Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх: Сургалтын чанар, хот, хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарал хандуулах шаардлагатай

2024-4-12
0
ЖИРГЭХ

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Монголын багш нарын VIII их хурал өнөөдөр “Корпорейт хотел энд конвейшн центр”-т эхэллээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх их хурлыг нээж үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэж байна.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:

“Эрхэм хүндэт эрдэмтэн багш нар аа,

Эрхэм хүндэт сурган хүмүүжүүлэгчид, соён гэгээрүүлэгчид ээ,

Монголын багш нарын VIII их хурлын эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Эх орныхоо өнцөг булан бүрээс улсын нийслэл Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж, хуран чуулж байгаа Та бүхэнд чин сэтгэлийн халуун баяр хүргэж, энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье.

Боловсрол бол улс орны хөгжил дэвшлийн үндэс, хувь хүний хөгжлийн суурь, сайн сайхан амьдралын түлхүүр билээ. Тийм ч учраас аливаа улс орны хөгжил дэвшлийг ард иргэдийнх нь боловсролын түвшин, хувь хүний хөгжил, амьдралын чанараар нь үнэлдэг билээ.

XXI зууны монгол хүн хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, үндэсний нэгдмэл үнэт зүйлсийг өвлөн уламжлуулдаг, нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулдаг, насан туршдаа суралцах чадвартай, сахилга хариуцлагатай, ёс суртахуунтай, хүмүүжил төлөвшилтэй иргэн байх учиртай.

Монгол Улсын тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн баталгаа нь эх хэл, түүх соёлоо эрхэмлэдэг, эх оронч, эрүүл чийрэг, эрдэм мэдлэгтэй монгол хүн, Монгол Улсын иргэн юм.

Монголчууд бид багш, ном, эцэг эх гурвыг гурван эрхэм хэмээн дээдлэн шүтэж, эрхэмлэн хүндэлж ирсэн сайхан уламжлалтай ард түмэн.

Сайн багшаас чадварлаг шавь төрж, чадварлаг иргэдээс улсын хөгжил хамаардаг жамтай.

2023 онд Дэлхийн эдийн засгийн форумаас гаргасан “Ирээдүйн ажил мэргэжил” тайланд ойрын жилүүдэд бүтээлч, задлан шинжлэх сэтгэлгээтэй, хиймэл оюун ухаан, их өгөгдөлтэй ажиллах чадвартай, нийгэмдээ манлайлал, нөлөөлөл үзүүлж чадах мэргэжилтэн чухал болж байгааг дурджээ.

Иймээс ирээдүй хойч үеэ хүн төрөлхтний хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чадахуйц эрдэм боловсролтой, эх орноо гэсэн зүрх сэтгэлтэй иргэн болгон төлөвшүүлэхэд багш хүний үүрэг, хариуцлага нэн чухал билээ.

“Алтан дэлхийг нар гийгүүлдэг, ард түмнийг эрдэм гийгүүлдэг” хэмээх ардын сайхан үг байдаг.

Монгол хүнийг эрдэм номын гэгээн замд хөтөлж, эх орныхоо хөгжил дэвшилд үнэлж баршгүй хувь нэмэр оруулж байгаа эрхэм хүндэт эрдэмтэн багш нартаа ард түмнийхээ нэрийн өмнөөс гүн талархал илэрхийлж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье.

Эрхэм хүндэт багш нар аа,

1996 оноос хойш 23 жил тасалдаад байсан Монголын багш нарын VII их хурлыг таван жилийн өмнө Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж байсан тэрхүү мөч саяхан мэт тодхон санагдаж байна.

Энэхүү их хурлаар Монголын мянга мянган багш нарын төлөөлөл хуран чуулж, боловсролын салбарын эрх зүйн шинэчлэл, бодлого, сургалтын агуулга, багшийн хөгжил, ёс зүй, ажлын үнэлэмж, нийгмийн хамгааллын асуудлыг хэлэлцэн зөвшилцөж, санал бодлоо солилцон, тогтоол шийдвэрийг гаргасан билээ.

Үүнийг үндэслэн багшийн хөгжлийг дэмжих талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг шуурхай гаргаснаар тухайн их хурлын шийдвэр бодит ажил хэрэг болж эхэлсэн юм.

Өнгөрсөн хугацаанд бидний хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, хичээл зүтгэлийн үр дүнд багш нарын VII их хурлаас гарсан шийдвэр амжилттай хэрэгжиж байгаад Төрийн тэргүүн сэтгэл хангалуун байна.

Энэ удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа Монголын багш нарын VIII их хурлаар Та бүхэн алдаа оноогоо хэлэлцэн, амжилт бүтээлээ дүгнэн, цаашдын бодлого зорилтоо тодорхойлж, боловсролын салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах түүхэн ач холбогдолтой хурал болно гэдэгт итгэл төгс байна.

Монгол төрийн бодлогын цөмд монгол хүн, монгол өрх байсаар ирсэн, цаашид ч байх учиртай.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа – 2050”-д хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж бүрдүүлж, боловсролыг хувь хүний хөгжил, гэр бүлийн амьдралын баталгаа, улс орны хөгжлийн суурь болгон насан туршийн суралцахуйн тогтолцоог бэхжүүлэх зорилтыг тусган хэрэгжүүлж байна.

Өнгөрсөн хугацаанд манай улс дэлхий нийтийг хамарсан цар тахалтай тэмцэж, танхимын сургалт хаагдсан амаргүй он жилүүдтэй нүүр тулсан хэдий ч төрийн оновчтой бодлого шийдвэр, түмэн олны хамтын хичээл зүтгэлээр хүнд цаг үеийг хохирол багатай даван туулж чадсан.

Тухайлбал, төр засгаас хэрэгжүүлсэн технологийн дэвшлийг багш, сурган хүмүүжүүлэгч Та бүхний нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүнд сургалтын үйл ажиллагаанд шуурхай нэвтрүүлж, хичээл сургалтыг тасалдуулалгүй амжилттай явуулж чадсан.

Манай улс цар тахлын үед улсын хэмжээнд теле хичээлийг шуурхай эхлүүлэн, “medle.mn”, “suraad.mn” зэрэг цахим платформыг амжилттай нэвтрүүлж, бусад улс орнуудыг түүчээлсэн билээ.

Энэхүү ололт амжилтыг олон улсад өндрөөр үнэлж, НҮБ-ын Ерөнхий ассамблейн 77 дугаар чуулганы хүрээнд зохион байгуулагдсан “Хувьсаж буй боловсрол” дээд түвшний уулзалтад Монгол Улсыг боловсролын цахим шилжилтээр тэргүүлэгч улсын нэгээр зарласан.

Суурь  боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчдын мэдлэг, чадвараар тухайн улсын боловсролын тогтолцооны түвшинг тандан судалдаг олон улсын PISA үнэлгээнд Монгол Улс 2022 онд анх удаа хамрагдсан.

Уг үнэлгээний үр дүнгээс үзвэл манай улсын сурагчдын уншиж ойлгох чадварыг сайжруулахад онцгойлон анхаарч, зорилтот арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Мөн техник технологийн хурдацтай хөгжил нь хүний амьдралын хэв маягт олон эерэг нөлөө үзүүлж байгаа хэдий ч хүүхэд багачуудыг дэлгэцийн хэт хамааралд оруулж, хөдөлгөөний дутагдал үүсгэн, сэтгэц болон биеийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, амьд харилцаа, амьд байгалиас холдуулах боллоо.

Иймээс бид ирээдүй болсон хүүхэд багачуудаа эх байгальд хайртай, эрүүл амьдралын зөв хэвшилтэй, номын сайн нөхөр болгон хүмүүжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай байна.

Эрхэм хүндэт багш нар аа,

Та бид Монголын багш нарын VII их хурлаар боловсролын салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар хэлэлцэж байсан.

Тэгвэл 2023 онд Боловсролын багц хуулийг Улсын Их Хурал баталж, чанартай боловсрол эзэмших тэгш боломж, насан туршийн суралцахуй, цахим боловсрол, багшийн хөгжил, санхүүжилт, боловсролын байгууллагын удирдлага зохион байгуулалт, засаглалын тогтолцооны асуудлаар тодорхой ахиц, дэвшил гарах эрх зүйн орчныг бүрдүүлж чадлаа.

Мөн сайн багшийн гараа ахлах сургуулийн багшийн сонгоноос эхлэх боломж бүрдэж, цаашид төрийн дэмжлэгтэйгээр магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн суралцаж, багшийн мэргэжил эзэмших үүд хаалга нээгдэж байна.

Түүнчлэн түмний хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ зориулан олон жил хөдөлмөрлөсөн багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагад үнэ төлбөргүй, хөнгөлөлттэй нөхцөлөөр суралцуулах эрх зүйн орчин бүрдлээ.

Боловсролын багц хуулийн хэрэгжилтийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар багш бэлтгэх, багшийн тасралтгүй хөгжил, нийгмийн баталгааг хангах чухал шийдвэрийг шуурхай гаргаж, Боловсролын шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлж эхлээд байна.

Цаашид бид сургалтын чанар, үр дүн, хот хөдөөгийн боловсролын чанарын ялгаа, тэгш хамран сургах болон багш нарын ажиллах орчин, нийгмийн асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэх зэрэг олон асуудалд анхаарал хандуулах нь зүйтэй.

Мөн сургууль төгсөгчдийн эрдэм мэдлэг, ур чадвар нь хөдөлмөрийн зах зээл, ажил олгогчийн шаардлагыг хангаж чадаж байгаа эсэхэд анхаарах шаардлагатай байна.

Өнөөдөр хиймэл оюун ухаан, их өгөгдөл, цахим орчин зэрэг шинжлэх ухаан, технологийн хөгжил дэвшлийг дагаад дэлхий нийтээрээ боловсролын эрх зүйн орчин, тогтолцоо, сургалтын агуулга, арга зүйгээ ирээдүйн ажил мэргэжлийн шаардлагад нийцүүлэн өөрчлөхийг зорьж байна.

Дэлхийн эдийн засгийн форумын 2023 оны “Ирээдүйн ажил мэргэжил” тайланд дурдсанаар дэлхийн тэргүүлэх 800 гаруй бизнесийн байгууллагын 85 хувь нь ирэх таван жилд технологийн дэвшил, цахим шилжилтийг бизнесийн үйл ажиллагааныхаа үндсэн чиглэл болгох хандлагатай байна.

Үүний нөлөөгөөр 2027 он гэхэд 26 сая ажлын байр байхгүй болох эрсдэлтэй байгааг урьдчилан таамагласан байна.

Иймд манай улс ирээдүйн боловсон хүчнээ дэлхийн хөгжлийн чиг хандлага, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн бэлтгэх шаардлага зүй ёсоор тавигдаж байна.

Үүнд төрийн боловсон хүчин, хүний нөөцийн бодлогыг чиглүүлэх учиртай.

Орчин цагийн мэдлэг, боловсролтой, эх орноо гэсэн сэтгэлтэй, зөв хүмүүжил төлөвшилтэй, шинэ нөхцөлд дасан зохицох чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй, хариуцлагатай иргэн төлөвшүүлэхэд багшийн үлгэр дуурайл, зөв хандлага, ур чадвар, ёс зүй хамгаас чухал билээ.

Боловсрол бол бүх нийтийн үйл хэрэг, нийтийн баялаг мөн.

Тиймээс энэ баялгийг бүтээх их үйл хэрэгт багш, сурган хүмүүжүүлэгч, сургалтын байгууллагаас гадна эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн үүрэг оролцоо, тус дэм, эерэг хандлага, гэр бүлийн халуун дулаан, эрүүл зөв орчин нэн чухал юм.

Иймд бидний үр хүүхдийн сайн сайхан ирээдүйн төлөө хүчин зүтгэж буй эрхэм хүндэт багш нартаа нэн хүндэтгэлтэй хандаж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх их үйлсэд нь хамтран ажиллахыг нийт эцэг эх, асран хамгаалагч, ард иргэддээ уриалж байна.

Хүүхэд, залуусын хөгжлийн хөрсөнд Та бүхний тарьсан эрдэм мэдлэгийн үр шим хожмын өдөр хөгжил дэвшлийн хөдөлгөгч хүч нь болж, хүчирхэг Монгол Улсын үндэс суурь болох учиртай.

Багш таны манлайлал, багш таны сэтгэл зүрх, хүч хөдөлмөрийн ачаар Монгол Улс мэдлэгт суурилсан нийгмийг бүтээж, улс эх орон маань хөгжин цэцэглэж, хүчирхэгжин мандах болно.

Монголын багш нарын VIII их хуралд мянга мянган багш нараа төлөөлөн оролцож буй эрхэм хүндэт Та бүхэнд болон монголын нийт эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч нартаа эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе.

Их хурлын үйл ажиллагаанд өндөр амжилт хүсье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарүг хүлээн авч уулзлаа
КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
Хууль зүй, дотоод хэргийн яамнаас иргэдэд үйлчлэх “Явуулын оффис” ажиллуулж эхэллээ
Ерөнхий хяналтын хоёр удаагийн сонсголд 345 хүн оролцжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Смарт Сэлбэ сити”-г зорилтот бүлэгт хүргэх хүрээнд мкв-ийн үнийг буулгах үүрэг өгөв
    9 цаг 25 мин
  • Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээн Аса Аренад болно
    9 цаг 34 мин
  • Үер бууж, авто замын хөвөө, далан эвдэрчээ
    9 цаг 50 мин
  • Хөвсгөл нуурт живсэн 25 тээврийн хэрэгслийг татан гаргаж, 80 тн шатахууныг аюулгүй болголоо
    9 цаг 56 мин
  • Эхний хагас жилд 417.6 мянган жуулчин иржээ
    10 цаг 0 мин
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
    11 цаг 14 мин
  • Монгол Улсын гадаад худалдааны нийт бараа эргэлт 16.5 тэрбум ам.долларт хүрлээ
    11 цаг 16 мин
  • Эквадор улс "мансуурлын дайн" хийж, гэмт бүлэглэлүүдтэй шуурхай тэмцэж байна
    12 цаг 28 мин
  • Нийгмийн чиглэлийн төслүүдийн санхүүжилтэд хийгдэж буй шалгалтын улмаас сургуулийн бүтээн байгуулалтын төслийн ашиглалтад орох хугацаа хойшилж байна
    12 цаг 31 мин
  • Тариалангийн талбайд илэрч, тархаж буй хөнөөлт организмуудыг тодорхойлох үзлэг, тандалт хийж байна
    12 цаг 31 мин
  • “Bio Mongolia day 2026” олон улсын арга хэмжээ албан ёсоор нээлтээ хийлээ
    12 цаг 34 мин
  • Месси, Роналдугийн хөвгүүд 2030 оны ДАШТ-д аавуудынхаа залгамжийг авах уу?
    14 цаг 59 мин
  • Боинг 737 MAX онгоцнуудын суудал буруу суурилуулсан байж болзошгүйг АНУ анхаарууллаа
    15 цаг 10 мин
  • Хууль бусаар баавгайн бамбарууш, халиун бугын арьс тээвэрлэж явсныг илрүүллээ
    15 цаг 12 мин
  • Үер ус, аянга цахилгаанаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа
    15 цаг 19 мин
  • КОП17 хурлын зохион байгуулалтын талаар хэвлэлийн бага хурал болж байна
    15 цаг 37 мин
  • Хөвсгөл нуурын эрэг дагуух хог цэвэрлэгээний аян үргэлжилж байна
    15 цаг 39 мин
  • Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав
    15 цаг 46 мин
  • Трамп Ирантай хэлэлцээ хийж буйгаа мэдэгдсэн ч дайн дахин эхлэхийг үгүйсгэсэнгүй
    15 цаг 56 мин
  • Төрийн байгууллагуудтай холбоотой санал гомдол авч эхэлжээ
    16 цаг 4 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • 52 хүний амийг авсан “Pan Am”-ын онгоцны үлдэгдлийг 74 жилийн дараа Пуэрто-Рикогийн эргээс олжээ
  • Ламин Ямалын найз охины ҮНЭН ТӨРХ
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
  • "Гэртээ ганцаараа" киноны тагтаатай эмэгтэйн дүрийг бүтээсэн, Оскарын шагналт Бренда Фриккер таалал төгслөө
  • Аргентин финалын тоглолтод албаар хожигдсон, луйвардуулсан гэх маргааны ард юу байна вэ?
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол Улс, Тажикистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр болно
  • НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан тодорлоо
  • Отгонтэнгэр хайрхан, Улаагчны Хар нуур орчмоос 44.5 тонн хог хаягдал цэвэрлэжээ
  • Орон сууцтай холбоотой хэргийн улмаас 3613 иргэнд 204.9 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
  • КОП17 хурлын талбайд иргэд И-Монголиа бүртгэлээрээ нээлттэй нэвтрэх эрхтэй
  • Тэр өөрийгөө ХАРРИ ПОТТЕР байхыг зөвшөөрөөгүй
  • Иранчууд АНУ-ын аливаа халдлагад "нүдийг нүдээр" хариу барина гэж мэдэгдэв
  • Ц.Идэрбат: “Эрүүл мал”, “нэг сум-нэг малын эмнэлэг” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Ц.Идэрбат: Гурван банкаар дамжуулан 200 орчим тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 15 чиглэлээр олгоно
  • Хятадын хоёр математикч анх удаа Филдсийн медаль хүртэж, Бээжингийн их сургуулийн чансааг дэлхийд таниулав
  • Олон улс судлалын хүрээлэн байгуулах бүтээн байгуулалт эхэллээ
  • Монголбанк уур амьсгалын эрсдэлийн удирдлагыг сайжруулах чиглэлээр Олон Улсын Санхүүгийн Корпорацитай хамтран ажиллана
  • Франц улс 15 хүртэлх насныханд сошиал сүлжээ ашиглахыг хориглов
  • “Архангайд бүтээв” бизнес форумыг Төрийн банк дэмжин ажиллалаа
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивал наймдугаар сарын 21-23-нд болно
  • Голомт банкны харилцагчид Samsung Pay үйлчилгээг ашиглах боломжтой боллоо
  • “Godzilla vs. Kong” киноны Жиа охины дүрийг бүтээсэн жүжигчин Кэйли Хоттл 18 насандаа автын ослоор нас барлаа
24 баримт
  • Гурван давхар барилгын өндөртэй тэнцэх хэмжээний бороо ордог тосгоны тухай 24 баримт
  • БАРИМТ: Борооны ус тоосонцор, хий болон бусад бохирдуулагчийг өөртөө шингээдэг
  • 24 БАРИМТ: Өдөр бүр кофе уухын ашиг тус ба эрсдэл
  • Бодоход л бие арзганах "Хар хорхой"-н тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Инээх үед тархины олон хэсэг зэрэг идэвхэждэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК