Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Авто замын хөдөлгөөн зохицуулалт 38 хувиар буурчээ

2022-9-17
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газраас 100 тэрбум төгрөг, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад зориулан нийслэлийн төсөвт үлдээсэн 420 тэрбум төгрөгөөс 100 тэрбум төгрөгийг гаргаж, нийт 200 тэрбум төгрөгийг цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлж хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах, хамран сургах тойргийг оновчтой тогтоож мөрдүүлэх ажилд зарцуулсан. Ингэснээр өнгөрсөн жилүүдэд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгт хамрагдаж чадалгүй үлддэг байсан 30 мянган гаруй хүүхдээс 28 мянган хүүхдийг цэцэрлэгт хамруулж чадсан. Үлдэж буй хүүхдүүдийг энэ ондоо багтаан цэцэрлэгт хамруулж, сургуулийн өмнөх боловсролыг хүүхэд бүрд хүртээмжтэй болгох боломж бүрдсэн юм.

Эндээс түгжрэлийг бууруулахад зориулах хөрөнгө мөнгөнөөс хүүхдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд зарцуулах зөв үү гэсэн асуулт урган гарч байна. Тэгвэл боловсролын хүртээмжгүй байдал, хамран сургах тойргийг дагаж мөрдөөгүйгээс шалтгаалж, авто замын ачаалал багагүй хувиар нэмэгддэг болох нь судалгаагаар тогтоогдсон юм. Өнгөрсөн хичээлийн жилд л гэхэд нийслэлийн хэмжээнд 110 мянга гаруй хүүхэд хамран сургах тойргийн бус сургууль, цэцэрлэгт сурч хүмүүждэг нь судалгаагаар тогтоогдсон. Тэдгээр хүүхдүүдийг сургууль, цэцэрлэг болон гэртээ хүргэх зорилгоор хөдөлгөөнд оролцдог гэсэн үг.  Тиймээс тэдгээр хүүхдүүдийг хамран сургах тойрогт нь сургаснаар түгжрэлд эерэг нөлөө үзүүлнэ гэсэн хүлээлт бий.

2022-2023 оны хичээлийн шинэ жил эхэлснээс хойш 14 хоногийн байдлаар тээврийн хэрэгслийн тоо өмнөх жилийн мөн үеэс 10 хувиар өссөн хэдий ч авто замын хөдөлгөөн зохицуулалтын тоо 38 хувиар буурсан байна. Тодруулбал, замын түгжрэлээс үүдэж аргагүй нөхцөл байдал үүссэн үед авто замын хөдөлгөөнийг зохицуулахад хүрдэг гэсэн үг. Өнгөрсөн 2021 оны мөн үед 2607 удаа уулзваруудад хөдөлгөөний зохицуулалт хийж байсан бол энэ онд 1617 болж буурсан байх юм. Эндээс автомашины тоо өссөн байтал замын уулзварт үүсэж буй ачаалал эцсийн цэгт хүрэх магадлал багадаа 38 хувиар  хэмжээгээр буурсан нь бодит үр дүн гэж мэргэжилтнүүд тодотгож байна. Тээврийн хэрэгсэл бүхий иргэний зам дээр өнгөрүүлэх цаг хугацаа төдий хэмжээгээр багасаж байгаа. Замын хөдөлгөөний дундаж хурд 7-11 км цаг байсан бол энэ онд 8-12 км цагийн хурдтай болж, бага боловч нааштай нөлөө харагдаж буй юм. Түүнчлэн хяналтын камерт бүртгэгдсэн ослын тоо 6.4 хувиар буурчээ.

Цаашид хүүхэд бүрийг хамран сургах тойрогт нь хамруулж занших аваас эерэг нөлөөлөл илүү мэдрэгдэнэ гэдэгт боловсролын салбарынхан итгэлтэй байна. Учир нь хамран сургах тойрог буюу тухайн хүүхдийн гэрээс 500 метрийн радиус дотор багтаж буй сургууль, цэцэрлэгийг багтаадаг. Тэгэхээр 500 метр зайд хүүхдээ заавал тээврийн хэрэгслээр хүргэх шаардлагагүй болж, энэ байдал хэвшсэн үед авто замын ачаалалд эерэг нөлөө үзүүлэх юм. Засгийн газар, БШУЯ, нийслэлээс хамтран хүүхдүүдийг хамран сургах тойрогт нь сургах үүднээс шинээр баригдсан барилгыг худалдан авч цэцэрлэг болгон ашиглах, орон сууцны нэгдүгээр давхрыг цэцэрлэгийн зориулалтаар тохижуулах, хувийн цэцэрлэгүүдэд хувьсах зардлыг нэмэгдүүлэн олгож хүүхдийн тоог нэмэх, гэр цэцэрлэг байгуулах зэрэг олон талт ажлыг зохион байгуулж буй юм.

Цаашид орон сууцны хотхон, хороолол, суурьшлын бүс бий болгохдоо сургууль, цэцэрлэгийн асуудлыг шийдээгүй бол улсын комисс хүлээж авахгүй байх үүрэг даалгаврыг Нийслэлийн Засаг дарга өгөөд байгаа юм. Тиймээс энэ асуудал цаашид хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулах хэмжээнд шийдэгдэх магадлалтайг мэргэжилтнүүд онцолж байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 81.15 хувьтай үргэлжилж байна
МОНГОЛ ОРНЫ ОЙРХОГ ЧАНАР 7.9 ХУВИАС 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСЛӨӨ
Гал түймрийн дуудлагын 77 хувь нь хээрийн түймэр байна
Хотын дарга Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг 11 дүгээр сарын 1-ний дотор гэхэд ашиглалтад оруулах чиглэл өгөв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Болж байна. Зөв шийдэл эерэг үр дүн гарч. (66.181.181.57)
    Иргэн
    2022 оны 09 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 81.15 хувьтай үргэлжилж байна
    14 цаг 38 мин
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
    15 цаг 26 мин
  • МОНГОЛ ОРНЫ ОЙРХОГ ЧАНАР 7.9 ХУВИАС 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСЛӨӨ
    16 цаг 8 мин
  • Францын Citroën компани домогт 2CV загвараа цахилгаан хөдөлгүүртэйгээр дахин амилуулна
    16 цаг 12 мин
  • Францын музейгээс хулгайлагдсан Ренуарын хоёр зургийг олж, зургаан сэжигтнийг баривчилжээ
    16 цаг 45 мин
  • Ш.Ёл: Дархан цаазат газрын 80 хувийг шатаасан, тэнд нэг ч ан амьтангүй боллоо
    16 цаг 50 мин
  • Гал түймрийн дуудлагын 77 хувь нь хээрийн түймэр байна
    16 цаг 58 мин
  • О.Цогтгэрэл: Томоохон сонгуулиуд ойртож байгаа учраас бүлгийн даргын ажлыг шилжүүлэх нь зүйтэй
    17 цаг 5 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой, эцэслэгдээгүй байна
    17 цаг 11 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг 11 дүгээр сарын 1-ний дотор гэхэд ашиглалтад оруулах чиглэл өгөв
    17 цаг 19 мин
  • Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв нээлтээ хийж, “Зөвшөөрлийн шинэчлэл ба хуулийн хэрэгжилт” 7 хоногийн арга хэмжээгээр үйл ажиллагаагаа эхлүүллээ
    17 цаг 54 мин
  • Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.08 их наяд төгрөг боллоо
    17 цаг 58 мин
  • С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал
    18 цаг 7 мин
  • Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
    18 цаг 12 мин
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
    18 цаг 42 мин
  • Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 900 метр урттай авто зам шинээр ашиглалтад орлоо 
    18 цаг 50 мин
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
    19 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
    19 цаг 31 мин
  • УИХ дахь Ардчилсан нам бүлгийн даргаа сонгоно
    19 цаг 51 мин
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
    20 цаг 13 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК