Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

БҮҮ МАРТ: Үл үзэгдэгч "метро", утаанд харагддаггүй "дүүжин тээвэр"-ийн тухай ДОМОГ

2024-3-04
0
ЖИРГЭХ

"Сонгууль гэх согтуурлыг угтан үлгэр ярьж өгдөг, үнэн сэтгэлтэй мэтээр жүждэг түшээдүүд олширно" гэж агуу Ванга эмээ айлджээ гэвэл хүн, амьтан итгэхээр болжээ. Хэн ч үлгэр ярьж, үг хэлээрээ үйлдээд байж чадна. Харин үйл хэрэг болгоод, үнэхээр л баатар байж чаддаг нь Монголд л лав үгүй.

2024 он болж, сонгуулийн сургаар согтуу хүн шиг солиотой аягласан мэр сэр хүмүүс үзэгдэх болов. Зарим нь Зил-130 машин маниулдаж, зарим нь цасанд суусан нэгнийг чирээд л... Угтаа сайн үйл хэдий ч хэн ч санаандгүй тохиол гэдэгт нь итгэсэнгүй ээ. 

Биелэх хувь дутсан бүтээн байгуулалт бидний нийслэлд олон байгаа. Хэрэв дээдсүүдийн үг үнэн байсан бол бид өнөөдөр метрогоор зорчиж, тусгай автобусанд сууж, үлдсэн хэд маань дүүжин тээвэрт хов ярьж яваа сан. Анх 2013 оны үеэс “Улаанбаатар метро” хэмээх төсөл яригдсан байдаг. Нийслэлчүүдийн мөрөөдлийн жагсаалтыг өнгөлж асан тус төсөл усанд хаясан чулуу, хаданд хашгирсан цуурай мэт чимээ аниргүй болчихсон доо. Тийм ч учраас сонгууль болгоны өмнө сайхан зүйлс хэлж, биднийг малласаар ирсэн дарга нарыг та бүхэн битгий мартаарай. 

Бас BRT буюу тусгай замын автобус, Богдхан төмөр зам төслүүд ид яригдаж байсан цаг бол 2017 он. Аль аль нь нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулж, авто замын түгжрэл болон агаарын бохирдлыг бууруулах зорилготой байв. Гэсэн ч дөнгөж судалгаа шинжилгээний түвшинд, ТЭЗҮ боловсруулах шатандаа явж байхдаа л чимээ алдарсан. 

Амгалангаас Таван шар хүртэл цахилгаан галт тэргээр зорчиж, Баянхошуунаас Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут агаарын дүүжин тээврээр явах гээд л 2020 оны сонгуулийн өмнө мөрөөдлөө ярьж байсан томчуудад мөн л эмгэнэл илэрхийлье.  

Нийслэлийн удирдлагууд 2020 он гэхэд Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд метрог нэвтрүүлэх зорилт тавин ажиллаж, Японы Жайкагийн төслийн багийн дэмжлэгтэйгээр судалгааны ажлыг өрнүүлсэн нь өмнөх сонгуулийн трейлер болж байлаа. Ард түмнийг маллаж сурсан нь аанай л олон жил төр барих үндэс нь байв. 

"Ухаантай байцгааж, улсынхаа төлөө урагшгүй хүмүүс сонгохоо больцгооё" гээд байхад л өнөө хэдийгээ сонгоод, удалгүй "буу, огцор" хэмээдэг нь Монголын ард түмэн. Ээлжит үлгэрийн цаг болж, сонгууль ойртлоо, Монголын үр садууд аа... Эхлэл нь МЕТРО гэх өмнө нь олон сонсож байсан үлгэр. Удалгүй тэд өөр гоё, сайхан зүйл ярина. Өнөөдөр л ухаарсан мэт уянгална. 

Үлгэр сонссон хоёрдугаар сарын 29-ний өдөр 

Улаанбаатар хотод метро барьж, байгуулах олон улсын нээлттэй тендер зарлаж, энэ тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Бид ТЭЗҮ үндэслэж метроны чиглэлээ тодорхойлно. Галзуу лайвчин чиглэл тодорхойлно гэж байхгүй. ТЭЗҮ-г Японы эрдэмтэн, судлаачид хийсэн. Тиймээс урьдчилан ТЭЗҮ-гийн дагуу EPC гэх тендер сонгон шалгаруулалтыг зарлана. Маргааш төслийн зөвлөх үйлчилгээний баг сонгон шалгаруулна. Монгол Улсад метрогоор дагнасан, мэргэшсэн хуулийн этгээд ховор. Тиймээс олон улсад зарлаж байгаа. Бид захиалагч. Ажил үе шаттай явагдана. Гуравдугаар сарын 4-7-нд эрчим хүчний чиглэлээр хэд, хэдэн байгууллагатай уулзалт хийнэ. Импортоо нэмэгдүүлэхээр ярилцаж байна. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын 150 ашиглалтад орно. Үүнээс гадна эх үүсвэр шаардлагатай байгаа. Тиймээс шинэ эх үүсвэр нэмэгдүүлэх ажлыг танилцуулна. Эрчим хүчний эх үүсвэргүй метро юу гэж барих вэ. Үүнийгээ тооцоолоод, Төр хувийн хэвшлийн түншлэлийн хуулийн төсөл боловсруулж байна" гэсэн.

Уг "үлгэрийн метро"-ны шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17,7 км үргэлжилнэ гэв. Нийтдээ 4,5 их наяд төгрөгийн төсөвтэй уг ажил 2029 он гэхэд дуусах гэнэ. Өдөрт 14 мянган хүн тээвэрлэх хүчин чадалтай, 14 зогсоолтой байх юм билээ. 

Гэвч уг метро өдөрт нэг хүнээс 1000 төгрөг авна гэх ярианаас үндэслэвэл, өдөртөө 14 сая төгрөг, жилдээ "таван тэрбум 110 сая" төгрөгийн ашигтай ажиллана. Үүнээсээ ажилчдын цалин, цахилгаан, үйл ажиллагааны зардал хасагдвал алдагдал хүлээх магадлал маш өндөр буй. Хэрэв цэвэр ашигаараа зарлагаа нөхнө гэвэл, ойролцоогоор 88 жил шаардагдах ажээ.

Цаашилбал, метро барихад шаардлагатай өрөмдөгч техникийг тээвэрлэж, авч ирэх боломж байхгүй тухай инженерүүд ярив. 

Бүүр цаашилбал, наад захын авто замын энгийн шийдлүүд дээр будилсаар ирсэн улс дээд түвшний агаар, газрын доогуурх зам, тээврийн тухай ярьж байгаа нь хачин. Ингээд бодоход тэдэнд төсөв байхгүй, төлөвлөгөө бүүр байхгүйг харж болно. Хар ухаанаар бодоход л боломжгүй мэт санагдах уг төслийг сонгуулийн өмнөх ҮЛГЭР гэж бодож байгаа олны буруу биш ээ... Тэдэнд итгэж сонгох нь цөөн, итгэлээ алдаж, мундагуудыг дэмжих нь харин олон байгаасай л гэж ерөөе...

Сонгуулийн сургаар боломжгүйг бүтээх гэж зүтгэдэг АН, МАН-ынханы дуу хоолой нь байсан хотын дарга нарын ярьсан үлгэр дунд байхгүйг төсөөлж амьдрах гайхамшигт амьдрал биднийх л даа...

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • зочин (43.242.243.130)
    Таамаглал: Зориг бол Марксизмын онолыг 5 жил заалгаж, судлаж, "Шинжлэх ухааны коммунизмын онол" мэргэжлээр дээд сургууль ОХУ-д төгссөн хүн. Харин Элбэгдорж, Бат-Үүл нар бол бараг дээд сургууль төгссөн гэхэд хэцүү хүмүүс. Иймээс 1998 онд Зориг нь ОХУ-ынг дагаж, марксизмын замаар замная гэсэн бол харин Бат-Үүл, Элбэгдорж нар бол Америкийг дагаж, чөлөөт зах зээлийн замаар замная гээд зөрчил үүсчээ. Ийхүү байдал буруугаар эргэсэн тул Америкийн тусгай албад Зоригийг хөнөөсөн байж болох талтай. Учир нь Америкийн тусгай албад тэр байтугай юмыг хийдэг, асар их туршлагатай албад шүү дээ. Чухам иймээс л Зоригийн хэрэг илрэхгүй өдий хүрсэн байж болох талтай.
    2024 оны 03 сарын 19 | Хариулах
  • Зочин (66.181.176.9)
    BUGD SHAADAG BOLOVCH HAMGIIN AIMAAR SHAAJ HEDEN TERBUM TUGRUG HUVIDAA SHAASAN N BATUUL! ER N BOL METRO HEREGTEI HARIN ZAM TER TUSMAA HURDNII ZAM GEDEG ULGEREE BOLIVOL TAARNA MONGOLCHUUD HEZEEEEECH ZAM TAVIJ CHADAHGUI HUDLAA GEVEL TAVISAN ZAMUUDIIG N HAR HEDEN SAR BOLOOD L HAGARCH TSUMURCH BAINA HURDNII ZAM GEJ YARIHAA BUUR BOLIJ UGSIIN SANGAASAA HASVAL TAARNA
    2024 оны 03 сарын 05 | Хариулах
  • Zochinzochin (78.82.56.119)
    Dalimaar ni metrotoi boleee.......
    2024 оны 03 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    16 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    1 цаг 13 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    1 цаг 57 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    2 цаг 37 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2 цаг 39 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    3 цаг 27 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    4 цаг 56 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    5 цаг 27 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    5 цаг 56 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    6 цаг 5 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    6 цаг 8 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    6 цаг 11 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    6 цаг 22 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    6 цаг 38 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    7 цаг 12 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    7 цаг 29 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    7 цаг 46 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    7 цаг 50 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    Өчигдөр 16 цаг 27 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК