Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бүү мартаарай: Нуугдаж тогломооргүй байна!

2023-9-09
0
ЖИРГЭХ

1996-2022 оны хооронд нийт 14 хүүхэд ор тас олдоогүй гэх мэдээллийг Эрүүгийн цагдаагийн албаны Эрэн сурвалжлах хэлтсээс мэдээлэв. Олдоогүй байгаа эдгээр хүүхдүүдийн 10 нь 1996-2021 оны хооронд, үлдсэн дөрөв нь 2022 онд алдагдсан аж. Тэдгээрийн дийлэнх нь бага насны охид байдаг. Тэдний ихэнх нь гэрийнхээ гаднаас үгүй болсон нь харамсалтай баримт юм. 

Худалч хүнд өдөр болгон л "Хүүхдээ, дүүгээ алдчихлаа" гэх мэдээллийг олон фейсбүүк хуудсаар  нэгэндээ түгээдэг. Насанд хүрээгүй, юмны учир мэдэхгүй тэр жаалуудад асран хамгаалагчийн зүгээс хүүхдэд тавих хараа хяналт сул, гэр бүлийн хүчирхийлэлд өртүүлдэг, загнаж, зэмлэх, шүүмжлэх байдлаар ханддаг нь магадгүй хүүхэд гэрээсээ дайжих, алга болох шалтгаан болдог байх. Цаашлаад хүний наймаа, гэмт хэргийн золиос болсон байхыг ч үгүйсгэхгүй. 

Бидний хамгийн мэдэх ТОД жишээ 

Алдарт Д.Данзанравжаагийн нутаг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Ерөнхий боловсролын II сургуулийн гуравдугаар ангийн сурагч, найман настай Д.Сэржмядаг охин 2017 оны арваннэгдүгээр сарын 02-ны өдөр 12 цаг 20 минутын орчимд тус сумын гуравдугаар багийн Мөнгөн шонхорын 3-17 тоотоос ор сураггүй алга болоод 2135 хоног /таван жил, 10 сар, 05 хоног/ болжээ. Энэ хугацаанд түүний ар гэрийнхэнд сэтгэлийн гүн шарх тогтож, охиноо амь байгаа гэх итгэлээр цаг хугацааг элээж сууна. 

Тэр алга болох үедээ 130-150 см өндөртэй, цэнхэр дотортой, ягаан өнгийн даавуун куртик, ягаан өнгийн сурагч цүнхтэй, сурагчийн дүрэмт хувцастай, хар өнгийн ноосон өмд, хүрэн өнгийн урт түрийтэй гуталтай явсан гэж зарлалын хуудсан дээр бичсэн байдаг. Цагдаагийнхан энэ хэрэгт шалгалт явуулж, охиныг хайсан ч олдоогүй хэвээр өдий хүрэв. Олон нийт түүнийг хүний наймааны золиос болсон гэж үздэг ч тодорхой бус. 

Д.Сэржмядагийг алга болсны дараа эрэн хайх ажиллагаанд цагдаагийн хэлтэс, онцгой байдлын хэлтэс, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдийн төлөөллөөс бүрдсэн, давхардсан тоогоор нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумыг бүхэлд нь нэгжжээ. Ингэхдээ I,II,III,IV,V  багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалган, тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэн дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 объектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн байна. Мөн охины хил давуулсан байж болзошгүй гэх таамаглал гарсан ч өнөөдрийг хүртэл тодорхойгүй байгаа билээ. Цагдаа нар хэргийн талаар бодит мэдээлэл дуулгасан хүнд 50 сая төгрөгийн шагнал амласан ч үр дүнд хүрээгүй. 

Мэдээ.МН


Ор сураггүй алга болсон хүүхдийг тоон мэдээллээс харвал 2017 онд сураггүй алга болсон нэг, 2018 онд сураггүй алга болсон дөрвөн хүүхдийг эрэн хайснаас гурвынх нь цогцос олдсон байна. 

Эдгээр хэргүүдийн цаад учир олдсоноосоо олдоогүй их гээд хэлчихэд хилсдэхгүй. Эрэн хайх ажиллагаа, хайгдаж буй иргэний мэдээлэл нууц байх жанцантай учир цагдаагийн байгууллагаас тодруулахад эрэн хайх ажиллагаа явагдаж байгаа гэхээс өөрийг хэлэхгүй. 

Сүүлийн үед YOUTUBE сувгаар гэмт хэргийн тухай ярьж, олны сонирхлыг татдаг хүмүүс мэр сэр үзэгдэх болж. Тэдний ярьдаг ихэнх хэрэг нь цуврал алуурчин, гаж донтнуудын тухай бодит түүх. Уг хэргүүдээс харахад бага насны хүүхдийг бэлгийн хүчирхийлэл, хүний эд эрхтний наймаа, барьцаалах зорилгоор хулгайлдаг аж. Магадгүй Д.Сэржмядаг тэргүүтэй эдгээр хүүхдүүд энэ мэт аймшигт хэргийн золиос болсныг үгүйсгэхгүй. Гэвч ард нь шаналж суугаа ар гэрийнхнийг нь бодохоор шууд ингээд хэлчих хэцүү. 

"Хүүхэд алга боллоо" гэх дуунаар ухасхийж босоод хайдаг муусайн цагдаа нарыгаа муулах ч хаашаа юм. Гэхдээ хайсан хүн олдсонгүй гээд хэргийг хаачихдаг тохиолдол ч мэр сэр дуулдсан. Магадгүй ар гэрийнхэн нь л хүсэлт тавьдаг байх. Гэвч гадны улсад алга болсон хүнийг боломжит нас нь гүйцээд хорвоог орхисон хойно нь ч хайсаар, ажлаа хийсээр л байдаг жишиг, туршлага бий. Хэрэг хуучирдаггүй гэдэг үгийг санаж, хөөрхий алга болсон эдгээр жаалуудыг бид мартахгүй л амьдрах сан даа. 

Хөөрхий эцэг, эхэд нь аргаа бараад үзүүлээгүй лам, бөө гэж үгүй. Эцсийн эцэст тэднийг олоход элдэв бурхан, сахиус бус бодит үйл хэрэг л тус болох учиртай. Амьд л байгаасай үрс минь...

Л.Сая 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • POETRY: Б.Алтанхуягийн НАЙМ дахь шүлгийн түүврээс онцлох ТАВАН шүлэг
    29 мин
  • PGL-тэй 2029 он хүртэл хамтран ажиллахаар болов
    14 цаг 44 мин
  • Э.Бат-Амгалан: "Солонго-1, 2" төслийн байрны нэг м.кавдрат нь 4.2 сая төгрөг байна
    15 цаг 12 мин
  • С.Амарсайхан: С.Намсаманд надтай хамт “авлига хийе” гэж өрөөнд орж ирээд надад хөөгдөөд гарч байсан
    15 цаг 29 мин
  • Шадар сайд Н.Номтойбаяр ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзлаа
    16 цаг 15 мин
  • 2026-2027 оны халаалтын улирал эхэлж, шахмал түлш худалдаанд гаргалаа
    16 цаг 54 мин
  • Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал ОХУ-ын Засгийн газрын орлогч дарга А.Л.Оверчукийг хүлээн авч уулзав
    17 цаг 18 мин
  • Г.Дамдинням: Нэг сая тонн орчим газрын тосыг Петро Чайнагаас авах зорилттой ажиллаж байна
    18 цаг 12 мин
  • Хятад улс иргэдийнхээ гадаадад зорчих хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгалаа
    18 цаг 26 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогтод БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга И Ман Хи бараалхлаа
    18 цаг 29 мин
  • Яруу найрагч Л.Баасансүрэнгийн “АГШНААС ӨНӨ МӨНХ” гурван мөрт шүлгийн номоос онцлох ТАВАН шүлэг
    19 цаг 6 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
    19 цаг 9 мин
  • А.Ганбаатар: Намрын чуулганаар Факторингийн тухай анхдагч хуулийн төслийг өргөн барьж хэлэлцүүлэхээр ажиллаж байна
    20 цаг 1 мин
  • Камала Харрис хиймэл оюуны хөгжлийг хариуцлагатайгаар удаашруулахыг уриаллаа
    20 цаг 40 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Б.Энхбаяр тэргүүтэй далдакуудаас болж одоогийн нөхцөл байдал үүссэн
    21 цаг 37 мин
  • Эхнэртээ 20 гаруй жил эм өгч мансууруулан бусад эрчүүдийн хамт хүчирхийлсэн эр БУРУУГАА хүлээлээ
    21 цаг 58 мин
  • Сидни Суинигийн хагас нүцгэн бичлэг эмэгтэй тамирчдын УНДУЙЦЛЫГ хүргэв
    22 цаг 28 мин
  • Emmy Awards 2026: 78 дахь удаагийн Emmy-д өнгөлсөн шилдгүүдийн БҮРЭН жагсаалт
    22 цаг 38 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаасогтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож явсан 93 этгээдийг илрүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авлаа
    22 цаг 46 мин
  • Ой, хээрийн гал түймрээс сэргийлж, байгаль дэлхийгээ хамгаалъя
    22 цаг 53 мин
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • В.Зеленскийн сууж явсан онгоц ОХУ-ын дроны халдлагад өртөх ШАХЖЭЭ
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва “Шинэ үеийн Улаанбаатар” бодлогоо танилцууллаа
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • ХХБ ТАЛАРХАЛ ХҮРТЛЭЭ
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
  • Буд гаргийн радиус 11.6 километрээр агшжээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1970 оны цагаан нохой жилээс хойш төрсөн нохой жилтэй шилдэг 16 бөх
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвий...
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
  • Үнэт эдлэлийн салбарт шинэ өнгө нэмсэн “UB JEWELRY CENTER“ нээлтээ хийлээ
  • “ОВГОР” уран сайхны кино 1980-аад оныг дахин сэргээв
  • 9/11: Дэлхийн түүх эргэж, 3000 орчим хүн амиа алдсан 25 жилийн өмнөх энэ өдөр
  • Реппер Lil Durk өрсөлдөгч реппер Quando Rondo-г захиалгаар хөнөөлгөсөн хэргээс ЦАГААДЛАА
  • Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
24 баримт
  • Ардчилал бол зөвхөн сонгох эрх биш
  • Дэлхийн супер од PSY-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • 1971 оны цагаагчин гахай жилээс хойш төрсөн гахай жилтэй шилдэг 16 бөх
  • Драмын дууны "хатан хаан" Бэк Жи Ёны тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК