Ерөнхий боловсролын сургуулийн аравдугаар ангийн сонгон судлах хөтөлбөрийн цахим сургалт өнөөдөр /2022.09.27/-өөс эхэллээ. Цахим сургалтын оношлох сорил есдүгээр сарын 27, 28-ны өдрүүдэд хуваарийн дагуу орон даяар зохион байгуулагдах юм.
Сурагчид student.medle.mn хаягаараа нэвтрэн орж, шалгалт цэс дээр дарж сорилоо өгнө. Цахим сургуулийн сурагчдын мэдээлэл сургуулиудад очсон бөгөөд тэдгээр сурагчид оношлох үнэлгээний сорил өгөх юм.
Цахим сургалтад хоёроос дээш хичээлээр суралцах сурагчид сорилын цаг давхцаж байвал эхний сорил дуусгаад дараагийн сорилоо өгөх боломжтой гэж Боловсролын Ерөнхий Газраас мэдээллээ.
Сэтгэгдэл (1)