Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Нийслэл-110” менторшип хөтөлбөр амжилттай хэрэгжлээ

2022-10-20
0
ЖИРГЭХ

НЗДТГ, Хүний нөөцийн хөгжлийн төв, Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төсөл хамтран “Харилцан суралцъя-Хамтдаа өөрчилье” уриан дор “Нийслэл-110” менторшип хөтөлбөрийг эхлүүлсэн бөгөөд зургаан сарын турш үргэлжилсэн тус хөтөлбөр хэрэгжиж дууслаа.

Хөтөлбөрт өөрийгөө хөгжүүлж, ур чадвараа нэмэгдүүлэх, мэдлэг туршлагаа хуваалцах зорилготой 200 гаруй албан хаагч бүртгүүлснээс удирдамжийн дагуу 80 албан хаагч ментийгээр, 15 албан хаагч ментороор шалгаран оролцсон юм. Ийнхүү нэгдүгээр шатанд шалгарсан 80 албан хаагч таван багт хуваагдан хүртээмжтэй, үр дүнтэй, чанартай төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх, төрийн албан хаагчдын ажлын бүтээмж, сэтгэл ханамжийг дээшлүүлэх чиглэлийн бичил төслүүдийг санаачлан хэрэгжүүлсэн. Харин хоёрдугаар шатанд баг бүрээс шилдэг гурван ментийг шалгаруулан, нийт 16 оролцогчтойгоор хөтөлбөр үргэлжилж, хаалтаа хийлээ.

Азийн сангийн Монгол улс дахь суурин төлөөлөгч Марк Кэйниг “Нийслэлд ажиллаж буй залуу албан хаагчдын чадавхыг нэмэгдүүлэх зорилгоор “Нийслэл-110” менторшип хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүлж дууслаа. Хөтөлбөр үргэлжлэх хугацаанд хэд хэдэн идэвхжүүлэх уулзалт, сургалтыг зохион байгуулсан бөгөөд бичил төсөл хөтөлбөрт оролцох, санаачлан хэрэгжүүлэх боломжийг олгосон. Багуудын санаачилсан бичил төсөл хөтөлбөрүүд нь НЗДТГ-аас хэрэгжүүлдэг үйл ажиллагаа, төрийн үйлчилгээг сайжруулах, чанар хүртээмжийг нэмэгдүүлэх зорилготой байсан юм. Азийн сангийн Хотын засаглалыг сайжруулах төсөл нь энэ жил хэрэгжээд дуусаж байгаа тул ирэх жилээс Нийслэлийн Хүний нөөцийн хөгжлийн төв уг хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ гэж найдаж байна. Бид бусад төсөл хөтөлбөр дээр НЗДТГ-тай тогтмол хамтран ажилласаар байх болно” гэв.

“Нийслэл-110” менторшип хөтөлбөрт оролцсон ментор болон ментий нар сэтгэгдлээ хуваалцлаа.

Нийслэлийн Нийгмийн халамжийн газрын мэргэжилтэн, "Нийслэл 110" менторшип хөтөлбөрийн ментий О.Ваанчиг:

-Анх “UB ERP” системээс хөтөлбөрийн талаарх мэдээллийг хараад, залуу албан хаагчдыг чадавхжуулж, төрийн үйлчилгээг хялбарчлах ач холбогдолтой юм байна гэж үзээд өөрийгөө сорьж үзэхээр бүртгүүлсэн. Хоёр шатны шалгаруулалтыг даваад, шилдэг 16 ментий нарын нэгээр шалгарсандаа маш их баяртай байгаа. Хөтөлбөрт оролцсоноор олон зүйлийг сурч, шинэ хүрээлэлтэй болсон. Мөн төсөл санаачлан хэрэгжүүлэх талаар ойлголттой боллоо.  Миний сонгосон ментор нь надтай мэргэжил нэгтэй хүн байсан бөгөөд ажлын дадлага туршлага, зохион байгуулалт гээд бүх зүйл дээр зөвлөгөө өгсөн.

Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын мэргэжилтэн, "Нийслэл 110" менторшип хөтөлбөрийн ментий Б.Ганхишиг:

-Төрийн албанд ажиллаад нэг жил гаруй болж байна. Тус хөтөлбөрт өөрийгөө сорин, арвин их туршлагатай мундаг менторуудаасаа их зүйл суръя гэж зориод бүртгүүлсэн. Хамгийн наад зах нь биеэ хэрхэн зөв авч явах вэ, бусдад өөрийгөө яаж зөв илэрхийлэх вэ гээд маш олон зүйлийг ойлгож, мэдэж авлаа. Цаашлаад туршлагатай, мундаг менторуудаасаа суралцаж чадсан. Манай багийн хувьд “QR кодыг төрийн үйлчилгээнд нэвтрүүлэх нь” сэдвээр төсөл хэрэгжүүлсэн. Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төв (НҮНТ)-өөс гаргасан судалгаагаар иргэдийн 60 хувь нь анхан шатны мэдээллийг авахаар тус байгууллага дээр очдог гэх дүгнэлт гарсан байсан. Өөрөөр хэлбэл, авах гэж буй үйлчилгээнийхээ бүрдүүлэх материалын мэдээллийг л авах гэж очдог гэсэн үг. Тиймээс ийм төрлийн мэдээллийг иргэдэд илүү ойртуулахын тулд тус төслийг санаачилсан. Иргэд бүрдүүлэх материалын мэдээллээ QR код уншуулан аваад, НҮНТ дээр шууд материалаа авч очих байдлаар иргэдийн цаг завыг хэмнэх зорилготой. Төслөө сарын хугацаанд туршилтаар хэрэгжүүлсэн бөгөөд цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилгоор холбогдох байгууллагуудтай хэлэлцэж байгаа. Ирэх жилүүдэд менторшип хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлээсэй гэж хүсэж байна.

“Нийслэл-110” менторшип хөтөлбөрт ментороор оролцсон НИТХ-ын Хот байгуулалт, дэд бүтцийн хорооны дарга Б.Сүхбаатар:

-Тус хөтөлбөрт гурван залуу албан хаагчийн ментороор ажиллалаа. Залуустай ажиллаад, ярилцаад явахад тэдэнд төрийн албанд ажиллах, хийж бүтээх хүсэл тэмүүлэл маш их байдаг нь харагдсан. Хотын ажил маш хурдан өрнөдөг, асуудал нь дор бүрнээ шийдэгдээд явдаг болохоор энэ байдал нь залууст их сонирхолтой санагддаг болов уу. Гэхдээ залуусыг ганц хүсэл тэмүүллээр ажиллуулаад явна гэж байхгүй. Хийж бүтээх хүсэл тэмүүлэл ихтэй байсан залуус маань  хэсэг хугацааны дараа шантарч эхэлж байна. Хүсэлт тэмүүлэл нь буурч байна. Энэ байдалд мэдээж цалингийн хэмжээ, нийгмийн болоод хувийн асуудлууд нөлөөлдөг. Үүнээс гадна нийслэлийн зүгээс залуу албан хаагчдад үзүүлэх нийгмийн дэмжлэг нь хангалтгүй байна. Ийм байдлуудаас үүдэн удаан хугацаанд ажиллах тэмүүлэл нь унтардаг. Тиймээс хэрхэн залуучуудыг төрийн албанд тогтвортой, урт хугацаанд ажиллуулах вэ, сонгуулиас сонгуулийн хооронд хийдэг халаа сэлгээний асуудлыг хэрхэн халах вэ, мэргэжлийн чадвартай боловсон хүчнээ хэрхэн ажлын байранд нь авч үлдэх вэ гэхчлэн чухал бодлогуудыг нийслэлийн зүгээс хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэж дүгнэлээ гэв.

Ийнхүү төрийн албанд олон жил ажилласан, туршлагатай 15 менторууд нь мэдлэг, туршлагаа хуваалцан, зорилгодоо хүрэх арга зам, төрийн албаар бахархах сэдлийг төрүүлж, ажлын бүтээмжээ нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлсэн бол ментий нарын хувьд мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлсэн ач холбогдолтой хөтөлбөр байлаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 81.15 хувьтай үргэлжилж байна
МОНГОЛ ОРНЫ ОЙРХОГ ЧАНАР 7.9 ХУВИАС 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСЛӨӨ
Гал түймрийн дуудлагын 77 хувь нь хээрийн түймэр байна
Хотын дарга Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг 11 дүгээр сарын 1-ний дотор гэхэд ашиглалтад оруулах чиглэл өгөв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн хэмжээнд томуугийн эсрэг дархлаажуулалтын хамрагдалт 81.15 хувьтай үргэлжилж байна
    6 цаг 54 мин
  • Ч.Ундрам: “ДАКАР-2026” залуучуудын зуны IV олимпын наадамд оролцох Монголын баг тамирчдад амжилт хүсье
    7 цаг 42 мин
  • МОНГОЛ ОРНЫ ОЙРХОГ ЧАНАР 7.9 ХУВИАС 8.71 ХУВЬ БОЛЖ ӨСЛӨӨ
    8 цаг 24 мин
  • Францын Citroën компани домогт 2CV загвараа цахилгаан хөдөлгүүртэйгээр дахин амилуулна
    8 цаг 28 мин
  • Францын музейгээс хулгайлагдсан Ренуарын хоёр зургийг олж, зургаан сэжигтнийг баривчилжээ
    9 цаг 1 мин
  • Ш.Ёл: Дархан цаазат газрын 80 хувийг шатаасан, тэнд нэг ч ан амьтангүй боллоо
    9 цаг 5 мин
  • Гал түймрийн дуудлагын 77 хувь нь хээрийн түймэр байна
    9 цаг 13 мин
  • О.Цогтгэрэл: Томоохон сонгуулиуд ойртож байгаа учраас бүлгийн даргын ажлыг шилжүүлэх нь зүйтэй
    9 цаг 20 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1,2" орон сууцны мкв-ийн үнийг бууруулах боломжтой, эцэслэгдээгүй байна
    9 цаг 27 мин
  • Хотын дарга Б.Пүрэвдагва Сонгинохайрхан дүүргийн 100 ортой хүүхдийн эмнэлгийг 11 дүгээр сарын 1-ний дотор гэхэд ашиглалтад оруулах чиглэл өгөв
    9 цаг 35 мин
  • Зөвшөөрлийн мэдээлэл, үйлчилгээний нэгдсэн төв нээлтээ хийж, “Зөвшөөрлийн шинэчлэл ба хуулийн хэрэгжилт” 7 хоногийн арга хэмжээгээр үйл ажиллагаагаа эхлүүллээ
    10 цаг 9 мин
  • Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 17.08 их наяд төгрөг боллоо
    10 цаг 13 мин
  • С.Бямбацогт: Эмэгтэйчүүдийн мэдлэг, чадвар, манлайллыг бодит шийдвэр, бодит өөрчлөлт болгох нь нэн чухал
    10 цаг 22 мин
  • Ардчилсан намын бүлгийн даргаар Б.Түвшин сонгогдлоо
    10 цаг 28 мин
  • Мобиком мэдэгдлээ өөрчилж ҮНЭН-г бүдгэрүүлэв!!!!
    10 цаг 58 мин
  • Баянгол дүүргийн 22 дугаар хороонд 900 метр урттай авто зам шинээр ашиглалтад орлоо 
    11 цаг 5 мин
  • Эверестийн “НОГООН ГУТАЛТ”-ын 30 жилийн нууцыг тайлахад ойрхон байна
    11 цаг 30 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтын төлөөлөгчдийн Тэргүүн нарыг угтан авч, мэндчилэв
    11 цаг 46 мин
  • УИХ дахь Ардчилсан нам бүлгийн даргаа сонгоно
    12 цаг 7 мин
  • ​​​​​​​ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК СИСТЕМИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙНЭ
    12 цаг 28 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • Зээлийн батлан даалтын сан GNGI-ийн гишүүн боллоо
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
24 баримт
  • Б.Түвдэндорж аваргын удмын бөх Сайнбаярын Жавхлангийн тухай сонирхолтой 12 баримт
  • БАРИМТ: Эмэгтэй парламентчдыг анх сонгосон улс бол Финланд
  • Түймэрт өртөөд буй Соёлз уулын тухай чухал 24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК