зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сангийн сайд Б.Жавхлан Монгол Улсын 2023 оны төсвийн тодотголын төслийг өргөн мэдүүллээ

2023-6-08
0
ЖИРГЭХ

Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа нар өнөөдөр (2023.06.08) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Монгол Улсын Их Хурлын 2022 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг анх баталж, 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаар уг хуульд өөрчлөлт оруулсан. Одоогийн хүчин төгөлдөр хуулиар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны тэнцвэржүүлсэн орлогын хэмжээг 19,049.6 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 34.9 хувь, нийт зарлагын дээд хэмжээг 20,475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 5,359.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 9.8 хувь, нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл -1,425.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 2.6 хувийн алдагдалтай байхаар заасан.

Дэлхий нийтийг хамарсан цар тахал, геополитикийн хурцадмал байдлаас улбаатай инфляцын дарамт, урд хөршид тогтоосон хөл хорио, улс орнуудын төв банкнуудын хэрэгжүүлсэн мөнгөний эрс хатуу бодлогоос шалтгаалсан сорилт, тодорхой бус байдал үргэлжилсэн хэвээр байна. Олон улсын валютын сангийн тооцооллоор дэлхийн эдийн засаг 2023 онд 2.8 хувиар, 2024 онд 3.0 хувиар өсөж, ирэх 5 жилийн өсөлт 3 орчим хувь буюу сүүлийн 20 жилийн дундаж болох 3.8 хувиас бага байх төлөвтэй байна.

Монгол Улсын Засгийн газраас экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрсний олборлолт, тээвэрлэлт, хилээр нэвтрүүлэх үйл ажиллагаанд үүсээд байсан хүндрэл, бэрхшээлийг арилгах чиглэлд “уурхайн ам” нөхцөлөөр хямд зарагдаж байсан нүүрсээ БНХАУ-ын талтай хамтран ажиллаж, биржээр дамжуулан “хил” нөхцөлөөр ил тод, нээлттэй борлуулж эхэлсэн. Үүний үр дүнд Монгол Улс 2023 оны эхний 4 сард экспортолсон нүүрсний нийт хэмжээ өнгөрсөн оны эхний 9 сарын хэмжээтэй дүйцсэн нь 2023 оны эдийн засгийн өсөлтийг 6.0 хувьд хүргэж, цаашид эдийн засгийн үзүүлэлтэд эергээр нөлөөлөхөөр байна.

Хэдийгээр эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүдэд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлсэн боловч гадаад хүчин зүйлийн нөлөөгөөр сүүлийн 20 сар дараалан Монгол Улсын инфляц 10 хувиас дээш түвшинд байгаа тул Засгийн газраас инфляцын сөрөг нөлөөллийг бууруулах бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагыг бий болгож байна. Дээр дурдсан эдийн засаг, нийгмийн нөхцөл байдлаас шалтгаалан Монгол Улсын Засгийн газраас хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, төрийн албан хаагчдын орлогын баталгааг сайжруулах, иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх, хотын түгжрэлийг бууруулах багц арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлага үүссэн байна.

Тухайлбал, Нийгмийн даатгалын сангаас олгож буй тэтгэвэр болон цэргийн алба хаасны тэтгэврийг ижил хувь, хэмжээгээр нэмэгдүүлж ирсэн нь тэтгэврийн зөрүү үүсэх үндсэн шалтгаан болсон. Тиймээс тэтгэврийн зөрүүг арилгах цалингийн итгэлцүүрийг шинэчилж, 164.6 мянган хүний тэтгэврийг нэмэгдүүлэхээр төсөл тусгасан байна. Итгэлцүүр ашиглан тэтгэврийн зөрүүг арилгасны дараах сууриас тооцож тэтгэврийн зардлыг 10 хувиар нэмэгдүүлснээр 496.3 мянган хүний тэтгэврийн хэмжээ нэмэгдэх юм байна.

Мөн төрийн албан хаагчийн цалин хөлсний бүтцийг 2022 оноос хойш үе шаттай шинэчлэх арга хэмжээг эхлүүлсэн бөгөөд энэ хүрээнд төрийн албан хаагчийн “14 сүлжээний 566 ялгаатай цалин”-г нэг шатлал бүхий “12 сүлжээний 109 суурь цалин”-тай болгож цэгцэлсэн байна. Энэхүү бодлогын арга хэмжээг үргэлжлүүлж “4 сүлжээний 42 суурь цалин”-тай болгохоор зорьж, төрийн албан тушаалын ангилал хоорондын цалингийн зөрүүг арилгах, цалингийн доод хэмжээг нэмэгдүүлэх, босоо болон хэвтээ удирдлагатай орон нутгийн бүх байгууллагад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид орон нутгийн нэмэгдлийг ижил хувиар тооцож олгох зэрэг арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Иймд эрүүл мэндийн салбарын төрийн үйлчилгээний албан хаагчийн цалин хөлсний зардлыг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжилт олгож буй тусламж, үйлчилгээний өртөг, тарифт тохируулга хийх шаардлага бий болжээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
    11 цаг 9 мин
  • Их сургуулиудын дундын менежментийг өргөжүүлнэ
    11 цаг 33 мин
  • Г.Занданшатар: Улсын төсөв батлах төдийгүй хуваарилах явц нээлттэй, ил тод байна
    11 цаг 35 мин
  • УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүдийг хүлээн авч уулзлаа
    11 цаг 48 мин
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
    12 цаг 8 мин
  • Монгол орны нийт нутгийн 46 хувьд гантай, гандуу байна
    12 цаг 14 мин
  • Хүүхдүүдийг скүүтер, мопед унахыг хориглож, аппликейшн дээр хязгаарлалт хийх асуудлаар ярилцав
    12 цаг 25 мин
  • У.Хүрэлсүх: Монгол Улс ямагт түншлэл, хамтын ажиллагаа, эв нэгдлийн бат бөх гүүр байх болно
    13 цаг 40 мин
  • Бага тойруугийн 16 байршилд 719 ширхэг мопед, скүүтерийн тэмдэглэгээ бүхий зогсоол хийлээ
    14 цаг 27 мин
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
    15 цаг 5 мин
  • ZYX Technology Рояаль Олон Улсын Их Сургуультай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа
    15 цаг 17 мин
  • Лхагва гарагаас эхлэн 20 хоногийн хугацаанд дугаарын тэгш, сондгойгоор зорчино
    15 цаг 26 мин
  • ЧӨЛӨӨЛӨХ ДАЙНЫ ЯЛАЛТ-80 жилийн ой
    16 цаг 5 мин
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
    16 цаг 8 мин
  • Шинэ Зеланд Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
    16 цаг 28 мин
  • Боксын ДАШТ-д өрсөлдөх Монголын 10 тулаанч
    16 цаг 40 мин
  • Б.Батцэцэг: Монголын бизнес эрхлэгч эмэгтэйчүүд гаднын зах зээл рүү гараасай
    17 цаг 3 мин
  • Зэрлэг амьтны цусаар 10 гаруй төрлийн вирус дамждаг
    17 цаг 5 мин
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
    17 цаг 24 мин
  • Хөвсгөл, Завхан аймаг хуш модны самрын ургацын мэдээллээ ирүүлээд байна
    17 цаг 36 мин
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
24 баримт
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК