Улаанбаатар
Өнөөдөр / 2026.06.11
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Сая зааны сайхан орон” Лаос улс монголчуудад улам ойртсоор байна

2023-9-06
0
ЖИРГЭХ

“Сая зааны орон” хэмээх орны  бүлтгэр алаг нүдтэй, инээд алдсан дулаахан  бор царайтай, хүмүүсийг монголчууд эртнээс мэднэ. Далай, тэнгис сүлэрсэн  зүүн азийн олон улс орнуудын дундаас ганцхан далайд гарцгүй,  хуурай газраар  хүрээлүүлсэн манайх шиг улс юм. Цагаан будааны  орон ч гэж нэрлэж болно.

Чуулганы танхимын  улаан  модон ширээ, сандалуудыг  одоогоос 20 гаруй жилийн өмнө ардчилсан Монгол Улсын парламенытын засаглалыг талархан дэмжиж бэлэглэж байсан юм. Манай улс тус улсын эрх чөлөөний тэмцлийн үе буюу 1975 оноос тусламж илгээж байсан. Хаант засаглалаа халж, тусгаар тогтнолоо зарласан эгзэгтэй хүнд тэмцлийн үед лаосчуудад дэлхийн олон орон тусалж байсны нэг нь Монгол Улс юм. Мөн монгол эмч нар тус улсад очиж, ажиллаж байжээ. Манай Засгийн газраас жил бүр тус улсын 10 оюутанд тэтгэлэг олгож,  сургаж ирсэн бөгөөд өнөөдөр 47 оюутан суралцдаг юм байна. 1984 онд тус улсад эмнэлэг байгуулж өгөхөөс гадна   эм тарианы тусламжийг үзүүлж байв. 2010 онд байгуулж өгсөн эмнэлгээ их засварт оруулж өгсөн байна. Мөн 2018 онд 1000 хонь илгээсэн гэнэ.

Тэртээ 1962 оны есдүгээр сарын 12-ны өдөр найрсаг харилцаагаа олон жил үргэлжлүүлэн хөгжүүлэхийн тулд дипломат харилцаа тогтоожээ. Эдүгээ хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоогоод нэгэн жарныг үдэж, шинэ жарангаа эхлүүллээ.  Түүхт энэхүү ойгоор хоёр улсын харилцааг шинэ шатанд гаргах, тэр тусмаа парламент хоорондын харилцааг хөгжүүлэхэд онцгой анхаарч ажиллаж байгаа юм.

Харилцаа хамтын ажиллагааны арвин түүхтэй энэ орон бол Бүгд найрамдах ардчилсан Лаос  Ард улс билээ. Өнө эртний түүхт, үзэсгэлэнт сайхан байгальтай Лаос улсын ард түмэн  монголчуудад маш ойрхон. Бид улам ойртон, нөхөрлөж байна. Хоёр улсын хооронд дахь харилцан айлчлалууд нь тухайн улс орнуудын ард түмэнг нэгтгэхээс гадна, бүхий л салбарт хамтран ажиллах, дэлхийн тавцанд бие биеэ дэмжих, энх тайван, аюулгүй байдлын үзэл баримтлалдаа нэгдэх зэрэг олон давуу талыг буй болгож байдаг.

Хамгийн анх 1979 онд Монгол Улсын сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнх тус улсад  айлчилж байв. Түүний дараа 1980 онд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Суфанувонг манай улсад айлчилсан байна. Мөн 1985 онд тэрбээр дахин манай оронд айлчилжээ.

Харин түүнээс хойш Ерөнхийлөгчийн түвшний айлчлал хэсэг холдож байсан ч  Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат 1994 онд, Ерөнхийлөгч Н.Багабанди 2005 онд тус улсад айлчилснаар харилцаа хамтын ажиллагааны шинэ үе эхэлсэн.  2007 онд БНАЛАУ-ын Ерөнхийлөгч Чуммали Саяасон Монгол Улсад айлчилж, харилцан айлчлалын хугацаа богинсож, Энэтхэг-Хятадын хойгийн төв хэсэгт орших эртний түүхт халуун орон төв азийн цээжин дэх эх оронтой минь газар нутгийн хол ойроос үл хамааран ойртон нөхөрлөх зам мөрөө улам тодруулжээ.

Харин парламентын  төвшний харилцан айлчлалын давтамж ардчилал, шинэчлэлийн цаг үеүдэд ч хэвээр хадгалагдаж, 1998, 2002, 2008 зэрэг онуудад УИХ-ын даргаар ажиллаж байсан Р.Гончигдорж, Ж.Бямбадорж, Д.Дэмбэрэл нар Лаос улсыг зорьж байв.  Лаосын  Үндэсний Ассамблейн дарга нар 2000, 2008, 2012 онуудад манай улсад айлчилсан харилцан хамтын ажиллагааны түүхийн хуудас зузаарсаар иржээ.

Манай хоёр улсын хууль тогтоох дээд байгууллага 1999-2000 оны хооронд хамтран ажиллах санамж бичиг, Лаосын  Үндэсний Ассамблей, Монгол Улсын Их Хурлын Тамгын газар хооронд 2010-2013, 2014-2018 онуудад хамтын ажиллагааны протокол байгуулан хамтран хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн 2022 онд 60 жилийн түүхт ойг тэмдэглэх үеэр буюу яг нэг жилийн өмнө Лаосын Үндэсний Ассамблей дахь Лаос, Монголын найрамдлын бүлгийн төлөөлөгчид манай улсад айлчилсан нь уламжлалт найрамдалт харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан хэмээн үнэлсэн.

2022 оны 11 дүгээр сард Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн дарга Сайсумфон Фомвихан нар цахим уулзалт хийх үеэр Лаосын тал хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны уламжлалаа сэргээх, хамтын ажиллагааны санамж бичгийг шинэчлэн байгуулах саналаа илэрхийлж, улмаар Улсын Их Хурлын Тамгын газар, БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газрын хооронд хамтран ажиллах тухай санамж бичгийг Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан Лаост хийсэн айлчлалынхаа үеэр айлын талтай шинэчлэн байгуулсан.

 Нэгэн жарны эхлэл тохиох энэ цаг үед Улсын Их Хурлын дарга Г. Занданшатарын урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Ассамблейн дарга Сайсумпон Фумвихан энэ сарын 7- 10-нд албан ёсны айлчлал хийх гэж байна. АСЕАН-ы гишүүн, Зүүн өмнөд Ази дахь чухал түнш БНАЛАУ-ын Үндэсний Ассамблейн Тамгын газартай уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэх нь чухал хэмээн үзнэ.

 Хоёр улс уламжлалт найрсаг харилцаагаа хөгжүүлж ирсэн ч худалдаа, эдийн засаг, бизнесийн харилцаа төдийлэн сайн биш байна. Парламентын хамтын ажиллагааны зүгээс энэ талын харилцааг хөгжүүлэхэд анхаарч ажиллахын чухлыг хоёр тал ярилцаж байна.

Хамгийн сайн мэдээ гэвэл өнгөрсөн жил Лаос-Хятадын өндөр хурдын төмөр зам ашиглалтад оржээ. Тиймээс Хятад улсаар дамжуулан тээврийн салбарт хамтран ажиллах таатай боломж нээгдэж байна. Бараа, бүтээгдэхүүний худалдаа наймаанаас эхлээд иргэд хооронд хямд өртгөөр харилцан зорчиход саадгүй болох нь.

Манай монголчууд өвлийн цаг хугацаанд зүүн азийн орнуудаар аялах, амрах нь элбэг болсон. Сүүлийн үед өвөл гэлтгүй гадаадад аялах амрахад зүүн азийн орнууд хамгийн таатай. Тиймээс Лаос улс руу аялалын маршут тун удахгүй гарах нь дамжиггүй. Мөн Монгол Улсаас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлож байсан уламжлалт харилцаагаа түшиглэн худалдааны салбарт сэргэлт тохиох боломж байна.

БНАЛАУ-ын Засгийн газраас цагаа будаа тариалах зорилгоор манайд 10 мянган га газар олгох хүсэлт тавиад байгаа. Цагаан будааны эх орныхон монголын хөрсөнд цагаан будаагаа тариалахад болохгүй зүйл байхгүй. Гагцхүү ургац алдахгүй байх нөхцөл бололцоог нь бүрдүүлж чадвал эх орны хөрсөнд ургуулсан цагаан будаагаа зооглох сайхан цагийг бэлэгшээн хүлээе.

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (202.9.40.34)
    Монгол Лаосын хамтарсан эмнэлэгт Монголын эмч нар 20 мэрэгжилтэн 2жил сайн ажиллаад ирсэн билээ.Одоо түүгээрээ бахархаж байна
    2023 оны 09 сарын 06 | Хариулах
  • иргэн (103.57.93.200)
    Сайхан ард түмэн.
    2023 оны 09 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.57.93.186)
    Лаосчуудыг тэр хавийхаа цор ганц монголжуу төрхтөн улс л гэж бусад нь үздэг юм билээ:
    2023 оны 09 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Бөхийн барилдах эрх хасах шийдвэрийг Ц.МАГАЛЖАВ бус Ёс зүй, сахилгын хорооны гишүүд гаргадаг
    22 мин
  • Канадын засгийн газар 16-аас доош насны хүүхдийг сошиал платформ ашиглахыг хязгаарлах хууль санаачиллаа
    56 мин
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
    1 цаг 27 мин
  • Азийн Аялал жуулчлалын 15 дахь удаагийн форум болно
    2 цаг 2 мин
  • Сэлбэ голын тохижилтыг чанартай гүйцэтгэхгүй бол нийслэл хүлээж авахгүйг анхаарууллаа
    15 цаг 10 мин
  • Худалдаа Хөгжлийн Банк БНСУ-ын KT болон Woori Bank-тай стратегийн хамтын ажиллагаа эхлүүллээ
    15 цаг 14 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Шинэ Зеландын шигшээ багийн бүрэлдэхүүн
    17 цаг 50 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Бельгийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    18 цаг 0 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Швейцарийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    18 цаг 7 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Коста Рикагийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    18 цаг 15 мин
  • Н.Учрал: Хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд баталгаат тэтгэвэр олгох тогтолцоог нэвтрүүлнэ
    18 цаг 22 мин
  • Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    18 цаг 24 мин
  • Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо руу шилжих хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ
    19 цаг 4 мин
  • “Ардын нам-Ард түмэндээ” аян орон даяар эхэллээ
    20 цаг 10 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Австрийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    20 цаг 39 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Норвегийн шигшээ багийн бүрэлдэхүүн
    20 цаг 50 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Кот-д’Ивуарын шигшээ багийн бүрэлдэхүүн
    20 цаг 56 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Тунисын шигшээ багийн бүрэлдэхүүн
    21 цаг 3 мин
  • Нийслэлийн хөгжлийн тэргүүлэх чиглэлд Зохицуулагч ажиллуулна
    21 цаг 34 мин
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Алжирын шигшээ багийн бүрэлдэхүүн
    21 цаг 44 мин
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • ЦЭРГИЙН НААДАМ: Улирлын чансааг өнгөлж буй шилдэг 24 аймгийн цолтон
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Өнөөдрөөс скүүтер, мопед, суроныг түр хориглолоо
  • Түргэн сумын Эрүүл мэндийн үйлчилгээний асуудалтай холбоотой иргэний гомдол нэмэгдэж байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Цаг уурын салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчилж гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
  • Бүх цэргийн баяр наадмын "бүх цаг үе"-ийн түрүү, үзүүр бөхчүүд
  • FIFA WORLD CUP 2026: Азийн хамгийн хүчтэй төлөөлөл Япон, БНСУ-ын шигшээ багуудын бүрэлдэхүүн ба боломж
  • МАН-ын нарийн бичгийн даргаар томилогдсон Л.Дашдэмбэрэл гэж хэн бэ?
  • Хориглосон байршилд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгов
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Төрийн банк, Монголын Улаан Загалмайн Нийгэмлэгийн “Хамтран Ажиллагч Онцгой Гишүүн” байгууллага боллоо
  • Монгол, Хятад Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан гүйцэтгэх зөвлөлийн хурал боллоо
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлагууд мэдэгдэл хийнэ
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Энэ зуны аяллын маршрутад заавал оруулах фестиваль — “ХӨХ БААВГАЙ 2026”
  • Х.Нямбаатар: Ямар ч эрх мэдэлгүй болсон хүнээс юу нэхээд байгааг бас ойлгохгүй байна
  • FIFA WORLD CUP 2026: Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцох Мароккогийн шигшээ багийн бүрэлдэхүүн
  • Монгол Улсын Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
  • FIFA WORLD CUP 2026: Азийн хамгийн хүчтэй төлөөлөл Япон, БНСУ-ын шигшээ багуудын бүрэлдэхүүн ба боломж
  • Ерөнхий сайд Н.Учрал Бизнесийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн барилаа
  • Цаг уурын салбарын техник, тоног төхөөрөмжийг шинэчилж гамшгаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ
  • Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно
  • АН-ын Хяналтын Ерөнхий хороо Сүхбаатар дүүргийн дотоод сонгуулийг хүчингүйд тооцлоо
  • МАН-ын нарийн бичгийн даргаар томилогдсон Л.Дашдэмбэрэл гэж хэн бэ?
  • Иргэн төвтэй эрх зүйн реформыг хэрэгжүүлэхэд цагдаа, мөрдөгчдийн үүрэг, оролцоог бэхжүүлнэ
  • Японд нэгэн хотын дарга эмэгтэй жирэмсний амралтаа авч түүхэнд анхдагч боллоо
  • Түргэн сумын Эрүүл мэндийн үйлчилгээний асуудалтай холбоотой иргэний гомдол нэмэгдэж байна
  • УИХ: Улсын нисэхийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • Б.Пүрэвдагва: Нийслэлийн хэмжээнд тохижилт, цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах 21 хоногийн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулна
  • Филиппиний Минданао аралд 7.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж, цунамигийн сэрэмжлүүлэг гарлаа
  • Хориглосон байршилд олгосон зөвшөөрлийг хүчингүй болгов
24 баримт
  • Дэлхийн хөлбөмбөгийн түүхэнд өөрийн нэрийг тодоор бичиж, аваргуудын лигийн цомыг "Челси"-д атгуулсан Кай Хаверц 27 нас хүрлээ
  • Удахгүй тоглолтоо хийх Vandebo хамтлагийн тухай сонирхолтой баримтууд
  • "Хурц бадрангуй арслан" болсон Д.Алтанцоожийн тухай сонирхолтой баримтууд
  • Хүн төрөлхтөн нэг минут тутамд ойролцоогоор 30 хөлбөмбөгийн талбайтай тэнцэх хэмжээний ой модыг устгадаг
  • Германы хөлбөмбөгийг өөрчилсөн “Алтан гоол”-ын эзэн Марио Гёцегийн 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК