
Энэтхэг, Хятад хоёр орны харилцаа эргэн сэргэж, тэдгээрийн хооронд шууд нислэг сэргэж байгаа тухай хэвлэлүүд мэдээлж байна. Даваа гарагт Колкатагаас ирсэн "IndiGo" компанийн "6E 1703" дугаартай онгоц Хятадын өмнөд хэсгийн Гуанжоу хотод 180 орчим зорчигчтой газарджээ.
Хоёр улсын хоорондын нислэгийг 2020 оны эхээр Ковид тахлын үеэр түр зогсоосон бөгөөд Гималайн хилийн маргаантай бүсэд гарсан мөргөлдөөн хурцадмал байдлыг улам дэвэргэсэн юм.
Гэвч хоёр улс харилцаагаа тууштай сэргээж, өнгөрсөн онд хилийн харуулын талаар чухал тохиролцоонд хүрсэн.
Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди өнгөрсөн долоон жилийн хугацаанд анх удаагаа наймдугаар сард Хятадад айлчилсан. Мөн энэ сард Хятадын Гадаад хэргийн сайд Ван И Энэтхэгт айлчилсан байдаг.
Энэтхэгийн засгийн газар нислэгийг сэргээх нь "хоёр орны хүмүүс хоорондын харилцааг хөнгөвчлөх, хоёр талын эв нэгдлийг сэргээхэд тусална" гэж мэдэгдэв. Энэтхэг ч мөн Хятадын жуулчдад виз олгох ажлыг сэргээж байгаа аж.
Л.Баяр




















































