Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Х.Бат-Ялалт: Ард иргэд өөрсдийн хүссэн төрөө байгуулахын тулд хариуцлагатай байх хэрэгтэй

2024-4-10
0
ЖИРГЭХ

"Сонгогчдын анхдугаар чуулган"-ыг зохион байгуулах болон цаг үеийн асуудлаар Монголын Хүний төлөө намын дарга Х.Бат-Ялалттай ярилцлаа. Тус чуулган тавдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдах бөгөөд чуулганаас гадна "Худлаа ярихаа зогсоо" уриатай нийт сонгогчдын нэгдсэн хөдөлгөөнийг өрнүүлэх аж. 


-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. "Сонгогчдын анхдугаар чуулган"-ы талаар яриагаа эхэлье. 

-Сонгууль болохоор л улс төрийн намууд биднийг сонгооч гэдэг. Харин сонгогчид эргэлзээтэй, бухимдалтай, айдастай байсаар ирсэн. Тиймээс бид сонгогчдоос хамааралтай нийгмийг эрүүлжүүлэх шаардлагатай байна. Төр, эрх баригчдад бурууг чихэхээс илүү сонгогчид үндсэн хуульд олгогдсон эрхээ ухамсарлаж ойлгох хэрэгтэй л дээ. Бидний сонгуульд хандсан хандлагын тусгал нь өнөөгийн УИХ-ын үйл ажиллагаа. Иймд бид "Сонгогчдын анхдугаар чуулган"-ыг тавдугаар сарын 15-ны өдөр зохион байгуулна. Өмнө нь төслийн талаар хүмүүст мэдээлэл бага хүргэсэн ч гэсэн маш олон хүмүүс дэмжиж, уг төсөлд хамрагдахаа илэрхийлсэн. Олон хүн оролцохоор болбол Сүхбаатарын талбайд зохион байгуулах төлөвлөгөө бий. 

-"Сонгогчдын анхдугаар чуулган"-аар ямар мэдээллүүдийг хүмүүст хүргэх вэ? Орон нутгийн иргэдийн хамруулах уу? 

-Чуулганаар сонгогчдод сонгуулийн тухай бодит мэдлэгийг олгоно. Мөн үндсэн хуулийн мэдлэгийг олгох зорилготой. Нэр дэвших гээд эргэлзэж буй эрдэмтэн судлаачид их бий. Гэсэн ч тэд мөнгөтэй хүмүүстэй яаж өрсөлдөх юм бэ хэмээн хойш сууж байна. Уг нь тэдгээр хүмүүсийн өөрийн сурсан мэдсэнээ гаргах цаг болчхоод байгаа юм. Иргэд ихэвчлэн хийх сонголт алга гэж хэлдэг. Энэ хоёр намаас өөр сонголт байдаггүй юм уу гэдэг. Тиймээс бид гуравдагч сонголтын гаргаж ирэхийн тулд ажиллах юм. Тухайлбал, нэр дэвших гээд эргэлзэж буй УИХ-д зайлшгүй байх ёстой хүмүүсийн нэрсийг орон нутаг болгоноос гаргаж ирэх зорилготой.

Мэдээж, орон нутгийн иргэдийг оролцуулна. Бидний үйл ажиллагааг дэмжье, оролцъё гэсэн хүмүүс бий. Тухайлбал, нэг сумаас хоёр хүн ирнэ хэмээн тооцсон. Улсын хэмжээнд 3000 мянган хүнтэй чуулган зохион байгуулах юм. 

-"Club126" төслийн хүрээнд салбар хороод байгуулах юм билээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу? 

-Club126 төслийн хүрээнд аймаг, хороо болгон дээр салбар хороод байгуулна. Салбар хороо болгон сонгууль гэж юу вэ, нэр дэвшигчийн хэрхэн яаж шинжиж, зөв сонголтоо хийх юм бэ гэсэн тодорхой мэдлэгийг сонгогчдодоо олгоно. Ийм хүнийг, ингэж сонгох ёстой шүү гэх чиглэлийг өгчихвөл сонгогчдын сонголт зөв болох юм. Мөн жижиг, материаллаг зүйлсэд хуутахгүйгээр яг өөрийгөө төлөөлөөд үнэнч шударгаас ажиллаж чадна гэсэн хүмүүсийг сонгохын тулд ард түмэн хоорондоо хэлэлцээсэй хэмээн хүсэж байна. Өнөөдрийн миний ярьж буй зүйлийг орон нутагт хүмүүс бодоосой. 

Бид хэнийг сонгож болохгүй вэ гэх судалгаа явуулсан. Тэгэхэд тэр ч хулгайч, энэ ч тийм гээд маш олон хүмүүсийг нэрлэж чаддаг. Яг тэр нэрлэж буй хүмүүсээ хулгай хийхийг харсан уу гэхээр үгүй, хүмүүс л тэгж ярьж байна гэх нь олон. Яг ийм цуу яриагаар бид нэг нэгнийгээ дүгнэж байна. Харин танд өөрийг тань төлөөлөхөөр итгэлтэй хүн байна уу гэхэд нэрлэж чадах хүн байхгүй болчихсон. Энэ сонголтгүй байдал биднээс өөрсдөөс нь шалтгаалж байгаа. Ард иргэд өөрсдийн хүссэн төрөө байгуулахын тулд дор бүрнээ хариуцлагатай байх хэрэгтэй. 

Мөн бид энэ чуулганаараа сонгуульд оролцох хэрэггүй гэсэн уриалгыг болиулмаар байгаа юм. Бид бүгд сонгуульд оролцох ёстой. 

-Монгол Улсын иргэдийн сонгуулийн болон улс төрийн боловсролын түвшин ямар байна хэмээн таны хувьд харж байна вэ? 

-Сонгогчдын боловсрол маш муу байна. Бид шат шатны төлөөллийн байгууллагын дөрвөн төрлийн субъектээс Үндсэн хуулиа мэддэг үү, үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж чаддаг уу гээд асуухад зөв бичих чадварын хувьд ямар вэ гэдэг нь хүртэл эргэлзмээр хүмүүс олон байна. Эндээс харахад өнгөрсөн 32 жилийн хугацаанд Монголчууд бид хүний хөгжил гэдэг зүйлийг хаячихсан байна. Хүний хөгжил гэдэг бол материаллаг зүйл биш шүү дээ. Нийгмийн үнэт зүйлийг мөнгө гэж тодорхойлсон нь буруу. Хүмүүс өөрсдөө мэдлэгтэй болоод нэр дэвшигч нараас асуулт асуугаад эхлэх юм бол нэр дэвшигчид ч чанаржина. 

-Монголын Хүний төлөө нам сонгуульд нэр дэвшихээр мөрийн хөтөлбөрөө өгсөн. Энэ жилийн сонгуульд ямар чиг шугам, зорилго тавьсан байгаа вэ? 

-Иргэний хяналтын багц хууль, Амьдрах нөхцөлийг дэмжих хууль гэсэн үндсэн хоёр хуулийн санаачлан батлуулах зорилготой ажиллаж байна. Өнгөрсөн 32 жилийн хугацаанд гаргасан хамгийн том алдаа бол төрийн хяналтыг байхгүй болгосон явдал. Хуучин ардын хянан шалгах хороо гэж байсан. Энэ байгууллагыг татан буулгаж, төрийн хяналтын сулруулснаар гэмт хэрэг үйлдсэн, хулгайд нэр холбогдсон маш олон төрийн түшээдтэй болчихлоо. Үүнийг нэгдүгээрт засах ёстой. Мөн Монголдоо амьдрах хүсэлтэй хүмүүсийг дэмждэг байх хэрэгтэй байна. Үндсэний аюулгүй байдлын хамгийн том асуудал бол Монголчууд монголоос дайжих талаар бодож байна шүү дээ. Иймд иргэд, сонгогчид сонгуульдаа идэхтэй оролцож, УИХ-ын гишүүдээс юуг хүсэх, юуг шаардаж болохгүй вэ гэдгээ мэддэг болох хэрэгтэй байгаа юм. 

-Ярилцсанд баярлалаа. 

-Баярлалаа. 

Д.Батчулуун

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    10 цаг 22 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    10 цаг 30 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    10 цаг 47 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    10 цаг 53 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    10 цаг 56 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    12 цаг 11 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    12 цаг 13 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    13 цаг 24 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    13 цаг 27 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    13 цаг 28 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    13 цаг 30 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    15 цаг 56 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    16 цаг 7 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    16 цаг 8 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    16 цаг 16 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    16 цаг 33 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    16 цаг 36 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    16 цаг 43 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    16 цаг 52 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    17 цаг 1 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК