Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.12
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрүүл мэндийн сайд Хэнтий аймагт уулзалт хийлээ

2023-1-30
0
ЖИРГЭХ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг орон нутгийн анхны томилолтоо Хэнтий аймгаас эхэлж тус аймгийн Нэгдсэн эмнэлэг, сумдын ЭМТ, Өрхийн эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл 200 орчим хүн оролцсон “Эрүүл мэндийн салбарын шинэчлэл” уулзалтад оролцлоо.
Тэрбээр эрүүл мэндийн салбарт ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудаа танилцуулж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн саналыг сонсч, тулгамдсан асуудлынх нь талаар ярилцсан юм.
С.Чинзориг сайд 2023 онд эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох; иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх; эрүүл мэндийн салбарт хэрэгжүүлж буй гүйцэтгэлийн санхүүжилтийг боловсронгуй болгож зарим шаардлагатай тохируулгыг хийх; эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээний стандартыг боловсруулж хэрэгжүүлэх; эмч, эмнэлгийн ажилтны цалин хөлсийг нэмэгдүүлэх зэрэг чиглэлийг түлхүү барьж ажиллахаар төлөвлөснөө хийж эхлээд буйгаа танилцуулсан.

Эрүүл мэндийн салбарын суурь хуулиудад 2011 оноос хойш шинэчилсэн найруулгын түвшинд өөрчлөлт хийгдээгүй хэрнээ нэмэлт өөрчлөлтөөр  60 хувьд нь  өөрчлөлт орсон нь хууль эрх зүйн орчинд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм. Тиймээс эхний ээлжинд Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний хуультай болоход анхаарч УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж байна. Өвчилсөн хойно нь эмчилж эдгээх гэхээсээ өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, иргэдийг эрүүл мэндийн боловсролтой болгоход энэ хуулийн ач холбогдол их гэдгийг сайд яриандаа онцолсон.  
Түүнчлэн эрүүл мэндийн салбарт хэрэгжиж эхлээд хоёр жилийн нүүр үзэж буй гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгох шаардлага байгаа. Юуны өмнө гүйцэтгэлийн санхүүжилтийн арга тохирч байна уу гэдгийг харах хэрэгтэй. Аймгийн нэгдсэн эмнэлгийг төрөлжсөн клиник эмнэлгүүдтэй адил лавлагаа шатлалынх болгох нь гарааны тэгш бус нөхцөлийг бий болгож гүйцэтгэлийн санхүүжилтийн үр шимийг адил түвшинд хүртэх боломжийг бууруулж буй. Нэг үгээр эрүүл мэндийн салбарын тогтолцоо хуучин хэрнээ санхүүжилтийг өөрчилсөн нь зарим талаар доголдол үүсэхэд хүргэж байна. Тухайлбал, аймгийн Нэгдсэн эмнэлэгт үзүүлж чаддаг тусламж үйлчилгээг клиникийн төрөлжсөн эмнэлгүүд үзүүлэх нь зөв үү гэдгээс эхлээд лавлагаа шатлалын эмнэлгийн санхүүжилтийн нэр төрлийг эргэж харж, зарим нэг тусламж үйлчилгээний өртгийг  дахин тооцох шаардлага ч гарч байгаа талаар ярьсан.  

Гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоо хөдөөгийн сумдад ялангуяа 2500-гаас цөөн хүн амтай газарт хүндрэлтэй тусч, санхүүжилтийн шаардлага шалгуурыг хангахгүй байна. Энэ бүгдийг эргэж харж зарим нэг шаардлагатай тохируулгыг хийх үүднээс өнгөрсөн оны 11, 12 дугаар сарын сум, өрхийн ЭМТ-үүдийн нэг иргэнээр тооцсон санхүүжилтийн үлдэгдэл 20 хувийг шалгуур тооцолгүй олгох шийдвэрийг ЭМДҮЗ гаргасан. Мөн ЭМТ-үүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх гэрээг орон нутгийн Засаг даргатай, санхүүжилт авах гэрээг ЭМДЕГ-тай хийдэг нь хэр оновчтой вэ гэдгийг ч харах ёстой юм.
Гэхдээ анхан шатны эрүүл мэндийн байгууллагууд батлагдсан төсвийг 100 хувь авахын тулд үзүүлэх үйлчилгээнийхээ чанар, хүртээмжийг дээшлүүлэхэд анхаарч, сэтгэлгээний хандлагаа өөрчлөх ёстой гэдгийг сайд онцолсон.

Түүнчлэн эрүүл мэндийн салбарын стандартыг шинэчлэх ажлын хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй бүхий л шатанд мөрдөх үйлчилгээний стандарттай болох нь чухал.
Эрүүл мэндийн салбарыг цахимжуулах талаар олон жил ярьж байгаагаа бодитоор хэрэгжүүлэхэд хаа хаанаа анхаарч ажиллах бөгөөд өнөөгийн байдлаар шат шатны эмнэлэг хоорондоо мэдээллээ бүрэн солилцох программ хангамж бүрэн дуусаагүй, тоног төхөөрөмж дутагдалтай, боловсон хүчний чадавхи хангалттай биш зэрэг бэрхшээлүүд байгаа ч цаасыг халж цахимд шилжих бодлогоос ухрахгүй гэдгийг ч хэлсэн.
Сайдын мэдээллийн дараа уулзалтад оролцогчид салбарын үйл ажиллагаатай холбоотой тулгамдаж буй асуудлууддаар саналаа хэлсэн бөгөөд саналуудын дийлэнх нь эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн цалин хөлс, нийгмиийн хамгаалалтай холбоотой байв. Үг хэлсэн хүмүүс ажлын ачаалал, нэмэлт урамшуулал зэргээр гар дээр авч байгаа мөнгөний хэмжээ өсч болох ч гол нь үндсэн цалингаа нэмүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Мөн нормын хувцасны хангалт, тэтгэвэр боддог хувь хэмжээг нэмэгдүүлэх, орон сууцны хөнгөлөлтөд эрүүл мэндийн салбарынхныг түлхүү хамруулахад анхаарахыг ч хэлж байлаа. 

Уулзалтад оролцогчдын хэлсэн саналуудыг тоймловол:

  • Алсын дуудлагад явахад туулах чадвар сайтай унаагүй бол хуучин “Фургон” голдуу машин эвдэрч, цас, шаварт суух зэргээр эрсдэл ихтэй. Тиймээс унааны асуудал ялангуяа алсын дуудлагад явдаг түргэний машиныг шинэчлэхдээ хүнд өвчтөн тээвэрлэхээс гадна эмч, эмнэлгийн ажилтны тохь тух талаас нь ч харах хэрэгтэй байна.
  • Төрийн хэмнэлтийн хуулиар төсөв танагдсан нь Зоонозын төв халдварт өвчний голомтоо хянаж ажиллах боломжийг хумиж байна. Томилолтын мөнгө,  шатахууны  зардлаа олгож чадахгүйд хүрч буйг анхаарч өгнө үү.
  • Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуульд сүрьеэгийн тусламж үйлчгээний талаар тусгах шаардлагатай.
  • Аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа лабораторийн тоног төхөөрөмжид ашиглаж буй оношлууруудын үнэ ам.долларын ханштай холбоотой өссөн ч төсөв нэмэгдээгүй нь хүндрэл учруулж байна.
  • Хөдөөгийн эрүүл мэндийн салбарт боловсон хүчний хомсдол нүүрлэж, ялангуяа сувилагчааар ажилллах хүн олдохоо больсон.
  • Хөдөөгийн иргэд эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлдөггүй нь сумын ЭМТ-ийн санхүүжилтэд нөлөөлж байна.
  • Эмнэлгийн үйлчлэгч, жолооч зэрэг туслах ажилтнуудыг гурван жил тутамд зургаан сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох журамд хамруулж өгнө үү.
  • Эрүүл мэндийн салбарыг цахимжуулахад юуны түрүүнд сумдын интернэтийн хурд, компьютерын хүчин чадлыг нэмэгдүүлэх шаардлагатай. Өрх, сумдын эмнэлгийн интеграцийг хийж дуусахад серверийн хүчин чадлыг сайжруулахгүй бол гацах доголдох зэргээр асуудал үүснэ.
  • Эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчныг сайжруулахдаа эмч, ажиллагсдын аюулгүй байдлыг хамгаалах тал дээр анхаарч хуульд тусгаж өгнө үү.
  • Эмийн салбарт онцгой бодлого хэрэгжүүлж чанар, үнийн өсөлтөд хяналт тавих шаардлага байна.
  • Эрүүл мэндийн даатгалын суурь тарифыг инфляцитай уялдуулж нэмэхгүй бол эмнэлгийн тусламж үйлчилгээний үнэлгээ өсөхгүй байна хэмээсэн юм.

Эрүүл мэндийн яам

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
Улаанбаатарт 18 градус дулаан байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Томуугийн үед хүүхдээ асарч буй эцэг эхэд цалинтай чөлөө олгоно
    13 цаг 3 мин
  • Дорнод аймгийн Халхгол суманд гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
    13 цаг 9 мин
  • “Уул уурхай-металлурги-химийн үйлдвэрийн цогцолбор”-ын дэд бүтцийн ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байна
    13 цаг 12 мин
  • Өнөөдөр нутгийн зарим хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна
    13 цаг 23 мин
  • Монгол улсын эдийн засгийн өсөлтийн төлөв
    13 цаг 30 мин
  • О.Энх-Амгалан: Хийж байгаа зүйлийнхээ эцсийг нь үзээд зогсож байгаа хүүхдүүд өөрөөрөө маш их бахархаж, мишээл дүүрэн зогсдог
    13 цаг 39 мин
  • Ц.Элбэгдорж: С.Амарсайхан буянтны дүр эсгээд сүйд. Засаг дамжиж сандал зайдалж суухдаа шалгахгүй яасан юм
    13 цаг 41 мин
  • Завхан аймгийн 9 суманд 42 удаа баавгайн дуудлага иржээ
    14 цаг 27 мин
  • Н.Учрал: Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
    14 цаг 38 мин
  • Баавгайн мөр олдоогүй, иргэн бургаснаас гарч, ус уусан гэж мэдүүлжээ
    14 цаг 51 мин
  • Багахангай–Хөшигийн хөндий–Эмээлт чиглэлийн 127 км төмөр замыг нээлээ
    14 цаг 52 мин
  • Х.Нямбаатар: Монгол Улсад нэг хүний дарангуйлал хэдийнэ тогтчихжээ. Цэргийн диктатор шүү!
    15 цаг 49 мин
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
    16 цаг 16 мин
  • Зурхай: Шинэ гэр ба байр авах, лусыг тахихад сайн өдөр
    16 цаг 42 мин
  • Улаанбаатарт өдөртөө үүлэрхэг, уулаараа ялимгүй хур тунадас орно
    16 цаг 50 мин
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    Уржигдар 11 цаг 11 мин
  • “Хийморь” халз барилдаанд аль баг түрүүлэх вэ?
    Уржигдар 10 цаг 12 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Уржигдар 10 цаг 10 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт улсын хэмжээнд 67 хувьд хүрлээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Улаанбаатарт 18 градус дулаан байна
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
  • Голомт банк “Ажиллахад таатай газар”-аар тав дахь жилдээ дараалан өргөмжлөгдлөө
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Монголын нэг ч жүдоч барилдахгүй
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн
  • Тато Грагалашвили дөрөв дэх удаагаа дэлхийн аварга боллоо
24 баримт
  • Орон сууцтай болох мөрөөдөл ба үнийн өсөлт ба ипотекийн зээлийн бодит нөхцөл
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК