БНСУ-д дөрөв дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа "BUSAN MARINA CHEF CHALLENGE" тэмцээнд Монголын тогооч нар багаараа оролцоно. Тэмцээн есдүгээр сарын 1-нээс 3-ны хооронд болох юм. Манай улсын тогооч нар хамгийн сүүлд, нэг сарын өмнө Тайландад болсон олон улсын тэмцээнд ганзага дүүрэн амжилттай оролцож ирсэн билээ.