Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.24
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нэг хүний уруул хөдөлбөл САЯ ХҮНИЙ ТОЛГОЙ тоологдоно

2024-3-15
0
ЖИРГЭХ

Нийслэлээс өнөөдөр буюу гуравдугаар сарын 15-ны өдрөөс эхлэн автобусаар зорчигчдын толгойг тоолох төхөөрмжийг суурьлуулна гэсэн. Хэлсэндээ хүрдэггүй дарга нарын хэлсэн бүхэн хэрэгжээд эхлэхээр сонгууль дөхсөн байдаг даа. 

Төдөн толгой мал гэж л мэдэхээс, хүний толгойг хүртэл тоолдгийг мэдээгүй явжээ. Энэ бүхэн хаанаас эхэлснийг эргэн санъя. 

Нийслэлийн нийтийн тээврийн авто баазуудын жолооч нар өнөөдөр Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ж.Батбаясгаланд шаардлага хүргүүлсэн нь өнгөрөгч хоёрдугаар сарын 26-ны өдөр. Уг шаардлагад нэгдүгээрт, автобусны жолооч нарын өдөр бүр 8 цаг ажиллаж байгаа цалинг бүтнээр нь олгох. Хоёрт, НДШ, татвар энэ бүгдийгээ суутгаж авсны дараа жолооч нарын гар дээр ирэх цалин нэг сарынх нь 3.5 сая төгрөг байхаар тооцож олгох тухай байв. Харин гуравт, хувийн автобус баазууд болон орон нутгийн өмчит баазын жолооч нар тэтгэвэртээ гарах эрх үүсэхэд нэг удаагийн 24 сарын цалинтай тэнцэх мөнгөн тэтгэмж бодож олгох гэсэн гурван шаардлага тавьсан. 

Энэ үеэр сошиалаар Х.Нямбаатарыг жолооны хүрднийхээ араас шүүмжилж олонд танигдсан, “Трансбус” ХХК-ийн жолооч Э.Бат-Орших "Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар 2023 оны арванхоёрдугаар сард мэдээлэл хийх үеэрээ “2024 оны нэгдүгээр сараас жолоооч нарын цалинг сарынх нь 3,5 сая төгрөг болгож нэмнэ” гээд зарлачихсан. Бид тэвчээртэй хүлээсэн, нэгдүгээр сарын цалин буулаа, нэмэгдсэнгүй. Хоёрдугаар сард Түгжрэлтэй тэмцэх сайд Б.Дэлгэрсайхан “ Хоёрдугаар сарын дундуур автобусны жолооч нарын цалинг 3,5 сая төгрөг болгон нэмэгдүүлэхээр Улаанбаатар хотын захирагчтай ярилцааад тохиролцлоо. Хоёрдугаар сардаа багтаагаад нэмэгдэл цалин өгнө гэсэн, байдаггүй" гэж хэлээд араас нь ам алдсан учир өнөөдрөөс бид толгойгоо тоолуулах мал мэт болов. 

Автобусанд карт уншигч суурилуулсан цагаас алдарт КОНДУКТАР эгч нарын сураг алдарсан. Манайхан хэзээнээсээ л юмыг эсрэгээр нь хийж дадсан улс. Юу гээд л карт уншуулаад явах вэ дээ. Мэдээж бэлэн мөнгөөр ихэнх маань зорчиж буй. Жолооч нар нь ч үүнтэй нь эвлэрчихсэн. Бүхэл мөнгийг задалж, яг л түцний худалдагч эгч нар шиг аягладаг. Жолооч нар иргэдийн өгсөн бэлэн мөнгийг 100 хувь өөртөө шингээдгийг олонтоо шүүмжилсэн ч тоох хүн байсангүй. Тоож байгаа хэд нь жолооч нарыг өмөөрөөд л өнгөрдгийг бид харсан. 

Гэтэл жолооч Э.Бат-Орших бусдыгаа төлөөлж ам нээгээд буруудсан юм. Тэр "500 төгрөгтэй холбоотой шүүмжлэл их байдаг. Тэр 500 төгрөг жолооч бид нарт юм болохгүй дээ. Харихдаа хүүхдийнхээ памперсийг, идэж уух хүнсийг нь бэлдэж өгнө. Маргаашийнхаа нүүрс түлээг авна. Иймэрхүү л зүйлсэд зарцуулагдаж байгаа. Авлаа гээд оцойж, овойтлоо баяжсан юм байхгүй" гэчихсэн.  

Уг чанартаа энэ нь хулгай хийж байгаа гэдгээ хэн нь ч ухаараагүйд л харуусал төрсөн юм. Ер нь манай улсад хулгай хийсэндээ харамсдаг, гэмшдэг нэг ч хүн үгүй. 

Түүний араас удалгүйхэн Хотын дарга Х.Нямбаатар хурал дээрээ "Гуравдугаар сарын 15-аас нийтийн тээврийн төлбөр тооцооны системийг олон нийтэд танилцуулж, зугуухан шилжилт хийх гэж байна. Үүний дагуу хүний толгой тоолдог төхөөрөмжийг бүх автобусанд суулгах гэж байгаа" гэсэн юм. 

Энэ тухайд хотын даргын зөв гэмээр санагдав. Нийтийн тээврийн салбарт орох мөнгийг замаас нь туучихаад амьдралд нэмэр болоогүй гэж гомдоллох тэр жолооч юу вэ? Бусад хүмүүс зөвхөн цалингаараа л амь зуудаг байтал тэд иргэдээс авсан мөнгөөрөө амьдрах гэж зүдэх нь гутамшиг байлтай.

Гэвч иргэдийн зорчих картыг тогтмол уншуулах, хяналт тавихад төрийн хэвшлийн хийгээд автобус компаниудын оролцоо үгүйлэгдэж л байсан. Нөгөөтэйгүүр, жолооч нар ч карт уншуулахгүй байгаа зорчигчид шаардлага тавих ухамсаргүй л байж дээ.

Хамгийн хачирхалтай нь жолооч нарын авч буй мөнгөнд асуудал байгаа юм биш. Иргэдийг үнэн шударгаар төлбөр төлөхөд, өөрөөр хэлбэл зөвхөн карт уншуулж зорчиход хяналт тавих ажлыг хийх ёстой байтал яагаад толгой тоолох системд мөнгө зарлагадах хэрэг юу билээ. Яг хаанаас, юу авчирч тоолох гээд байгааг хэн ч мэдэхгүй байгаа нь эвгүй. 

Л.Сайнаа

0
ЖИРГЭХ
Санал болгох
1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
Х.Бат-Эрдэнийн 74 тэрбум, Б.Эрдэнэбатын 174 тэрбумын зээлийн хохирлыг татвар төлөгчид төлж байна
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • Зочин (66.181.180.140)
    Нийт иргэдийн талаас илүү хувь н бэлэн мөнгө жолоочид өгдөг учраас толгой байтугай нүдийг н тоолох шаардлагатай. Бидний монголчууд том багагүй хулгайч болсон.
    2024 оны 03 сарын 21 | Хариулах
  • zochin (92.88.170.65)
    Avtobusandaa banknii kart unshdag mashin suuriluulaad irged tulburuu banknii kartaaraa tulj bolno shuu dee
    2024 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (59.153.114.171)
    AXN XUSNG80955877
    2024 оны 03 сарын 15 | Хариулах
  • Зочин (59.153.114.171)
    SEXSDN80955877
    2024 оны 03 сарын 15 | Хариулах
  • Сүхээ (202.21.120.66)
    тэр автобусны картыг чинь цэнэглэх газар байхгүй байна өглөө нэг ч газар онгойхгүй бүгд хаалттай.зүгээр л бүх төрлийн карт уншдаг төхөөрөмж тавьж болдоггүй юмуу..
    2024 оны 03 сарын 15 | Хариулах
    • МАЛАА УДАХГҮЙ БҮХ БАНКНЫ КАРТААР ЗОРЧИНО
      2024 оны 03 сарын 15
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “UB Food Festival” маргааш Сүхбаатарын талбайд эхэлнэ
    16 мин
  • Томуугийн эсрэг вакцинжуулалт улсын хэмжээнд 55 хувьтай байна
    1 цаг 13 мин
  • Монголын анхны алтны киоск Хан-Уулын Emart-д нээлтээ хийлээ
    1 цаг 57 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Люксембургийн Их Гүнтэй уулзлаа
    2 цаг 37 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2 цаг 39 мин
  • Монголын өсвөрийн жүдочид хоёр алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль хүртлээ
    3 цаг 27 мин
  • Баянхошуу “Өсөлт хөгжлийн төв” нээлтээ хийлээ
    4 цаг 56 мин
  • Өвөлжилтийн бэлтгэл ажил үргэлжилж байна
    5 цаг 27 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
    5 цаг 56 мин
  • Усан сэлэлтийн тамирчид 4 удаа Монгол Улсын дээд амжилтыг шинэчиллээ
    6 цаг 5 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
    6 цаг 8 мин
  • Владимир Зеленский НҮБ-ийн хурал дээр ОХУ-тай энхийн хэлэлцээ хийхэд бэлэн байгаагаа мэдэгджээ
    6 цаг 11 мин
  • Ираны дайнд оролцсон АНУ-ын нисэх онгоц тээгчийн бүлэгт найман цэрэг амиа хорлохыг завджээ
    6 цаг 22 мин
  • “Супер Эль-Ниньо” халалт 451 мянган хүний аминд хүрэх эрсдэлтэй
    6 цаг 38 мин
  • 1869 оны “Хар баасан гараг”: Америкийн алтны зах зээлийг донсолгосон луйврын хэрэг
    7 цаг 12 мин
  • Өнөөдөр дараах автозамыг түр хугацаанд хаана
    7 цаг 29 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн санхүүжилтийн ил тод байдлын талаар уулзалт болно
    7 цаг 46 мин
  • Улаанбаатарт 11 градус дулаан байна
    7 цаг 50 мин
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 52 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    Өчигдөр 16 цаг 27 мин
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
  • No Brand: Энэ сарын онцлох 5 бүтээгдэхүүн
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
24 баримт
  • 24 БАРИМТ: НҮБ ба Монгол
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК