Улаанбаатар
Өнөөдөр / 2026.03.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ЭМЧ ЗӨВЛӨЖ БАЙНА: Таны шүд угаах арга, техникийг ямар ч багаж хэрэгсэл 100 хувь орлон гүйцэтгэж чадахгүй

2023-9-28
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газраас ирэх онд "Шүд" төслийг эхлүүлэх гэж буй. Үүнтэй холбогдуулан 24tsag.mn мэдээллийн сайт болон Ашид дент шүдний эмнэлгийн зүгээс "Эмч зөвлөж байна" булангаараа дамжуулан шүд арчилгаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг хүргэх юм. Бид энэ удаагийн дугаартаа "Сойз сонголт"-ын талаар "Ашид дент" шүдний эмнэлгийн нүүр амны их эмч Б.Даваанямтай ярилцлаа.


-Бүх зүйл технологийн дэвшилтэй нүүр тулж байна. Сойз ч хоцорсонгүй. Тэгвэл  автомат сойз ямар давуу болон сул талтай вэ? 

-Сүүлийн үед автомат сойз хэрэглэх үү, энгийн сойз хэрэглэх үү гэж хүмүүс их асуудаг болсон. Автомат сойз нь стандарт хүчдэлтэй соник, электрик, ультрасоник гэсэн гурван янзын үйлчлэлтэй байдаг. Буйлны чулуу болон үрэвсэлгүй тохиолдолд соник гэсэн автомат сойзыг хэрэглэхийг зөвлөдөг. Учир нь ультрасоник нь хүч ихтэй учраас хэт их даралт өгөх, элэгдэл үүсгэх эрсдэлтэй. Харин “соник” бол шүд болон буйланд өгөх ачааллаараа хамгийн тохиромжтой сойз.

Автомат сойз нь гарын деталь хөдөлгөөн алдагдсан, үений асуудалтай хүмүүст илүү тохиромжтой. Мөн хэрэглэж болохгүй заалт гэж бий. Амны хөндийн мэс засалд орсон, салстын өвчлөлийн үед, буйлны хүнд хэлбэрийн үрэвсэл, цус алдалттай хүмүүст хэрэглэхгүй байхыг зөвлөдөг.

Түүнчлэн зарим хэт мэдрэг хүмүүс сойзоо салгасныхаа дараа ч гэсэн чичигнэсэн мэдрэмжийг авдаг. Энэ бол долоо хоногтоо арилдаг мэдрэмж. Хэрэв буйлнаас үргэлжилсэн их цус гарахгүй байвал та санаа зовох хэрэггүй. Долоо хоногоос дээш угаагаад байхад буйлнаас цус гарсаар байвал автомат сойз хэрэглэхээ зогсоох, эсвэл өөр төрлийг сонгох, эсвэл энгийн сойзыг хэрэглэх хэрэгтэй.

-Энгийн сойзны тухайд юу хэлэх вэ?

-Энгийн сойз бол авч явахад хялбар, олдоц хамгийн сайн нь. Ямар ч хэлбэрээр нь олж авахыг хүссэн танай үүдний дэлгүүрт байх боломжтой. Цэнэглэгч, зай хэрэглэхгүй учраас байгальд ээлтэй. Гэх мэт сойзны төрлүүдэд давуу болон сул тал байгаа учраас таны сонголтоос л шалтгаална гэсэн үг.

Технологийн хөгжлийн нөлөөгөөр бүх зүйл хүмүүст хялбар байх шийдэлд хүрээд байна. Шүд угаах таны арга техникийг ямар ч багаж хэрэгсэл 100 хувь орлон гүйцэтгэж чадахгүй. Тиймээс аль ч сойзыг хэрэглэсэн болно. Өөрийн амны хөндийн онцлог, амьдралын хэв маягтаа тохируулаад, сойз сонгохдоо эмчээсээ зөвлөгөө аваарай.

-Зөөлөн үстэй, жижиг сойз нь илүү сайн гэх ойлголт байдаг шүү дээ? 

-Сойз сонгохдоо анхаарах нэг чухал зүйл бол бариул. Хоёр минутын турш шүдээ угаахад гарт эвтэйхэн байх хэрэгтэй. Бариулаас яаж барих нь ч чухал. Их хүч үйлчлэх эсэх нь сойзыг хэрхэн  барьж байгаагаас шалтгаална. Аль болох хурууны өндгөөр барьж угааснаар шүдэнд очих даралтыг бууруулдаг.

Атгаж угаах нь сойзны толгой руу хүч өгч, шүдийг хэт мэдрэгшилд хүргэх, буйлыг шамруулах эрсдэлтэй.

Хүмүүс сойз худалдан авахдаа толгой нь хэтэрхий том байна гээд хүүхдийн сойз сонгодог. Хүүхдийн сойзны бариул жижиг байдаг учраас хоёр минут хөдөлгөөн хийхэд гар чилдэг, хүчийг буруу хуваарилдаг учраас насанд хүрсэн хүнд төдийлөн тохиромжтой бус.

Шүд угаахад зажилдаг оо, сойз гэх мэт төрөл бүрийн бүтээгдэхүүн гарч байна. Гэхдээ миний хувьд хэзээ ч эдгээрийг хэрэглэхийг  хүмүүст зөвлөдөггүй. Үүнийг сонирхлын дагуу хүүхдээ шүд угаахад идэвхжүүлэх зорилгоор хэрэглэж болно гэсэн үг.

М.Дэвээжаргал

0
ЖИРГЭХ
Санал болгох
Л.Сэлэнгэ: Японы зах зээлд Монголын арьс шир, ноос ноолуурыг ашиглан цүнх үйлдвэрлэж эхэлсэн
О.Гүндэгмаа: Спортоос өөр авьяас байдаг шүү гэдгээ харуулахыг зорьж, гэнэтийн бэлэг бэлдсэн
О.Тулга: Японы дээд лигт орж, ур чадвараа сайжруулахыг хүсэж байна
Ч.Булган: "Ацаахийморь" бол миний олон ангит киноны гол дүр дээр ажилласан анхны кино
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Онцгой нөхцөл байдлын үед хариу арга хэмжээний санал боловсруулж Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Ерөнхий сайд үүрэг болголоо
    1 цаг 39 мин
  • Холимог тулаанч асан Марквейн Муллин АНУ-ын Дотоод хэргийн яамны сайд боллоо
    2 цаг 13 мин
  • ТАНИЛЦ: АН-ын аймаг, дүүргийн намын даргын сунгааны ялагчид
    2 цаг 14 мин
  • Япон улс дайнаас үүдэн газрын тосны "үндэсний нөөц"-өө ашиглах гэж байна
    3 цаг 2 мин
  • АНУ-Ираны хооронд хэлэлцээ өрнөж байгаа юу?
    3 цаг 15 мин
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
    3 цаг 29 мин
  • "The MongolZ" баг "ESL Pro League Season 23"-д оролцлоо 
    4 цаг 48 мин
  • Senzu буюу М.Азбаяр 2026 онд Passion UA багийн бүрэлдэхүүнд нэгдэж, ESL Pro League Season 23 тэмцээнд анхны тоглолтоо хийлээ 
    4 цаг 52 мин
  • "Slam Dunk" тэмцээн "NBA"-ийн "All-Star Weekend"-ийн салшгүй хэсэг болсон түүх 
    4 цаг 56 мин
  • Хөлбөмбөгийн түүхэнд нэгэн цагт мянга мянган хөгжөөн дэмжигчдийг татдаг байсан ч өнөөдөр нам гүм болсон гайхамшигт цэнгэлдэхүүд
    5 цаг 2 мин
  • Монгол ардын намын дарга Н.Учрал ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн Жао Лөжи-тэй уулзав
    5 цаг 10 мин
  • Пеп Гвардиолагийн дараа Манчестер Сити багийг удирдах эрхэм хэн байх вэ? 
    5 цаг 15 мин
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
    6 цаг 15 мин
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
    6 цаг 19 мин
  • Үйл явдал: Хаврын чуулганаар “Сүүдрийн засгийн газар байгуулах” тухай мэдээлэл хийнэ
    6 цаг 48 мин
  • Мэдэгдэл
    22 цаг 43 мин
  • “Хөрөнгө оруулагч-Дипломат ёс ба төрийн албан хаагчийн ёс зүй” арга хэмжээ боллоо
    22 цаг 54 мин
  • “Төсвийн зохистой удирдлагад чиглэсэн төр, хувийн хэвшлийн түншлэлийн менежментийн чадавх бэхжүүлэх” төслийн явцын талаар хэлэлцэв
    23 цаг 24 мин
  • “Эх оронч сурагч” хөтөлбөрийг нийслэлийн ерөнхий боловсролын бүх сургуульд хэрэгжүүлнэ
    23 цаг 43 мин
  • “Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн улс орон даяар өрнөнө
    Өчигдөр 15 цаг 19 мин
  • Цэргийн баярын ШИЛДЭГ мэндчилгээний үгс
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Ж.Лхагва: Хүмүүн хүнээ ойлгохгүй бол амьдрал нь хоосон мэт санагдана
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Болжмор болжмор хөөрхөндөө
  • Аз жаргалын ард нуугддаг АЙМШИГТАЙ 24 баримт
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Фото түүх: Од мичид цуглуулахаар сансар огторгуйг зорьсон Ж.Гүррагчаа
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Увс аймгийн ИТХ-ын дарга П.Баттулга татагдах болзлоо хангажээ
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • С.Бямбацогт: Иргэн бүрд нээгдсэн дансанд одоо 175 мянган төгрөг байна
  • Дэлхийн усны өдөр тохиож байна
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.БАТСҮХ 240 КГ-ЫГ ӨРГӨСНӨӨР ДЭЭД АМЖИЛТ ТОГТООВ
  • СТАТИСТИК: Наурызын баярын барилдааны "бүх цаг үе"-ийн шилдэг бөхчүүд
  • Poetry: Цэх зогсон буудуулавч сум нь үл хүрэх цээжний алсад ЭХ ОРОН бий
  • Х.Баттөмөр 262.5 кг-ыг өргөснөөр дээд амжилт тогтоов
  • World Poetry Day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Х.Тэмүүжин: Эрх баригч нам цагаан байрнаасаа намын даргаа авчирч УИХ-ын даргаар сонгож болохгүй
  • Монголчуудын цэрэг эрсдээ зориулсан САЙХАН дуунууд
  • Өнөөдрийн барилдаанд хэн ТҮРҮҮЛЭХ вэ?
  • Д.Сумъяабазар: Д.Баясгалангаас 800 мянган доллар аваад Б.Энхбаярт аваачиж өгсөн зүйл байхгүй
  • Монгол Улсын гавьяат тамирчин, хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар энэ өдөр мэндэлжээ
  • Хүний шуналаас болж төрөл зүйлээрээ устсан цагаан хирсний талаарх баримтууд
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Фото: Р.Чойномын мэндэлсний 90 насны ойд зориулсан "Р.Чойном-90 жил" үзэсгэлэнгийн нээлт боллоо
  • Б.Одбаяр: Туулын хурдны замын трасс болон багана тулгуурт өртөөгүй завсрын хэсгүүдэд бургас шилжүүлэхгүй
  • Төрийн банк бизнес эрхлэгч ахмадуудыг дэмжих шинэ зээлийн бүтээгдэхүүн гаргалаа
  • Туулын хурдны замын анхны зураг төслийг 2014 онд боловсруулж, 2025 онд дахин шинэчлэн батлуулжээ
  • Дэлхийн улс орнуудын зэвсэгт хүчний өдрүүдийн талаарх баримтууд
  • The MongolZ багийн шинэ тоглогч Cobrazera эхний тэмцээнүүддээ хэрхэн оролцов? 
  • Өвлийн спортын ордны барилга угсралтын ажлын явц 55 хувьтай байна
  • Цэргүүдээ эргэв
24 баримт
  • Хаврын тухай хачирхалтай 24 баримт
  • Сүрьеэ өвчний улмаас 182 хүн нас баржээ
  • Бөхийн өргөөнд 44 дэх удаагаа түрүүлсэн О.Хангай аваргын талаарх 24 баримт
  • Солонго нь бүтэн дугуй хэлбэртэй байдаг
  • Болжмор болжмор хөөрхөндөө
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК