Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.19
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Танилц: Ураны төсөл, Зөөвч-Овоо ордын тухай мэдвэл зохих зарим зүйлс

2025-4-22
0
ЖИРГЭХ

Монгол-Францын хөрөнгө оруулалттай "Бадрах Энержи" ХХК-ийн удирдлагууд өчигдөр буюу энэ сарын 21-ний өдөр уран эсэргүүцэгчдийг хүлээн авч уулзсан. Энэ үеэр эсэргүүцэгчдийн нэг нь Францын төрийн өмчит “Орано” группын хөрөнгө оруулалттай “Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеардын биед халдаж, заналхийлсэн юм. Одоогоор тухайн хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна. Үүнтэй холбогдуулан ураны төсөл, Зөөвч-Овоо ордын тухай мэдвэл зохих зарим зүйлсийг хүргэж байна.


Монгол Улс анх 2009 онд Цөмийн энергийн тухай хуулийг баталсан байдаг. Үүнээс хойш даруй 15 жилийн хойно бусад хууль хоорондын зөрчлийг арилгах, гадны хөрөнгө оруулагчдад ээлтэй эрх зүйн орчин зэргийг бүрдүүлэх үүднээс Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Дэлхийн нийт ураны нөөцийн 2 хувь нь Монгол Улсад бий. Тодруулбал, одоогоор Монгол Улсад тогтоогдсон ураны нөөц 192 мянган тонн гэдгийг доктор Н.Тэгшбаяр чуулганы хуралдааны үеэр хэлж байв. Мөн ирээдүйн ураны нөөц ойролцоогоор 1.5 сая тонн агаад тогтоож чадвал дэлхийд ураны нөөцөөр тэргүүлдэг 5 орны нэг болох боломжтой аж. Түүнчлэн манай улсад ураны гурван том орд байгаа нь Зөөвч овоо, Дулаан уул, Өмнөд. Франц улстай хамтран хэрэгжүүлэх ураны төсөл нь нийт нөөцийн 60 орчим хувийг эзэлж байгаа талаарх мэдээлэл бий. 

Дорноговь аймаг орчмын бүс нутагт хэдэн арван сая жилийн хугацаанд ураны ордууд бүрэлдэн тогтсоныг судалгаагаар илрүүлсэн байна. Зөөвч-Овоо (93,291т), Дулаан-Уул (6260т) ураны ордын нөөц нь Монгол Улсын ураны бүртгэгдсэн нөөцийн 50 гаруй хувийг эзэлж байна.

МОНГОЛ-ФРАНЦЫН ХАМТАРСАН УРАНЫ ТӨСӨЛ

Тэртээ 1997 он буюу одоогоос 27 жилийн өмнө Францтай ураны чиглэлээр хамтарч ажиллах яриа хэлэлцээрийг эхлүүлсэн боловч дорвитой урагшлаагүйгээс гадна ураны талаарх зарим мэдээлэл иргэдийг айдаст автуулан бүчин авч байж. 

Цөмийн реакторуудынхаа түүхий эдийн эх үүсвэрийг төрөлжүүлэх зорилттой 1.6 тэрбум ам.долларын ураны төслийн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаар Монгол-Франц хэлэлцэж буй. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Францад Төрийн айлчлал хийж, тус улсын Төрийн тэргүүн Эммануэль Макронтой уулзах үеэрээ Монгол Улсын Засгийн газар болон Францын “Orano” компанийн хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд талууд гарын үсэг зурсан юм.

Улмаар Засгийн газрын ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөрт Монгол, Францын хамтарсан ураны төслийг хэрэгжүүлнэ гэж заасан. Төсөл хэрэгжиж, үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн тохиолдолд жил бүр 2500 тонн уран экспортлох тооцоолол бий.  Мөн төсөл хэрэгжих хугацаанд улсын болон орон нутгийн төсөвт нийтдээ нэг тэрбум гаруй ам.долларын татвар төлөх юм. Мөн олборлолт хийж эхлэхэд 1000 гаруй ажлын байр бий болж, томоохон хэмжээний худалдан авалт хийж, бизнесийн боломж нэмэгдэнэ гэж үзэж буй.

​Энэ төсөл хэрэгжихтэй зэрэгцээд Монгол Улс атомын цахилгаан станц барих суурь судалгааг хийнэ гэх мэдээлэл бий. 

ЗӨӨВЧ ОВОО УРАНЫ ОРДЫН ТУХАЙ

Кожеговь ХХК-ийн геологичдын нээн илрүүлсэн Зөөвч-Овоо ураны орд нь сүүлийн 20 жилд дэлхий дээр илрүүлсэн 10 том ордын нэгд зүй ёсоор орсон. Өнөөдрийн байдлаар Бадрах Энержи ХХК Дорноговь аймгийн нутаг дэвсгэрт байрлах Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт гэсэн 3 талбайг хамарсан ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байна.

2013 онд Зөөвч-Овоо ураны ордын нөөцийг бүртгүүлж, тухайн онд  АРЕВА Майнс ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн гэрээ байгуулжээ. 2015 онд Зөөвч-Овоо төслийн ТЭЗҮ-г батлуулж, 2016 онд ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл олгосон байна. 2017 онд төрийн өмчит Мон Атом ХХК хувьцаа эзэмшигч 34 хувийн болсон байдаг. Харин 2018 АРЕВА Майнс ХХК нэрээ Бадрах Энержи ХХК болгож өөрчилжээ. Тухайн онд Зөөвч-Овоо үйлдвэрлэлийн туршилтын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна. Улмаар 2020 онд Зөөвч-Овоо ураны ордын батлагдсан нөөц 93,291 тн болж өсжээ. 2021 Зөөвч-Овоо ГДУО үйлдвэрлэлийн туршилт эхний торлолоор эхэлжээ. 

Бадрах Энержи ХХК нь Дорноговь аймгийн нутагт нөөцөөрөө дэлхийд дээгүүрт орох Зөөвч-Овоо ураны ордын нарийвчилсан судалгааг хийж байна. Тус компани Дорноговь аймгийн нутаг дахь Зөөвч-Овоо, Дулаан-Уул, Өмнөт ураны ордыг хамарсан ашиглалтын гурван тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Мөн Зөөвч-Овоо ураны орд дээр ГДУО үйлдвэрлэлийн туршилт, нарийвчилсан ТЭЗҮ боловсруулах нарийвчилсан судалгааны ажил гүйцэтгэж байна. Бадрах Энержи компанийн үйл ажиллагаа 2017 оны 6 дугаар сард ТУЗ-ийн анхны хурлаа хийснээр идэвхжжээ.

Франц улсын “Орана Майнинг" компани Монгол Улсад уран олборлохын тулд Засгийн газартай хэлэлцээр хийж буй.

ФРАНЦ УЛСЫН "ОРАНО"

Орано групп нь Франц улсын төрийн өмчит компани агаад цөмийн материал боловсруулж байна. Түүнчлэн уран олборлохоос эхлээд боловсруулах, баяжуулах, ашигласан түлш дахин боловсруулах, логистик, инженерчлэлийн үйлчилгээ үзүүлэх хүртэлх цөмийн түлшний бүх үе шатыг хамарсан өндөр нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлдэг байна. Орано нь ураны салбарт ажилласан 70 гаруй жилийн туршлагатай аж. Мөн уран олборлолтоор дэлхийд тэргүүлэгч 3 компанийн нэг гэх. Түүнчлэн нэр бүхий улсуудад уурхайн олборлолт явуулж байгаа гэсэн мэдээлэл бий. 

ТУЗ 9 гишүүнтэй байх агаад 6 гишүүнийг АРЕВА Монгол ХХК (Орано Майнинг компанийн салбар) өөрийн төлөөлөл болгон томилдог байна.

МОНГОЛ УЛСЫН "МОН-АТОМ" 

Засгийн газрын 2009 оны 45 дугаар тогтоолоор "Мон Атом" компанийг байгуулжээ. "Мон-Атом" төрийн өмчит компани Монгол Улсын нутаг дэвсгэрт уран болон бусад төрлийн цацраг идэвхт ашигт малтмал, эрэл хайгуул, тандан судалгааны ажлыг гүйцэтгэн нөөцийг тогтоох, олборлон баяжуулах, үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хувь эзэмшигчээр оролцох, хяналт тавих, салбарын материаллаг бааз, өндөр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, уул уурхайн хариуцлагатай зарчмаар гүйцэтгэх, үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах, ураны ашиглалтын хэтийн бодлого чиглэлийг тодорхойлох судалгаа хийх, хамтарсан төслүүдэд төрийн өмчийн оролцоог хуулийн дагуу төлөөлөн хангах чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Хувьцаа эзэмшигчдийн гэрээний дагуу 2017 оны 6 дугаар сард Бадрах Энержи ХХК-ийн 34 хувийг Мон-Атом ХХК-д шилжүүлжээ. Монгол Улсын Засгийн газрын хувь эзэмшлийг хэрэгжүүлэх эрхийг Засгийн газар Мон-Атом компанид олгосон байдаг.

УРАНЫГ ХЭРХЭН ОЛБОРЛОДОГ ВЭ?

Өнгөрсөн зуунд ураны хүдрийг ихэвчлэн ил уурхай болон далд уурхай хэлбэртэйгээр олборлодог байсан тул ураныг бусад элементээс ялгахын тулд ураны хүдрийг буталж, тээрэмдэж, цэвэршүүлэх шаардлагатай байжээ. Харин одоо энэ аргуудыг аажмаар “Газар доор уусган олборлох (ГДУО)” аргаар сольсон. 2000 онд энэ аргаар ураны дөнгөж 16 хувийг үйлдвэрлэж байсан бол одоогийн байдлаар уран олборлох хамгийн түгээмэл арга нь ГДУО арга юм. 2020 онд дэлхийн нийт олборлосон ураны 58%-ийг ГДУО аргаар олборлосон байна. 

Манай улсад уран олборлохдоо дээрх буюу "Газар дор уусган олборлох" аргаар уран олборлоно гэж буй. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Tom henderson (185.238.28.44)
    I just have to introduce this hacker that I have been working with him on getting my credit score been boosted across the Equifax, TransUnion and Experian report. He made a lot of good changes on my credit report by erasing all the past eviction, bad collections and DUI off my credit report history and also increased my FICO score above 876 across my three credit bureaus report you can contatc him for all kind of hacks, he helped my sister get all her stolen funds from a fraudulent cryptocurrency company . Email him here via EMAIL realcyberhackers @ gmail com orwhatsapp +14106350697
    2026 оны 07 сарын 22 | Хариулах
  • dda liey554 (102.91.92.201)
    I was just feeling insecure when my finance would just be on his phone at odd hours, my instinct tells me something it’s not right and i needed to access his phone until i decided to take a chance to know, knowing is batter then self doubts. I come across this hacker kelvinethicalhacker@gmail.com, his direct contact whatsApp text number +1(725)284-5562, He built spyapp with only the target number and he charged little fee so i can check and track all new and deleted messages on his phone, i also have access to all his social media platform and icloud information will be.
    2025 оны 04 сарын 29 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Д.Трамп Ши Жиньпин, В.Путин нартай түүхэн уулзалт хийхийнхээ өмнө Филиппин саатлаа
    41 мин
  • 13 жилийн хүлээлтийн эцэст “Grand Theft Auto 6” тоглоом дэлхий даяар нээлтээ хийлээ
    1 цаг 25 мин
  • Мьянмар улс Рохинжа үндэстний цөөнхийн эсрэг хийсэн үйлдлийнхээ төлөө геноцидын хэрэгт хариуцлага хүлээх анхны улс болно
    1 цаг 46 мин
  • Японы Кюүшюү аралд 5.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
    1 цаг 47 мин
  • Дэлхийн олон орны иргэд Монголчуудад цагаан “атаархав”
    1 цаг 50 мин
  • ХЭҮК: Хаврын морин уралдааныг сэргээх хуулийн төслийг дэмжихгүй
    1 цаг 56 мин
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д зодоглох Монголын 18 бөх
    2 цаг 4 мин
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
    2 цаг 15 мин
  • Агаарын бохирдлыг бууруулах эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологийг иргэдэд танилцуулна
    2 цаг 23 мин
  • Зүүн аймгын нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна
    2 цаг 32 мин
  • Үйл явдал: Ерөнхийлөгчийг огцрох эсэхийг хэлэлцэх чуулган болно
    2 цаг 37 мин
  • СЗХ-ны гишүүнд нэр дэвшигчийг сонгон шалгаруулах ажлын хэсэг байгууллаа
    17 цаг 48 мин
  • Цахилгааны 1.05 сая тоолуурын 855.1 мянгыг ухаалаг болгожээ
    18 цаг 17 мин
  • Говь-Алтай аймагт 3.7 магнитудын газар хөдөлжээ
    18 цаг 44 мин
  • Электрон тамхи уушгины хорт хавдар үүсгэдэг үү? Шинжлэх ухаан юу хэлж байна вэ?
    19 цаг 25 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    20 цаг 1 мин
  • Б.Пүрэвдагва: Шөнө ажилладаг иргэддээ зориулж 22:00-02:00 цаг хүртэл явах шөнийн автобусыг  үйлчилгээнд гаргаад байна
    20 цаг 21 мин
  • Ши Жиньпин Трампыг очихоос өмнө В.Путинтэй уулзлаа
    20 цаг 33 мин
  • Сошиалд олны хайрыг татсан Фиона нэртэй усны үхэр сүлжмэл малгай залгисны улмаас эмнэлэгт очжээ
    20 цаг 48 мин
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
    21 цаг 19 мин
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
  • Өвөлжилтийн бэлтгэл, отор нүүдлийн зохион байгуулалтыг эрчимжүүлэх чиглэл өглөө
  • “Онцгой хотхон”-ы 512 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг шуурхайлахыг үүрэг болголоо
  • Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр цас орно
  • Жүдо бөхийн залуучуудын ДАШТ энэ сарын 19-нд эхэлнэ
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгаар нойтон цас орж, шуурна
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • Б.Хурцын эхлүүлсэн шинэ зам буюу “Их эвсэл”
  • Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ чөлөөлөгдөх хүсэлтээ өглөө
  • Одоо л С.Бямбацогтыг дэмжихгүй бол оройтож мэдэх нь!
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Дональд Трампын илгээсэн тусгай илч нар В.Путинтай уулзахаар Москвад ирлээ
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • ТББХ: Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжсэн болон дэмжээгүй гишүүд
  • Б.Орхонбаярт амлуулсан О.Хангай аварга яагаад өөрөөсөө бага цолтой М.Лхагвагэрэл гарьдын ард гарав?
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
  • Нийслэлийн 8 дүүрэгт томуу, томуу төст өвчний үзлэг, оношилгоо, эмчилгээний 21 цэг ажиллаж байна
  • Халтиргаа гулгаа үүсэж болзошгүй замууд дээр 41тонн давс, 2 тонн давс цацаад байна
24 баримт
  • Дэлхийн хамгийн хүнд жинтэй эрэгтэй "Жон Брауэр Миннок" нь ойролцоогоор 635 кг жинтэй байжээ
  • Ерөнхий сайдын мэдээллээс онцлох 10 ЭШЛЭЛ
  • 24 БАРИМТ: Дэлхийн гүнжүүдийн тухай сонирхолтой түүхүүд
  • Хайрын дууч С.Сэрчмаагийн тухай 24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК