Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

О.Хонгорзул: “Steppe Arena” энэ онд зэрэглэл өндөр олон үйл ажиллагааг эх орондоо зохион байгуулна

2023-1-11
0
ЖИРГЭХ

Мөрөөдөл биелэх мөсөн өргөө буюу Монголын хамгийн анхны хувийн хэвшлийн бүтээн байгуулсан мөсөн талбай бүхий байгууламжийн 2023 оны үйл ажиллагаа, зорилтын талаар “STEPPE ARENA” ХХК-ийн менежер О.Хонгорзултай ярилцлаа.


-Юун түрүүнд “Steppe Arena-Мөсөн өргөө” 2022 оны Олон улсын үл хөдлөх хөрөнгийн шилдэг бүтээн байгуулалтын “Олон улсын шилдэг төсөл”-өөр шалгарсанд баяр хүргэе.

-Баярлалаа . Манай “Мөсөн өргөө” Монголдоо анхдагч  болж олон улсын стандартад нийцсэн тоног төхөөрөмж, талбайгаар олон нийтэд үйлчилж эхэлсэн. Мөн олон улсад шилдэг төсөл,бүтээн байгуулалтаар шалгарч чадсандаа баяртай байна. 2022 онд маш олон чанартай томоохон төсөл, үйл ажиллагааны ард амжилттай гарсан. Манай байгууллага энэ онд илүү том зорилт алсын харааг  тавьж ажиллахаар хичээж байна.

-Мөсөн өргөөд зохион байгуулах энэ оны хамгийн эхний үйл ажиллагаа юу байгаа вэ?

-2023 онд хамгийн анхны том үйл ажиллагаа маань Монголын спорт корпораци ХХК-аас зохион байгуулж буй Холбооодын анхны нэгдсэн улсын аварга шалгаруулах тэмцээнийг нэгдүгээр сарын 13-ны өдрөөс нэгдүгээр сарын 22-ны өдөр хүртэл зохион байгуулахаар бэлтгэж байна. Үүний дараа мөн Тэшүүрийн холбоотой хамтран Япон Монголын дипломат харилцаа үүссэний 50 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 27,28-ны өдрүүдэд Японы уран гулгагчид “Grassland ice show 2023” мөсөн үзүүлбэрийг олон нийтэд хүргэхээр бэлтгэл ажилдаа орчихсон байгаа.

-Монгол улсад анх удаа Хоккейн аварга шалгаруулах тэмцээн Мөсөн өргөөд зохион байгуулагдах гэж байгаа тухай мэдээлсэн. Мөн шилдэг есөн багийн нэгээр манай баг тамирчид шалгарсан энэ талаар уншигчдад сонирхолтой мэдээллийг хуваалцана уу?

- Тийм ээ. Энэ тэмцээнээс өмнө мөсөн өргөөд гуравдугаар сарын 10-18 өдрүүдэд Хүүхдийн хоккейн Азийн аварга шалгаруулах тэмцээн мөн болно. Олон улсын хоккейн холбоо IIHF Semi-Annual Congress буюу 2022 оны Намрын чуулганд 82 орон оролцож Монголын хоккейн холбоо түүхэндээ анх удаа нутагтаа Дэлхийн аваргын Дөрөвдүгээр дивизоныг зохион байгуулах эрхийг авсан. Олон улсын стандартын дагуу тэмцээнд зориулан мөсөө шинэчлэн бэлдсэн. Монгол, Индонез, Энэтхэг, Иран, Макао, Сингапур, Тайланд, АНЭУ, Узбекстаны шилдэг 198 тамирчин өрсөлдөнө. Та бүхэн ирж Монголынхоо баг тамирчдыг дэмжээрэй. Сонирхолтой гал гарсан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна.

-Сүүлийн үед Камила Валиева тэргүүтэй ОХУ-ын уран гулгалтын тамирчдыг Монголд авчран мөсний шоуг толилуулах  тухай яригдаад байгаа. Энэ ажил гэрээ хэлцэл жигдрэх шатанд явж байгаа юу? ОХУ-ын талаас ямар,ямар  шаардлагыг тавьсан бэ?

-Манай талаас өвлийн спортыг хөгжүүлэх зорилгоор ОХУ-ын шилдэг уран гулгагчидтай хамтарсан шоу тоглолтыг хийхээр болсон. Баг бүрэлдэхүүнд олимпын аварга Алина Загитова болон “Мөсний гүнж” гэгддэг Камила Валиева нарыг авчрах төлөвлөгөөтэй яриа хэлцэл хийгээд явж байна. Манай байгууламж нь олон улсын стандартаар баригдсан учраас ОХУ-ын тамирчдыг авчрах шаардлагыг бүрэн хангаж байгаа. Тавдугаар сард багтаан мөсний шоу олны хүртээл болно.

-Олон улсын тэмцээнүүдийн бэлтгэл ажлыг хангаж байгаа учраас чөлөөт гулгалт одоогоор хаалттай байгаа. Тэгэхээр цаашдаа хүүхэд залуучууд чөлөөт цагаа үр бүтээлтэй өнгөрөөх тал дээр ямар арга хэмжээг авч ажиллах вэ?

-Тийм ээ олон улсын тэмцээн,тоглолтуудыг дуустал ерөнхийдөө хаалттай байна.  Монголын түүхэнд 60 жилийн дараа уран гулгалтын сургалтыг  манайхаас өнгөрсөн зун зохион байгуулсан. Японоос урьж авчирсан Марал-Эрдэнэ багш удирдсан богино хугацааны түргэвчилсэн сургалтыг “Степпе Арена” дээр зохион байгуулж нийт 72 хүүхэд тэшүүр,120 гаруй хүүхэд уран гулгалтын сургалтад хамрагдсан. Энэ багш маань Японд амьдардаг учраас сургалтыг цааш орох боломжгүй болсон учраас ОХУ болон бусад улс орнуудаас мэргэжлийн туршлагатай багш нарыг авчрахаар судалгаа хийж байгаа. Мөн “Степпе Арена” нь multifunctional буюу олон төрлийн үйл ажиллага явуулах боломжтой байдаг учраас бид чөлөөт гулгалтуудаа авахын зэрэгцээ эвент,үйл ажиллагааг мөн давхар зохион байгуулна.

-Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой юу?

Мөсөн өргөөд дан ялангуяа зуны улиралд чөлөөт цагаа өнгөрөөх бүрэн боломжтой. Өвлийн спортод хайртай ,сонирхдог дөрвөөс дээш насны бүх хүн сургалтанд хамрагдах боломжтой.  Монголд энэ төрлөөр мэргэшсэн багш байдаггүй учир бид мэргэжлийн өндөр түвшний сургалтыг шат дараатайгаар зохион байгуулна. Багш нарын мэдээллийг бэлэн болох үед бүртгэлээ авч эхэлнэ. Мөн сургалтын төрлөө нэмж хоккейн сургалтыг явуулах гэж байгаагаа дуулгахад таатай байна.

-Оны эхэнд маш олон сонирхолтой томоохон ажлуудыг төлөвлөн гүйцэтгэх шатандаа орсон байна.  Энэ онд өмнөх амжилтаа ахиулан ,тавьсан зорилтоо уншигчидтай хуваалцана уу?

-Өнгөрсөн оны хувьд манай байгууллага нийт 100 гаруй томоохон арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулж чадсан. Тэр дундаа зэрэглэл өндөрт тооцогддог хэд хэдэн урлаг спортын арга хэмжээнүүдийг хүлээн авсан. Энэ онд ч мөн адил олон улсын стандартын дагуу томоохон арга хэмжээнүүдийг хүлээн авна. Хүүхэд залуучуудын дунд хараахан нээлттэй бус байсан  өвлийн спортын эдгээр төрлийг олон нийтэд таниулах ажлыг ч нэн тэргүүнд тавьсан.  ОХУ-ын  зэрэглэл өндөр тэмцээнүүдийг мөн “Мөсөн өргөө”-нд хүлээн авч үзэгч та бүхний мэлмийг баясгахаар манай олон зорин ажиллах болно.

Б.Мичидмаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
Улаанбаатарт 18 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
    17 цаг 12 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    17 цаг 18 мин
  • “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
    17 цаг 21 мин
  • Өнөөдөр нутгийн зарим хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    17 цаг 32 мин
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
    17 цаг 39 мин
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
    17 цаг 48 мин
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
    17 цаг 50 мин
  • Завхан аймгийн 9 суманд 42 удаа баавгайн дуудлага иржээ
    18 цаг 36 мин
  • Н.Учрал: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    18 цаг 47 мин
  • Баавгайн мөр олдоогүй, иргэн бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлжээ
    19 цаг 0 мин
  • Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг нээлээ
    19 цаг 1 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад нэг хүний дарангуйлал хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү!
    19 цаг 58 мин
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
    20 цаг 25 мин
  • Зурхай: Шинэ гэр ба байр авах, лусыг тахихад сайн өдөр
    20 цаг 51 мин
  • Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно
    20 цаг 59 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 11 цаг 11 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    Уржигдар 10 цаг 12 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК