Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЖИГШҮҮР: Гандан зүглэж байгаа хүн бүхнийг ЖИГШ. Ум базар вани ТҮЙ ТҮЙ сууха

2023-6-20
0
ЖИРГЭХ

Зовхов Лувсандагваас эхлэлтэй шарын шашины түүхийг хүүрнэвэл манай эриний 1300 оны сүүл үеийг тэмдэглэж болно. Зовхов Лувсандагва гэгч Төвөдийн бурхны шашны томоохон сэтгэгчдийн нэг байсан тул анхандаа цэгцтэйгээр, нутаг орны нийгэм эдийн засаг, ард түмнийхээ аж амьдралд зохицуулан хөгжүүлсэн байдаг. Түүний аав Монгол, ээж нь Төвөд хүн байсан гэнэ лээ. Зарим эх сурвалжийн мэдээллээр тэр өөрийгөө Монгол хүн гэж ярьдаг байжээ. Шарын шашны төвөд гаралтай нэр "Гэлүгва". (Төвөд: དགེ་ལུགས་པ Гэлүг-па) гэдэг нь Монгол хэлэнд "Буяны ёс" гэсэн утгыг илэрхийлнэ. Төвөдөд бурхны шашин нь Гармава, Сажава, Гаадамба, Нинмаава гэх урсгалуудаар салаалан хөгжиж байв. ХIV зууны сүүлчээс эхлэн Гэлүгва буюу шар малгайтны урсгал, Нинмаава буюу улаан малгайтны урсгал салж, тус тусын нөлөөг дэлгэрүүлэхээр өрсөлдсөнөөс үүдэн Төвөдөд шарын шашин маш хурдан дэлгэрсэн гэлцдэг. Зонхов Төвөдийн өмнөд нутгийн нэгэн агуйд шар малгай өмсөн удтал даяанчлан суусан тул түүний бий болгосон шашны урсгал шар малгайтан, явсаар Монголд шарын шашин гэж нэрлэгдсэн түүхтэй. 

Монголд...

Монголд шарын шашныг хөгжүүлэх үндсийг Түмэдийн Алтан хан анх тавьж, 1576 онд Түвэдийн шашны тэргүүн Содномжамцыг хүндэтгэн залж, Монголд ирүүлээд өөрөө тэргүүлэн Ордосын бусад ноёдыг дагуулан шарын шашинд орж, Содномжамц хутагтыг бүх шарын шашны толгойлогч гэж өргөмжилж, “Далай лам” гэдэг цолыг түүнд өргөжээ. Үүний хариуд Содномжамц Алтан ханд Хубилай хааны бүх цолыг зүүхийг зөвшөөрсан гэдэг: Түүний дараа Анхдугаар Богд Өндөр гэгээн Занабазар гол төлөөлөгч болон тодорсон түүхтэй. Хүлгийн нуруунаас хөл буулгалгүй, гарын бугуйнаас ташуур унагалгүй явсан эрсийг судрын хуудас эргүүлэх урт хугацааны яланд найрсгаар унагасан цагийг мартаж үл болно. Түүхэн эх сурвалжид тухайн үеэс Халх дөрвөн аймгийн 80 гаруй хошууны нийт 750 орчим сүм хийдэд 115 мянга орчим лам шавилан сууж, тэдгээр сүм хийд нь аажмаар суурин амьдралтай төвүүд болон хувирч гар үйлдвэрлэл, арилжаа, худалдаа үйлчилгээний газрууд болон хөгжсөн гэдэг. За, ингэж явсаар 1937 оноос их хэлмэгдүүлэлт болж, 17 мянга гаруй лам нарыг хамруулж, 800 гаруй сүм хийдийг эвдэн сүйтгэсэн. Энэ бол Монголд шарын шашин унасан түүх. Харин 1990 онд Ардчилсан хувьсгал ялснаар буддын шашин дахин мандан дэлгэрэх, сүсэгтэн олон бурхан шашнаа чөлөөтэй шүтэх боломж бүрдсэн юм.

Гэвч бид энэ нийтлэлдээ түүх хүүрнэх гэсэнгүй. Өнөөгийн түүдгэр болсон шарын шашины өнгө төрх, бузар бохирын үнэрийг уншигч та бүхэнд үнэртүүлэх үүднээс үүнийг бичив. Тунгаах эсэх нь таны дур, тунгаагаад өөрчлөгддөг бол тун сайхан. 

Гандантэгчинлэн хийдэд шавилан суудаг бага насны хүүхдүүд бэлгийн хүчирхийлэлд өртсөн талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдаад удаагүй байгаа. Дам яриа олон жил яригдсан ч эл болсон нь өнгөрсөн долоо хоногийг сүүлээр олон нийтийн сүлжээнд цацагдсан хохирогч хүүгийн ээжийн мэдэгдэл л байв. Хүүгийн ээж "Гандантэгчилэн хийдийн ах лам нар нь бэлгийн хүчирхийлэл үйлддэг байсан. Хүүгийн маань дотуур өмд цус болчихсонг хараад үнэн гэж мэдсэн. Шүүх шинжилгээний дүгнэлтээр хүчирхийлэлд өртсөн гэдэг нь батлагдсан" гэж ярьсан. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс Эрүүгийн хуулийн 12.1-ийг үндэслэн үалгалтын ажиллагаа явуулж байгаа. Шалгаад үнэн мөн нь олдох нь мэдээж гэвч. Бидний ариун, бурхны нэрийг барьж хүндэлдэг, шүтдэг лам нарын ариун нэр хүнд унаасай. Энэ шашин манай улсаас гараасай гэж бодно. Ажил ажил хийдэггүй, нэмэр нэмэр болдоггүй ийм улсаар улс орон дутаагүй гэдгийг хэлье. 

Өөр баримтуудыг дэлгэе.

Баримт нэг.

"Гандантэгчэнлин хийдийн кассын бичээчээр ажиллаж байсан лам  Г нь  2017 оны  гуравдугаар сарын 2-ны өдрөөс 2017 оны долоодугаар сарын 9-ний хооронд албан тушаалаа ашиглаж, иргэдийн ном бичүүлсэн мөнгөнөөс нийт 35,265,400 төгрөгийг авч завшжээ" гэх мэдээлэл энэ оны нэгдүгээр сард эл болсон. Гэр бүл, хайртай дотны хүндээ буян өргөх гэж сүсэгтэн олны өгсөн мөнгийг хувьдаа завшина гэдэг эргүүлж нүүр рүү нулимснаас ялгаа юу байхав. 

Баримт хоёр. 

Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Эрдэнэзуу хийдийн гурван лам хүчингийн хэрэгт холбогдсон. Хийдэд тахилч лам ажилтай Н.Гомбосүрэн, голч лам Э.Доржлхам, хийдийн их гэсгүй лам Б.Жамъянсүрэн нарыг 2015 оны есдүгээр сарын 15-нд хамт архи уусан үедээ 19 настай эмэгтэйг хүчиндсэн гэх үйлдэлд холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татсан. Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2016 оны хоёрдугаар сард хэлэлцээд, шүүгчдэгч тус бүрт гурван жил найман сарын хорих ял оноосон байдаг. Эхнэр ч авдаггүй энгийн түүхтэй шашин сан. Унжуурга улааныгаа захирч чаддагүй буруу сэтгэлтнүүдийн үүр уурхай болсонг эндээс харж болно. Лам нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126.2.6-т зааснаар хэрэг үүсгэж, шүүх энэ зүйлчлэлээр хэргийг шийдсэн. Энэ зүйл анги нь таваас дээш 10 хүртэл жилийн ялтай. Гэвч шүүх 3.8 жилийн хорих ял шийтгэсэн гутамшигтай, гунигтай. 

Баримт гурав. 

Нэгэн хийдийн Тэргүүн лам сүсэгтнээ удаа дараа хүчинджээ. Хохирогч 32 настай эмэгтэй тухайн ламыг “Бузрыг чинь арилгана” хэмээн хүчиндэж байх үед эрүүл саруул сэтгэхүйтэй байгаагүйгээ гайхаж гэртээ камер суурилуулжээ. Ингэж Батаахүү ламын гэмт хэргийг баримтжуулсан байна. Баримтжуулсаныг нь мэдсэн лам 50-н сая төгрөг санал болгожээ. Эдгээр зургууд тухайн эмэгтэйн хийсэн нууц бичлэгнээс дарсан зураг ба бидний зүгээс энэ мэтийн лам сүсэгтний сэтгэцэд нөлөөлөх ямар нэгэн бодис уулгаж эсвэл уугиулж байгаад дур хүслээ хангадаг гаж донтон байж болзошгүй хэмээн хардаж байна. Мөн ганц энэ эмэгтэй хохирогч биш гэдгийг хэлсэн. Лам уу, мал уу? 

Баримт дөрөв. 

2019 оны долоодугаар сарын 13-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хохирогч О нь “З.Санждорж ламд удаа дараа хүчиндүүлсэн” хэмээн өөрийн биeэр өргөдөл гаргаж, очсон байна. Хохирогч эмэгтэй өргөдөлдөө “Хамба лам З.Санждорж эдийн засгийн дарамтад оруулж, 2017 оны арваннэгдүгээр сард хүч хэрэглэн, хүсээгүй байхад нь одоогийн шар ордны нэг давхарт удаа дараа хүчирхийлж байсан” гэдгийг дурдсан байх аж. Шалгалтын явцад, түүний хүч хэрэглэсэн үйлдэл нь хоёр жил үргэлжилсэн болох нь тогтоогдсон ч хохирогчийг дарамтад оруулснаар өргөдлийг нь татуулж, эрүүгийн хэргээс мултарчээ. Ариун буяны үйлэнд амраглах тачаалаа хорьж сурсан хүн л нэвтрэх учиртай. 

Баримт тав. 

2022 оны тавдугаар сарын 08-ны өдөр "Ө" гэх лам нь 15 настай охинд "засал хийнэ, сэржим өргүүлнэ" хэмээн хуурч гэрээс нь авч гарсан. Улмаар "Alphard" маркийн автомашиндаа суулган "Ганшгийн сахиус" гэх нэртэй номыг уншсан байна. Энэ үеэр шашны зан үйл хийж байна хэмээн охины цээж хэсгийн хувцасыг тайлуулж бэлгийн ёс бус үйлдлүүдийг хийжээ. Тухайн үйлдлийн үеэр охин "ийм засал байх учиргүй" хэмээн эцэг эх рүүгээ залган тухайн үйлдлийг таслан зогсоосон байна. Тухайн лам 45 настай ганц бие. Улмаар охины ар гэр хуулийн байгууллагад хандан өнөөдөр анхан шатны шүүх хурал нь болов. Шүүх хурлын үеэр "Ө" нь өөрийгөө цагаатгуулах байр суурьтай байгаагаа илэрхийлсэн байдаг. Шунаг хүсэл гэдэг шударга ариуны дор явах учиртай. 


Энэ мэтчилэн баримт сөхвөл дуусахгүй. Уншигч таныг ч чилээх нигууртай. Итгэн залсан энэхүү шашин бидэнд жаргал авчирч, буян үлйдсэн нь бидний үзэж өнгөрүүлсэн, бидний өмнөх үеийн амьдарсан үнэнгээс илэрсэнгүй. Зовлон зовлонгоос өөр юу ч байхгүй. Шашин гэдэг анхандаа эв түнжингүй дэлхийн хүмүүсийг нэгэн утга учир дор зангидах бодлого байсан гэж их сургуульд заасан. Гэвч шашин олон салж, дайн болсон хар түүх бий. 

Та нар хэрвээ санаж байгаа бол нэгэн ламхай хүүгийн хөгжөөнтэй авч гашуун үгс олон нийтийн сүлжээнд бичдэг хэлбэрээр цацагдсан. та нарын ихэнхэд инээд байсан байх. Угтаа түүний яриа өнөөгийн шарыэ шашны үнэн нүүр царай илчлэх шиг л болсон доо. Ламхай "Далай лам бол манай Монголын лам нарыг бодвол арай ариун. Өдий насалчихаад эхнэр ч үгүй, хүүхэд ч үгүй. Одоогийн лам нар маань юунд ч бүү шуна. Алт, мөнгө, монет гээд эргүүлж явахын оронд номыг л эргүүлж яв" гэж ярьсан нь саяхны бичлэг. Энэхүүгийн яриа бол бидний хэлэх гэсэн гол санаа тэр чигтээ. 

Хамаг зовлонгоо хүүрнэж, аврал эрсэн сүсэгтнээ бугуй дамнуулан мөрөнд нь хүрч, бусдын нүднээс далдуур өмдийг нь шувтлан тачаадна гэдэг БУЗАР л юм даа. Бэл, бэлчинтэй баячуул "Багш аа" гэж гүйсээр давраачихаж эднийг. Бэлгүй муу ядарсанд нь яаж ч хандсан яадаг юм гэж боддог бололтой. Бурхан гэдэг байдаггүй зүйл. Байдаггүй зүйлд итгэдэг БАЛАЙ, БУЛАЙ хүмүүсээр Монгол дутаагүй. Жинхэнэ бурхан бол ээж. Жинхэнэ бурхан бол чи, та өөрөө. Та өөртөө чөтгөр нь мөн, бурхан нь ч мөн гэдгийг санаж явбал өлзийтэй. Энэ жигшүүрт хэргүүдийн дараа ГАНДАН зүглэж байвал та өөрөөсөө ич. 

Өдий олон бурхны шашинтнууд, лам, хуваргууд төдий шүлс үсэргэн бидний төлөө гэлээ ч бидний амьдрал арзгар, аж төрөхүй бүрсгэр хэвээрээ. "Буяны ёс"-ыг дээдлэн, сүсэгтэн олонг сэтгэл, оюунаар илааршуулах уг гарвалтай энэ шашин, энэ улаан хувцастнуудын муу түүх хуучны кинонд ч олноор дурдагдсан нь бий. Олны ханди, өргөлийг харь Төвөдөд зөөж явсан нь л гэхэд гутамшигтай түүхийн хэлтэрхий мөн. Хүн алсан лам ч гэж дуулсан. Хүчин бол энгийн зүйл болсон. Хэдий болтол эднийг тэвчиж, энхрий охид, бүсгүйчүүд, бүүр эрийн цээнд хүрээгүй жаал хөвгүүдээ гутаалгах юм бэ. Ямааны мах халуун дээрээ гэдэг, зул үлээж унтраавал нүгэл л гэдэг. Зуу зуугаараа тоологдох ийм бузар хэргүүдийг зуух шүднийхээ хорхой шиг угжруулсуур суух юм гэж үү. Хорхойтой шүдийг авдаг. Хорлонтой лам нарыг тонилгоё. Эцсийн эцэст бидний шүтэх учиртай ганц шашин бол хүнлэг энэрэнгүй байдал юм шүү дээ. Хиймэл барималд өргөл өргөж, уул овоогоо бузарлаж, ус голоо мухарлаж, урьдын алдаагаа давтсаар суувал Монгол хүний ариун цус, ёс, түүх могуйд улаануудын хорлолд автах нь ээ та минь. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино. Нэг ламын үйлдлээр бусдынх нь явдлыг цэгнэж болно. Орж ирсэн зочин уусан архиндаа хөлчүүрхэж, голомт өшиглөж агсрах шиг санагдана. Төрсөн гэр шиг улс орондоо эзэн шиг байж, төөрсөн хэдэн лам-малнуудыг зайлуулчихвал яадаг бол. Мал гэхэд ч малаа гутаасан хэрэг болно. Мал тэднийг бодвол хүчирхийлэл үйлддэггүй шүү дээ. Ээ чойрын богд минь...

Л.Саяан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Г.Баясгалан улс төрд үйлчлэх нь үү, Үндсэн хуульд үйлчлэх нь үү, харъя!
Одоогоос 59 мянган жилийн өмнөх неандерталь хүмүүс шүдээ эмчилдэг байсныг тогтоожээ
Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
М.Мөнхгэрэл: Хоёр өөр орчинд арав, хорин жил өсөж, төлөвшсөн хүмүүс гэр бүл болно гэдэг амар зүйл биш
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (103.57.94.223)
    Манж, хятадуудын оруулж ирсэн шашин. Бузар
    2025 оны 11 сарын 08 | Хариулах
  • Зочин (59.153.86.114)
    Цаана нь зөндөө л шашин бгаа, заавал нэгэнтэй нь зууралдах албагүй, шашингүй явсан ч болохгүй зүйлгүй.
    2023 оны 06 сарын 25 | Хариулах
  • Зочин (59.153.86.114)
    Буддагийн програмчлал https://www.mplus.mn/buddagiin-programchlal
    2023 оны 06 сарын 20 | Хариулах
    • Энэ номыг уншихаар яагаад гэдгийг нь ойлгоно
      2023 оны 06 сарын 20
  • Зочин (139.5.216.189)
    хүүхдээ лам болгодог тэнэг авгай болимоор юмаа зүгээр л сургуульд явуулаач дээ хэдэн тэнэг хөгшин лам үхэж дуусаад ирэхээр цэцгрэх биз дээ
    2023 оны 06 сарын 20 | Хариулах
  • Зочин (203.91.115.49)
    Яах гэж хайран хүүхдийг лам болгох гэж зүтгэдэг байна? Зүгээр л зөв иргэн хүн болгооч? Монголчууд лам нараас болж сүйрэх шахсан түүх бий шүү.
    2023 оны 06 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Энэ сард хүүхдийн мөнгө, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь
    2 цаг 4 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    2 цаг 33 мин
  • АН-ын шинэчлэлийн өнгө, олон нийтэд хүрэх дүр төрхийг тодорхойлсон П.Билгүүнийг нийслэлийн АН-ын ХЭГ-ын даргаар томиллоо
    2 цаг 47 мин
  • Тэргүүн Шадар сайд Ж.Энхбаяр: Бортээг ордод “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний компаниуд олборлолт явуулна
    4 цаг 16 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: Бизнесийн эрх чөлөөний тухай хууль бол хөрөнгө оруулагч, хувийн хэвшилдээ орон зай нээж буй чөлөөлөлт юм
    5 цаг 1 мин
  • Э.Бат-Амгалан: Орон сууцжуулалтын банк байгуулагдсанаар арилжааны банкуудтай өрсөлдөөн үүсэхгүй
    5 цаг 27 мин
  • Ж.Энхбаяр: Бортээгийн ордыг “Эрдэнэс Тавантолгой” эдийн засгийн эргэлтэд оруулна
    5 цаг 37 мин
  • Б.Бат-Өлзийд Улсын арслан цол өгвөл О.Хангай Улсын аварга, Б.Орхонбаяр Улсын арслан цолоо хураалгана
    5 цаг 48 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн гишүүд, ахмад үеийн гавьяатуудыг хүлээн авч уулзлаа
    6 цаг 4 мин
  • Аялал жуулчлалын салбарыг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт хийсэн шалгалтын дүн гарчээ
    6 цаг 6 мин
  • О.Батнайрамдал: Онтрэ-гийн хэлэлцээрийг ахалж байгаа Г.Дамдинням сайд зэсийн АМНАТ-аа өөрөө санаачлаад бууруулж байна
    7 цаг 4 мин
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
    8 цаг 4 мин
  • Нидерланд улс 18 сая орчим хүн амтай ч 20 гаруй сая дугуйтай
    8 цаг 46 мин
  • ХХБ Азийн Хөгжлийн Банкны Худалдаа, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн хөтөлбөрт нэгдлээ
    9 цаг 15 мин
  • Энэ сарын 6, 7-ны өдрүүдэд "Талын салхи" олон улсын мото наадмыг зохион байгуулна
    9 цаг 22 мин
  • Төр нь бөхөө дагаж болохгүй
    9 цаг 37 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    9 цаг 57 мин
  • Дүүжин замын тээврийн 58 мм ган татлагыг холбож байна
    10 цаг 1 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    10 цаг 11 мин
  • ӨНӨӨДӨР: “Ассембляжийн онол ба Монголын нийгмийн өөрчлөлт” семинар болно
    10 цаг 29 мин
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Б.Бат-Өлзийд Улсын арслан цол өгвөл О.Хангай Улсын аварга, Б.Орхонбаяр Улсын арслан цолоо хураалгана
  • Бурхан багшийн НАЙМАН сургаал
  • П.Сайнзориг нарын хууль батлагдвал цолонд нь өөрчлөлт орох 16 бөх
  • ЦЕГ-ын Тэргүүн дэд даргаар цагдаагийн байгууллагад 18 жил ажилласан туршлагатай Ж.Батбаатарыг томиллоо
  • Хуримын зочдын МЭДВЭЛ ЗОХИХ бичигдээгүй дүрмүүд
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Лаосын агуйн аврах ажиллагаа: Цаг хугацаатай уралдсан тэмцэл
  • Монгол бөхийн ариун дэг ёсыг хуулиар ТОНГОРЧ болохгүй!
  • “Эрдэнэс Монгол” нэгдлийн аль ТӨК-ууд татан буугдах вэ?
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Зургаадугаар сард цахилгаан хязгаарлах хуваарь
  • Төр нь бөхөө дагаж болохгүй
  • Хэлэлцээ эмзэг шатандаа байгаа энэ үед АНУ Ираны цэргийн байгууламжуудыг бөмбөгдөж байна
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Хүүхдийн баяраар дараах байршилд авто зам хаана
  • Б.Пүрэвдагва: Нийслэл хүүхэд, залуусыг дэмжиж, хүн төвтэй хотын хөгжлийн бодлогыг хэрэгжүүлнэ
  • ФОТО: "Dronecon 2026 х Bu air show”
  • Бурхан багшийн их дүйчэн өдөр хийж болох 10 ЦАГААН ХООЛ
  • Дорноговьд уул уурхайн компаниудад төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж байна
  • Орон нутагт улсын үзлэгийн хяналт шалгалт эхэллээ
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль болно
  • Бурхан багшийн их дүйчин өдөр
  • Бурхан багшийн НАЙМАН сургаал
  • ФОТО: Хүүхдийн баярын өнгөлөг агшнууд
  • POETRY: Яруу найрагчдын үрсдээ бичсэн ХАЙР хүргэм шүлгүүд
  • Монгол бөхийн ариун дэг ёсыг хуулиар ТОНГОРЧ болохгүй!
  • Б.Пүрэвдагва: Нэг дор 1000 хүүхэд хүлээн авах хүчин чадал бүхий дөрвөн улирлын хүүхдийн зусланг төр, хувийн хэвшлийн түншлэлээр байгуулна
  • Г.Баясгалан хуулийн ноён оргилыг нурааж орхилоо!
  • Эрдэмтэд Номхон далайгаас "Microeledone galapagensis" гэх шинэ наймаалж илрүүлжээ
  • “Ойн салбар ба ногоон санхүүжилт” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
  • Өнөөдөр нийтийн тээврийн зургаан чиглэлд өөрчлөлт орно
  • Т.Ням-Очир: Шатрын хөтөлбөрийг ЕБС-ын сургалтад нэвтрүүлэхийг зорьж байна
  • Кенид сургуулиа галдан шатаасан хэргээр найман сурагчийг баривчилжээ
  • СТАТИСТИК: Ананд, Тэмүүлэн, Төгөлдөр нэртэй хүүхдүүд хамгийн олон байна
24 баримт
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • 1948 оноос хойш 4000 гаруй энхийг сахиулагч албан үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алджээ
  • Монголчуудын эрхэм хүн Д.Сумьяагийн тухай сонирхолтой 24 баримт
  • 1904 оны тавдугаар сарын 21-нд Европын долоон улс хамтран Олон улсын хөл бөмбөгийн холбоо (ФИФА)-г байгуулжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК