Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.25
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж , үйлчилгээнд салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх нь” сэдэвт дээд хэмжээний чуулга уулзалт зохион байгуулж байна

2022-9-30
0
ЖИРГЭХ

Нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үед сүрьеэгийн тусламж үйлчилгээндэх салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангахад иргэд, бодлого боловсруулагч, эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилго энэхүү чуулга уулзалтыг ЭМЯ, ХӨСҮТ, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, сүрьеэгийн төсөл хамтран Монгол Улсын Ерөнхий Сайд С.Оюун-Эрдэнийн ивээл доор 2022 оны 9 дүгээр сарын 30-нд өдөр улсын хэмжээнд зохион байгуулж байна. Цар тахалтай зэрэгцэн урт хугацаанд нийтийн эрүүл мэндэд дарамт учруулж болзошгүй сүрьеэгийн асуудлыг дээд хэмжээнд хэлэлцэж буй энэхүү чуулганд  Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, УИХ дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь "Сүрьеэгүй Монгол" лобби бүлгийн ахлагч Ё.Баатарбилэг, Ц.Туваан, Б. Бейсен нар оролцож үг хэллээ. Мөн уг чуулганд Сүрьеэгийн эсрэг олон улсын хамтын нийгэмлэгийн бүс нутгийн асуудал хариуцсан зөвлөх Андрей Моснега, Глобаль сангаас Монгол Улсын хөтөлбөрийг хариуцсан менежер Аллан Нфамба, Паул Нунн ахлагчтай Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Сүрьеэгийн хөтөлбөрийн хөндлөнгийн хараат бус үнэлгээ хийж буй багын гишүүд аймаг, нийслэлийн Засаг дарга, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд болон ДОХ, Сүрьеэ, Хумхаа өвчинтэй тэмцэх Глобал сангийн төлөөлөгчид, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Сүрьеэгийн эсрэг олон улсын хамтын нийгэмлэг болон бусад олон улсын байгууллага, үндэсний мэргэжлийн баг хамт олон, эмч мэргэжилтнүүд, эрдэмтэн судлаачид оролцож байна. 2018 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Сүрьеэгийн дээд хэмжээний чуулганыг зохион байгуулснаас хойш даруй 4 жил өнгөрсөн ч энэ цаг хугацааны бараг 3 жилд нь КОВИД-19-ын цар тахлын хүнд сорилтууд тулгарсан байна. Эрүүл мэндийн сайд С.Энхболд энэхүү чуулган дээр хэлэхдээ хүн төрөлхтний түүхэн дэх нэн шинэ халдвар болох КОВИД-19-ийн цар тахлын эгзэгтэй цаг үед хүн төрөлхтний хамгийн эртний өвчин болох сүрьеэгийн асуудлыг хэлэлцэж дээд хэмжээний чуулганыг зохион байгуулж байгааг онцлоод цар тахал нь манай улс төдийгүй дэлхийн олон улс оронд сүрьеэгийн илрүүлэлт оношилгооны хожимдлыг үүсгэж байгааг онцоллоо.  

 
 
Тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Засгийн газар, Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобал сан зэрэг олон улсын байгууллагын хамтын хүчээр 1990 оноос хойш сүрьеэгийн тусламж үйлчилгээнд чамгүй ахиц дэвшлийг гаргаж чадсаныг дурдаад аливаа халдварт өвчнийг хяналтад оруулах хамгийн чухал арга хэмжээ бол эрт илрүүлж, оношлох, бүрэн төгс эмчилж эдгэрүүлснээр, нийгэмд халдвар тархах гинж хэлхээг таслан зогсооход чухал байдгийг цар тахал бидэнд харуулсан бөгөөд өнгөрсөн хугацаанд сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоог сайжруулахад ихээхэн анхаарал хандуулж орчин үеийн Молекулбиологит суурилсан оношилгооны арга ЖенеЭскперт шинжилгээг үндэсний хэмжээнд үе шаттайгаар нэвтрүүлж, томоохон сумын эрүүл мэндийн төвөөс, лавлагаа шатлалын төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүдэд өнөөдрийн байдлаар нийт 41 нэгжид ашиглаж, богино хугацаанд өндөр мэдрэг аргаар сүрьеэ, ялангуяа эмд тэсвэртэй сүрьеэг эрт илрүүлж, тохирох горимоор эмчлэх боломж бүрдээд байгааг хэллээ. Мөн лабораторийн шинжилгээнд чанарын хяналтыг гадаад хяналтыг сайжруулан 2021 оноос ЖенеЭскперт шинжилгээний чанарын гадаад үнэлгээний хөтөлбөрийг Өмнөд Африкийн “Смартспот” байгууллагатай хамтран эхлүүлж, 2021, 2022 онд бүх лабораториуд амжилттай хэрэгжүүлж, гүйцэтгэл нь олон улсын түвшинд хүрснийг сайшаалаа. Сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоонд нэн чухал дүрс оношилгооны орчин үеийн бүрэн дижитал зөөврийн рентген аппаратыг улсын хэмжээнд үе шаттай нэвтрүүлж одоогийн байдлаар сүрьеэгийн 33 нэгжид ашиглаж байгаа нь томоохон дэвшил болсныг онцоллоо. Эдгээр өндөр өртөгтэй тоног төхөөрөмжийг зөвхөн сүрьеэд ашиглаад зогсохгүй, КОВИД-19-ын цар тахлын тусламж үйлчилгээнд чухал үүрэг гүйцэтгэснийг цохон тэмдэглэж, Глобал сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хамт олонд талархал илэрхийллээ.
 
  "СҮРЬЕЭГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНД ТООНЫ ХОЙНООС ХӨӨЦӨЛДӨХ БИШ, ХАРИН ЧАНАРЫН ТОДОРХОЙ АХИЦ ДЭВШИЛ" ГАРГАХЫГ УРИАЛЛАА.

 
 2018-аас 2022 онуудад Булган аймгийн Булган сум, Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Дорноговь аймгийн Сайншанд сум зэрэг хүн ам олноор төвлөрсөн, дотоодын шилжилт хөдөлгөөн, аялал жуулчлал ихтэй, сүрьеэгийн өвчлөл өндөртэй орон нутагт Халдварт болон сүрьеэгийн 30 ор бүхий эмнэлгийг ашиглалтад ороод байгааг тэрээр дурдаад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөмж болгож буй сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний заавар удирдамжийг богино хугацаанд өөрийн оронд хэрэгжүүлж олон эмд тэсвэртэй сүрьеэтэй үйлчлүүлэгчийн 60 хувь нь богино горимоор эмчлэгдэж байгаа нь энэхүү горимыг амжилттай нэвтрүүлсэн орнуудыг Монгол улс түүчээлж байгааг онцоллоо. Манай улсын СТРИМ багийн судлаачид энэхүү эмчилгээний горимыг дэлхий дахинд нэвтрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэнд баяр хүргэлээ. Сүрьеэгийн урьдчилан сэргийлэлт, эмчилгээнд эмийн чанар, аюулгүй, найдвартай байдал нэн тэргүүнд тавигдах асуудал бөгөөд Монгол Улсын Засгийн газар үүнд онцгой анхаарал хандуулж, ДЭМБ-ын стандартын шаардлага хангасан сүрьеэгийн эмийг Олон улсын байгууллагаас шууд гэрээгээр худалдан авах боломжийг Засгийн газрын 415 дугаар тогтоолоор баталгаажуулж, 2018 оноос Монгол Улсын зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад сүрьеэгийн 2-р эгнээний эмүүдийг нэмж, 2019 оноос Бодлогоор бүртгэх эмийн жагсаалтад Монгол Улсын эмийн бүртгэлгүй сүрьеэгийн эмүүдийг оруулж жил бүр шинэчилж байна. Эмд мэдрэг сүрьеэгийн эмийн санхүүжилтийг 100 хувь Улсын төсвөөс, харин эмд тэсвэртэй сүрьеэгийн эмийн санхүүжилтийг 2017 оныг хүртэл 100 хувь Глобал сангаас хариуцаж байсан бол 2017-2020 оны төслийн жилээс санхүүжилтийг Монгол Улсын Засгийн газарт аажмаар шилжүүлж, өнөөдрийн байдлаар 20 хувийг хариуцаж байгааг тэрээр мөн дурдлаа.

 
Сүрьеэгийн тусламж үйлчилгээний хүний нөөцийг бэхжүүлэх бодлогын арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж, “Сүрьеэгийн эмчийн мэргэшил олгох” сургалтыг 9 сарын хугацаатай, тэтгэлэгтэй болгосон. 2018-2020 онд Глобал сангийн дэмжлэгтэй сүрьеэгийн эмчийн мэргэшүүлэх богино хугацааны сургалтыг төгссөн 28 эмчээс 25 (89.3%) нь сүрьеэгийн салбарт ажиллаж байна. 2020-2021 онд 22 эмч суралцаж төгссөн бөгөөд 2021 онд хийсэн сүрьеэгийн хүний нөөцийн судалгаагаар 2011 онтой харьцуулахад 15.4 хувиар нэмэгдсэн байна. Үүнээс эмчийн тоо 28.6%-иар өссөн үзүүлэлттэй байна. Глобал сангийн дэмжлэгтэй төслийн хүрээнд богино хугацаанд сүрьеэгийн эмчээр бэлтгэгдсэн залуу боловсон хүчнүүд маань КОВИД-19-ын цар тахлын тэргүүн эгнээнд ажиллаж хувь нэмрээ оруулсанд мөн талархал илэрхийллээ. С.Энхболд сайд хэлсэн үгэндээ мөн Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийг 2021 оноос эхлэн хэрэгжүүлж төр хариуцах эмнэлгийн эрчимт, яаралтай, түргэн, төрөлт, сүрьеэ, халдварт өвчин, анхан шат зэрэг нэн шаардлагатай тусламж, үйлчилгээнд зарцуулах санхүүжилтийн хэмжээг оношинд хамааралтай бүлгээр тодорхой болгон тарифжуулсан нь уг төрлийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад дэвшил гарсныг дурдлаа. Мөн сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоо, тандалт судалгаанд шинэ технологийг нэвтрүүлэх, нотолгоонд суурилсан хариу арга хэмжээ авах чадавхыг бүрдүүлэх ажлын хүрээнд Японы олон улсын хамтын ажиллагааны ЖАЙКА байгууллага, Эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн байгууллагын хамтарсан "Тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологийн судалгааны түншлэл" (SATREPS)-ийн хүрээнд "Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийг 2020 оны 11 сараас 2025 оныг дуустал хугацаанд Монгол талаас Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Япон Улсын Хоккайдогийн их сургууль, Японы Сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран хэрэгжүүлж  байна.Тус төслийн хүрээнд Бүрэн геномын дараалал тогтоох дараа үеийн технологи (NGS)-ийг ашиглан сүрьеэгийн үүсгэгчийн геномын дараалал тодорхойлох аргыг ХӨСҮТ-д нэвтрүүлж, боловсон хүчнийг Япон улсын Сүрьеэгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд сургаж чадавхжуулах ажил хийгдэж байгааг мэдээллээ.
 

