Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БАЙР СУУРЬ: Улстөрчид, жагсагчид

2023-1-12
0
ЖИРГЭХ

Улс төр, эдийн засаг, эрх зүйн шийдэл, нийгмийн зөвшилцөх чуулга уулзалт өчигдөр болж өндөрлөлөө. Тус чуулга уулзалтад үе үеийн Монгол Улсын ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын дарга нар, иргэд, жагсагчдийн төлөөлөл бүхий 600 гаруй хүн оролцлоо. Ийнхүү уншигч та бүхэнд тус чуулга уулзалтад оролцсон улстөрчид, жагсагчдын байр суурийг хүргэж байна. 


-Улстөрчдийн байр суурь-

Л.Оюун-Эрдэнэ: АН, МАН гэж ярьдаг ч нүүрс, зэсийн хоёр л нам бий

Тэрбээр “Парламент бүтэн биш буюу нийт иргэдийг төлөөлж чадахгүй байна. Парламентад ард түмэн түр хугацаанд эрхээ шилжүүлдэг. Олон нам парламентад орох ёстой. Би авлигын эсрэг хатуу тэмцэнэ. Гэхдээ шүүхэд нөлөөлөх эрхгүй тул Засгийн газар олж авсан баримтаа ил болгох боломжтой. Нийгмийг бухимдууллаа хэмээн намайг шүүмжилдэг. Би хэн нэгний мууг үзэх гэсэндээ биш цаашид ийм алдаа дахин битгий гараасай гэсэндээ зарим зүйлийг ил болгосон. УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах эрх надад байхгүй. АН, МАН гэж ярьдаг ч нүүрс, зэсийн хоёр л нам бий. Бид сэтгэл хөдлөлөөр, экстрим аргаар хандаж болохгүй” гэв.  

Т.Доржханд: Том эрх мэдэл Ерөнхий сайдад биш Ерөнхийлөгч нарт байсан байна

Ерөнхий сайд шүгэл үлээгч болсон ч хэнд ч хариуцлага тооцдоггүй. Хөгжлийн банканд нэр холбогдсон хүмүүс, нүүрсний хулгайтай холбоотой гээд таван УИХ-ын гишүүний нэрийг зарлахад "Зүгээр байхад зүү шидвэл зөрүүлээд тэвнэ шиднэ" гэсэн. Би өмнө нь Ерөнхий сайд том эрх мэдэлтэй гэж харддаг байв. Гэтэл Ерөнхийлөгч нарт ихээхэн эрх мэдэл байжээ. Үндсэн хуулиа засахаар өөр аргагүй. Шинэ Үндсэн хуультай болох, нэмэлт өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулах гэсэн сонголтууд байна


-Жагсагчдийн байр суурь-

У.Цогтбаяр: Бид МАН-ыг татан буулгахын тулд тэмцэнэ

МАН иргэдийн хамгийн том дайсан болов. Бид нэг сар тэмцлээ, гадаа хөлдүү цементэн дээр хэвтлээ. Бид МАН-ыг татан буулгахын тулд тэмцэнэ гэдгээ мэдэгдье. Та нар хүссэн хэргийн материалаа ил болгодог юм байна. Гэтэл бидэнтэй хамт тэмцсэн нэг эгчийг 25 хоног хорилоо. Нүүрсний хулгайн улмаас 40 их наядын төгрөгийн хохирол учирсан гэж ярьж байсан бол одоо 70 их наяд гэдэг тоог эрдэмтэд хэлж байна. Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн газар надад гомджээ. Би таван удаа байцаалт өгсөн.  АН ч ялгаагүй хулгайч. Ерөнхий сайд та залуустай хамт жагсах хэрэгтэй.    

н.Бат-Очир: Монголд бүх гоё зүйл урд зүг рүү бий болж байна

Тэрбээр “Хурал дөрвөн минут хоцорч байж эхэллээ. Үүнийг өөрчилж байж тогтолцоо өөрчилнө. Төрийн хурган дарга нарын ажил энд байгаа ногоон хувцастай хүмүүс шиг дэг журам ёс зүйтэй байсан бол Монголд маш гоё байх байлаа. Би Япон улс руу ядуу амьдарлаасаа салах гэж явчихаад ядуу сэтгэлгээнээсээ салчихаад ирсэн гэж боддог. Тиймдээ ч өнөөдөр энд зогсож байна. Монголд бүх гоё зүйл урд зүг рүү бий болж байна. Хойно гэр хороолол яасан юм бэ. Тэр хүмүүсийн амьдрах, үзэл бодлоо илэрхийлэх боломжийг нээж өгөх хэрэгтэй. Өнөөдөр энэ улсыг зоригтой, зүрхтэй, сэтгэлтэй хүн хөгжүүлнэ” гэв.


-Оролцогчдийн байр суурь-

Б.Жаргалсайхан: Жагсаж буй залуус даналзаад л байх юм

Тэрбээр “Төр төмбөгөр, ёс ёмбогор гэж үг бий. Жагсаж буй залуус даналзаад л байх юм. Бид ч талбай дээр 100 мянган хүн цуглуулж жагсаж байлаа. Залуус аа та нар ажил хийгээч. Жагсаж байна гээд хүн загнаж, томорч байгаад чинь шал дургүй хүрчихлээ. Талбай дээр гарсан хэдэн нөхөд ярих юм бол энэ хурлаас гаръя. Та нар энд тэндээс мөнгө авч жагсаж байгааг чинь сонссон. Гудамжинд нийгмийн асуудал шийддэггүй юм. Долдугаар сарын 1-ний дараа би 45 хоног шоронд суусан юм. Битгий онгир та нар” гэв.      

Н.Энхбаяр: Бид ерөнхийлөгчийн эсвэл хоёр танхимтай болох тогтолцоо руу шилжих хэрэгтэй

Тэрбээр “Саяхан хөл бөмбөгийн ДАШТ болж өнгөрлөө. Бүх дүрэм тодорхой байсан тул ямар ч маргаан гарсангүй. Бид орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх шаардлагатай байна. Хүний эрх, байгалийн баялгийг ард түмэнд тэгш хүртээх, шударга шүүх, орон нутгийн өөрөө удирдах засаглал, жагсаж үзэл бодлоо илэрхийлэх эрх хаана байна. Аливаа ойлгомжгүй байдал дураараа дургих асуудлыг өөгшүүлдэг. Бид ерөнхийлөгчийн эсвэл хоёр танхимтай болох тогтолцоо руу шилжих хэрэгтэй” гэв.

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
Улаанбаатарт 18 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (66.181.160.101)
    МАН - ыг ТАРААХ ... Энэ бол АНХДАГЧ асуудал - эхний ээлжид шийдэх асуудал мөнөөс мөн ...
    2023 оны 01 сарын 12 | Хариулах
  • Зочин (192.82.68.154)
    Ерөнхийлөгчийн засаглалтай болох нь зөвөө. Шүүгчийг Ард түмэн сонгодог болчихвол Ерөнхийлөгч тийшээ хутгалдаад байхгүй зааг завсартай болно. Ингээд яваад үзэх хэрэгтэй.
    2023 оны 01 сарын 12 | Хариулах
    • 2 том АВИЛГАЧ гараад ирнэ тэгээд дийлдэхгүй . Жинхэнэ ТОГЛООМ болно. Зүгээр улсаараа СОНГУУЛИйн НЭГ ТОМ ТОЙРОГТОЙ парлиаментийн засаглалтай байх хэрэгтэй
      2023 оны 01 сарын 12
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
    16 цаг 29 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    16 цаг 35 мин
  • “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
    16 цаг 38 мин
  • Өнөөдөр нутгийн зарим хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    16 цаг 49 мин
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
    16 цаг 56 мин
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
    17 цаг 5 мин
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
    17 цаг 7 мин
  • Завхан аймгийн 9 суманд 42 удаа баавгайн дуудлага иржээ
    17 цаг 53 мин
  • Н.Учрал: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    18 цаг 4 мин
  • Баавгайн мөр олдоогүй, иргэн бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлжээ
    18 цаг 17 мин
  • Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг нээлээ
    18 цаг 18 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад нэг хүний дарангуйлал хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү!
    19 цаг 15 мин
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
    19 цаг 42 мин
  • Зурхай: Шинэ гэр ба байр авах, лусыг тахихад сайн өдөр
    20 цаг 8 мин
  • Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно
    20 цаг 16 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 11 цаг 11 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    Уржигдар 10 цаг 12 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК