Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Монголын Боловсролыг Дэмжих Сан”-г  үүсгэн байгуулагч Р.Э.Күүкийг шагнуулах хүсэлт төрийн тэргүүнд хүргүүлжээ

2023-1-23
0
ЖИРГЭХ

АНУ-ын иргэн Ричард Эрнест Күүк хэмээх эрхмийг Монгол улсад хийж гүйцэтгэсэн үйлсийнх нь төлөө Монголын төр шагнаж урамшуулах нь зүйд нийцнэ гэсэн санал иргэдээс гаргасны дагуу холбогдох журмын дагуу 2020 оны наймдугаар сарын 24-нд Ерөнхийлөгчийн тамгын газар хүргүүлжээ. Энэ талаар иргэн А.Баярсайхантай ярилцлаа.


-Таныг төрийн тэргүүн У.Хүрэлсүхэд хандан захидал хүргүүлсэн гэж сонслоо. Ямар асуудлаар захидал хүргүүлэх болсноо бидэнтэй хуваалцахгүй юу?

АНУ-ын иргэн Ричард Эрнест Күүк  /Richard Ernest Cook/ хэмээх эрхмийг Монголын төрд үнэлүүлэх ажил үйлс хийснийг Монголын төр үнэлэх учиртай гэж бодсон учраас  Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд 2022 оны наймдугаар сарын сүүлээр төрийн дээд шагнал болох Алтан гадас одонгоор шагнуулах тухай хүсэлтэд маань анхаарал хандуулна уу гэсэн хүсэлтийг хүргүүлээд байгаа юм.

-Та энэ талаараа дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

Р.Күүк 1994 онд манай улсад сайн дурын ажилтны хувиар ирж Сангийн яаманд ажиллан дэлхийн түвшний санхүүгийн системийг анх нутагшуулж байжээ. Энэ үеэрээ МУИС-д санхүү, эдийн засгийн сурах бичгийг үнэгүйгээр нийлүүлж байсан бөгөөд эхнэр Мэри (Mary N. Cook) нь өөрийн мэргэжлээр УБДС-д тусгай боловсролын сургалт явуулахын зэрэгцээ оюутнуудад англи хэл зааж байсан.

Монголд ажиллаж байх хугацаандаа тэрээр Монгол улсын ирээдүйн хөгжилд шинэ мэдлэг боловсролтой залуучууд нэн хэрэгтэй болохыг харсан байна. Ингээд энэ ажлаа бүтээх зорилгоор 1995 оны тавдугаар сард энэ ажлаа бүтээх зорилгоор АНУ-д  очиж Бригхам Яангийн Их Сургууль (Brigham Young University–Hawaii)-ийн  ерөнхийлөгч Эрик Шамвейтэй уулзан тус их сургуульд монгол оюутан сургах тухай  тохиролцож өөрийн “Монголын Боловсролыг Дэмжих Сан”-г  Аризона мужийн Ерөнхий шүүгч асан Чарлес Л. Харди (Charles L. Hardy) зэрэг хүмүүсийн хамт үүсгэн байгуулснаас хойш аль хэдийн 28 жил өнгөрчээ.

Уг Сан нь өнөөдрийг хүртэл АНУ-д суралцах оюутнуудад туслахаас гадна санхүүгийн боломжгүй айлын хүүхдүүдийг дотоодын их, дээд сургуульд суралцахад нь дэмжлэг үзүүлж сургалтын хүүгүй зээл, мөн  тэтгэмж олгосоор ирсэн байдаг.

-Та энэ их сургуулийг төгссөн үү. Сангийн тэтгэлэгт хэрхэн хамрагдсан бэ?

-Миний хань А.Мөнх-Од 2014 онд тус их сургуульд элсэх шалгалтыг амжилттай өгч Монголын Боловсролыг Дэмжих Сан-гийн тэтгэлэгт хамрагдсанаар бид АНУ-д очсон.