БНСУ-ын Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг, КОЙКА байгууллагатай хамтран сүрьеэгийн далд халдварыг илрүүлэх интерферон гамма тодорхойлох шинжилгээг энэ оны 10 дугаар сараас ХӨСҮТ-д, ирэх онд Сонгинохайрхан, Баянзүрх дүүрэгт нэвтрүүлэх бэлтгэл ажил хангагдан тус төслийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн, урт хугацааны асаргаа сувилгаатай, хавсарсан өвчин эмгэгийн улмаас Өрхийн эрүүл мэндийн төвд ирж явуулын идэвхтэй илрүүлэлтэд хамрагдах боломжгүй сүрьеэтэй үйлчлүүлэгчийн хавьтлыг гэрт нь очиж үзлэгт хамруулахад зориулсан зөөврийн Mine X-ray аппаратыг мөн энэ 10 дугаар сараас эхлэн ашиглахаар ажиллаж байгаа бөгөөд Хэнийг ч сүрьеэгийн тусламж үйлчилгээнээс орхигдуулахгүй байх нь бидний зорилго юм гэдгийг эрүүл мэндийн сайд онцоллоо.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын “Сүрьеэг устгахын төлөө нэгдэн  тархалтын эсрэг хариу арга хэмжээ”-ний бодлогын тунхаглалд үл ялгаварлан гадуурхах, тэгш байх, хүний эрхийг дээдэлсэн тусламж үйлчилгээ үзүүлэх, нийгмийн эмзэг бүлгийг хамгаалах, дэмжих, тэгш хүртээмжтэй байх талаар тусгагдсан. Энэхүү тунхагийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Хүний Эрхийн Үндэсний Комисс, Монголын Сүрьеэтэй тэмцэх холбоо, Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, ХӨСҮТ зэрэг байгууллагууд хамтран гүйцэтгэсэн “Сүрьеэгээс улбаатай гутаан доромжлол, ялгаварлан гадуурхлын үнэлгээ”-ний үр дүнгээс харахад сүрьеэгийн ялгаварлан гадуурхал нэлээд өндөр байгаа нь харагдаж байгаа нь тулгамдсан асуудал болоод байгааг эрүүл мэндийн сайд дурьдлаа. Хэдийгээр сүрьеэгийн тусламж үйлчилгээг сайжруулах, тогтвортой байдлыг хадгалах чиглэлээр олон талын арга хэмжээг авч, ахиц дэвшил гарч байгаа хэдий ч шийдвэрлэх шаардлагатай олон олон асуудлууд байсаар байгааг тэрээр онцоллоо.
Эрүүл мэндийн сайдын урилгаар  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 10 гаруй зөвлөх мэргэжилтэнтэй хамтарсан Сүрьеэгийн хөтөлбөрийн үнэлгээг 6 чиглэлээр  хараат бусаар хийж, ойрын хугацаанд хэрэгжүүлэх арга хэмжээний зөвлөмж чиглэлийг гаргаж  өчигдөр  энэхүү урьдчилсан үр дүнтэй танилцсанаа С.Энхболд  дурьдаад  энэхүү үнэлгээг хийхэд техникийн болон санхүүжилтийн дэмжлэг үзүүлж буй Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ,Сүрьеэгийн төслийн хамт олонд дахин талархал илэрхийлж, үнэлгээний багаас өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлэх бүхий л арга хэмжээг авч ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
Интермед Яармаг клиник нээгдлээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    4 цаг 50 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    4 цаг 57 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    6 цаг 37 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    6 цаг 40 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    6 цаг 45 мин
  • Шинэ төмөр замын бүтээн байгуулалтад 100.0 сая ам.долларын санхүүжилтийг олголоо
    6 цаг 47 мин
  • Интермед Яармаг клиник нээгдлээ
    6 цаг 50 мин
  • “Есөн шижир инвест ББСБ” ХХК 10 жилийн ойн хүрээнд 10 тэрбум төгрөгийн “Шижир-1” ХБҮЦ-ны анхдагч арилжаагаа эхлүүллээ
    6 цаг 54 мин
  • МОНГОЛ, ЕГИПЕТИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ УСАЛГААТАЙ ГАЗАР ТАРИАЛАН, МАХНЫ ЭКСПОРТЫН ЧИГЛЭЛЭЭР ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦОВ
    7 цаг 8 мин
  • Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
    7 цаг 30 мин
  • СОР17: “Үндэсний Ногоон Лаб” платформоос шалгарсан 15 төслийг танилцууллаа
    8 цаг 34 мин
  • “Урьханы Б.Чинбатыг хуулийнхан хамгаалж байна” гэх мэдээллийг өнөөдрийн ЦЕГ-ын хэвлэлийн хурал батлав
    9 цаг 38 мин
  • Гвинейд хогийн цэгт их хэмжээний хаягдал нурсны улмаас 30 хүн амиа алджээ
    9 цаг 39 мин
  • О.Цогтгэрэл: Ахмадууд тэтгэвэрт гараад ядуусын эгнээнд шилждэг тогтолцоог өөрчилнө
    9 цаг 55 мин
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” Үндэсний хөдөлгөөн орон даяар эхэллээ
    10 цаг 1 мин
  • СОР17: Өнөөдрөөс өндөр дээд түвшний хурлын арга хэмжээ эхэллээ
    10 цаг 39 мин
  • Долоон настай "ядарсан хүү"-гээ Фүжи уулын өндөр бэлд үлдээж явсан хачирхалтай хэрэг гарчээ
    11 цаг 7 мин
  • Оросууд түүх давтагддаг “Хар наймдугаар сар”-аа ШАТАХУУНГҮЙ, дайнд нэрвэгдсэн зэрэг томоохон хямралтай угтлаа
    11 цаг 15 мин
  • Алба хаагчид 12 иргэний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
    12 цаг 15 мин
  • Угтаалцайдам, Цээл, Заамар, Баянхангай сумыг холбох 122.4 км авто замын бүтээн байгуулалт 80 хувийн гүйцэтгэлд хүрчээ
    13 цаг 8 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК