Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Баянхонгор, Өвөрхангай аймагт Хууль тогтоомж сурталчлах төв байгуулахаар боллоо

2023-1-13
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Их Хурал болон түүний Тамгын газрын Стратеги төлөвлөгөөнд аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэд Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулах зорилт тусгагдсан. Уг стратеги зорилтын хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газраас Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээ өнөөдөр (2023.01.13) Төрийн ордонд боллоо.

 Арга хэмжээг Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлын болоод УИХ-ын Тамгын газрын Стратеги төлөвлөгөөнд тусгагдсан нэг гол ажил бол аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын дэргэд УИХ-ын үйл ажиллагааг сурталчлах төв байгуулах юм. Тус төв нь Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомж, мөн Монгол Улсын Их Хурал, түүний Тамгын газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагааг орон нутгийн иргэдэд таниулан сурталчлах ач холбогдолтой. Түүнчлэн УИХ-ын Тамгын газраас хэрэгжүүлж буй парламентын боловсрол хөтөлбөрийг орон нутгийн хүүхэд залууст таниулах, тэдгээрийн оролцоог хангахад чиглэгдсэн. Энэ хүрээнд Хууль тогтоомж сурталчлах төвийг Баянхонгор, Өвөрхангай аймагт энэ оны нэгдүгээр сард нээхээр зорьж байна. Үүнд аймгийн ИТХ-ын дэмжлэг, хамтын ажиллагаа чухал болохыг онцлов.

 Үргэлжлүүлэн УИХ-ын Тамгын газартай хамтран ажиллахаар сонгогдсон Баянхонгор Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга нар үг хэлж, санал бодлоо илэрхийлэв. Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга О.Пүрэвдорж тус аймгийн ИТХ-ын дэргэд Хууль тогтоомж сурталчлах төв байгуулах болсонд баяртай байгаагаа илэрхийлж, УИХ болон аймгийн ИТХ-аас гаргасан шийдвэр, мөн парламентын боловсрол хөтөлбөрийг орон нутгийн иргэдэд таниулах нь чухал болохыг тэмдэглэв.  Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат Үндсэн хууль батлагдсан өдрийн 31 жилийн ойн баярын мэндийг нийт оролцогчдод хүргэж, энэ түүхэн өдөр хамтран ажиллах санамж бичиг байгуулах гэж байгаад баяртай байна гэв. Тэрбээр, хөдөө орон нутагт тулгамдаж буй асуудлын нэг бол иргэд УИХ-аас батлан гаргаж буй хууль тогтоомж, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргаж байгаа шийдвэрийг төдийлөн сайн ойлгодоггүй. Иймд эрх зүйн боловсрол олгоход уг төвийн байгуулах нь цаг үеэ олсон чухал ажил болж байна гэлээ. 

Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, Хууль тогтоомж сурталчлах төв байгуулах ажлын хэсгийн ахлагч Д.Лүндээжанцан энэ үеэр Үндсэн хуульд МЭДЭГТҮН, САХИГТУН гэж заасан. Иймд Үндсэн хуулийн үзэл санааг амилуулж байгаа бусад хууль тогтоомжийг ард иргэддээ хүргэж сурталчлахад энэ төв чухал үүрэгтэй гэдгийг онцлов.

 

Баянхонгор, Өвөрхангай аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нартай Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах ёслолын арга хэмжээнд УИХ-ын Тамгын газрын Дотоод аудитын албаны дарга Я.Баттогтох, Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Цогзолмаа, Гадаад харилцааны хэлтсийн дарга Ц.Жамбалдорж, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга С.Алтанхуяг, ЗГХЭГ-ын Орон нутгийн удирдлага, зохицуулалтын газрын дарга П.Зоригтбаатар, Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж болон бусад албаны хүмүүс оролцов. УИХ-ын Тамгын газар, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад парламентын ардчиллыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд тус төвийг байгуулж байгаа бөгөөд цаашид бусад аймгуудад байгуулахаар зорьж байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
Улаанбаатарт 18 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
    16 цаг 29 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    16 цаг 35 мин
  • “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
    16 цаг 38 мин
  • Өнөөдөр нутгийн зарим хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    16 цаг 50 мин
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
    16 цаг 56 мин
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
    17 цаг 5 мин
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
    17 цаг 7 мин
  • Завхан аймгийн 9 суманд 42 удаа баавгайн дуудлага иржээ
    17 цаг 53 мин
  • Н.Учрал: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    18 цаг 4 мин
  • Баавгайн мөр олдоогүй, иргэн бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлжээ
    18 цаг 17 мин
  • Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг нээлээ
    18 цаг 18 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад нэг хүний дарангуйлал хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү!
    19 цаг 15 мин
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
    19 цаг 42 мин
  • Зурхай: Шинэ гэр ба байр авах, лусыг тахихад сайн өдөр
    20 цаг 8 мин
  • Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно
    20 цаг 16 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 11 цаг 11 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    Уржигдар 10 цаг 12 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК