"Анод" банкны хэрэгт Ерөнхий сайд асан С.Баярыг холбоод буй. Энэ талаар С.Баяр өөрийн твиттер хуудсандаа ийнхүү мэдээлжээ.
Тэрбээр "Оюутолгойн хэрэг гэж 10 жил шуугиулаад саяхнаас л учир нь олдсон. Гэвч дахин сэвээд эхэлж. Дээр нь "Анодын хэрэг" гэгчийг надад нээх гэж үзээд байх шиг. Ок. Олонд мартагдах шахсан намайг ахин дахин алдаршуулах гэж гүйж буй багт спортын халуун мэнд. Барианд орохгүй ч дулаацаад ав" гэжээ.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (38)