Би өөрөө гар бөмбөгийн тамирчин байсны хувьд энэ боломжоо ашиглан мөн тус сургуулийн тэтгэлэгт хамрагдан сургуулиа нягтлан бодогч мэргэжлээр 2014-2017 онд сурч бакалаврын зэрэгтэйгээр, нөхөр маань мэдээллийн технологи инженер мэргэжлээр тус тус төгссөн. Энэ хооронд бидний хоёр хүүхэд Америкт мэндэлсэн. Бид Р.Күүк гуайн захиснаар эх орондоо ирж,  мэргэжлээрээ ажиллацгааж байна.

-Монгол залуус голчлон ямар мэргэжлийг сонгон тус сургуульд суралцдаг тухай манай уншигчдад сонирхуулахгүй юу?

Монголчууд мэдээллийн технологи, нягтлан бодогч, зочид буудлын менежер, архитектор, барилгын инженер, хүнсний аюулгүй байдал, биологи, улс төр судлал, хүний нөөц гэх мэт олон мэргэжлийг сонгон суралцахаас гадна I-Work хөтөлбөрт хамрагдан ажил хийх бололцоогоор хангагддаг нь амьдрал ахуйд их нэмэр болдог.

1996 онд очсон анхны таван монгол оюутан мэдээлэл технологийн чиглэлээр мэргэшиж  төгсөнгүүт IBM компани урилгаар ажилд авснаас хойш тэд одоо АНУ-ын бусад технологийн компаниудад удирдах түвшинд ажиллаж байгаагаас гадна араасаа олон монгол залуучуудыг дагуулжээ.

Мөн АНУ-ын агаарын цэргийн хүчний төв штабт ахлах офицероор ажиллаж байгаа эмэгтэй ч байна.

Төгсөгчдөөс магистр болон докторын зэргээр дэвшин суралцах, эх орондоо болон бусад улсуудад амжилттай ажиллаж, амьдарч байгаа жишээ олон байдаг.

Р.Күүк зөвхөн бидэнд сурч мэргэжил эзэмшихээс гадна эх орон, их түүхээрээ бахархахын чухлыг байнга сануулдаг. Монгол орныг өөрийн хоёрдох эх орноо гэж үздэг хүн юм.

Тухайлбал өнгөрсөн онд Чингис хаан одонгоор шагнагдсан АНУ-ын иргэн Жак Уэтерфордын ном зохиолыг оюутан биднийг уншиж судлахыг уриалж ирсэн. Эдүгээ тэдгээр ном бидний ширээний ном болжээ.

-Сүүлчийн асуултыг танд үлдээе?

Р.Күүкийн гэр бүл нь  монголчуудын төлөө хийж байгаа  ажлыг бусдад сайрхан ярьдаггүй, хариу тус нэхэхгүй  эгэл даруухан амьдардаг. Харин бид тэднийг эрүүл саруул дээр нь Монголын төрөөс урмын үг хайрлаж шагнаж урамшуулаасай гэсэндээ төрийн тэргүүндээ хүсэлт уламжлаад байгаа юм. Монгол төрийн шагнал зөв хүндээ зөв  цагтаа олгогдоосой гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Энэ дашрамд онцлоход Р.Күүкт шагнал олгуулах тухай бидний хүсэлтийг нааштайгаар хүлээн авч Монгол Улсын төрийн тэргүүнд уламжилсан М.Болд захиралтай Сэлэнгэ пресс ХХК-ийн хамт олон, ГХЯ-ны холбогдох албан тушаалтнуудад баярласнаа илэрхийлье.

Мөн бидний хүсэлтийг Монгол Улсын Ерөнхийлөгч нааштайгаар шийднэ гэдэгт итгэж байна.

 

РИЧАРД ЭРНЕСТ КҮҮК ГЭЖ ХЭН БЭ?

Төрсөн газар:

Р. Күүк 1930 оны есдүгээр сарын 7- нд Юта мужын Плэзэнт Грөв гэдэг газар төржээ.

Боловсрол:

Бригхам Яангийн Их Сургуульд бакалаврын зэрэг,

Норфуэстэрн (Northwestern University) Их сургуулиас Бизнес Удирдлагын Магистрын зэрэг авсан.

Ажилласан байдал:

Солонгосын дайны үеэр АНУ-ын усан цэргийн албанд 3.5 жил офицероор алба хаасан. Амьдралынхаа 35 жилд  Форд (Ford) компанид санхүүчээр дагнан ажиллаж байснаас гадна тэтгэвэрт гартлаа тус компанийн санхүү эрхэлсэн захирлын албыг хашиж байжээ.

Тэрээр 1995 оны тавдугаар сард энэ ажлаа бүтээх зорилгоор АНУ-д  очиж Бригхам Яангийн Их Сургууль (Brigham Young University–Hawaii)-ийн  ерөнхийлөгч Эрик Шамвейтэй уулзан тус их сургуульд монгол оюутан сургах тухай  тохиролцож өөрийн “Монголын Боловсролыг Дэмжих Сан”-г  Аризона мужийн Ерөнхий шүүгч асан Чарлес Л. Харди (Charles L. Hardy) зэрэг хүмүүсийн хамт үүсгэн байгуулснаас хойш 28 жил өнгөрчээ.

Ийнхүү монгол залуусыг  бакалаврын зэрэгтэйгээр сургаж эхэлснээс хойш өдгөө 500 гаруй оюутан олон мэргэжлээр дэлхийн түвшний боловсрол эзэмшжээ.

Тус их сургуульд суралцах оюутны жилийн төлбөр 24000$,  4 жилээр суралцаж төгсөх нийт 95000 $-г тухайн Сан-гаас гаргадаг бөгөөд үүнийг нэгтгэн тооцвол ямар дүн гарах нь ойлгомжтой. Хэрэв тухайн оюутан гэр бүл, үр хүүхэдтэй бол тэднийг  хамт байлгаж суралцах боломж олгодог нь  бидний амьдралд их тус болсон.

Тус их сургуульд 70 гаруй орны 3200 гаруй оюутнууд суралцдаг бөгөөд энэ жил гэхэд 84 монгол оюутан суралцаж байна.

Тэд Сангийн санхүүгийн эх үүсвэрийг өөрсдийн бизнесийн орлого, хандивлагчдын тусламжаар бий болгодог ба Р. Күүк гуай өөрийн тэтгэвэрт гарахад шагнал болгож өгсөн 1 сая долларыг тус сандаа нэмэрлэж байх жишээтэй.

Тэрээр 2022 оны наймдугаар сарын сүүлээр Монгол Улсад 7 хоногийн айлчлал хийгээд буцсан юм. Айлчлалынхаа хугацаанд тус сургуулийн төгсөгчид, УИХ-ын болон Засгийн газрын зарим гишүүд, ерөнхийлөгчийн зөвлөх, мөн бизнес, санхүүгийн төлөөлөлтэй уулзаж өөрийн Санг цаашид өргөжүүлж улам олон монгол залуусыг сургах тухай ярьж өөрийн өв залгамжлагч хүүг танилцуулж байлаа.

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
Улаанбаатарт 18 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Иргэн (103.229.121.254)
    Тийм байхаа монгол хүн ийм хүнлэг юм санаачлахгүй ларга нар нь хүүхдээ л шургуулдаг байлаашд
    2023 оны 01 сарын 23 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
    14 цаг 59 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    15 цаг 5 мин
  • “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
    15 цаг 8 мин
  • Өнөөдөр нутгийн зарим хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    15 цаг 19 мин
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
    15 цаг 26 мин
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
    15 цаг 35 мин
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
    15 цаг 37 мин
  • Завхан аймгийн 9 суманд 42 удаа баавгайн дуудлага иржээ
    16 цаг 23 мин
  • Н.Учрал: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    16 цаг 34 мин
  • Баавгайн мөр олдоогүй, иргэн бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлжээ
    16 цаг 47 мин
  • Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг нээлээ
    16 цаг 48 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад нэг хүний дарангуйлал хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү!
    17 цаг 45 мин
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
    18 цаг 12 мин
  • Зурхай: Шинэ гэр ба байр авах, лусыг тахихад сайн өдөр
    18 цаг 38 мин
  • Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно
    18 цаг 46 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 11 цаг 11 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    Уржигдар 10 цаг 12 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК