Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаанд үндэсний 1000 гаруй үйлдвэрлэгч оролцож байна

2023-1-28
0
ЖИРГЭХ

Эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэх, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих зорилгоор Сар шинийн баярыг угтан зохион байгуулж байгаа “Амар байна уу 2023” өргөтгөсөн үзэсгэлэн худалдааны нээлт боллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын санаачилгаар Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын зохион байгуулж буй уг арга хэмжээ нэг сар буюу хоёрдугаар сарын 20-н хүртэл үргэлжлэх юм. Тус үзэсгэлэн худалдаанд анх удаа 21 аймаг, нийслэлийн есөн дүүргийн 1000 гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч оролцож, үндэсний хувцас, гоёл чимэглэл, хүнсний бүтээгдэхүүн, цагаан идээ зэрэг 15-20 мянган нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ түрээсийн ямар нэгэн төлбөргүйгээр худалдаалж байна.

Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Үндэсний үйлдвэрлэлээ дэмжих, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээгээ хөгжүүлэх, зах зээлээ дэмжих зорилготойгоор нийслэлийн удирдлагууд түүчээлж, 21 аймгийн удирдлагуудаа уриалж энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулж байна. Сар шинийн баяраар 1.3 их наяд төгрөг гадагшаа урсдаг гэсэн судалгаа байдаг. Харин тус үзэсгэлэн худалдаанаас эх оронч худалдан авалт хийснээр энэ гадагшаа урсаж байгаа мөнгөний тодорхой хувь нь Монголдоо үлдэнэ. Улаанбаатар хот бол Монгол Улсын нийгэм, эдийн  засгийн төв, гол зах зээл. 21 аймагтай хамтын ажиллагааг хөгжүүлж, тэнд жижиг, дунд үйлдвэр үйлчилгээ эрхэлж байгаа олон мянган иргэнээ хотын зах зээлд татаж, бараа бүтээгдэхүүнүүдээ борлуулахад Улаанбаатар хот дэмжлэг үзүүлэх эхний санаачилга энэ. Цаашид тус үзэсгэлэн, худалдааг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Үндэсний үйлдвэрлэл гэдэг бол жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид дээр суурилдаг. Тиймээс тэднийг бодлогоор дэмжиж, ажлын байраа хадгалахад зохион байгуулалтын арга хэмжээ авах шаардлагатай” хэмээсэн юм.

Мөн энэ арга хэмжээг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдээс түрээсийн төлбөр авахгүйгээр хамтран ажиллаж буй “Шинэ зуун айл трейд” ХХК-ийн хамт болон Н.Наранхүү захиралд талархал илэрхийлсэн юм.

Манай улсын жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээний салбар нь бүртгэлтэй, идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 90 мянга гаруй аж ахуйн нэгж, байгууллагын 70 гаруй хувийг бүрдүүлдэг. Мөн тус салбарт нийт 900 мянга гаруй хүн ажилладаг нь нийт хөдөлмөрийн зах зээлийн 68 хувийг эзэлж, экспортын орлогын 2.4 хувь, ДНБ-ий 18.3 хувийг бүрдүүлж байна. Улаанбаатар хотын хэмжээнд улсын нийт жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагын 60 гаруй хувь буюу 43,236 байгууллагад 674,456 хүн ажилладаг бөгөөд энэ нь хөдөлмөрийн зах зээлийн 67.2 хувийг эзэлдэг.

Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн “Хотын даргын өгсөн үүргийн дагуу 10 мянган ам метр талбайг тохижуулж, үйлдвэрлэл эрхлэгчдээ бараа бүтээгдэхүүнээ ая тухтай борлуулах, иргэдэд тухтай орчинд үйлчлүүлэх, үйлдвэрийн үнээр бараа бүтээгдэхүүнээ авах боломжийг бүрдүүллээ. 21 аймгаас ирсэн аж ахуйн нэгжүүд 3-5 хоногийн дотор бүтээгдэхүүнээ зараад, дахин бараагаа явахаар явж байна. Мөн Соёлын яамтай хамтран Монгол Улсын өнцөг булан бүрд байгаа соёлын өвийн онцгой бүтээлүүдийг дэлгэн харуулж байгаа. Түүнчлэн Монголын томоохон аж ахуйн нэгжүүд хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээг үзэглэж байна” хэмээгээд иргэдийг үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжин, худалдан авалт хийж, үндэсний үнэнч хэрэглэгч болохыг уриаллаа.

Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид анх удаа 21 аймаг, есөн дүүргийн үндэсний үйлдвэрлэгчид оролцсон, мөн түрээсийн төлбөргүй ийм үзэсгэлэн, худалдаа зохион байгуулж байгааг онцолж, тус арга хэмжээг зохион байгуулсанд талархал илэрхийлж байв. Мөн борлуулалт маш сайн байгааг хэлж байлаа.

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий “Үзэсгэлэн худалдаанд манай газар инновацын соёлыг түгээх ажлын хүрээнд инновацын бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлсийг дэлгэн тавьж байна. Өнөөдөр гэхэд хүүхдэд хэрэгтэй, танин мэдэхүйн бүтээгдэхүүнийг иргэд маш ихээр худалдан авч байна.  Мөн гэртээ хийж болох сонирхолтой олон зүйлсийг дэлгэн тавьсан. AR, VR технологиор бэлэг дурсгал, соёлын бүтээлүүдийг дэргэд нь байгаа мэт үзэх боломжийг олгож байна. Түүнчлэн үзэсгэлэнд оролцож байгаа жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг зурагжуулан баримтжуулж байгаа бөгөөд бүтээгдэхүүнээ экспортлох боломжийг бий болгож онлайн дэлгүүр нээнэ” хэмээсэн юм.

Техник, технологийн дээд сургуулийн хувьд гэхэд багш, оюутнуудын бүтээлүүдээр үзэсгэлэн, худалдаанд оролцож байгаа аж. Тэдний хийсэн ширээ, сандал, авдар, кофены аяганы суурь зэргийг хүмүүс хамгийн ихээр сонирхож байлаа. Тус сургуулийн сургалт, оюутны албаны дарга Б.Мягмардорж зөвхөн нийслэл гэлтгүй 21 аймгийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчид оролцож, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр борлуулах ийм арга хэмжээ зохион байгуулж буй нь сайшаалтай гэдгийг онцолж байв.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
Улаанбаатарт 18 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
    14 цаг 10 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    14 цаг 16 мин
  • “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
    14 цаг 19 мин
  • Өнөөдөр нутгийн зарим хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    14 цаг 31 мин
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
    14 цаг 37 мин
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
    14 цаг 46 мин
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
    14 цаг 48 мин
  • Завхан аймгийн 9 суманд 42 удаа баавгайн дуудлага иржээ
    15 цаг 34 мин
  • Н.Учрал: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    15 цаг 45 мин
  • Баавгайн мөр олдоогүй, иргэн бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлжээ
    15 цаг 58 мин
  • Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг нээлээ
    15 цаг 59 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад нэг хүний дарангуйлал хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү!
    16 цаг 56 мин
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
    17 цаг 23 мин
  • Зурхай: Шинэ гэр ба байр авах, лусыг тахихад сайн өдөр
    17 цаг 49 мин
  • Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно
    17 цаг 57 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 11 цаг 11 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    Уржигдар 10 цаг 12 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК