Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжлээ

2024-4-11
0
ЖИРГЭХ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2024.04.11/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Энхболд төслийн талаар танилцууллаа.

Тэрбээр, Улсын Их Хурлаас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын далан найман гишүүнийг олныг төлөөлөх, дөчин найман гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэж өөрчлөн найруулсан. Улсын Их Хурлын 2023 оны 44 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд хууль тогтоомжийг нийцүүлэх хуваарь”-ийн 6-д Монгол Улсын Их Хурлын тухай хуулийг Улсын Их Хурлын 2024 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд дээрх өөрчлөлттэй нийцүүлэхээр заасан. Дээр дурдсан хууль зүйн үндэслэл, шаардлагад нийцүүлэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Улсын Их Хурлын үндсэн бүтцийг тодорхойлохдоо бүрэн эрхээ шинээр эхлүүлж байгаа Улсын Их Хурал бодлогоо тодорхойлж байх чиг хандлагыг харгалзан Улсын Их Хуралд зайлшгүй байх бүтцийг оновчтой, давхардалгүй байх зарчимд нийцүүлсэн гэлээ.

Улсын Их Хурал дараах Байнгын хороотой байхаар төсөлд тусгажээ. Үүнд:

1.    Аж үйлдвэржилтийн бодлогын;

2.    Аюулгүй байдал, гадаад бодлогын;

3.    Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн;

4.    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын;

5.    Ёс зүй, дэгийн;

6.    Инновац, цахим бодлогын;

7.    Нийгмийн бодлогын;

8.    Төрийн байгуулалтын;

9.    Төсвийн;

10. Хууль зүйн;

11. Эдийн засгийн.

Байнгын хорооны бүрэлдэхүүний тоог нэмэгдүүлж 25 хүртэл гишүүнтэй байхаар, ингэхдээ нэг гишүүн хоёроос илүүгүй Байнгын хороонд харьяалагдахаар тусгасан байна. Гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбогдуулан хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн ажлын зааг ялгааг тодруулах зарим зохицуулалтыг шинээр оруулсан аж. Тухайлбал, Улсын Их Хурлын дарга болон Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн зөвхөн нэг Байнгын хороонд харьяалагдахаар, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүний хувьд эрхлэх асуудал нь хамаарах салбарын Байнгын хороонд харьяалагдахгүй байхаар төсөлд тусгажээ. Түүнчлэн нэг Байнгын хороонд Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн хоёроос илүүгүй байхаар, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүний албан үүргийг хавсран гүйцэтгэж байгаа гишүүн нь Байнгын, дэд, хянан шалгах түр хорооны даргаар ажиллахгүй байх зохицуулалтыг оруулжээ. Мөн Байнгын хорооны харьяанд түүний эрхлэх асуудлын тодорхой хэсгийг дагнан хариуцах үүрэг бүхий дэд хороо байгуулж болох бөгөөд дэд хорооны гол үүрэг нь хяналт шалгалтын ажил байх аж. Тусгай хяналтын, Төсвийн зарлагын хяналтын, Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын, Хүний эрхийн, Тогтвортой хөгжлийн дэд хороог хуулиар байгуулахаар, бусад дэд хороог Байнгын хорооны саналыг үндэслэн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж байгуулахаар зохицуулсан байна.

Хянан шалгах түр хорооны зохицуулалтыг боловсронгуй болгох хүрээнд түр хороог байгуулах хугацаа, байгуулж болохгүй нөхцөл, хорооны төсөв зэрэг харилцааг хуулийн төслөөр шинээр зохицуулжээ. Тухайлбал, хянан шалгах түр хороог дараах тохиолдолд байгуулахгүй байхаар төсөлд оруулсан байна. Үүнд:

Улсын Их Хурлын нэгэн бүрэн эрхийн хугацаа дуусахад зургаан сараас бага хугацаа үлдсэн бол;

тухайн асуудлаар хянан шалгах түр хороо ажиллаж байгаа бол;

яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэгтэй холбоотой асуудлаар;

татан буугдсанд тооцсоноос хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй бол.

Хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нам, эвсэл бүлэг байгуулж болохоор заасныг парламентын бие даасан байдлын зарчмын дагуу Улсын Их Хурлын сонгуулийн дүнгээр нэг нам, эвслээс албан ёсоор нэр дэвшиж 12 ба түүнээс дээш гишүүн сонгогдсон бол уг гишүүд нийлж нам, эвслийн бүлэг байгуулж болохоор төсөлд тусгажээ. Нам, эвслийн бүлэг байгуулж болох гишүүдийн тоо 8 байгааг Улсын Их Хурлын бүрэлдэхүүний тоо нэмэгдсэнтэй холбогдуулан 12 ба түүнээс дээш болгож шинэчилжээ.

Нам, эвслийн бүлэг байгуулах, тарах, гишүүн өөр бүлэгт нэгдэх, гарах, Засгийн газар байгуулах бүлэг байгуулах зэрэг харилцааг нарийвчлан зохицуулснаар хууль тогтоох, гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага тогтвортой, бүтээмжтэй ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн хэмээлээ.

Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн сахилга батыг сайжруулах, хууль тогтоох ажиллагааны чанар, үр нөлөөг дээшлүүлэх зорилгоор нам, эвслийн бүлэг хууль тогтоомжийн төсөлд санал, дүгнэлт заавал гаргах, нэгдсэн хуралдаанд нам, эвслийн бүлгийн байр суурийг тодорхой тооны гишүүд төлөөлөн илэрхийлэх, нам, эвслийн бүлгийн саналаар хууль тогтоомжийн үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцээн явуулах зэрэг шинэ зохицуулалтыг оруулжээ.

Мөн бүлгийн ажлын алба, түүний гүйцэтгэх ажлыг тусгайлан зохицуулж, Улсын Их Хурлын зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хууль, Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хууль, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиас бусад хуулиар зохицуулахыг хориглосон зохицуулалт шинээр тусгасан байна. Ингэснээр Улсын Их Хурлын бие даасан байдлын хууль зүйн баталгаа дээшлэх нөхцөл бүрдэнэ гэж үзжээ.

Улсын Их Хурлын бие даасан байдал, хариуцлагатай байдлыг дээшлүүлэх зорилгоор Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдал, бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үндэслэл, журмыг хуулиар нарийвчлан зохицуулж, 2023 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн үзэл баримтлалын дагуу Улсын Их Хурлын нэг гишүүнд ногдох зардлын хэмжээг нэмэгдүүлэхгүй байх зарчмыг баримтлан гишүүний зөвлөх, туслах, бие төлөөлөгч-туслахын орон тоо, гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай бусад зардал, хангамжийг тогтоох хууль зүйн үндсийг хуулийн төсөлд тусгасан байна.

Танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаанд болон өөрийн харьяалагддаг Байнгын, дэд, хянан шалгах, түр хорооны хуралдаанд таслах эрхтэйгээр оролцох гэсэн заалт байгаа. Сүүлийн үед Байнгын хороодын хуралдааны ирц бүрдэхгүй, ирц бүрдэхийг хүлээсэн төрийн албан хаагчид, төслөө хэоэлцүүлэх гэж буй тухайн салбарын яам, агентлагийн албан тушаалтнууд өдөржингөө Төрийн ордонд сууж байна. Үүний цаана яам, агентлагийн ажил цалгардаж байгаа. УИХ-ын гишүүн хуралдаанд тамлах эрхтэй оролцоно гэсэн заалтыг тодруулж өгөөч. Мөн хуульд өөрөөр заагаагүй бол хууль тогтоомжийн төслийн талаарх зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо холбогдох Байнгын хороонд ажлын 2-оос доошгүй өдрийн өмнө хүргүүлнэ гэсэн заалт байна. Бид асуудлыг хэлэлцэж байх явцад зарчмын зөрүүтэй саналын томьёоллоо бичиж өгөн санал хураалгадаг. Үүнийг өөрчилж байна гэж ойлгож болох уу хэмээн тодруулсан.

Хууль санаачлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд, УИХ-ын гишүүн нэгдсэн хуралдаан болон харьяа Байнгын хороо, дэд хороо, хянан шалгах түр хорооны хуралдаанд оролцохдоо дэмжсэн, дэмжээгүй санал өгч болно гэдгийг л хэлж байгаа юм. Таслах эрх гэдэг зөвхөн санал өгөх тухай асуудал. Ер нь ирцэд нь орохгүй ч аль ч Байнгын хорооны хуралдаанд оролцон саналаа хэлж, асуулт асууж болох зохицуулалттай.

УИХ-ын гишүүн хэлэлцэж байгаа асуудлыг сайн судалж тодруулаад, үндэслэл судалгаа, тооцоо сайтай санал дэвшүүлж байх хэрэгтэй байгаа. Зарим тохиолдолд гишүүд хуралдааны дундуур гэнэт орж ирээд ямар асуудал хэлэлцэж буйг тодруулав уу, үгүй юу санал гаргах нь бий. Энэ нь их зохимжгүй зүйл. Олон зуун жил ажиллан төлөвшсөн парламентуудын жишигийг харахад гишүүд саналаа өмнө нь бичгээр өгдөг зарчим байсаар байна. Бид олон улсын парламентуудын үйл ажиллагааны туршлагад тулгуурлан төслөө боловсруулсан. Түүнчлэн гишүүд хэлэлцэж байгаа хууль тогтоомжийн төслийг сайн судлан, зарчмын зөрүүтэй саналаа үндэслэлтэй судалгаатай гаргаж, асуудалд хариуцлагатай хандах нь зүйтэй гэж үзэн дээрх зохицуулалтыг тусгасан гэсэн хариулт өглөө.

Гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй гэж үзэн Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. 

Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэв.

Хуулийн төслийн талаар төсөл санаачлагч УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцууллаа.

Улсын Их Хурлаас 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн улс орон даяар дагаж мөрдөнө” гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөд нийцүүлэн холбогдох хуульд өөрчлөлт оруулах болон шинэчлэн баталж мөрдөх хүртэл тухайн харилцааг зохицуулж ирсэн хуулийг дагаж мөрдөнө” гэж тус тус заасан.

Иймд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөр Улсын Их Хурал 1 танхимтай, 126 гишүүнтэй байхаар заасны дагуу чуулганы нэгдсэн, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг зохион байгуулах, хуралдаанаар хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл, тодорхой асуудал хэлэлцэх, санал хураах, шийдвэр гаргахтай холбогдсон харилцаанд зохион байгуулалтын шинжтэй холбогдох өөрчлөлтүүдийг тусгах шаардлага үүссэн. Түүнчлэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэрэглэх явцад зарим зохицуулалтыг илүү тодорхой болгох, нарийвчлах, нэр томьёог Үндсэн хууль, бусад хууль, монгол хэлний дүрэмд нийцүүлэх, жигдлэх, хууль зүйн техникийн шинжтэй засвар оруулах практик хэрэгцээ, шаардлагатай гэж үзлээ хэмээн танилцуулав.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 16 бүлэг, 136 зүйлтэй бөгөөд хуулийн төсөлд зарчмын шинжтэй хэд хэдэн зохицуулалтыг тусгажээ.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүдийн асуулт асуух, үг хэлэх, санал хураах журам, хугацаанд холбогдох өөрчлөлтийг оруулж, хуулийн төсөл хэлэлцэх үед нэгдсэн хуралдаанд асуулт асуух нийт хугацааг Улсын Их Хуралд авсан суудлын тооны харьцааг харгалзан тухайн нам, эвслийн бүлэгт болон нам, эвслийн бүлэгт харьяалагдаагүй гишүүдэд хувь тэнцүүлэн хуваарилахаар тусгасан байна.

Мөн дэг тогтоох олон улсын жишигт нийцсэн мэтгэлцээний зарчмыг тусгаж, нам, эвслийн бүлгээс санал, дүгнэлт гаргахдаа үзэл баримтлалын хүрээнд мэтгэлцэх шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Байнгын хорооны хуралдаанд хууль, тогтоолын төслийн хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлгийн үе шатуудыг мэтгэлцэх зарчмаар явуулах зохицуулалтыг оруулжээ.

Хууль, тогтоолын төслийг хэлэлцэх үе шатны зохицуулалтыг боловсронгуй болгож, чуулганы хуралдааны тов, дарааллыг тогтоох, түүнийг гишүүдэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтыг нарийвчлан тодорхойлж, хуулийн төслийг хэлэлцэх дарааллыг тогтоохдоо түүнийг өргөн мэдүүлсэн хугацааг харгалзан үздэг байх, Улсын Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд хэлэлцэж батлаагүй хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслийг буцаах зохицуулалтыг тусгасан байна.

Түүнчлэн, Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох Байнгын хороо хууль, тогтоолын төслийг хэлэлцэх эсэх хэлэлцүүлэг явуулахын өмнө хууль, тогтоолын төсөл Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуульд нийцэж байгаа эсэх, тухайн төслийн тодорхой зүйл, хэсэг, заалт нь хоорондоо зөрчилдсөн эсэх, хүчингүй болгох, нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд шаардлагатай бүх хууль, зүйл, хэсэг, заалтыг хамааруулсан эсэх зэрэг асуудлаар хууль зүйн дүн шинжилгээ хийж дүгнэлт гаргадаг байх, Нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжээгүй хуулийн төслийг тодорхой хугацааны дотор дахин өргөн мэдүүлэхгүй байхаар заасан байна.

Байнгын хороонд хуулийг дагаж мөрдөх журмын буюу шилжилтийн үеийн зохицуулалт, хуулийг дагаж мөрдөх хугацааны талаар эцсийн хэлэлцүүлгийн шатанд санал, дүгнэлт гаргах боломжийг нээн өгч, Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн хоёр болон олон талт олон улсын гэрээг соёрхон батлах тухай хуулийг нийт гишүүний олонхын саналаар эцэслэн батлах, ингэхдээ олон улсын гэрээтэй хамт бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах хуулийн төсөл өргөн мэдүүлсэн тохиолдолд хамтатган хэлэлцэж, олон улсын гэрээг соёрхон батлах хуулийн төсөл, бусад хууль тогтоомжийн төслийн уялдааг хангасны үндсэн дээр хамтад нь эцэслэн батлах зэрэг зохицуулалт тусгагдсан. Чуулганы хуралдааны үеэр Улсын Их Хурлын гишүүдийн сахилга, хариуцлагыг нэмэгдүүлэх, дэг сахихтай холбоотой зарим зохицуулалтыг шинэчилжээ.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэлэв.

Тухайлбал, УИХ-ын гишүүн Ц.Туваан УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудал, түүний дарааллыг хэрхэн тогтоох, хуулийн төслийг өргөн мэдүүлэх, тов тогтоох асуудлыг нарийвчлан зохицуулсан эсэхийг тодруулсан.

Хуулийн төсөл санаалчлагч, УИХ-ын гишүүн Н.Энхболд, хууль тогтоомжийн төслийг өргөн мэдүүлэх, хэлэлцэх дараалал, тов тогтоох асуудал одоогийн байдлаар Монгол Улсын Их Хурлын тухай хуулиар биш, Хууль тогтоомжийн тухай хуулиар зохицуулагдаад явж байгаа. Шаардлагатай гэж үзвэл хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд багтаан хэлэлцэж болно. Өргөн мэдүүлсэн хуулийн төсөлд хуулийн төслийг хэлэлцэхдээ өргөн мэдүүлсэн хугацаа, дарааллыг заавал харгалзана гэж тусгасан байгаа. Хэлэлцүүлэхээр оруулж ирж байгаа асуудлыг яаралтай гэж үзвэл яаралтай дэгээр хэлэлцэх эсэхийг УИХ өөрөө шийдээд явна. Бусад хуулиудын хувьд өргөн мэдүүлсэн дарааллаар хэлэлцээд явахаар хуулийн төсөлд тусгасан гэж хариулав.

Хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн бөгөөд санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын  хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Хууль санаачлагчийн илтгэлийг УИХ-ын гишүүн Н.Энхболд танилцуулав.

Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагаанд тавих хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлэх, Монгол Улсын Их Хурлын 2019-2024 оны стратеги төлөвлөгөөний стратегийн зорилтыг бүрэн хангуулах, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын хуулийн хэрэгжилтийн шатанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх, зөрчил, давхардал, хийдлийг арилгах чиглэлээр хуулийн төслийг шинэчилсэн найруулгаар боловсруулах практик хэрэгцээ шаардлага үүссэнийг харгалзан Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулсан. Хуулийн төсөл нь 8 бүлэг, 57 зүйлтэй бөгөөд 2021 онд баталсан хуулийн суурь үзэл баримтлалыг хэвээр хадгалсан гэлээ.  

Энэ удаагийн эрх зүйн шинэчлэлийн зорилго Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн үзэл санаанд тулгуурлан Монгол Улсын Их Хурлын 2019-2024 стратеги зорилтын хүрээд дэвшүүлсэн зорилт, арга хэмжээний хэрэгжилтийг гүнзгийрүүлэх, ханган биелүүлэхэд чиглэгджээ.

Үүнд хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, төсвийн хяналтыг өргөжүүлэх, Улсын Их Хурлын гишүүд асуулт, асуулга тавих, Ерөнхий сайдын мэдээлэл сонсох ажиллагааг боловсронгуй болгох, үр нөлөөг дээшлүүлэх, Хянан шалгах түр хорооны эрх зүйн зохицуулалтыг сайжруулах зэрэг хууль хэрэгжүүлэх шатанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх чиглэлээр эрх зүйн орчинг сайжруулах асуудлыг багтаажээ.

Улсын Их Хурлын гишүүдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой ерөнхий хяналтын, хүний эрхийн, төсвийн, нэр дэвшигчийн сонсгол явуулах хүсэлт гаргах гишүүдийн тоог 15 байхаар, Хянан шалгах түр хорооны бүрэлдэхүүнийг 7-31 хүртэлх гишүүдтэй байхаар өөрчлөх бөгөөд ингэхдээ нийт гишүүдэд эзлэх хувь хэмжээтэй жишин тоог өөрчлөхөөр тусгажээ.

Хууль тогтоомжийн биелэлтийг хангуулах, Засгийн газар, Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудад тавих хяналтыг сайжруулан, хууль, тогтоолоор үүрэг чиглэл өгсөн Улсын Их Хурлын шийдвэрийн биелэлтийг тогтмол сонсож хэлэлцдэг болно. Улсын Их Хурлаас хийх үр дагаврын үнэлгээний тайланг үр дүнтэй хэлэлцэх, Засгийн газрын нийтээр дагаж мөрдөх эрх зүйн актыг шаардлагатай тохиолдолд хянан үзэх, хүчингүй болгох, хариуцлага тооцох зэрэг өөрчлөлтийг оруулсан байна.

Хяналт шалгалтын ажлын хэсгийн үйл ажиллагааг чанаржуулах, үр нөлөөг нэмэгдүүлэхтэй холбоотой ажлын хэсэг байгуулахад тавигддаг шаардлагыг нэмэгдүүлэн, ажлын хэсгийн явц байдал, үр дүнг холбогдох Байнгын хороо сонсож, ажлын үр дүнг харгалзан ажлын хэсгийг татан буулгах, эсхүл үргэлжлүүлэн ажиллуулах эсэхийг шийдвэрлэдэг байхаар тусгасан байна.

Улсын Их Хурлын хяналт шалгалтын төлөвлөлтийг бодитой болгох, биелэлтийг хангуулах хүчин чадлыг нэмэгдүүлэн, Улсын Их Хурлын хяналт шалгалтын цаглаварыг УИХ-ын тогтоолоор батлахаар заажээ.

Ерөнхий сайдын 14 хоног тутамд мэдээлэл хийх зохицуулалтыг сардаа нэг удаа болгон бодлогын шинжтэй асуудлаар хэлэлцүүлгийг явуулах, мэдээллийн цагийн үргэлжлэх хугацааг 1 цаг 30 минутад багтаах, хариулагдаагүй асуултыг бичгээр авч цахим системд байршуулах байдлаар Ерөнхий сайдын мэдээллийн хэлэлцүүлгийн чанар, үр нөлөөг нэмэгдүүлнэ гэж үзсэн байна.

Улсын Их Хурлын гишүүний асуулт, асуулга, түүний хариуг Байнгын хороонд танилцуулж хэлэлцүүлдэг болж, Улсын Их Хурлын төсвийн хяналт, шалгалтыг өргөжүүлэн, төсвийн боловсруулалтын үе шатанд тавих хяналтыг бий болгохоор тусгажээ.

Улсын Их Хурлын хянан шалгах үйл ажиллагаанд иргэний нийгмийн болон төрийн хяналт шалгалтын байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааны уялдааг сайжруулахад чиглэсэн өөрчлөлтийг хийхээс гадна хянан шалгах түр хорооны эрх зүйн зохицуулалтыг сайжруулж, хууль хэрэгжүүлэх шатанд тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэх зохицуулалтыг тусгасан байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авсан бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх ихуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжлээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    10 цаг 21 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    10 цаг 30 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    10 цаг 46 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    10 цаг 52 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    10 цаг 56 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    12 цаг 10 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    12 цаг 12 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    13 цаг 24 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    13 цаг 27 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    13 цаг 27 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    13 цаг 30 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    15 цаг 55 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    16 цаг 6 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    16 цаг 8 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    16 цаг 15 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    16 цаг 33 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    16 цаг 35 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    16 цаг 42 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    16 цаг 51 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    17 цаг 0 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК