Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

РЕВЬЮ: Марттал хайрлах эрх чөлөө ба театрын эрэл хайгуул

2023-6-13
0
ЖИРГЭХ
Гэрэл зургийг О.Улсболд

Зохиолч Сорогдогийн Жаргалсайханы “Шөнө дундын бүжиг” М.Батболдын найруулгаар зочид буудлын их танхимд тавигдав. Хүн хүнээ мэхэлж, хэмлэн амьдрах эрин цагт худал хуурмагийн хөшгөө хуу татаж хаячихаад бие бие рүүгээ алхаж байна.

Театрын эсрэг дүрийн “эрлэг” энд хэрхэн амьдрав...

Тайзан дээр “амьдарч” чаддаг жүжигчин гэвэл Т.Сэргэлэнг эргэлзэх зүйлгүйгээр нэрлэх болно. Дүрийнхээ дотоод зөрчил, тэмцлийг үзэгчдэд хэрхэн нээн харуулахаа тэр нэгэнт ойлгосон хүн шиг огтын айдас, нууцгүй оршино. Тайзан дээр, бидний дунд, сэтгэл дотор. Драмын театрын эсрэг дүрийн “эрлэг”-ийг хэрхэн хувирахыг “энд хүлээнэ”. Тайз, хөгжим, гэрэл...

“Шөнө дундын бүжиг”-ийн тайзан дээр Сэргэлэн өдөр тутмын хийдэг үйлээ л үйлдэх шиг, бүр нүүрээ угаах шиг л энгийн  байв. Дүрээ гаргана гэж чичирч, чивчирсэнгүй. Яг л жамаараа яваа мэт. 

Жүжигчин тухайн дүрийн дотоод сэтгэлийг нээн илрүүлж, зохиолын нэвтрэн гарах санааг үзэгчдэд хүргэхийн тулд өмнөх тоглолтын уур амьсгалыг мартаж, урдны бүтээлээсээ могойны хальс шиг гуужиж байх хэрэгтэй. Тайз болгон дээр өөр, өөрөөр амьдарч, буухдаа дүрээ “цааш нь харуулах” хэрэгтэй ч шиг.  Хүн юу ч үгүй хоосорч байгаагаа мэдрэх үедээ, нүдэн дээр нь бүх зүйл нуран унаж буйг харахдаа ингэж тэлчилдэг байх нь ээ гэж бодсон билээ. Жүжигчин дүрийнхээ ертөнцийн ийм хэсэгт оршиж чадснаараа цэнгээний газрын ширээний ард “амьдрал”-ын тухай бодох эрх чөлөөг олгосон юм.

Шуналд эзэмдүүлсэн Хавхын сэтгэлийн “харанхуй тал, хар толь” Шубирагийн халуун хайр, зовнил ганцаардал, гашуун нулимсанд “угаагдлаа”.

Энэ үед Т.Сэргэлэн ахин төрөх учиртай. Харцнаас нь хорсол, цөхрөл цухалзахгүй. Үнэхээр түүнд юу ч үлдэхгүй. Юу ч үлдээгүй болохоор л өөрийгөө хороож байгаа юм. Хавх үргэлж бодож асан өөрийгөө эцсийн удаа ингэж хайрласан юм шүү. Гэрэл, тайз... “Чи түүнийг намайг марттал хайрлаарай” гэж хэлэхдээ ямар үнэн байв аа. Тэр үг хэл, дуу хоолой, үйл хөдлөл одоо ч “амь халуун” дотор арвагануулан байна.

Orfey theatre

Гүйж байхдаа хэнийг бодсон бэ...

“Оготнын нүхэн дэх сувд” буюу Шубирад Д.Асардарь тоглов. Гоо үзэсгэлэнтэй, дур булаам “Шубира”. Жүжгийн эхэнд байсан ихэмсэг бүсгүй жүжгийн дунд, төгсгөл хэсэгт хэрхэн дотогшоо унаж, хайрлуулан босож, бас нэгэнт ангижирч буйг харж болно. Ийм болохоор Хавхаас дутуугүй дотоод зөрчилтэй дүр юм.  

Дүрийн дотоод тэмцлийг танхимын голд байх тайзыг тойрон гүйж байгаагаар илэрхийлсэн найруулагчийн санааг онцлууштай. Харин шаналахгүй байна уу, зүдэрч байгаагаа харуулахгүй юм уу гэж асуумаар санагдав.

Чухамдаа сульдатлаа гүйснийх нь эцэст сая нэг түүний цөхөрлийн хэм хэмжээг бид харах естой ч байсан шиг. Гүйж байхдаа дүрээр “амьдарсан” бол өнөөдрийн Шубира “энд” үлдэх байв.

Тэр чинээнд нь тултал зовж бас жаргаагүй ч бороон дор Д.Асардарь биш “Шубира” болж чадсан юм. Мөн бүжиглэх ур чадвар нь жүжигчний хамгийн үнэт зүйл байлаа.

Үзэгчид үнэнээс зугтаж бус үнэнийг олж харах гэж жүжгийг үздэг. Тайз, жүжигчин хоёроор дамжуулан сэтгэлийнхээ гэрэл бас харанхуйд хүрдэг билээ. Үнэн хэрэгтээ бид яг л хавханд орсон оготно шиг нэг нэгнийхээ харцан дор амьдарч байна.

Амиго. Төрийн соёрхолт, МУГЖ гэх цолондоо бардаж хойш суулгүй залуустай хүч үзэн, залууст үлгэрлэн яваа “ясны” жүжигчин бол яах аргагүй Ц.Төмөрбаатар юм. Тайз түүнд хайртай. Үзэгчид гэсэн түүнд хайртай.

Түүний бүтээсэн Амиго бол харгис, шуналтай төдий хүн бус өгөөмөр өшөө авагч юм. Тэр Хавхыг, эргэн тойронд нь байгаа хүмүүсийг хурууныхаа үзүүрээр хөдөлгөж буй удирдаач.

Гэхдээ Амиго бол Хавхад өгсөн амьдралын сүүлийн боломж. Хавхыг өөрчлөгдөхөд хүргэсэн хүн. Жүжигчний бүтээсэн дүр энэ.  

Зохиолын үзэл санааг ойлгож, түүнийг илэрхийлэх асар их тэмүүллээр дүрийнхээ төлөө бүхнийг хийхэд бэлэн байдаг жүжигчин гэдгийг “Шөнө дундын бүжиг”-ээс бүр ч илүүтэй мэдэрсэн билээ.

Гэрэл зургийг Б.Даваахүү

М.Батболдын эрэл хайгуул

Монголын театрын урлагийн “этгээд хүн”. Хэлбэрийг хэт дөвийлгөсөн ч агуулгаа алдаагүй “Шөнө дундын бүжиг”. Найруулагчийн хүсэл сонирхол нэвт ханхалсан кабаре үдэш.

Эхлээд дарс, лаа хоёроор гижигдэнэ, дараа нь хөлнүүдээр ховсдоно. Цэнгээний газрын бүгчим давчдам, бүдэг харанхуй булангаас ширтэнэ, бие бие рүүгээ. Бид хэн хэнийгээ эд хөрөнгө, алдар нэр, дур тачаал, өшөө хорслын харанхуй булангаас үүн шиг харна. Давчдана, тэгээд гялбана, агшин зуур. Харанхуйлна.

Үзэгч бол жүжигчин, жүжигчин бол үзэгч. Улаанбаатар зочид буудлын их танхимд сууж буй үзэгчид бол жүжгийн үйл явдал өрнөж буй “Midnight dance club” цэнгээний газрын үйлчлүүлэгчид юм. Тэр үргэлж л үзэгчдийг “ашигладаг”.

Түүний бүтээсэн театр бол “өөрсдийгөө хар” гэсэн шиг байрлуулсан улаан, цагаан, саарал бас тунгалаг, гоёмсог,  заримдаа хагарчихсан байдаг “толь” юм. Эндээс яаж гарах нь эрхэм иргэний таалал билээ.

Найруулагчийн “дүрээр жүжигчнийг гаргаж ирэх” гэсэн халуун эрмэлзэл мэдрэгдэнэ. Шубирад Д.Асардарийг сонгосноороо сувдыг олж харсан гэж өөртөө итгэсэн бололтой. Уран бүтээлчийн “хурц нүд” гэж энэ. Гэвч “Шубира”-гийн дүрээр гэрэлтэж чадсангүй. Мөн дүр сонголт дээр огт төсөөлж байгаагүй нэгнийг жүжиг бүрдээ гаргаж ирдэг. Сая С.Батзоригийг театрын тайз руу татан оруулж ирэв. Гэхдээ Дудрагийн дүрд өөр хэн тоглох боломжтой юм бол гэж бодоод, бодоод олсонгүй. Харин Батзориг Батзоригоороо, Дудра Дудрагаараа үлдлээ. Зохиолын хамгийн “зэвүүн” дүр бол энэ яах аргагүй мөн. Тэр хүн бүртэй хуйвалдсан, эцэст нь хайр сэтгэлээ авч үлдсэн,хамгаалж чадсан...

Уламжлалт театрын соёлоос тэс өөр театрыг харуулна гэдэг чамгүй эрэлхийлэл, эрэл хайгуул мөн биз. Орфей “Зуны шөнийн театр” эл өдрүүдэд цэл хүйтэн хагацал, халуухан зугаа цэнгэл, харамсал, үйлийн үрийн өршөөлгүй тойргийг харуулж бас мэдрүүллээ.

Ширээн дээр улаан дарс, харин танхимийн голд цөхрөл, ганцаардал, ээдрээт амьдралын хоосон “там” эргэлдэнэ.  

Найруулагч М.Батболд нэгэн ярилцлагадаа “Берьтольт Брехтийн системд би хайртай” гэжээ. Тэр үнэхээр л хайртай юм. “Шөнө дундын бүжиг”-т тайз л өгөгдсөн. Үүнээс цааш төсөөллийн орон зай. Бусдыг нь оюун санаандаа бүтээнэ. Угаалтуурын толийг хүртэл бүтээнэ. Хоёр хөтлөгч бол жүжгийн хаан бас боол. Шубира, Анка хоёрын нүцгэн бүжиг бол хүний худал хуурмаг байдал бас зугтахын аргагүй үнэний хэмжүүр. Бүгдийн сэтгэлд хоногшсон дуу бол өөр ямар ч аяар орлуулж болшгүй тухайн жүжгийн үнэт зүйл байсан, байлаа. Энд мөн зураачийн ололтыг дурдахгүй өнгөрч болохгүй. Найруулагчийн гар нийлсэн хамтрагч Л.Батбилэгийн бүтээсэн тайз үргэлж л “галзуу” байсан. Шөнө дундын бүжгийн тайз ч “догь” байв.

Эцэст нь залгисан нулимс шиг бороо Шубира, Хавх хоёрын зүрхэн дээр зүсэрнэ. Энэ бол “Шөнө дундын бүжиг”...

М.ДЭВЭЭЖАРГАЛ

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хөлөөр толгой хийсэн Монголын хөлбөмбөгийн холбоо
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (203.23.49.239)
    Найруулагчийн эрэл хайгуул хэсэгт Шибура сувд гэснээ гэрэлтсэнгүй гээд бгаа нь магтаал юмуу муушаал юм уу? Дудраа бас яасан гэнэв. Яг юу гэх гэснийг сайн ойлгосонгүй.
    2023 оны 06 сарын 15 | Хариулах
  • Зочин (139.5.216.189)
    бас л уйтгар гуниг болсон жүжиг үү одоо гэгээлэг зүйл найруулаач дээ
    2023 оны 06 сарын 13 | Хариулах
    • Уйтгар гуниг биш ухаарал гэгээрэл болсон гоё жүжиг байсаан. Үзчихээд бичээчээ.
      2023 оны 06 сарын 13
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Япон улсын Мацумото хотоос Даланзадгад чиглэлийн анхны олон улсын нислэг "Гурвансайхан" нисэх буудалд амжилттай газардлаа
    10 цаг 22 мин
  • МБАППЕ МЕССИГИЙН ХААН ШИРЭЭГ БУЛААЛАА
    12 цаг 9 мин
  • FIFA WORLD CUP: Хэн нь хэнийгээ усанд оруулах вэ?
    12 цаг 20 мин
  • АНГЛИ 6:4 ФРАНЦ: “ГУРВАН АРСЛАН” ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ
    12 цаг 29 мин
  • FIFA WORLD CUP: Домогт Мессигийн эсрэг шинэ үеийн домог Ламин Ямал
    12 цаг 37 мин
  • Усанд хөвсөн бөмбөгийг авах гэж гол руу ороод амь насаа алджээ
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • Л.Энх-Амгалан: Дааганаас биш дарвагараасаа унаж үхдэг гэдэг үгийг санаарай, залуусаа
    Өчигдөр 13 цаг 33 мин
  • Өнөөдөр Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдад +34 хэм хүрч хална
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Учраа бөхөө санаатайгаар цохьсон сумын харцага цолтой Р.Арсланбаатарын барилдах эрхийг түдгэлзүүлжээ
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    Уржигдар 11 цаг 00 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    Уржигдар 10 цаг 58 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    2026-07-16
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    2026-07-16
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    2026-07-16
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    2026-07-16
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    2026-07-16
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    2026-07-16
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    2026-07-16
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    2026-07-15
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    2026-07-15
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • ФОТО: 12 мянган морьтныг нэгэн дор цуглуулсан Дэлхийн адууны баяр
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК