдийн секц, дугуйлан сургалтыг түр хязгаарлахаар боллоо.
Харин бусад бүх төрлийн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаа, аймаг хот хооронд хүнс болон бүх төрлийн бараа тээвэр хэвийн үргэлжилнэ" гэлээ.
Б.Баатар






















































Сэтгэгдэл (1)