Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БНСУ-ын драма Ази тив төдийгүй Европ, АНУ-ын зах зээлд хүч түрэн орж ирлээ. Харин Монголынх …

2021-6-26
0
ЖИРГЭХ

Монголын кино урлаг нэг хэсэгтээ зогсонги байдалд орсны шалтгаан нь төр, засгийн дэмжлэггүй, нэгдсэн бодлого, зохицуулалтгүй явж  ирсний “гор” юм. Харин хэдхэн хоногийн өмнө УИХ-аар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Хуулийн энэхүү төсөлд:

1. “Кино урлагийн зөвлөл” хэмээх төрийн байгууллагатай болох,

2. Кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх,

3. Монгол Улсын нутаг дэвсгэрт гадаадын кино үйлдвэрлэгч кино үйлдвэрлэх зорилгоор зураг авалт хийх үйл ажиллагааг зохицуулах,

4. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага гэсэн агуулгыг тусгаж өгсөн.

Харин уран бүтээлчид төсөлд кино үйлдвэрлэлээс олсон орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлж өгөөсэй гэсэн хүсэлтээ төр, засагт “дайж” буй юм.

Монголын кино, урлаг хаахна явна вэ. Хэрэв манай уран бүтээлчид дэлхийн зах зээлд гаргах сайн кино, драм үйлдвэрлэж чадвал ганцхан уул уурхайн салбараас хамааралтай улсынхаа эдийн засгийг солонгоруулахад бодитой ажил болно. Яагаад заавал экспорт гэж. Манай зах зээл дэндүү жижиг, маш цөөхөн үзэгчтэй учраас тэр юм. Тиймээс л дэлхийн зах зээлд гаргадаг, маш эрэлттэй байх мундаг кинонууд үйлдвэрлэе, “ногоон”-оо ч олъё, соёлоо ч түгээе гэсэн уриалгыг уран бүтээлчид гаргасан бөгөөд шинэ тутам байгуулсан Соёлын яам ч үүн дээр томоохон дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

Гадаадын улс орон кино, драмаараа  дэлхийд нэрээ гаргаж, улс үндэстнийхээ түүхийг таниулдаг. Тухайлбал, БНСУ гэхэд л 

2002 онд “Өвлийн хайрын дуу” драмаа гурван  тэрбум воноор бүтээж, дотоодын зах зээлээс 7.6 тэрбум вон, экспортоос 29 тэрбум вон олж байжээ. Энэ нь тухайн үедээ хамгийн өндөр борлуулалт болж байсан юм.

Сүүлийн үеийн жишээ дурдвал, хоёр жилийн өмнө манай улсад зураг авалтынх нь тодорхой хэсгийг хийсэн “Чам дээр буусан ослын буулт” драма буюу олон ангит киног хийсэн "Studio dragan" студи гэхэд л 2020 онд 525 тэрбум воны орлого олсон байна. Үүний 52.5 хувь нь экспортын орлого бөгөөд монгол төгрөгт хөрвүүлбэл, 700 гаруй тэрбум төгрөгийг ганцхан студи зөвхөн экспортоос олж байна гэсэн үг юм.

“Ковид-19”-ийн үед буюу 2020 онд Neflix гэртээ байгаа үзэгчдэд зориулж, драмыг олноор нь худалдаж авсан бөгөөд 2020 онд Neflix-т хамгийн их хандалттай 10 контентын тав нь солонгос драма байгаа юм. Экспортын орлогод борлуулалтаас гадна тухайн кинотой холбоотой дурсгалын зүйл, гол дүрийнх нь зүүсэн ороолт, малгай гэх мэт хэрэгслийг борлуулан орлого олдог жишиг бий.

Цаашлаад бүрэн хэмжээний уран сайхны киноны хувьд Солонгос улс 2019 онд хамгийн өндөр буюу 970 тэрбум воны орлого олжээ. Энэ нь зөвхөн кино театрт үзсэн солонгос киноны борлуулалтын орлого ба энэ нь өмнөх оныхоос 6.4 хувиар өссөн үзүүлэлт аж.

Харин 2020 онд энэ салбарын орлого цар тахлын улмаас огцом буюу өмнөх оныхоос 73 хувиар буурсан тул төр, засаг нь дэмжлэг үзүүлж, нээлт нь хойшилсон кино тус бүрд 100 сая воны тусламж өгсөн байна. Кино, урлагаа ийн дэмждэг улс үндэстэн хөгжихөөс ч  яах вэ .

БНСУ гэхэд л зөвхөн драма буюу олон ангит киногоороо 2008 онд экспортоос 1,8 тэрбум ам.доллар олж байсан бол 2012 оны байдлаар энэ тоо даруй гурав дахин өсч, таван тэрбум гаруй ам.долларт хүрсэн байдаг. Өдгөө Солонгосын драма Ази тив төдийгүй Европ, Америкийн зах зээлд хүч түрэн орж ирж, улсынхаа соёлыг дэлхийд түгээж байгааг та бид бэлхэнээ харж байна. Энэ бүхнээс соёл, тэр дундаа киноны экспортоос хэчнээн их мөнгө олох боломжтойг, орлого олоод зогсохгүй, улс орныхоо соёл, түүхийг олон улсад сурталчилж байгаа нь мөнгөөр үнэлшгүй өндөр ач холбогдолтой юм. Иймд манай улс кино урлагтаа бодит дэмжлэг үзүүлэх хүчтэй бодлого баримтлах хэрэгтэй байна.

УИХ-аар Кино урлагийг дэмжих тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлсэн нь эхний том алхам юм. Энэ нь Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах, үүгээр дамжуулан уламжлалт зан заншлаа таниулах, уран бүтээлчдийнхээ чанар, чансааг дээшлүүлэх сайхан боломжийг нээж өгч буй нь талархууштай юм.

 

У.Тэргэл

0
ЖИРГЭХ
Санал болгох
Эрийн гурван наадмын СУР ХАРВАА
Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна
Танилц: Дэлхийн адууны өдөр"-ийн арга хэмжээний хөтөлбөр
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (103.229.123.104)
    Ehleed ediin zasgaa sergeechihie,daraa urlag sergeed l irne
    2021 оны 06 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Мета компани үзэн ядалтыг өдөөсөн контентын хяналтын бодлогоо чангатгалаа
    2 мин
  • НАТО-гийн дээд хэмжээний уулзалтын өмнө ОХУ Украинд хоёр удаа томоохон халдлага хийв
    10 мин
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
    17 мин
  • Эрийн гурван наадмын СУР ХАРВАА
    21 мин
  • Карло Анчелотти: Винисиус Жуниор үндсэн цохигчдын зургаа дахь сонголт
    24 мин
  • Канад болон Монгол Улсын хооронд шууд нислэг үйлдэх боломжтой боллоо
    37 мин
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
    49 мин
  • Неймар 34 насандаа Бразилын шигшээ багаас зодог тайллаа
    50 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    53 мин
  • Оюутолгойн товч ХРОНОЛОГИ
    57 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон медаль гардуулна
    1 цаг 8 мин
  • Сенегалын шигшээ багийн хөлбөмбөгийн холбоо нутаг буцах нислэгийн тийзээ захиалаагүйн улмаас багийн бүрэлдэхүүн АНУ-ын Сиэтл хотод гацжээ
    1 цаг 21 мин
  • Мексик vs Англи: Дэлхийн хөлбөмбөгийн хорхойтнуудын хүсэн хүлээж буй супер тулаан
    1 цаг 40 мин
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
    21 цаг 36 мин
  • Танилц: Дэлхийн адууны өдөр"-ийн арга хэмжээний хөтөлбөр
    21 цаг 40 мин
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
    21 цаг 51 мин
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
    22 цаг 40 мин
  • Наадмаар зодоглох бөхчүүдийн бүртгэл маргааш эхэлнэ
    23 цаг 54 мин
  • Долоодугаар сарын байдлаар 418 мянган жуулчин иржээ
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 07 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Арын сайхан хангайд цагаан өмсгөлтнүүд чуулна
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Алдаж болохгүй алтан боломж: АЛТНЫ ҮНИЙН СУПЕР ЦИКЛ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
24 баримт
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК