НӨАТ-ын гуравдугаар улирлын буцаан олголт маргаашаас олгож эхлэх бөгөөд буцаан олголтод 2022 оны 7-9 дүгээр сард худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтын дүн хамаарна.
Энэ сараас эхлэн сугалааны урамшуулал олгох журмыг шинэчилсэн бөгөөд олон баримт бүртгүүлбэл азтан болох магадлал өсөх юм. Шинэчилсэн журмаар, 1-10 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 30,000-5 сая төгрөг, 11-50 баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 40,000-10 сая төгрөг, 51-ээс дээш баримт бүртгүүлээд 3-8 орон таарвал 60 мянгаас 30 сая төгрөгийн урамшуулал олгохоор болжээ.
М.Сүхэхэй