Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Экспортыг нэмэгдүүлж, эдийн засгийг тэлэх Тавантолгой-Гашуунсухайтын төмөр зам нээлээ

2022-9-12
0
ЖИРГЭХ

Жилд 30-50 тонн нүүрсийг 2-4 дахин хямд өртгөөр тээвэрлэж, экспортод гаргах хүчин чадалтай Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам өнгөрөгч баасан гарагт нээлтээ хийж, анхны тээврээ эхлүүлэв. Ийнхүү Монгол Улсын нүүрсний экспортыг хоёр дахин нэмэгдүүлж, улсын төсвийг тэр хэрээр тэлэн, манай улсыг дэлхийн нүүрсний зах зээлд өрсөлдөх чадвартай, хүчирхэг тоглогч болгох гол гарц нээгдлээ. Өнө удаан үргэлжилж, өчнөөн саадтай тулгарсан төмөр замын ажил гацаанаас гарч, ашиглалтад ороход бэлэн болсон нь монгол хүн нэг бүрийн хувьд чухал ач холбогдолтой, түүхэн үйл явдал юм. Түүнчлэн багагүй хугацаанд дуншсан эл бүтээн байгуулалт монгол инженерүүдийн ур ухаан, монгол залуучуудын хөдөлмөр, монгол менежментийн үр дүнд бий болсон гэдэг нь сайрхаж, бахархах чухал өнцөг. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн үр дүнд монголчууд бүс нутгийн хэмжээний мега төсөл дээр ажиллаж, томоохон бүтээн байгуулалтыг өөрсдийн хүчээр гүйцэтгэж чаддаг гэдгээ нотоллоо. Мөн дэлхийн стандартад нийцсэн бүтээн байгуулалтыг “нугалах” хэмжээний боловсон хүчин ч бэлтгэсэн юм. Тэдгээр залуусын хөдөлмөр, зүтгэлийн үр дүнд Монгол Улс анх удаа нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр замтай болов. Түүнчлэн дохиолол холбоо, хориглолын систем, зам төмрийг уулзваргүй болгох гагнуурын технологи, хөдлөх бүрэлдэхүүн зэрэг чиглэл бүрд шинэ инновацыг нэвтрүүлсэн байна.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК ажилласан юм. Түүнчлэн “Бодь интернэшнл” ХХК-ийн найман охин компани болон дотоодын  600 гаруй аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр хамтарсан байна. Ийнхүү нийт 5000 орчим хүний нөр их хөдөлмөр, ур ухаан, сайн менежментийн үр дүнд цөөнгүй жил царцсан бүтээн байгуулалтын их ажил шувтарч,  Монгол Улс эдийн засгаа тэлж, экспортоо нэмэгдүүлэх боломж, гарц сая бүрдлээ. 

Тус төмөр замыг цар тахал дэгдэж, хил гааль гацсан амаргүй цаг үед барьж байгуулсан ч тохирсон хугацаандаа хүлээлгэн өгсөн юм. Энэ талаар Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн нээлтийн үеэр төслийн ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” ХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Д.Баясгалан хэлсэн үгэндээ онцолж байв. Тэрээр “Бодит Амжилтын Төлөө уриатайгаар 1993 оноос үйл ажиллагаагаа тогтвортой явуулж ирсэн “Бодь интернэшнл” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн цогцолбор төслийн ерөнхий гүйцэтгэгчээр 2019 оны арваннэгдүгээр сараас эхлэн ажиллаж өнөөдөр захиалагч “Тавантолгой төмөр зам” компанид нэр төртэй хүлээлгэн өгч байгаадаа туйлын баяртай байна. Манай компани Австрали улсын компанийн 2012 онд батлагдсан ТЭЗҮ-ийн төсөвт өртөгт багтаан 30 сарын хугацаанд төслийг дуусгах, төлбөрийг нүүрсээр гүйцэтгэх нөхцөлийг тухайн үед хүлээж авсан нь маш том эрсдэл, сорилт байсан. Талбай дээрх ажил 2020 оны гуравдугаар сард эхэлснээс хэдхэн хоногийн дараа улс орнууд хилээ хаасан. 2020 оны арваннэгдүгээр сард дотоодод өвчлөл бүртгэгдэж, олон улсын нислэг ч зогсож, чанга хөл хорио тогтоосон. Төслийн бараа материалын 80 орчим хувийг гаднын улсаас импортлох шаардлагатай байсан ч дэлхий дахинд ханган нийлүүлэлт саатаж, үнэ нэмэгдэж, шатахууны үнэ өссөн. Энэ мэт олон хүндрэл, бэрхшээл тулгарсан. Гэсэн ч манай компанийн хамт олон, хамтран зүтгэгч нар цаг үеийн хүнд сорилтыг даван туулж, ур чадвар гүйцэтгэл дээр суурилсан менежментийг хослуулан төслөө амжилттай хэрэгжүүллээ. Манай хамт олон энэхүү төслийг хэрэгжүүлэхдээ эх орныхоо төлөө хийж буй өөрсдийнхөө чадаж болох хамгийн дээд хувь нэмэр хэмээн бодож бүхий л ажилд чин сэтгэлээсээ хандаж гар нийлэн ажиллалаа” гэсэн юм.

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор манай улсын эдийн засаг, байгаль орчин, хүн зон, мал амьтанд хүртэл үр өгөөжтэй юм. БНХАУ руу экспортлох нүүрс тээврийн өртөг дөрөв дахин буурна. Түүнчлэн төмөр замаар дамжуулах нүүрс, зэсийн экспортын хэмжээ нэмэгдэж, БНХАУ төдийгүй тус улсын далайн боомтуудаар дамжин гуравдагч орон руу тээвэрлэлт хийх боломжтой болно. Монгол Улсын уул уурхайн компаниуд дэлхийн зах зээлд хямд үнээр өрсөлдөх боломж ч бүрдэнэ. Түүнчлэн малын бэлчээр сүйтгэх, тоосжилт, дуу шуугиан, хөрс болон агаарын бохирдол үлэмж хэмжээгээр багасах бөгөөд авто тээврийн осол, зөрчил буурч, хөдөлгөөний аюулгүй байдал дээшилнэ. Эдгээрээс гадна, зам дагасан хөгжил цэцэглэж, 2000 орчим тогтмол ажлын байр шинээр бий болох төдийгүй Тавантолгойн бүлэг орд орчмын уурхайнуудын олборлолтын хэмжээг 2-3 дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр Монгол Улсын эдийн засгийг хоёр дахин тэлэх боломжтой юм.

 

Б.Эрдэнэбаяр: Монгол инженерүүд төмөр зам барих хангалттай туршлага, ур чадвартай болсон

Ингээд “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” компанийн төсөл хариуцсан Дэд захирал Б.Эрдэнэбаяртай ярилцсанаа хүргэе.


-“Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн хүрээнд дээд, доод бүтцийн барилга угсралт, дохиолол холбоо, барилга угсралт, эрчим хүч, хөдлөх бүрэлдэхүүн, хөдлөх бүрэлдэхүүний засварын тоног төхөөрөмж зэрэг зургаан багц ажлыг хийж гүйцэтгэхдээ олон улсад нэвтрээд буй хамгийн орчин үеийн, хамгийн дэвшилтэт технологиудыг ашигласан гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-“Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор төсөл”-ийн ТЭЗҮ-ийг Австралийн компани боловсруулсан байдаг. Нэг замтай учраас жилд 30 сая тонн ачааг тээвэрлэх шаардлага үүссэн. Тиймээс энэ зам бол маш бага эвдэрч, маш бага засвар үйлчилгээ шаардах ёстой. Хамгийн бага засвар үйлчилгээний хөдлөх бүрэлдэхүүн байж, жилд 30 сая тонн ачааг зөөвөрлөх шаардлагатай. Тиймээс төмөр замын хувьд хамгийн бага элэгдэхийг тооцоолж, хамгийн бага радиустай, засвар үйлчилгээний арчлалт үйлчилгээнд гардаг уулзвартай байдаг замыг уулзваргүй болгож өгсөн. Дохиолол холбооны байгууламж бол суман шилжүүлгийн механизмууд ямар ч нөхцөлд гацахгүй байх шаардлагыг хангасан тоноглолуудаар тоноглогдсон, хөдлөх бүрэлдэхүүн зүтгүүрийн хувьд бэлэн байдлын коэффицент нь 95 хувь буюу хамгийн их хэмжээнд байх бололцоотой зүтгүүрийг АНУ-аас сонгосон. Вагоны хувьд ОХУ-д үйлдвэрлэсэн, хамгийн сүүлийн үеийн технологийг шингээсэн, хамгийн бага засвар үйлчилгээ шаарддаг, хамгийн урт хугацаанд ашиглах боломжтой гэдгээрээ онцлог байгаа.

-Төмөр замын төсөл гэхээр бидний хувьд төмөр зам барих л тухай асуудлыг яриад байдаг. Гэтэл эрчим хүчний хангамж, барилга байгууламжаас эхлээд олон асуудлыг цогцоор нь шийдэх шаардлагатай. Энэхүү төслийн хүрээнд ямар, ямар ажлууд хийж гүйцэтгэсэн талаараа ярихгүй юу?

-Төмөр зам үндсэн таван хэсгээс бүрддэг. Үүнд төмөр зам, дохиолол холбоо, барилга, вагон, зүтгүүр, хөдөлгөөн зохион байгуулалт багтдаг. Үүнээс гадна барилга байгууламж, эрчим хүч, харилцаа холбооны шилэн кабелиуд багтдаг. Энэ бүхэн нь хүний амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлэх, дээрээс нь говь нутагт суурьшихаар шинэ залуу үе ирлээ гэхэд шаардлагатай загвар дизайн, тав тухыг хангасан гэж хэлж болно.

-Уулзваргүй замын хувьд дохиолол холбоо болон системийн хувьд засвар бага шаардагддаг. Цаг хугацаа болон хөрөнгө хүчийн хувьд хэмнэлттэй гээд олон талаараа үр ашигтай гэсэн. Энэ замын онцлогийн талаар хэлэхгүй юу?

-Монгол Улсад төмөр зам байгуулагдсанаас хойш “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн ашиглаж байгаа тахир тойрох замын хамгийн бага радиус нь 300 метртэй байгаа. Тиймээс жил бүр зам төмрийг солих зэргээр засвар үйлчилгээ их гардаг. Маш их хүн хүчээр ажил хийдэг онцлогтой. Бидний барьсан төмөр замын хувьд тахир хэсгийн хамгийн бага радиус нь 2500 метр учраас зам төмрийн элэгдэл хамгийн бага. Уулзвартай төмөр замын уулзвар орчим дээр нийт төмөр замын гэмтлийн 80 орчим хувь нь гардаг. Бидний барьсан зам нь уулзваргүй учраас ашиглалтын зардал хамгийн бага гарна. Мөн дээрээс нь төмөр замын арчилгаа үйлчилгээг нь хялбаршуулах, хүний хүч бага гаргаж, зардал багатай байхын тулд камержуулах, сүүлийн үеийн системээр тоноглох, хэвийн үйл ажиллагааг нь онлайн байдлаар хянах энэ процесс нь бүрэн тоноглогдсон. Тиймээс хамгийн бага засвар үйлчилгээ гарч, үүнээс шалтгаалан маш бага зардал гарна. Хэдийгээр төмөр зам барьсан анхны өртөг өндөр байгаа ч урт хугацаандаа илүү өндөр ашигтай байх нь тодорхой.

-Нэгдүгээр зэрэглэлийн, уулзваргүй, хүнд даацын төмөр замыг олон улсын жишгээр монголчууд өөрсдөө барьж гүйцэтгэж дуусгалаа. Танай хамт олон, монгол инженерүүдийн хувьд дахин ийм төмөр замыг барьж байгуулах боломж бий юу?

-Монгол инженерүүд төмөр замын төсөл дээр ажиллах хангалттай туршлага, ур чадвартай болсон. Тиймээс зүүн босоо, баруун босоо чиглэл, Богдхан төмөр замыг манай компани болон Монгол Улсын туслан гүйцэтгэгч компаниуд барьж чадна гэдэгт итгэлтэй байна.

А.Сүх

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 81.15 хувьтай үргэлжилж байна
МОНГОЛ ОРНЫ ОЙРХОГ ЧАНАР 7.9 ХУВИАС 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСЛӨӨ
Гал түймрийн дуудлагын 77 хувь нь хээрийн түймэр байна
Хотын дарга Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг 11 дүгээр сарын 1-ний дотор гэхэд ашиглалтад оруулах чиглэл өгөв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 81.15 хувьтай үргэлжилж байна
    16 цаг 16 мин
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
    17 цаг 4 мин
  • МОНГОЛ ОРНЫ ОЙРХОГ ЧАНАР 7.9 ХУВИАС 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСЛӨӨ
    17 цаг 46 мин
  • Францын Citroën компани домогт 2CV загвараа цахилгаан хөдөлгүүртэйгээр дахин амилуулна
    17 цаг 50 мин
  • Францын музейгээс хулгайлагдсан Ренуарын хоёр зургийг олж, зургаан сэжигтнийг баривчилжээ
    18 цаг 23 мин
  • Ш.Ёл: Дархан цаазат газрын 80 хувийг шатаасан, тэнд нэг ч ан амьтангүй боллоо
    18 цаг 28 мин
  • Гал түймрийн дуудлагын 77 хувь нь хээрийн түймэр байна
    18 цаг 35 мин
  • О.Цогтгэрэл: Томоохон сонгуулиуд ойртож байгаа учраас бүлгийн даргын ажлыг шилжүүлэх нь зүйтэй
    18 цаг 42 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой, эцэслэгдээгүй байна
    18 цаг 49 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг 11 дүгээр сарын 1-ний дотор гэхэд ашиглалтад оруулах чиглэл өгөв
    18 цаг 57 мин
  • Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв нээлтээ хийж, “Зөвшөөрлийн шинэчлэл ба хуулийн хэрэгжилт” 7 хоногийн арга хэмжээгээр үйл ажиллагаагаа эхлүүллээ
    19 цаг 31 мин
  • Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.08 их наяд төгрөг боллоо
    19 цаг 35 мин
  • С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал
    19 цаг 44 мин
  • Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
    19 цаг 50 мин
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
    20 цаг 20 мин
  • Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 900 метр урттай авто зам шинээр ашиглалтад орлоо 
    20 цаг 28 мин
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
    20 цаг 52 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
    21 цаг 8 мин
  • УИХ дахь Ардчилсан нам бүлгийн даргаа сонгоно
    21 цаг 29 мин
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
    21 цаг 50 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК