Сэлэнгэ аймгийн эко хүнс үйлдвэрлэгч "Сэлэнгэ таван хайрхан" дундын хоршооноос хоршоологчдынхоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр нийслэлийн иргэдэд үйлчилж байна.
Тодруулбал, Улаанбаатар хотын "Шинэ зуун айл" худалдааны төвд зохион байгуулж буй үзэсгэлэн худалдаанд "Сэлэнгэ таван хайрхан" дундын хоршооны үйлдвэрлэгчдийн эко бүтээгдэхүүнүүдийг худалдаалж байгаа аж.
Цэвэр аарцыг багсарч бэлтгэсэн хорхой ааруул, базмал ааруул, буржгар ааруул зэрэг цагаан идээ, мөн баталгаажсан органик зөгийн бал, цэцгийн тоос, жили, бэлгийн багц зэрэг зөгийн бүтээгдэхүүн, баталгаажсан органик яншуй, цоохор майлз, гоньд, халуун чинжүү, базиллик зэрэг хатаасан амтлагч ногоо, алаг салат, хүрэн манжингийн салат, мөөгтэй шарсан лууван, амталсан мөөг шарсан байцай, өргөст хэмх зэрэг даршилсан ногооноос гадна үхрийн нүд, аньс, алимны чанамалууд, Сэлэнгийн брэнд болсон хмелийн талх зэрэг амтат, эко бүтээгдэхүүнээр үзэсгэлэнд оролцож байна.