Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2022 оны есдүгээр сард өмнөх оны мөн үеэс 13.8 хувиар өсжээ. Тухайлбал,
- Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 17.1 хувь (мах, махан бүтээгдэхүүн 2.2 хувь, согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 25.9 хувь)
- Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.9 хувь
- Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 17.7 хувь
- Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 12.0 хувь
- Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 20.3 хувь
- Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.