Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Энхболд: Цар тахлын дараа эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд цогц арга хэмжээ авч ажиллаж байна

2022-9-29
0
ЖИРГЭХ

“Тогтвортой хөгжлийн зорилт ба эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд олон нийтийн оролцоог дэмжих нь” зөвлөлдөх уулзалт өнөөдөр эхэллээ. Энэхүү уулзалтыг Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сантай хамтран зохион байгуулж байна. Уулзалтад хот ба орон нутгийн  засаг дарга нар, эрүүл мэндийн газрын ба нэгдсэн эмнэлгийн дарга нар, өрхийн эмч нар, судлаачид болон бусад олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна.

Энэхүү уулзалтыг нээж Эрүүл Мэндийн сайд С. Энхболд үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ цар тахлын дараа эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн дутагдлыг шийдэхэд цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байгааг онцоллоо. Тухайлбал сувилагч нарыг орон нутагт сувилахуйн сургуультай хамтран бэлдэх ажлуудыг эхлүүлээд байгаа бөгөөд цаашид бүх аймгийг хамруулах, олон нийтийн эрүүл мэндийн ажилчдыг Баянзүрх дүүрэг, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт хэрэгжүүлж буй “олон нийтийн эрүүл мэндийн ажилтан”-ы сайн туршлагыг нэвтрүүлж  улс орон даяар өргөжүүлэхээр төлөвлөж байгаагаа онцоллоо.

Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий Ассамблейн 70 дугаар чуулганаар 17 зорилго, 169 зорилт бүхий “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ыг 2015 онд баталж, 2016 оноос эхлэн дэлхий нийтээр хэрэгжүүлж байгаа бөгөөд Монгол Улсын Их Хурлаас 2016 онд баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг 2016-2020 онд, 2020 онд шинээр баталсан “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын агуулгад Тогтвортой хөгжлийн зорилтуудыг багтаан тусгаж, 2020 оны 5 дугаар сараас үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа билээ. 

Тогтвортой хөгжлийн зорилтын хүрээнд дэлхийн улс орнууд “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт”-ыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зүгээс эрүүл мэндийн тогтолцоог хамгийн үр ашигтай, чанартай зохион байгуулах гол арга нь “эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг бэхжүүлж, нийгмийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх” бөгөөд хэнийг ч үл орхигдуулах, бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг бодитой болгоход гол хөдөлгөгч хүч нь “анхан шатны тусламж, үйлчилгээ” гэж тодорхойлж, зөвлөж байна.

Монгол Улсын хувьд “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод “Монгол Улс 2050 онд нийгмийн хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьдралын чанараар Азид тэргүүлэгч орнуудын нэг болно” гэж алсын харааг тодорхойлж, монгол хүний эрүүл, урт удаан амьдралын нөхцлийг хангаж, дундаж наслалтыг 2030 онд 78, 2050 онд 82-т хүргэх зорилт тавьсан бөгөөд Эрүүл мэндийн яамны зүгээс “Эрүүл мэндийн хүний нөөцийн дэлхийн стратеги”, дэлхийн “Тогтвортой хөгжлийн зорилттой уялдуулж, эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн хүний нөөцийг сонгон шалгаруулах, сургах, тогтвортой ажиллуулах, хүний нөөцийн хангалт, ур чадвар, нийгмийн хамгааллыг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг үе шаттай төлөвлөж, хэрэгжүүлж байна.

2021 оны байдлаар манай улсын хэмжээнд улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага, бусад салбар болох батлан хамгаалах, төмөр зам, шүүх, цагдаа, боловсролын салбарын эрүүл мэндийн байгууллагад нийт 58700 мянган эрүүл мэндийн ажиллаж, Монгол Улсад оршин суугаа 3.3 сая хүн амд эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байх бөгөөд хүн амын хэтийн тооцоогоор аймгуудын хүн амын тоо аажмаар өсөх, 100 мянгаас дээш хүн амтай аймаг 2030 онд 9, 2050 онд 14 болох, 65 ба түүнээс дээш настай хүн амын эзлэх хувь ихэсч, хөдөлмөрийн насны хүн амын тоо тогтмол буурахаар байна.

Монгол Улсын хэмжээнд 13473 сувилагч ажиллаж байгаа нь нийт эрүүл мэндийн ажилтны 23 хувь бөгөөд сувилагч нарын  44.1 хувь нь бакалаврын, 49.3 хувь нь дипломын, үлдсэн 6.6 хувь нь туслах сувилагч байна.

Сувилагч нар нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд үнэлж баршгүй их хувь нэмэр оруулдаг. Цаашид сувилагч нарын тоог нэмэгдүүлэх, орон нутгийн засаг захиргаа, эрүүл мэндийн байгууллагын захиалгаар сувилахуйн хөтөлбөрөөр сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий их, дээд сургуультай хамтарч олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр дипломын сувилагч, туслах сувилагч бэлтгэх сургалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэхэд, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд учирч байгаа тулгамдсан асуудлуудыг хамтран шийдвэрлэхэд олон нийтийг татан оролцуулсан бусад улс орны туршлага болон Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр Баянзүрх дүүрэг, Баянхонгор, Говь-Алтай, Завхан аймагт хэрэгжүүлж буй “олон нийтийн эрүүл мэндийн ажилтан”-ы сайн туршлагыг улс орон даяар өргөжүүлж, цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлж, бодлогын хувьд нэгдсэн ойлголтод хүрэх зорилгоор өнөөдрийн зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж байгаа билээ. 

Энэ удаагийн зөвлөлдөх уулзалтаас:

- анхан шатны тусламж, үйлчилгээнд олон нийтийн эрүүл мэндийн үүрэг, оролцоог хэрхэн хангах, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөсөн олон нийтийн эрүүл мэндийн ажилтан бэлтгэх зааврыг хэрхэн нутагшуулах, эрх зүйн орчинг бэхжүүлэх

- сувилахуйн хүний нөөцийн тулгамдсан асуудлыг орон нутагтай хамтран шийдвэрлэх

- эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд орон нутгийн засаг захиргаа, эрүүл мэндийн байгууллагын оролцоог хэрхэн уялдуулах чиглэлээр нэгдсэн шийдэлд хүрч, дэлхийн “Тогтвортой хөгжлийн зорилт-2030”, Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн баримт бичигт дэвшүүлсэн зорилтод хүрэх арга зам, шийдлийг хэрхэн сайжруулах

- өнөөдөр болон ойрын ирээдүйд эрүүл мэндийн салбарын хүний нөөцөд тулгарч болзошгүй сорилт, бэрхшээлийг хэрхэн давах, сорилтыг боломж болгож өөрчлөх чиглэлээр харилцан санал солилцож, хамтдаа хөгжих, бүтээх талаар олон сайн туршлагыг хуваалцаж, гаргасан санал санаачилгаа бодитой ажил хэрэг болгох юм.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 81.15 хувьтай үргэлжилж байна
МОНГОЛ ОРНЫ ОЙРХОГ ЧАНАР 7.9 ХУВИАС 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСЛӨӨ
Гал түймрийн дуудлагын 77 хувь нь хээрийн түймэр байна
Хотын дарга Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг 11 дүгээр сарын 1-ний дотор гэхэд ашиглалтад оруулах чиглэл өгөв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 81.15 хувьтай үргэлжилж байна
    11 цаг 7 мин
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
    11 цаг 55 мин
  • МОНГОЛ ОРНЫ ОЙРХОГ ЧАНАР 7.9 ХУВИАС 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСЛӨӨ
    12 цаг 37 мин
  • Францын Citroën компани домогт 2CV загвараа цахилгаан хөдөлгүүртэйгээр дахин амилуулна
    12 цаг 41 мин
  • Францын музейгээс хулгайлагдсан Ренуарын хоёр зургийг олж, зургаан сэжигтнийг баривчилжээ
    13 цаг 14 мин
  • Ш.Ёл: Дархан цаазат газрын 80 хувийг шатаасан, тэнд нэг ч ан амьтангүй боллоо
    13 цаг 19 мин
  • Гал түймрийн дуудлагын 77 хувь нь хээрийн түймэр байна
    13 цаг 26 мин
  • О.Цогтгэрэл: Томоохон сонгуулиуд ойртож байгаа учраас бүлгийн даргын ажлыг шилжүүлэх нь зүйтэй
    13 цаг 34 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой, эцэслэгдээгүй байна
    13 цаг 40 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг 11 дүгээр сарын 1-ний дотор гэхэд ашиглалтад оруулах чиглэл өгөв
    13 цаг 48 мин
  • Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв нээлтээ хийж, “Зөвшөөрлийн шинэчлэл ба хуулийн хэрэгжилт” 7 хоногийн арга хэмжээгээр үйл ажиллагаагаа эхлүүллээ
    14 цаг 22 мин
  • Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.08 их наяд төгрөг боллоо
    14 цаг 27 мин
  • С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал
    14 цаг 35 мин
  • Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
    14 цаг 41 мин
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
    15 цаг 11 мин
  • Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 900 метр урттай авто зам шинээр ашиглалтад орлоо 
    15 цаг 19 мин
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
    15 цаг 43 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
    16 цаг 0 мин
  • УИХ дахь Ардчилсан нам бүлгийн даргаа сонгоно
    16 цаг 20 мин
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
    16 цаг 41 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК