Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сонгинохайрхан уулын бэлд Монголын ХАМГИЙН ТОМ НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ худалдааны төв сүндэрлэнэ

2022-10-08
0
ЖИРГЭХ

Улаанбаатар хотын автомашины түгжрэл, зах, худалдааны төвүүдийн төвлөрлийг сааруулахад чухал нөлөө үзүүлэх “Хайрхан нэгдсэн худалдааны төв”-ийг “Нью Фоос”, “Амэ Интернэшнл ХХК хамтран Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд өөрийн 28 га талбайд хэрэгжүүлэхээр болжээ. Тус бүтээн байгуулалтыг нийслэлээс бодлогын түвшинд дэмжин ажиллах бөгөөд хөрөнгө оруулалтыг аж ахуйн нэгжүүд гаргаж буй юм. Тэгвэл тус худалдааны төвийн шав тавих ёслол өчигдөр боллоо.

Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:Сонгинохайрхан уулын бэлд олон улсын түншлэлийн хүрээнд хувийн хэвшлийн оролцоотойгоор “Хайрхан нэгдсэн худалдааны төв” олон улсын стандартад нийцсэн зах, худалдааны төвийг барих бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж буй хувийн хэвшлийн удирдлагууд, үндэсний компаниудад талархал илэрхийлье. Судалгаанаас үзэхэд зах, худалдааны төвийн чиглэлд түгжрэл, бөөгнөрөл их хэмжээгээр үүсдэг. Хөдөө орон нутгаас ирж байгаа иргэд “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Өгөөмөр” болон “Дүнжингарав” захуудаар үйлчлүүлж, ачаалал эрс нэмэгддэг. Зах худалдааны төвүүдийг үе шаттайгаар хотын төвөөс гаргах ажил эхэлж байна гэж ойлгох хэрэгтэй. Хотын төвд хүүхэд, залуучуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлэх ёстой. Мөн шинэ нисэх онгоцны буудлыг түшиглэсэн дагуул хотын бүтээн байгуулалтад олон улсын стандартад нийцсэн зах, худалдааны төвүүд, тээвэр ложистикийн төвүүдийг байгуулах үүргийг Ерөнхий сайд өгсөн. Энэ тал дээр Хотын даргын зүгээс Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатартай уялдаа холбоо хангаж ажиллах, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны гишүүдтэй хамтарч ажиллаж байна. Дагуул хотыг олон улсын стандартад нийцсэн, төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах томоохон ахиц гаргах шийдэл гэж харж байна хэмээн өгүүллээ.

Дараа нь “Нью фоос” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнэбаатар “Тус худалдааны төвийг 2023 оны дөрөвдүгээр улиралд ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ирэх хавраас барилга байгууламжийн бүтээн байгуулалт эхэлнэ. Худалдааны төвд өргөн хэрэглээний болон гэр ахуйн худалдааны төв А, Б блокт байрлана. Барилгын материал, авто сэлбэг, том хэмжээний агуулах худалдааны төлөвлөлтийг мөн хийсэн. Түүнчлэн 620 ажлын байр шинээр бий болох давуу талтай. Худалдааны төв ашиглалтад орсноор баруун болон урд зүгийн 16 аймаг, 256 сумын иргэд үйлчлүүлнэ гэж тооцож байгаа. Ингэснээр түгжрэл бууруулах, төвлөрлийг сааруулахад сайн нөлөө үзүүлэх юм. Нийт 28 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа” гэлээ. Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот нь гурван зууны тэртээгээс үүсэн бий болж өдгөө нэг саяас дээш хүн амтай дэлхийн 116 дахь хот болоод 18  жилийг үджээ. Нүүдэлчин монголчууд хөгжлийн жамаар суурин иргэншил рүү хурдацтай шилжих үйл явц өрнөж, үүнийг дагасан бүхий л асуудал нь Хотын нийт иргэд, төрийн захиргааны байгууллагууд, цаашлаад Монгол Улсын Засгийн газрын нэн тулгамдсан асуудлуудын нэг болж ирэв.  

Хотын хэт төвлөрөл, автозамын түгжрэлийг хэрхэн даван туулах, хүндрэлийг хэрхэн багасгах вэ гэдэг ТОМ АСУУДАЛД Засгийн газар, төрийн захиргааны байгууллагуудаас гадна иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд шийдэл гарц хайж,  санал санаачлагууд  гаргаж байгааг та бид мэднэ. Хамгийн чухал нь үүнийгээ  бодит ажил болгож хэрэгжүүлэх нь зайлшгүй шаардлагатай юм. 

Хамгийн чухал асуудал бол НИЙСЛЭЛ хот дөрвөн зүг, найман зовхист 21 аймаг 330 сумтай холбогддог. Орон нутгийн иргэд үйлчлүүлэх, тэднийг хэрэгцээт бараа материалаар хангах томоохон зах, худалдааны төвүүд болох авто машины сэлбэг худалдаа, засвар үйлчилгээний “Да хүрээ”, “Өгөөмөр”, барилгын материалын “Зуун айл”, хүнс, барааны “Нарантуул”, “Дүнжингарав” захууд нь Нийслэлийн  зүүн хэсэгт төвлөрсөн байдаг.  Гэтэл нийслэлээс баруун зүгт 16 аймаг 260 сумын  хотын төв рүү орох, гарах чиглэл нь  ГАНЦХАН ЗАМ-аар зорчиж байгаа нь түгжрэлд бодит нөлөөг үзүүлж байна. Энэ шалтгааны улмаас орон нутгийн иргэд байгууллагуудад хүрэх бараа, материалийн тээвэр нь өдөр бүр ИХ ХОТ-ыг хөндлөн туулж, хотын нийт иргэдэд ихээхэн хүндрэл учруулж, түгжрэлийн суурь болсоор байгаа юм. Иймд замын түгжрэл, зах худалдааны төвүүдийн төвлөрөлийг сааруулахад эерэг нөлөөлөл үзүүлэхээр  манай “ХАЙРХАН НЭГДСЭН ХУДАЛДААНЫ ТӨВ” төсөл хэрэгжиж эхэллээ. Шинэ захын шав тавих ёслол өчигдөр болсон юм. 

Улаанбаатар хотын баруун хэсэгт байгуулагдаж буй “ХАЙРХАН НЭГДСЭН ХУДАЛДААНЫ ТӨВ” төсөл нь өөрийн компанийн  эзэмшлийн 34.8 га газарт хэрэгжсэнээр орон нутгийн бараа, тээвэр үр ашигтэй явагдаж, хотын оршин суугчдын амьдралын хэмнэлд сөргөөр нөлөөлж буй авто замын хөдөлгөөний түгжрэл бодитоор багасах сайн талтай. 

“Хайрхан нэгдсэн худалдааны төв” төсөл нь нийт 27.000 мкв талбай бүхий барилга байгууламж байхаар төлөвлөгдсөн бөгөөд хүнсний болон бүх төрлийн бараа, барилгын материал, авто сэлбэг худалдаа, засвараас гадна бүх төрлийн үйлчилгээ бүрэн төвлөрч байгаагаараа онцлог юм байна. 

 “ХАЙРХАН НЭГДСЭН ХУДАЛДААНЫ ТӨВ”-ийн төмөр замын ачих буулгах талбайд 18 вагон зогсож худалдаа эрхлэгчдэд  үйлчилнэ. Мөн манай төв  нь том автомашины 300 зогсоолоос гадна 1200 автомашины ил, 280 автомашины дулаан зогсоолоор иргэдэд жилийн дөрвөн  улиралд тав тухтай үйлчлэх нөхцлийг бүрдүүлж ажиллана.  Түүнчлэн нийт газрынхаа 50 хувьд ногоон байгууламж байгуулснаар Монголын ХАМГИЙН ТОМ НОГООН БАЙГУУЛАМЖТАЙ анхны худалдааны төв болохыг тэмдэглэе. 

А.Сүх

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 81.15 хувьтай үргэлжилж байна
МОНГОЛ ОРНЫ ОЙРХОГ ЧАНАР 7.9 ХУВИАС 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСЛӨӨ
Гал түймрийн дуудлагын 77 хувь нь хээрийн түймэр байна
Хотын дарга Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг 11 дүгээр сарын 1-ний дотор гэхэд ашиглалтад оруулах чиглэл өгөв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Хотын иргэн (192.82.78.34)
    Зөв шүү захуудаа гаргавал сайн
    2022 оны 10 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 81.15 хувьтай үргэлжилж байна
    8 цаг 23 мин
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
    9 цаг 11 мин
  • МОНГОЛ ОРНЫ ОЙРХОГ ЧАНАР 7.9 ХУВИАС 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСЛӨӨ
    9 цаг 54 мин
  • Францын Citroën компани домогт 2CV загвараа цахилгаан хөдөлгүүртэйгээр дахин амилуулна
    9 цаг 58 мин
  • Францын музейгээс хулгайлагдсан Ренуарын хоёр зургийг олж, зургаан сэжигтнийг баривчилжээ
    10 цаг 31 мин
  • Ш.Ёл: Дархан цаазат газрын 80 хувийг шатаасан, тэнд нэг ч ан амьтангүй боллоо
    10 цаг 35 мин
  • Гал түймрийн дуудлагын 77 хувь нь хээрийн түймэр байна
    10 цаг 43 мин
  • О.Цогтгэрэл: Томоохон сонгуулиуд ойртож байгаа учраас бүлгийн даргын ажлыг шилжүүлэх нь зүйтэй
    10 цаг 50 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой, эцэслэгдээгүй байна
    10 цаг 56 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг 11 дүгээр сарын 1-ний дотор гэхэд ашиглалтад оруулах чиглэл өгөв
    11 цаг 4 мин
  • Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв нээлтээ хийж, “Зөвшөөрлийн шинэчлэл ба хуулийн хэрэгжилт” 7 хоногийн арга хэмжээгээр үйл ажиллагаагаа эхлүүллээ
    11 цаг 39 мин
  • Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.08 их наяд төгрөг боллоо
    11 цаг 43 мин
  • С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал
    11 цаг 52 мин
  • Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
    11 цаг 58 мин
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
    12 цаг 28 мин
  • Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 900 метр урттай авто зам шинээр ашиглалтад орлоо 
    12 цаг 35 мин
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
    13 цаг 0 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
    13 цаг 16 мин
  • УИХ дахь Ардчилсан нам бүлгийн даргаа сонгоно
    13 цаг 37 мин
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
    13 цаг 58 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК