Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.
Тэрбээр “Засгийн газрын автобазын шинэчлэлттэй холбоотой мэдээллийг өгье. Төрийн хяналтын тухай хуулийн автотээврийн хэрэгслийн хэрэглээг хязгаарлаж, уг хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2022 оны 204 дүгээр тогтоолыг үндэслэн автобааз болон улсын төсөвт үйлдвэрийн газрын өөрчлөн зохион байгуулах, бүтэц зохион байгуулалтыг оновчтой байлгах үүрэг чиглэлийн өгсөн. ЗГХЭГ-ын ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд ажиллаад Засгийн газрын авто бааз улсын төсөвт үйлдвэрийн газрын үндсэн үйл ажиллагааг өөрчлөн зохион байгуулж, Төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөх асуудлыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар танилцуулж батлууллаа.
Тухайлбал, 164 авто тээврийн хэрэгсэлтэй 210 орчим ажилтантай. Жилдээ улсын төсвөөс 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилтээр үйл ажиллагаа явуулдаг байсныг 100 автомашинтай 105 ажилтантай, төсвөөс санхүүждэггүй байгууллага болгож байна.
Засгийн газрын авто бааз нь Улаанбаатар хотын түвшинд төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу автомашины дуудлагын үйлчилгээгээр үйлчилгээ үзүүлнэ. Орон нутгийн Засгийн газрын томилолтын үйл ажиллагааг бүрэн хариуцаж ажиллана. Олон улсын жишигт нийцсэн, стандартыг хангасан, орчин үеийн менежментээр үйл ажиллагаагаа явуулах үүрэг чиглэлийн өгч ажиллаж байна.
Мөн Элэгдэл, хорогдол хэмжээндээ хүрсэн 23 автомашиныг 120 гаруй сая төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулсан.
Нийт дуудлага худалдааны дүн 300 орчим сая төгрөгт хүрсэн байна. Орон нутгаас 1000 орчим автомашиныг татан төвлөрүүлж, үзлэг оношилгоо хийнэ. Орон нутагт 700 орчим автомашины хэрэгцээ шаардлага бий, тэдэнд шилжүүлнэ.
Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХХК-нд зургаан сарын хугацаанд дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилогдсон. Эрдэнэс Тавантолгой компани энэ оны эцэс гэхэд гадаад валютыг үүрэг хүлээсэн билээ. Өнөөдрийн байдлаар Эрдэнэс Тавантолгой” ХХК-аас Цагаан хад хүртэлх нүүрсний тээвэр үлэмж хэмжээгээр нэмэгдэж байна. Бидний зүгээс Цагаан хадан дээр буусан нүүрсний хил гаргах гаргалтад нь анхаарлаа хандуулж, БНХАУ-ын боомтын асуудал хариуцсан албан тушаалтнуудтай яриа хэлэлцээ хийж, хил гаргалтад анхаарал хандуулан ажиллаж байна. Мөн бодлогын тусламж үзүүлж ажиллана" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)