Монгол Улсын Засгийн газрын хөрөнгөөр худалдан авсан Бүгд Найрамдах Солонгос Улсын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн вакцинаар эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлийг үндэслэн 1-5 насны хүүхэд болон эрсдэлт бүлгийн хүн ам, эрүүл мэндийн ажилтныг вакцинжуулах ажлыг “Томуугаас сэргийлье” уриан дор 2022 оны 10 дугаар сарын 20-30-ны өдрүүдэд харьяа өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр зохион байгуулж байна.
Мөн заавал хийх товлолын дархлаажуулалтаас хоцорсон хүүхдүүд нөхөн дархлаажуулалтдаа хамрагдах боломжтой.