Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ниппон сангийн төлөөлөлтэй уулзлаа

2023-1-19
0
ЖИРГЭХ

Эрүүл мэндийн хөгжлийн төвийн удирдлага, Япон улсын Ниппон сангийн төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа. Уг уулзалтанд ЭМХТ-ийн захирал Б.Нарантуяа, албадын дарга нар, Ниппон сангийн Гүйцэтгэх захирал Юүжи Мори, ОУ-ын хөтөлбөрийн газрын төслийн зохицуулагч Хитоми Номияама нар оролцож тус тусын байгууллагуудын болон Ниппон сангаас Монгол улсад хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээллийг солилцон, цаашид хамтран ажиллах асуудлыг хөндлөө.

Тус сангаас 1991 оноос эхлэн манай улсад төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлэсэн бөгөөд хамгийн амжилттай нь буюу 2003 – 2013 оны хооронд хэрэгжсэн  “Уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэх төсөл” байсан байна. Монгол Улсын Их хурал 1999 оны 07 сарын 02-нд “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ыг батлан уг бодлогыг ЭМЯ хэрэгжүүлж эхэлсэн билээ.

 Монгол Улсын Засгийн газар 2003 оноос уламжлалт анагаах ухааны салбарыг хөгжүүлэхэд гадаадын зээл тусламжийг авч ашиглах шаардлага байгааг онцлон улмаар Япон улсын Ниппон санд хамтран ажиллах хүсэлт тавьсан бөгөөд Ниппон сан хүсэлтийг хүлээн авч, судалгаа хийсний үр дүнд “Уламжлалт анагаах ухааныг дэлгэрүүлэх” төслийг боловсруулан Монгол Улсын ЭМЯ-ны дэмжлэг, Япон Улсын “Ниппон” сангийн санхүүжилтээр 2003 -2013 онд хөдөөгийн малчин өрхийн хүн амын дунд төсөл амжилттай хэрэгжсэн. Энэхүү төсөл Монгол Улсын Эрүүл мэндийн тухай хууль, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, “Монголын уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого” болон ДЭМБ-ын хүн амын эрүүл мэнд, уламжлалт анагаах ухааны бодлого, шийдвэртэй шууд уялдаатайгаар хэрэгжиж ирсэн. Төсөл хэрэгжих хугацаанд эмнэлгийн тусламжийг тэр бүр амархан авч чаддаггүй, хөдөөгийн алслагдсан сум, багийн 20665 өрх, ойролцоогоор 100 гаруй мянган хүн төсөлд хамрагдаж, тэдний эрүүл мэндийг сайжруулахад уламжлалт анагаах ухааны аргуудыг ашиглах замаар анхан шатны тусламжийг үзүүлэхийн зэрэгцээ эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, халдвар бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, өрхийн эмийн сангийн уламжлалтын эм, түүний  хэрэглээний талаарх сургалтыг төслийн баг болон төсөлд хамрагдсан сум, багийн бага эмч нар малчин өрхийн иргэдийн дунд тасралтгүй зохион байгуулжээ.

Монгол Улс нь Японы “Өрхийн эмийн сан” гэсэн эрүүл мэндийн уламжлалт хэрэглээг өөрийн орны нөхцөлд тохируулан нэвтрүүлсэн гадаадын анхны орон бөгөөд Монголд хэрэгжсэн Өрхийн эмийн сангийн тогтолцоог  Япон улсын судлаач Masaru Furukawa онцлон тэмдэглэж “Монгол загвар” гэж нэрлэсэн байна. Энэхүү загвар нь ДЭМБ-ын Номхон далайн баруун эргийн бүсийн хороо, зарим гишүүн орнуудын сонирхлыг татаж “Өрхийн эмийн сан”-гийн тогтолцооны “Монгол загвар” Тайланд, Мьянмар зэрэг улсуудад хэрэгжиж эхэлсэн билээ. 

Монголын уламжлалт анагаах ухааны эрдэмтдээс бүрдсэн баг төсөлд хамрагдсан сумын эмч, багийн бага эмч нарт ЭМЯ-ны болон ДЭМБ-ын уламжлалт анагаахын бодлого, зөвлөмжтэй нийцэн боловсруулсан сургалтын хөтөлбөрийн дагуу сургалт явуулсан нь ихээхэн ач холбогдолтой болж суралцагсдын сэтгэл ханамж өндөр, олж авсан мэдлэг, түүнийгээ практикт хэрэглэх чадвар, дадал сайжирч, уламжлалт анагаах ухааны практик хэрэглээ нэмэгдсэн байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АНУ аюултай шимэгчээс болж Мексикийн Сонора мужаас үхэр импортлохдоо өндөр шалгалт хийнэ
    2 цаг 36 мин
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
    5 цаг 0 мин
  • Чонын сүрэгт 12 жил амьдарсан Испанийн “чонон хүү” Маркос Родригес Пантожа 80 насандаа таалал төгслөө
    6 цаг 18 мин
  • 26 настай машин зардаг залуу Бельгийн ханхүү болжээ
    6 цаг 28 мин
  • Холбооны шүүх Д.Трампын 75 оронд тавьсан визны хоригийг хүчингүй болголоо
    6 цаг 37 мин
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
    7 цаг 0 мин
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    Өчигдөр 17 цаг 58 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    Өчигдөр 17 цаг 54 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    Өчигдөр 16 цаг 34 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    Өчигдөр 15 цаг 15 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    Өчигдөр 13 цаг 57 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    Өчигдөр 13 цаг 52 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    Өчигдөр 13 цаг 41 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    Өчигдөр 13 цаг 39 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    Өчигдөр 13 цаг 37 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    Өчигдөр 12 цаг 30 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК