
Японы Ерөнхий сайд Санае Такайчигийн хэлснээр Япон улс газрын тосны нөөцийнхөө нэг хэсгийг пүрэв гаргаас эхлэн нийлүүлэх гэж байна. Энэ нь Ойрхи дорнодод болж буй дайнаас үүдэлтэй зайлшгүй арга хэмжээ юм.
Такайчи X дээрх постондоо "энэ долоо хоногоос буюу 26-наас эхлэн бид үндэсний нөөцөө гаргаж эхэлнэ" гэжээ. Япон улс өнгөрсөн долоо хоногт "Японд бүхэлд нь шаардлагатай хэмжээг" хангахын тулд хувийн нөөцөө ашиглаж эхэлсэн гэж тус нийтлэлд дурджээ.
Японы газрын тосны бараг 95 хувь нь дайнаас болж хаагдаад буй Ормузын хоолойгоор дамжиж ирдэг байна.
Л.Баяр






















































