Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТБХ: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

2023-1-10
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төсвийн Байнгын хорооны өнөөдрийн (2023.01.10) хуралдаан 10 цаг 23 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн.

Хуралдааны эхэнд “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганы 2023 оны нэгдүгээр сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгийн асуултад Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариулж, тайлбар хийлээ. Тэрбээр, "Төсвийн шинэчлэлийн хүрээнд нийтдээ 12 хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа. Тухайлбал, энэ хүрээнд Төсвийн тухай хуульд Улсын Их Хурлын Тамгын газрын Төсвийн хяналт, шинжилгээний хэлтсийг Төсвийн байнгын хорооны дэргэд шилжүүлэх зохицуулалт оруулахаар нэг заалтыг тусгасан. Байнгын хорооны гишүүддээ энэ талаарх нэгдсэн танилцуулга хийж, холбогдох хуулийн төслийг Улсын Их Хуралд удахгүй өргөн мэдүүлнэ" гэж байлаа.  

Эцэст нь “Монгол Улсын Их Хурлын 2022 оны намрын ээлжит чуулганаар 2023 оны нэгдүгээр сард Төсвийн байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлая гэсэн саналын томьёоллоор санал хураахад, хуралдаанд оролцсон гишүүдийн  60 хувь нь дэмжсэн юм.

 

Дараа нь “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн.

Хэлэлцэж буй асуулттай холбогдуулан асуут асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувь нь дэмжив. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир ахалж, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, Ж.Батсуурь, Ц.Даваасүрэн, Б.Пүрэвдорж нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар тогтлоо.

Хуралдааны төгсгөлд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд  нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн (Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн) анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасны дагуу Хууль зүйн байнгын хороо эрхлэх асуудлынхаа хүрээнд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлсэн юм. Энэ талаарх тус Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж танилцуулсан.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийм даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы 2022 оны 10 дугаар сарын 13, 14-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар хийж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлснийг дурдлаа.

Мөн Хууль зүйн байнгын хороо Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.10 дахь хэсэгт заасан эрхлэх асуудлын хүрээнд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.5-д заасныг баримтлан 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39.10-т заасан журмын дагуу хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцсэн болно. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулах үед Улсын Их Хурлын Ц.Сандаг-Очир зарчмын зөрүүтэй таван саналын томьёолол гаргасан бөгөөд саналын томьёоллыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн гэж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн тайлбар хийсэн. Тэрбээр, "Хууль зүйн байнгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгах таван саналын томьёоллоор зохицуулж буй харилцаа нь Улсын Их Хурлаар баталсан Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуультай хамааралтай эсэх, хуульд нийцэж буй  талаар Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу эрх зүйн дүн шинжилгээ хийж, дүгнэлт гаргуулахаар Төсвийн байнгын хорооноос шийдвэрлэсэн. “Эрх зүйн дүн шинжилгээ хийж, дүгнэлт  гаргуулах тухай” албан бичгийг Улсын Их Хурлын Тамгын газарт 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүргүүлсэн бөгөөд хариу нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирсэн" гэв.

Энэ талаарх эрх зүйн дүгнэлтийг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Г.Агар-Эрдэнэ танилцууллаа.

Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн төсөл болон бусад хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн. Үүнтэй уялдуулан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлснийг дурдав.

Мөн Төсвийн байнгын хороо дээрх хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, мөн анхны хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 02-ны өдрийн хуралдаанаараа тус тус хэлэлцсэн. Энэ үеэр Улсын Их Хурлын Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж, холбогдох санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаа Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. Тухайлбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны 2022 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хамт өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг мэргэжлийн Байнгын хороо буюу Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Энэ талаарх санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлсэн. Үүний дагуу Хууль зүйн байнгын хороо 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн хуралдаанаараа уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр бэлтгэсэн гэж байлаа.


Түүнчлэн Хууль, эрх зүйн газрын дарга Г.Агар-Эрдэнэ эрх зүйн дүгнэлтэд,  Хууль зүйн байнгын хорооны гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг хянаж үзэхэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхдээ мэргэжлийн хяналтын чиг үүргийг хэрэгжүүлж байгаа байгууллага болон улсын байцаагчийн чиг үүргийн давхардлыг арилгах, төрийн хяналтын чиг үүргийг холбогдох салбарын яам, агентлаг, орон нутгийн засаг захиргааны байгууллагад шилжүүлэх зохицуулалтыг дутуу боловсруулсныг гүйцээн томьёолж зарчмын зөрүүтэй саналуудыг гаргасан байна. Ингэхдээ Засгийн газар дахь хяналтын тухай хуулийн төсөлтэй нийцүүлэн томьёолж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн “мэргэжлийн хяналтын улсын байцаагч” гэснийг холбогдох хяналтын чиг үүрэг бүхий байгууллагуудад харьяаллыг нь шилжүүлж, өөрчлөлт оруулан боловсруулжээ. Мөн Төрийн байгуулалтын байнгын хороогоор Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг дагаж өргөн мэдүүлсэн Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үеэр Байнгын хорооны гишүүдээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамтатган Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэн батлах нь зүйтэй эсэх асуудлаар санал гарч байсныг  онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл нь одоогоор Байнгын хорооны хэлэлцүүлгийн үе шатанд байгаа  бөгөөд уг нэмэлт, өөрчлөлтийн төсөл нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан хүрээ хязгаарт хамаарч байгаа тул Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төслийг дагаж өргөн мэдүүлсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамтатган хэлэлцэх хууль зүйн боломжгүй гэж дүгнэлтэд дурдсан байв.

Мөн уг дүгнэлтэд, Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуулийн төсөл нь анхдагч хуулийн төсөлд хамаарах бөгөөд хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн талаарх санал, дүгнэлт болон зарчмын зөрүүтэй саналын томьёолол нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасан хүрээ хязгаарт хамаарахгүй тул хууль санаачлагчийн өргөн мэдүүлээгүй хуульд өөрчлөлт оруулах, хуулийн төсөлд тусгагдаагүй зүйл, хэсэг, заалтад өөрчлөлт оруулах, хуулийн төсөлд зүйл, хэсэг, заалт, дэд заалт нэмэх зэрэг нь хууль зүйн хувьд боломжтой. Өөрөөр хэлбэл, Хууль зүйн байнгын хорооноос гаргасан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёолол нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 40 дүгээр зүйлтэй нийцэж байна гэснийг дурджээ.

Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 35, 39 дүгээр зүйлд Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хуулийн төслийг гагцхүү Улсын Их Хурлын дарга холбогдох Байнгын хороонд хуваарилахаар тусгасантай холбоотойгоор тухайн Байнгын хороо уг хуулийн төслийг хэлэлцэж, санал, дүгнэлтээ гаргаж, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх үүрэгтэй. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 41 дүгээр зүйлийн 41.1-д “Нэгдсэн хуралдаанаар зөвхөн холбогдох Байнгын хороо урьдчилан хэлэлцэж санал, дүгнэлт гаргасан хуулийн төслийг хэлэлцэнэ" гэж заасны дагуу тухайн төслийг Улсын Их Хурлын даргын хуваарилсан холбогдох Байнгын хороо төслийг хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах, нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хариуцан хэрэгжүүлнэ. Дээр дурдсан үндэслэлүүдийг  нэгтгэн үзвэл, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нэг бүрчлэн хэлэлцэн, санал хураалт явуулж, олонхын санал авсан, аваагүйгээр нь бүлэглэн нэгдсэн хуралдаанд танилцуулна гэсэн дүгнэлтийг гаргасныг Улсын Их Хурлын Тамгын газрын Хууль, эрх зүйн газрын дарга Г.Агар-Эрдэнэ онцолж байлаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэнгийн асуултад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Баасандорж хариулав. Тэрбээр хариултдаа, Монгол Улсын Засгийн газраас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр холбогдох хуульд заасны дагуу Монгол Улсын 2023 оны төсвийн тухай хуультай уг хуулийн төслийг хамт өргөн мэдүүлсэн. УИХ-ын Тамгын газраас гаргасан эрх зүйн дүгнэлтэд уг хуулийн төсөлд ямар нэгэн зөрчил байхгүй гэсэн байна. Хуулийн төслийг өргөн мэдүүлсэн, боловсруулсан, хэлэлцэн батлах үйл явцад ямар нэгэн хуулийн зөрчил гараагүй. Зөрчлийн харьяаллын хувьд дутуу боловсруулсан зүйл байгаа. Үүнийг Засгийн газраас УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны даргатай ярилцаад уг асуудлыг гүйцээн боловсруулж батлахаар болсныг тодотгов. Мөн тэрбээр, Засгийн газраас саяхан хяналт шалгалт хийх нийтлэг журмыг баталсан. Энэ журмын дагуу тухайн асуудал гаргасан иргэн, аж ахуйн нэгж дээр нэг удирдамжаар салбар салбарын байцаагч очиж ажиллах нарийвчилсан зохицуулалтыг хийж өгсөн. Өөрөөр хэлбэл, иргэн аж ахуйн нэгжид төрийн давхардсан хяналт, шалгалтуудыг хийхгүй гэсэн нэмэлт тайлбарыг хийлээ.

Байнгын хорооны хуралдаанаар Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэж, зарчмын зөрүүтэй таван саналын томьёоллоор саналаар санал хураалтыг явуулав. Тухайлбал, хуулийн төсөлд “Энэ хуулийг 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж өөрчлөх зарчмын зөрүүтэй санал дэмжигдсэнгүй. Иймд Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн төслийн талаар “Энэ хуулийг 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэх зарчмын зөрүүтэй санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх  дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батсуурь чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Наадмаар иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд
Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
No Brand Монголд — анхны салбар Шинэ хотын захиргааны дэргэд
“Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (127.0.0.1)
    БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, +91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
    2024 оны 07 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Наадмаар иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд
    10 цаг 9 мин
  • Үндэсний их баяр наадамд барилдах бөхийн бүртгэл үргэлжилж байна
    10 цаг 34 мин
  • No Brand Монголд — анхны салбар Шинэ хотын захиргааны дэргэд
    11 цаг 39 мин
  • “Үдийн хоол” хөтөлбөрт 22 төрлийн мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх талаар санал солилцлоо
    11 цаг 51 мин
  • FIFA WORLD CUP: Швейцар Колумбын шигшээ багууд учраа таарлаа
    13 цаг 6 мин
  • Баярын өдрүүдэд 139 чиглэлд нийтийн тээврийн 959 автобус иргэдэд үйлчилнэ
    13 цаг 16 мин
  • FIFA WORLD CUP: Лионел Месси, Мохамед Салах нарын тулаан болно
    13 цаг 27 мин
  • Танилц: Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    13 цаг 28 мин
  • БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал” ном долоодугаар сарын 4-нөөс худалдаанд гарна
    13 цаг 47 мин
  • Үндэсний их баяр наадмын Урианхай сурын харваа өнөөдөр эхэллээ
    14 цаг 14 мин
  • Яармагийн гүүрнээс Ажилчны гудамж хүртэлх авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил үргэлжилж байна
    14 цаг 59 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ
    15 цаг 16 мин
  • Б.Батмэнд: Энэхүү гавьяа шагналыг өвөг дээдсийн минь үлдээсэн их генийн үргэлжлэл гэж бодож байна
    16 цаг 10 мин
  • Кристиано Роналду: Маргааш би сэтгэл амар сэрнэ
    16 цаг 16 мин
  • Д.Болд: Ээждээ барих хамгийн том бэлэг маань байлаа
    16 цаг 25 мин
  • МУГЖ цолоор шагнуулсан дуучин Д.Болдын шилдэг 10 дуу
    16 цаг 28 мин
  • Бага насны хүүхдийг гол, усны ослоос урьдчилан сэргийлж, аюулгүй байдлыг хангахыг анхаарууллаа
    17 цаг 10 мин
  • АНУ-ын дарамт Куб даяар 10 сая орчим хүнийг цахилгаангүй болгов
    17 цаг 23 мин
  • Испани Португалыг нутаг буцааж, Бельги АНУ-ыг талбайд нь бут ниргэв
    17 цаг 30 мин
  • Орхон аймаг ЭЕШ-д 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшууллаа
    17 цаг 38 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Төрийн шагнал хүртэх гэж буй "Болор цом"-ын эзэн, УИХ-ын гишүүн асан Ж.Мөнхбатын 11 шүлэг
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
  • Бразил vs Норвеги: Таван удаагийн аваргууд Европын хүчирхэг багтай тулна
  • FIFA WORLD CUP: Франц, Мароккогийн шигшээ багууд учраагаа ялж, шөвгийн наймд учраа таарлаа
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
  • Н.Учралын Засгийн газарт улсаараа алга таших учиртай юм
  • Холимог тулааны хаан хочит Конор Макгрегортой эргэн ирлээ
  • С.Бямбацогтын даргалсан анхны чуулган ба хариуцлага нэхсэн 90 хоног
  • Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж эх орондоо ирлээ
  • Цаг агаарын эрс тэс үзэгдэл дэлхийн олон улс, бүс нутгийг хамарч байна
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
  • Хэний ч тааварлаагүй учраа: Аргентин vs Кабо Верде
  • ХӨГЖЛИЙГ ДАН ГАНЦ ЭДИЙН ЗАСГИЙН ӨСӨЛТӨӨР БУС, ХҮНИЙ ХӨГЖИЛ, ДИЖИТАЛ ШИЛЖИЛТ, НОГООН ХӨГЖИЛ, САЙН ЗАСАГЛАЛААР ХЭМЖИХИЙГ ЗОРЬЖ БАЙНА
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
24 баримт
  • БАРИМТ: Адуу тодорхой хүмүүс, газар орон, туршлагыг олон жилийн турш санаж чаддаг
  • 1960 оны долоодугаар сарын 6-нд Үндсэн хуулийг шинэчлэн баталж байжээ
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК