Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Ураны төсөл цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлтийг авчрах эхлэл цэг болж чадна гэдэгт итгэлтэй байна

2025-1-17
0
ЖИРГЭХ

Монгол Улсын Засгийн газар, Франц улсын “Орано Майнинг С.А.С” компанитай уран олборлох хөрөнгө оруулалтын гэрээнд өнөөдөр буюу нэгдүгээр сарын 17-ны өдөр гарын үсэг зурлаа. Энэ үеэр Монгол Улсын Засгийн газрыг төлөөлж, гэрээнд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Ц.Туваан, ажлын хэсгийн гишүүн “Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал Н.Наранцогт нар гарын үсэг зурлаа.

Тус үйл ажиллагаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Шадар сайд Т.Доржханд, Шадар сайд С.Амарсайхан тэргүүтэй УИХ, Засгийн газрын гишүүд оролцов. Францын талаас Бүгд Найрамдах Франц Улсын Европ, гадаад хэргийн сайдын дэргэдэх Гадаад худалдаа, хилийн чанад дахь франц иргэдийн асуудал эрхэлсэн сайд Лурон Сэн Мартайн, БНФУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Коринн Пэрейра, Гадаад худалдаа, хилийн чанад дахь иргэдийн асуудал эрхэлсэн сайдын Ажлын албаны дэд захирал Никола Жаннин нарын 20 төлөөлөгч оролцсон юм.


Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлсэн үгэндээ “Өнөөдөр Монгол Улс Францын талтай ураны төсөлд хамтранажиллах тухай хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурж байна. Монгол Улс гурав дахь хөрш оронтой хийr буй хоёр дахь хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг утгаараа түүхэн ач холботдолтой гэрээ билээ. Монголын -за бол андгай хэмээх эцэг дээдсийн үг бий. Монголын парламенттай нээлттэй хэлцэл хийх хялбар биш ч нэгэнт хэлцэл хийгдсэн бол эрх зүйн хувьд тогтвортой гэсэн агуулга юм.

Монгол Улсын Засгийн газар УИХ-аараа батлуулсан Засгийн газар хоорондын хэлэлцээрийг ирээдүйд хэлбэрэлтгүй дагаж мөрдөх болно.

Бүгд Найрамдах Франц Улс бол бидний гуравдагч хөрш, европ дахь дотны итгэлт түнш гэдгийг онцлон тэмдэглэж байна.

Тогтолцооны шинэчлэлийн үр дүнд байгуулагдсан Хамтарсан Засгийн газар гурав дахь мега төслөө хөдөлгөж чадлаа. Энэхүү төсөл нийгэм, эдийн засгийн ач холбогдлын хувьд олон улсад монголын хөрөнгө оруулалтын орчныг цоо шинээр ойлгуулж, гадаадын хөрөнгө оруулалт, тэр дундаа цэвэр эрчим хүчний хөрөнгө оруулалтын их сэргэлтийн авчрах эхлэл цэг, эхлэл цан болж чадна гэдэгт итгэлтэй байна.

Төслийн хүрээнд ногоон эрчим хүч болох үндсэн түүхий эд 68.9 мянган тонн ураныг үйлдвэрлэж, уламжлалт нүүрсэнд суурилсан цахилгаан станцуудтай харьцуулахад улс орнуудын хүлэмжийн хийн ялгарлыг 3.9 тэрбум тонноор бууруулж, уур амьсгалын өөрчлэлттэй тэмцэх 2015 оны Парисын хэлэлцээрээр НҮБ-ын олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүрэг амлалтаа биелүүлэх чухал алхмыг Монгол Улс хийж чадлаа.

Төсөл Монголд 5 орчим тэрбум ам.долларын ашиг авчирна. Орон нутгийн хөгжлийн санд 44 сая ам.долларыг шууд шилжүүлнэ, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд зориулагдана. Ноогдол ашиг хүлээлгүйгээр, төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш иргэдийн дансанд шууд ашиг хуримтлагдаж эхлэх онцлогтой. Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар энэ удаа онцлог эрх зүйн орчин бүрдсэн” хэмээн дурдлаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгүүд намрын аялал, зугаалга хийхгүй байхыг зөвлөж байна
С.Бямбацогт: Хэрэглээний зээл хумигдсанаас иргэд 50 хувийн хүүтэй цахим зээл авч, өрийн дарамтад орж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (59.153.114.202)
    ANUSDI80955877
    2025 оны 01 сарын 18 | Хариулах
  • зочин (103.57.95.123)
    Монголчуудыг 50-иад жил тэжээж байгаа Эрдэнтийн уулын баяжууоах үйлдвэр, Эрдэнэт хотыг байгуулах гэрээг ОХУ (ЗХУ), Монгол улсын Засгийн газруудын хооронд байгуулсан. Энэ жишигээр Монгол улс Францын уул уурхайн компанитай биш, харин Францын Засгийн газартай гэрээ байгуулсан бол зүйд нийцэх байлаа. Монгол улс, Засгийн газар нь, монголчууд бүгдээрээ жижигэрчээ.
    2025 оны 01 сарын 17 | Хариулах
  • зочин (66.181.188.172)
    Монголчуудыг 50-иад жил тэжээж байгаа Эрдэнтийн уулын баяжууоах үйлдвэр, Эрдэнэт хотыг байгуулах гэрээг ОХУ (ЗХУ), Монгол улсын Засгийн газруудын хооронд байгуулсан. Харин одоо Монгол улсын болон Монгол улсын Засгийн газрын газрын нэр хүнд гадаадын дурын нэг компаний хэмжээнд хүртэл навс унаж, Монгол улсын Засгийн газар нь гадаадын дурын нэг компанитай гэрээ байгуулдаг болжээ. Энэ бол олон улсын эрх зүйн хувьд нэг ёсондоо гэмт хэрэг юм л даа.
    2025 оны 01 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зээлийн санхүүжилт хүссэн Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүдийн төслүүдэд нарийвчилсан үнэлгээ хийж байна
    5 цаг 19 мин
  • Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
    6 цаг 23 мин
  • Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна
    6 цаг 45 мин
  • Ой, хээрийн 2 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
    8 цаг 24 мин
  • "Галзуу баян Азиуд" киноны дараагийн анги олон ангит хэлбэрээр олны хүртээл болно
    8 цаг 39 мин
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
    9 цаг 0 мин
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
    9 цаг 42 мин
  • Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
    10 цаг 14 мин
  • Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
    10 цаг 16 мин
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
    10 цаг 39 мин
  • Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгүүд намрын аялал, зугаалга хийхгүй байхыг зөвлөж байна
    11 цаг 21 мин
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
    11 цаг 32 мин
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
    11 цаг 49 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
    11 цаг 53 мин
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
    12 цаг 3 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    12 цаг 15 мин
  • Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болгожээ
    12 цаг 44 мин
  • ӨНӨӨДӨР: Монгол улс, ӨМӨЗО-ны бөхчүүдийн халз барилдааны талаар мэдээлэл өгнө
    12 цаг 49 мин
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
    12 цаг 53 мин
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Хавайн 550 жилийн настай алдарт хадат нуман хаалга нурж, бүрэн алга болжээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • ОХУ-ын Сибирийн бүсэд баавгай суурьшлын бүс рүү орох нь ихсэж, 16 хүн амиа алдаад байна
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК